
БГД-т “1000 нэрийн дэлгүүрийн урд дээрэмдүүлсэн хүн байна” гэсэн мэдээлэлээр цагдаагийн байгууллагаас шалгахад СХД-ийн иргэн Л-ийн бор өнгийн гар цүнхтэй "Iphone-4s" гар утсыг Дорнод аймаг харьяат 22 настай эрэгтэй Б бусадтай бүлэглэн дээрэмдсэнийг шуурхай эрэн сурвалжилж илрүүлсэн хэргийг БГД-ийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс шалгаж байна. Мөн СБД-ийн 8 дугаар хороо, “МУИС-ийн оюутны 3-р байрны ард дээрэмдүүлсэн хүн байна” гэсэн мэдээллээр шалгахад СБД-т оршин суух З-г ЧД-ийн иргэн 24 настай эрэгтэй Б нь бусадтай бүлэглэн нүүрэнд нь цохиж цүнхтэй "LG-SU760" маркийн гар утас, жолооны үнэмлэх, виза карт зэрэг эд зүйлсийг нь дээрэмдэн зугтаасныг шуурхай эрэн сурвалжилж илрүүлсэн хэргийг СБД-ийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс шалгаж байна.
Д.Ундрах /24tsag.mn/