
СБД-ийн 8-р хороо “ Улаанбаатар зочид буудалын урд сааданд бусдад зодуулж эд зүйлээ дээрэмдүүллээ” гэсэн мэдээллээр шалгахад БЗД-ийн 28-р хороонд оршин суух 32 настай эрэгтэй У-ын "Nokia" гар утас, 25.000 төгрөгийг ХУД-ийн 9-р хороонд оршин суух 21 настай, эрэгтэй Д, Х нар нь зодож дээрэмдсэнийг илрүүлэн СБД-ийн ЦХ-1 шалгаж байна. Мөн ХУД-ийн 8-р хороо “Дэнжийн 10-р гудамжинд зодуулж дээрэмдүүлсэн хүн байна” гэсэн мэдээллээр шалгахад, Дэнжид оршин суух 25 настай эрэгтэй Э-г , ХУД-ийн 8-р хороонд суух 33 настай О нь бусадтай бүлэглэн зодож скайтэлийн гар утас, хэтэвчтэй 80000 төгрөгийг дээрэмдэж зугтааснийг илрүүлэн ХУД-ийн ЦХ-2 шалгаж байна.
Д.Ундрах /24tsag.mn/