
Манай улсын хэмжээнд гэр бүлийн хүчирхийлэлд өртөгсдийг хамгаалах "Түр хамгаалах" зургаан байр, "Нэг цэгийн үйлчилгээ"-ний дөрвөн төв ажиллаж байна.Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний хэлтсийг түшиглэн байгуулсан Гэр бүлийн болон бэлгийн хүчирхийлэлд өртөгсдөд туслалцаа үзүүлэх нэг цэгийн үйлчилгээний төвд он 160 хүн үйлчлүүлсэн нь бүгд эмэгтэй байжээ. Тэднээс 41 нь бэлгийн хүчирхийлэлд, 119 нь гэр бүлийн хүчирхийлэлд өртснөөс бараг 50 хувь нь 17-30 хүртэл насны эмэгтэйчүүд эзэлж байгаа бол 0-16 насныхан болон 30-аас дээш насны эмэгтэйчүүд тэнцүү хувиар ямар нэг хэлбэрийн хүчирхийллийн хохирогчид болсон байна.
Гэр бүлийн болон бэлгийн хүчирхийлэлд өртөгсдөд туслалцаа үзүүлэх нэг цэгийн үйлчилгээний төвөөс рентген зураг авах, эхо оношлогоо, нүд, чих хамар хоолойн үзлэг, эмэгтэйчүүдийн мэргэжлийн эмч үзэх гээд нарийн мэргэжлийн болон лабораторийн шинжилгээнд хамруулж, шаардлагатай тохиолдолд Гэмтэл согог судлалын үндэсний төвийн эмчийн дуудлагаар очиж хохирогчдод зарим шинжилгээнүүдийг хийх зэргээр туслалцаа үзүүлдэг байна.
Т.Энхэлээ