
Цагдаагийн байгууллага шуурхай ажиллаж дээрэм, булаалтын зургаан хэргийг яаралтай илрүүллээ. Тухайлбал, БЗД-ийн 16 хороо “Хангай дэлгүүр”-ийн гадна өчигдөр шөнө 00:30-т 31 настай эрэгтэй Л -ийг зогсож байхад нь БЗД-ийн 28-р хороонд оршин суух 28 настай эрэгтэй Б бусадтай бүлэглэн зодож "Iphone-5" гар утсыг нь дээрэмдсэн хэргийг Улиастай-111 чиглэлийн ХЖА д/ч Б.Нямдорж, а/а Т.Дорждэрэм нар шуурхай эрэн сурвалжлан илрүүлсэн хэргийг БЗДЦХ-1 шалгаж байна.
Д.Ундрах