
Засгийн газраас санхүүжүүлэхээр зарласан 888 төсөлд шалгарсан төслийг зарна гэсэн зар энэ долоо хоногт цахим ертөнцөд шуугиан тарсан. Үүнд Засгийн газрын хэрэг эрхлэх газраас "Төслийн сонгон шалгаруулалтад 1151 төсөл ирснээс 888 төсөл тэнцээд байсан билээ. Уг 888 төслийг арилжааны банкинд шилжүүлж, банк судалгаа хийсний үндсэн дээх дахин шүүж, зээлийн шалгуурт тэнцсэн төслүүдийг санхүүжүүлэхээр болсон. Тиймээс төсөл худалдах тухай мэдээлэл нь залилан мэхлэх гэмт хэрэг байж болзошгүй тул холбогдох хууль хяналтын байгууллагуудад арга хэжмээ авах талаар мэдээлэл хүргүүлээд байгаа" гэжээ. Улмаар цагдаагийн байгууллагаас зар тавьсан эзнийг шалгаж эхэлжээ.
Д.Дуулим