
СХД-ийн нутаг дэвсгэрт таксины жолооч үйлчлүүлэгч эмэгтэйгээ хүчирхийлэхийг завдаж, улмаар хутгалж хээр хаясан хэрэг гарчээ. Тодруулбал, 22-ын товчооноос 30 гаруй насны эмэгтэй 61-ийн гармын орчимд айлд очихоор такси барьжээ. Таксины жолооч 50 гаруй насны этгээд байсан бөгөөд эмэгтэйг хүчирхийлэхээр завдаж хээр аваачин цээж, гарыг нь хутгалсан байна. Одоогоор сэжигтнийг баривчилсан ба хэргийг СХД-ийн цагдаагийн хэлтэс шалгаж байна.
Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (1)