
Оюутолгойгоос ажлаас халагдсан тухай мэдэгдэл авсан хүмүүс эхнээсээ МҮЭХ-ны салбар Эрчим хүч, геологи, уул уурхайн ҮЭХ-нд хандаад эхэлжээ. Учир нь Оюутолгой компанийн ажлаас халах мэдэгдэлд "Хөдөлмөрийн гэрээний нууц мэдээллийг үл задруулах" тухай заалтыг зөрчвөл ажлаас халагдсаны тэтгэмж олгохгүй хэмээсэн байжээ. Улмаар хөдөлмөрийн гэрээр ирэх сарын 14-нөөс цуцлахаар мэдэгджээ. Тэгвэл ҮЭХ-ноос "Оюутолгой компани халагдаж байгаа хүмүүстээ зөвхөн 45 хоногийн үндсэн цалинг нь өгнө гэсэн. Гэтэл энэ хүмүүс үндсэн цалингаас гадна илүү цаг, Оюутолгойн хээрийн нэмэгдэл гэж авдаг" гэв.Юутай ч Оюутолгойгоос одоогийн байдлаар 300 гаруй ажилтан халагдах мэдэгдлээ аваад байгаа аж.
Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (2)