
Дөрвөн жилийн өмнө өмнө 22-ын товчооны авто замын ажлыг гүйцэтгэхээр тендерт шалгарсан "Бэрх зараа" компани одоо болтол замаа тавьж дуусаагүй хэмээн багагүй хэл амыг дагуулаад байгаа. Тухайн үед тус компани нэг жилийн гэрээтэйгээр Моносын уулзвараас баруун аймгууд руу салдаг замын уулзвар хүртэлх 10.5 километр авто замыг гүйцэтгэхээр улсаар 12 тэрбум 95 сая төгрөг авсан байдаг. Ингэхдээ Хятадын "Чи Чи Ха Ар хотын төлөвлөлт инжеренг" компанитай хамтран тус замыг ажлыг гүйцэтгэхээр болсон. Компаниуд эхлээд замынхаа суурь хучилтын ажлыг хийсэн ч өнгө хучилт гэрэлтүүлгээ хийлгүй алга болсон гэдэг. Тиймээс "Бэрх зараа" компани цагдаагийн байгууллагад хохирогчийн гомдол гаргаж хэсэг хугацаанд хятад компанийг эрэн сурвалжилж байсан байна. Харин Мөрдөн байцаах газраас дээрх компаниудын хэргийг шалгаж үзээд нийслэлийн прокурорт шилжүүлсэн ч Нийслэлийн прокурорын газраас дээрх компаниудын хэргийг хэрэгсэхгүй болгожээ.
Д.Дуулим