
"Эрдэнэт үйлдвэр" ХХК-тай гэрээ байгуулан, бараа материал нийлүүлэх, ажил үйлчилгээ гүйцэтгэхээр урьдчилгаа төлбөр авсан хэрнээ гэрээгээ биелүүлээгүй 160 компани байгаа аж. Эдгээрээс тус үйлдвэр нийт 60.8 тэрбум төгрөгний авлагатай аж. Юутай ч зарим компаниудаас өрийг нь ямар нэг хэлбэрээр барагдуулаад эхэлсэн байна.
Тухайлбал, "Эн Со корп" компаниас 244 сая төгрөгний авлагадаа нийслэлийн Хан-Уул дүүргийн "Буянт-Ухаа" хороололд тус бүх гурван өрөөтэй хоёр айлын байр авчээ. Мөн "Монгол Сигар" компаниас 81 сая төгрөгний үнэтэй "Лексус 470" машин авсан байна.
Д.Дуулим
Сэтгэгдэл (1)