Өчигдөр Цахилгаан тээвэр ХК-ийн автобус СХД-ийн нэгдүгээр хорооллын 32-ын автобусны буудлын дэргэдэх гарцан дээр зогсож байсан суудлын машиныг араас нь хүчтэй мөргөж, улмаар жолоочийн биед нь хүнд гэмтэл учруулсан осол гарчээ.

Автобус машиныг хүчтэй мөргөсөн тул суудлын автомашин урдаа яваа автобусыг ч мөргөсөн байна. Осол гаргасан автобусны жолооч гэнэт тоормос ажиллахаа байсан хэмээн мэдэгдэж байгаа ч цагдаа нар уг ослын шалтгааныг тогтоохоор ажиллаж байгаа гэж эх сурвалж мэдээллээ.



















































