
СХД-ийн нутаг дэвсгэрт “Гэмтлийн эмнэлэгт өндөрөөс унаж гэмтсэн хүн ирж хэвтлээ” гэсэн мэдээллийг өчигдөр 18:14-д цагдаагийн байгууллага авч мөрдөн байцаагч Х.Цолмонгийн удирдсан бүрэлдэхүүн шалгахад, Хуучин 22-ын товчооны урд СХД-ийн иргэн 27 настай А нь баригдаж байгаа Цахилгаан Түгээх Под станц дээр ажиллаж байгаад унаж гэмтэн ГССҮТ-ийн ТННТ хэвтэн эмчлэгдэж байна. Хэргийг СХД-ийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс шалгаж байна.
Д.Ундрах /24tsag.mn/