БГД-4-р хороо “Ард Даатгал ХК-ны байрны гадна тавьсан автомашины толь алдагдсан байна” гэсэн мэдээллийг өчигдөр 14:21 цагт авч мөрдөн байцаагч Х.Мөнх-Эрдэнийн удирдсан бүрэлдэхүүн шалгаж иргэн “Ж” эзэмшлийн "Lexux 400" маркийн автомашины хос толийг БЗД-7-р хороонд оршин суух 34 настай эрэгтэй Б хулгайлан авсан байсныг шуурхай эрэн сурвалжилж илрүүлжээ. Хэргийг БГД-ийн цагдаагийн хоёрдугаар хэлтэс шалгаж байна.Мөн БЗД-ийн 7-р хороо “23-р байрны зогсоолд тавьсан автомашины шилийг хагалаад эд зүйл хулгайлаад байна” гэсэн мэдээллийг иргэнээс илрүүлсний дагуу өчигдөр 04:35-д авч "Сүлд-33" чиглэлийн Хэв журмын ажилтан П.Мөнхжаргал, Ц.Гансүх нар шуурхай очиж шалгахад 48 настай эрэгтэй, иргэн П -ийн "Toyota Corolla" маркийн автомашины шилийг Төв аймаг харьяат 29 настай эрэгтэй Б хагалж эд зүйл хулгайлж байсныг үйлдэл дээр нь илрүүлэн БЗД-ийн цагдаагийн хоёрдугаар хэлтэс шалгаж байна. Түүнчлэн, БЗД-ийн 7-р хороо “Game Arena” төвд гар утсаа алдлаа” гэсэн мэдээллийг өчигдөр 11:00 цагт авч "Сүлд-112" чиглэлийн хэв журмын ажилтан О.Энхмэнд, Ж.Мягмардорж нар шалгахад 15 настай эрэгтэй Н "Sky I-650 "маркийн гар утсыг 16 настай эрэгтэй Мхулгайлсныг илрүүлжээ. Хэргийг БЗД-ийн цагдаагийн хоёрдугаар хэлтэс шалгаж байна.
Д.Ундрах /24tsag.mn/




















































Сэтгэгдэл (1)