
Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны II шүүхт Их хэмжээний мөнгө угаасан, авлига авсан, өгсөн хэрэгт буруутгагдаад байгаа “Тэнгри холдинг” компанийн захирал Х.Анхбаяр нарын дөрвөн хүний хэргийг Сонгинохайрхан дүүргийн хоёрдугаар шүүхэд эхлүүлсэн ч шүүх бүрэлдэхүүн өмгөөлөгчдийн хүсэлтийн дагуу хурлыг нөгөөдрийг хүртэл хойшилсон. Энэ удаад шүүх хуралдааныг ямар нэг шалтагаар хойшлуулахгүй болохыг шүүх бүрэлдэхүүн мэдэгдсэн юм. Энэхүү хэргийг шүүх хурал өнгөрсөн сарын 21-нд болох байсан ч шүүгчдэгчийн өмгөөлөгчийн хүсэлтээр хойшилсон юм. Энэ хэрэгт Газрын тосны газрын дарга агсан Д.Амарсайхан, “Тэнгри холдинг” компанийн захирал Х.Анхбаяр, Н.Отгонболд, А.Чандмань нарын дөрвөн хүнийг шүүгдэгчээр татаад байна.
Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (2)