
БГД-ийн нутаг дэвсгэрт өчигдөр 44 зах дээр "үл таних хүн цемент аваад мөнгөө өгөлгүй зугтаасан“ гэж БГД-ийн иргэн Б-ийн өргөдлийн дагуу цагдаагийн байгууллагаас шалгахад Төв аймгийн Угтаал сумын харьяат, иргэн Б нь хувийн автомашиндаа цемент 1 тн-ийг ачиж зугтаасныг илрүүлэн БГД-ийн цагдаагийн хоёрдугаар хэлтэс шалгаж байна. Мөн СБД-ийн нутаг дэвсгэр, “43-р байрны гадна зогсоолд тавьсан автомашинаас эд зүйл хулгайлаад байна” гэсэн мэдээллээр шуурхай шалгахад байрны гадна тавьсан ЧД-ийн иргэн У-ын эзэмшлийн "Nissan Wingroud", СБД-ийн иргэн С-ийн эзэмшлийн "Тoyota crown", мөн СБД-ийн иргэн Б-ийн эзэмшлийн "Toyota Prius"-20 автомашинуудын хойд хаалганы жижиг гурвалжин шилийг Хэнтий аймаг Цэнхэр мандал сумын харьяат 20 настай Б гэгч хагалж эд зүйл хулгайлах гэж байгаад үйлдэл дээрээ баригдсан хэргийг СБД-ийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс шалгаж байна.
Д.Ундрах /24tsag.mn/