Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.31
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Засгийн газар 2 жилийнхээ ойг яагаад тэмдэглэсэнгүй вэ? 2 жилийн хугацаанд юу шинэчилсэн бэ?

2014-8-12
0
ЖИРГЭХ
Хоёр жилийн дараа буюу өнөөдөр омголон, давилуунаар үйл ажиллагаагаа эхэлсэн Засгийн газрынхаа “хойдох”-ыг уншихаар улс төрчид яарч байна.
    алтанхуягН.Алтанхуяг Ерөнхий сайд болоод яг 2 жил 3 хоног болж байна.  Бүрэн эрхийн хугацааны тал хувь нь гэсэн үг! 2012 оны УИХ-ын сонгуулийн АН-ын мөрийн хөтөлбөр, Засгийн газрын мөрийн хөтөлбөр, амлалтынхаа 50 хувийг биелүүлсэн байх хугацаа. Бас “Шударга ёс” эвсэлийн мөрийн хөтөлбөрийн 50 хувь ч биелэгдсэн байх цаг хугацаа урсан өнгөрлөө. Шинэчлэлийн Засгийн газар 2 жилийнхээ ойг өргөн дэлгэр хийсэнгүй. Бүрэн эрхийн хугацааныхаа талд ямар ажил хийснээ ард түмэндээ тайлагнасангүй. Мартсан байж мэднэ.

    2012 оны 8 дугаар сарын 09 өдрийн 17.10 минутын орчимд УИХ-ын нэгдсэн чуулган болж Монгол Улсын 27 дахь Ерөнхий сайдаар Н.Алтанхуягийг томилж байсан тухай хэвлэлийн мэдээ устаагүй байна. Түүнийг гишүүдийн 42 нь дэмжиж, 72.4 хувийн саналаар Ерөнхий сайд болж байжээ. Эндээс харвал тэрээр ажлын цаг дуусч байхад чуулган хуралдуулж их л яаран сандран Засгийн тэргүүн болж.

2012 оны сонгуулийн дүн яаж гарч Н.Алтанхуяг Ерөнхий сайд болсон бэ?

    2012 оны сонгуулийн дүн гарахад АН 31, МАН 25 суудал, “Шударга ёс” эвсэл 11, Иргэний зориг-Ногоон нам 2, бие даагчид 3 суудал авсан юм. Харин Өвөрхангайн 2, Баянзүрх дүүргийн 1, Сонгинохайрхан дүүргийн 1 буюу нийлээд 4 тойрог маргаантай байв. Дараа нь Өвөрхангайн 2 дээр нэмэгдэж Д.Арвин АН-д элссэн юм. АН 34 суудалтай болов. Сонгинохайрхан дүүрэгт МАН ялалт байгуулав. Ингэснээр МАН 26 суудалтай болов. Хэрэв Өвөрхангайд ялалт байгуулсан МАН-ын хоёрыг сонгуулийн сурталчилгаандаа хүүхэд ашигласан гэж татаагүй бол С.Чинзориг, Н.Төмөрхүү тангараг өргөх байв. Дээр нь Д.Арвин АН-д элсээгүй бол МАН-ын суудлын тоо 29 болно. Харин АН-ынх 31 болно. 2 суудлын зөрүү гарах байлаа.
Ийм дүнтэй болж өнгөрсөн сонгуулийн дараа Н.Алтанхуяг “Шударга ёс” эвсэлтэй хамтран ШИНЭЧЛЭЛИЙН гэх тодотголтой Засгийн газар байгуулсан. Харамсалтай нь шинэчлэлийн Засгийн газар улс орноо хямралд хүргэж, олон зүйлд шинэчлэл хийх гэж хичээв. Гэвч тэрхүү шинэчлэл нь дандаа урвуугаараа эргэсээр өнөөгийн байдалд хүргэлээ.

Н.Алтанхуяг ямар улс орныг аваад ямар болгосон бэ?

    Н.Алтанхуягийг ажлаа авахад эдийн засгийн үзүүлэлт ямархуу байсныг статистикийн тоо харж үзэв. Тэрээр Хөгжлийн банкны дансанд бэлэн 580 сая ам доллартай, 2.8 тэрбум ам.долларын вальютын нөөцтэй улс орныг хүлээн авч. Товчхондоо бол мөнгөтэй улсын Ерөнхий сайд болж. Гэтэл өнгөрсөн хоёр жилд вальютын нөөцөө 1.2 тэрбум болтол багасгаж. Нэмээд “Чингис” бондын 1.5 сая ам доллар, “Самурай” бондын 300 сая ам.доллар зээлж авав. Одоо дахиад 300 сая.ам доллар зээлэхээр яригдаж байна. МАН-ын засаг ажлаа өгөхөд ам.доллар 1338 байв. Хоёр жилийн хугацаанд 1900 хүрэв. 2012 онд эдийн засгийн өсөлт 17.5 гэж бичигдэж. Харин энэ жил 11.7 бол буурчээ. Н.Алтанхуягийн Ерөнхий сайд болоход төсөв ашигтай байв. Харин түүнийг Ерөнхий сайд болсноос хойш хоёр жил дараалан төсөв алдагдалтай гарав. Монгол Улсын өрсөлдөх чадвар В+ байж байгаад В- болж буурсан гэх мэт улс орны хэмжээний том асуудлууд урвуугаараа эргэлээ.
Жирийн иргэдийн амьдрал ч хүндэрлээ. Тухайлбал 2012 оны өдийд хонины 1 кг мах 5800 байж. Харин одоо 7900 болж өсчээ. 650 байсан “Атар” талх хоёр жилийн хугацаанд 835 болж нэмэгдэж.  1 кг нь 1650 байсан будаа 2345 болж өслөө. 260 төгрөг байсан өндөг 400 болов гэх мэтээр өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ хоёрх жилд гэрлийн хурдаар өслөө. Гэтэл ард түмний цалин, тэтгэвэрийг амласныхаа дагуу нэмж чадсангүй.
Ийм байдал үүссэн учраас хоёр жилийнх нь ой дээр Шинэчлэлийн Засгийн газрыг огцруулах тухай яриа эрчимтэй өрнөж байна. 

Н.Алтанхуяг Ерөнхий сайдаар томилогдохдоо юу ярьж байсан бэ?

    Улс орноо тун хүнд байдалд оруулсан Н.Алтанхуяг 2 жилийн өмнө Ерөнхий сайдаар томилогдохдоо юу ярьж байсан. Бас УИХ-ын гишүүд юу асууж, ямар захиа даалгавар өгч байсан нь тун сонин юм. Тухайн үед “Н.Алтанхуягийг Ерөнхий сайдаар томилохын өмнө УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүн ямар бүтэцтэй байх, мөн ажилгүйдэл, ядуурлыг бууруулахын тулд ямар тактик барьж ажиллах, Засгийн газарт хамтарч ажиллах “МАХН-МҮАН-ын Шударга ёс” эвсэл стратегийн орд газрыг 100 хувь ард түмний мэдэлд шилжүүлнэ хэмээн мөрийн хөтөлбөртөө заасан. Энэ асуудал дээр ямар байр суурь барьж ажиллах талаар хариулт өгөхийг хүссэн тухай news.mn сайт мэдээлж байж.

Тодруулбал,
УИХ-ын гишүүн Д.Дэмбэрэл: -Засгийн газрыг байгуулахдаа одоогийн төрийн албан хаагчдын тоонд багтааж Засгийн газрыг байгуулна гэж бодож байна уу. Эсвэл яамдын тоог нэмэх бодолтой байна уу. Бараа, бүтээгдэхүүний үнийн өсөлтийг сааруулж, инфляцийг бууруулахад ойрын хугацаанд ямар арга хэмжээ авах вэ?

Н.Алтанхуяг: -Тодорхой ажлыг тодорхой хүнд даалгана, эргээд хариуцлага тооцоход хялбар. Одоо байгаа орон тоонд нь багтаана гэж бодож байгаа. Үнийн өсөлт дээр юу ярих вэ дээ, сонгууль гээд явж байх зуур үнэ талийсан. Та бүхэн надаас  юу хийх вэ гэж асуухаасаа өмнө та бүхэн юу хийж байгаа вэ гэдгээ бодох ёстой. Хөгжлийн банк өнөөдөр өдөрт 120 сая төгрөгийг хоосон төлж байна.  Үүнийг бид цэгцэлнэ, гол нь та бүхэн дэмжээрэй. Бодлогын хувьд алдаатай зөрүүтэй юм байвал өөрчилнө.

Н.Энхболд:
-Танайтай хамтраад Засгийн газар байгуулж байгаа намууд стратегийн ордыг 100 хувь ард түмний мэдэлд өгнө гэж заасан. Үүнийг та юу гэж бодож байгаа вэ, хамтарсан Засгийн газрын үед энэ асуудлыг арай өөрөөр ярьж байсан. Засгийн газрын мэдэлд 100 хувь авахыг хэлээд байна уу, эсвэл?

Н.Алтанхуяг: -Газрын доорх баялгийг ард иргэддээ үлдээе гэдгийг зөв гэж бодож байгаа, эвслийнхний. Хэдэн хувийг хүртээх вэ гэдэг дээр маш зөв шийдэл гаргах ёстой.

А.Тлейхан: -Ажилгүй иргэдийг нэг бол ажлаар хангах, эс бөгөөс хоол хүнсээр хангах ёстой. Хүний хөгжлийн сангаас 21 мянган төгрөг өгч байсан нь үнэхээр хэрэг болсон. Жилдээ 800 тэрбум төгрөгийг зарцуулж байсан. Одоо бол хуулийн үйлчлэх хугацаа дууссан. Гэхдээ ажилгүй иргэдээ хоол хүнсээр хангах зорилгоор тэдэнд өмнөх 21 мянган төгрөгийг үргэлжлүүлэн олгох талд ямар байр суурьтай байна вэ?

Н.Алтанхуяг: -Ажилгүйдлийг арилгах олон арга бий, хамтарсан Засгийн газрын үед ярьсан олон зүйл бий. Түүнийг хэрэгжүүлнэ. Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв ерөнхий эрдмийн боловсрол дээрээ анхаараад, ажилчин болгох талд анхаарч чадахгүй байна. Ажил олгогчдын хүсэн хүлээж байгаа ажилтныг бэлтгэхэд түлхүү анхаарна. Хоосон юм яриагүй, өнгөрсөн дөрвөн жилд хамтраад хийж байсан ажлыг шинэ шатанд гаргаж ажиллана. Тэгэхдээ бага зэрэг өөрчлөлт хийнэ, Хөдөлмөрийн яамыг байгуулна. Одоогийн Засгийн газар 3000 залуу, 9000 залууг Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд сургасан, тэд нар одоо ажилтай байж чадаж байгаа юу. Үр дүнг чухалчилна. 3000 иргэнийг Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд сургахад ядаж 1000 нь ажилтай болсон байх ёстой, түүнээс сертификат олгосноор ажилгүйдэл буурахгүй. Тиймээс иргэнээ ажилтай, орлоготой болгоход манай Засгийн газар анхаарч ажиллана. Нийгмийн халамж шаардлагатай хэсэгт халамж өгөөд л явна. Төрийн халамжаас гадуур орхихгүй.

С.Бямбацогт: -Ардчилсан нам барууны үзэл бодолтой, МАХН зүүний үзэл бодолтой. Нэг нь төрийн зохицуулалтыг дэмжинэ нөгөөх нь хувийн хэвшлийг дэмжинэ. Үзэл бодлын зөрүүтэй хоёр нам яаж Засгийн газарт хамтарч ажиллах вэ?

Н.Алтанхуяг: -Өнгөрсөн 3.6 жилийн хугацаанд Ардын нам, Ардчилсан нам хоёр хамтраад ажилласан, тэрэн шиг л хамтраад ажиллана. Тэр байтугай л зүйлийг хамтраад хийж байсан, гар нийлж ажиллана.

    Ийнхүү асуулт, хариулт өрнөсний дараа гишүүд Ерөнхий сайдад нэр дэвшигчид хандан саналаа хэлэхэд, УИХ-ын гишүүн С.Бямбацогт “Цөөнхдөө хүндэтгэлтэй хандаарай, өмнө нь МАН-тай Ардчилсан нам хамтарч Засгийн газар байгуулж байх үед та Тэргүүн шадар сайдаар ажиллаж байсан. Тэргүүн шадар сайдаар томилогдохдоо “Хөөсөн ч Хамтарсан Засгийн газраас гарахгүй” гэж хэлж байсан, гэвч хөөгөөгүй байхад хаяад явсан. Ийм алдаа бүү гаргаарай” гэсэн бол УИХ-ын гишүүн М.Сономпил “УИХ-ын даргаа томилоод байнгын хороодыг байгуулаад, Ерөнхий сайдын асуудлыг оруулж ирсэн нь сайн байна. Ерөнхий сайдад нэр дэвшигч Н.Алтанхуяг нь Засгийн газрыг тэргүүлээд явах чадвартай, энэ хэмжээний туршлага хуримтлуулсан улстөрч. “Шударга ёс” эвсэл нь Ардчилсан намтай хамтарсан Засгийн газар байгуулахаар гэрээ байгуулаад явж байна. Үзэл бодлын хувьд ойролцоо, гол нь Монгол үндэсний эрх ашиг дээр тулгуурлаж байх ёстой, мөрийн хөтөлбөрийн хувьд хоёр намын хувьд зөрчилдөж буй зүйл байхгүй. “Шударга ёс” эвслийн хувьд таван зүйлийг мөрийн хөтөлбөртөө тусгасан байсан. Тэр бүхнээс бараг нь Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусч байгаа” гэж хэлж байжээ.

    Одоогоос яг хоёр жилийн өмнө ийм үйл явдал парламентад өрнөж байв. Харин хоёр жилийн дараа буюу өнөөдөр омголон, давилуунаар үйл ажиллагаагаа эхэлсэн Засгийн газрынхаа “хойдох”-ыг уншихаар улс төрчид яарч байна. Бас хоёр жилийн дараа сонгууль болно. Тэгэхэд юу болж өнгөрсөн байхыг хэлэхэд эрт юм. Ямар ч гэсэн өнгөрсөн 2 жилдээ АН “F” буюу муу үнэлгээ авлаа. Үлдсэн хоёр жилдээ “А” буюу онц сайн үнэлгээ авахгүй бол тун хүндхэн ирээдүй угтаж мэдэх юм. Ийнхүү АН 1990 оноос хойш хоёр дахь удаагаа бүх түвшиндээ ялалт байгуулаад бүрэн эрхийн хугацааныхаа яг голд зогслоо.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ-ын дээд түвшний хуралдаанд оролцохоор Бишкек хотноо хүрэлцэн ирлээ
УИХ-ын дарга С.Бямбацогтод Европын парламентын гишүүн, Гадаад бодлогын байнгын хорооны дэд дарга Хана Жалу Муро бараалхав
УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (64)

  • Зочин (27.123.215.222)
    Энэ чавганц юу бичээд бнаа.Өөрөө хувь цохичоод олон юм яриад юун МАН вэ улирсан баларсан юм бичээд $=1380 бсан одоо $1900 болчихлоо гээд бхад 2жилд хийсэн ажлын чинь үр дүнд талх 1=800 одоо 1=1300 болчихоод бна Өөр юу хэрэгтэй юм Худалч УВСууд инээгээд МОНГОЛ төрөөс хол яв
    2014 оны 08 сарын 13 | Хариулах
  • Зочин (203.91.119.102)
    бүх юмны үнэ нэмэгдээ цалин нэмэхдэхийг 2 жил хүлээлээ ард түмний амьдрал дороотож бна одоо яах вэ дарга нар аа
    2014 оны 08 сарын 13 | Хариулах
  • зочин (103.26.193.24)
    Алтан хуягийн ЗҮ.Г хэрээрээ ажиллаж байгаа хямралтай үед үүнээс өөр яах билээ Үндэсний үйлдвэрүүд гадаад валютын ханш өндөр байгааг ашиглаад хөл дээрээ босож авах хэрэгтэй Хятадаас оруулж байгаа бараа бүтээгдэхүүн үнэтэй байгааг ашиглан адил төрлийн бараа бүтээгдэхүүн түүн дотроо барилгын метериалуудыг эх орондоо арай доогуур үнээр үйлдвэрлэж хөл дээрээ босож авах сайхан боломж аж Тиймээс МАН-хны худал үгэнд хууртаж сэтгэлээр унах хэрэггүй Урагшаа итгэлтэй харцгаая МАН засаг бариж байхад улс орны гадаад худалдаа маш сайн дэлхийн зах зээл дээр алт зэс нүүрсний үнэ өндэр дэлхийн Э.З хямраагүй байв Гэвч энэ үеийг МАН-нхан өөрсөддөө ашиглаж олсон ашгийг хувьдаа завшиж тэрбум тэрбумаар нь луйвардаж авилга газар авсан тэр их мөнгөөр зам барилгаа барихгүй яасын бол Даанч тэдэнд хийе бүтээе гэсэн сэтгэл байхгүй байждээ Гадаадад тансаг хаус аваад зарим нь бүүр сейфтэй мөнгөө хог дээр хаяж хөгөө чирээ биздээ Энэ ЗГ-т итгэл дэмжлэг хэрэгтэй
    2014 оны 08 сарын 13 | Хариулах
  • зочин (103.26.193.26)
    Энхбаярыг хараагаад зүхээд байж бай араар чинь тэрнээс долоон дор юм болох биз.
    2014 оны 08 сарын 13 | Хариулах
  • зочин (120.20.1.244)
    Энэ хүн рүү дайрахаа одоо болиочээ. Одоо залхаж байнаа наад худлаа хий дэмий хардалт гүтгэлгүүдээс чинь. Бүх юм Манын хийсэн лай ланчигийг л үүрч байгаа болохоос.
    2014 оны 08 сарын 13 | Хариулах
  • иргэн (103.26.193.6)
    Алтанхуяг монголчуудын хувь заяанд муу үр дүн авч ирсэн. Баатар-үүл ч илүү гарах юм хийгээгүй.
    2014 оны 08 сарын 13 | Хариулах
  • Зочин (202.9.47.177)
    чи тагтааны өндөг 200-аар авчихаж мал аа?
    2014 оны 08 сарын 13 | Хариулах
  • Zocin (103.26.193.16)
    Сонгуулиар манай нам гарнаа! Бvх албан тушаалд журмын ноходоо тавинаа гайгvй. Одоо та нар оодорч л бай. МАН -бол боловсон хvчин сайтайш дээ за.
    2014 оны 08 сарын 13 | Хариулах
  • vher (112.72.13.100)
    goe umaa saihan umaa hen geech ardchilsan namiinhan hvssendee hvrlee 23 jil hvsch bsn muruudul ni biellee elbegdorj buun bayr suugaa odoo vldsen 2 jiliin erh bga ard tvmniig tolgoig ergvvleh iim amarhan bsn umuu geed ***** ineed ni hvrch bga tur zasgiin gol bodlogo bol ard tvmen ni her bolomjtoi amidarch bna gedeg dvgnelt bh estoi sh de ard tvmen 2000 dollor boltol bas l teleegee changalna zailuul elbege altanhuyg enhboldiin hamaaatan sadanguud ene ***** ineed bayrlaad l suudag gazar sh dee bid heniig songosnoo ergej haraad tolgoi ruugaa hichneen shaagaad ch nemergvi iim tsag ved hen targaldag geech turd bga avilgachid enhbayriig yaj muulaad yaj doromjilloo ter ved dollar 1300 l bsn shv dee
    2014 оны 08 сарын 12 | Хариулах
  • малчин (112.72.13.55)
    өндөг зах дээр 200 л байна лээшт малаа
    2014 оны 08 сарын 12 | Хариулах
  • Saagii (112.72.11.113)
    Nuur ni ulaihgui hudlaa yaridag gar odoo ogtsoroo ard tumen hetsuudlee
    2014 оны 08 сарын 12 | Хариулах
  • ЗОЧИН ЖС ЖС (112.72.11.67)
    МАН - БОЛОХООР ШУНАЛТААД АВИЛГАДААД НЭР НҮҮРЭЭ БАРЧИХСАН .АН БОЛОХООР САЙХАН БОЛНО ГЭЭД СЭТГЭЛ ЗАСААД ЗАРИМ НЬ САЙХАН БОЛОХГҮЙ БАЙНА ГЭЭД
    2014 оны 08 сарын 12 | Хариулах
  • Зочин (203.194.114.247)
    Хурдан л огцроосой доо
    2014 оны 08 сарын 12 | Хариулах
  • Ачу (194.230.155.110)
    Ард түмнээ эх орноо бүрэн дампууралд оруулж амин хувиа ази тивд байхааргүй дээшлүүлж баяжиж завшиж улсын сан хөмөргийг хоосолж дээрээс нь асар их мөнгө зээлж түүнийгээ янз бүрийн урсгалаар өөртөө шингээсэн 3 үеэрээч давхааргүй их нүгэлтэн боллоо.Одоо ерөнхий сайд биш бүүр УИХ-ын гишүүнээс тэр Батбаяр нь цуг болиулж сайн шалгаж идсэн уусныг нь нотлоод өгөх хэрэгтэй!!Манай хуулийнхан чадана гэдэгт итгэлтэй байна.
    2014 оны 08 сарын 12 | Хариулах
  • Зочин (103.26.193.10)
    Өнөөдөр ETV-ийн "Тод зочин"-ны цагаар "Монгол залуу хүн" ТББ-ын тэргүүн А.Отгонбаатар гэдэг залуутай 2016 оны сонгуульд хэрхэн оролцох вэ? сэдвээр ярилцлаа гэж ойлголоо.Өнөөдөр Монгол улсад төрийн эрхийг ард түмэн ч биш, намууд ч биш, намууд доторхи фракцууд барьж байна гэхээр төр засгаа хэний гарт өгчихвөө гэдэг эргэлзэх сэтгэл төрөв шүү дээ. Тэгэхээр өвгөн миний ойлгосноор 2016 онд жинхэнэ эх орончдыг улс төрд гаргаж, асман бух шиг олигархиудаас салах цаг болсон юм байна гэдгийг ухаарч суулаа. Үнэхээр Монголын улс төрийг олон жил зайдагнаж "Эрдэс таван толгой""Оюу толгой" гэх мэт "Саалийн үнээнүүд"-ийг сувайруулсаар байгаа "Асман бухнууд"-ын балгийг монголын ард түмэн хангалттай амслаа шүү дээ. Ийм учраас "Монгол залуу хүн" ТББ-ын тэргүүн А.Отгонбаатартай нэгдэцгээе хэмээн уриалж байна. Монгол залуу хүн бүр ирээдүйнхээ төлөө, үр хүүхдийхээ сайн сайхны төлөө хэрхэх эсэхээ одооноос бодох цаг болжээ. Монголын TV-үүд энэхүү ярилцлагыг дахин дахин нэвтрүүлж олны хүртээл болгоосой билээ. Санасан үйл хэрэг чинь сэтгэлчлан бүтэх болтугай.
    2014 оны 08 сарын 12 | Хариулах
  • Зочин (103.26.193.17)
    Өнөөдөр ETV-ийн "Тод зочин"-ны цагаар "Монгол залуу хүн" ТББ-ын тэргүүн А.Отгонбаатар гэдэг залуутай 2016 оны сонгуульд хэрхэн оролцох вэ? сэдвээр ярилцлаа гэж ойлголоо.Өнөөдөр Монгол улсад төрийн эрхийг ард түмэн ч биш, намууд ч биш, намууд доторхи фракцууд барьж байна гэхээр төр засгаа хэний гарт өгчихвөө гэдэг эргэлзэх сэтгэл төрөв шүү дээ. Тэгэхээр өвгөн миний ойлгосноор 2016 онд жинхэнэ эх орончдыг улс төрд гаргаж, асман бух шиг олигархиудаас салах цаг болсон юм байна гэдгийг ухаарч суулаа. Үнэхээр Монголын улс төрийг олон жил зайдагнаж "Эрдэс таван толгой""Оюу толгой" гэх мэт "Саалийн үнээнүүд"-ийг сувайруулсаар байгаа "Асман бухнууд"-ын балгийг монголын ард түиэн хангалттай амслаа.Ийм учраас "Монгол залуу хүн" ТББ-ын тэргүүн А.Отгонбаатартай нэгдэцгээе хэмээн уриалж байна. Монгол залуу хүн бүр ирээдүйнхээ төлөө, үр хүүхдийхээ сайн сайхны төлөө хэрхэх эсэхээ одооноос бодох цаг болжээ. Монголын TV-үүд энэхүү ярилцлагыг дахин дахин нэвтрүүлж олны хүртээл болгоосой билээ. Санасан үйл хэрэг чинь сэтгэлчлан бүтэх болтугай.
    2014 оны 08 сарын 12 | Хариулах
  • Зочин (94.112.196.215)
    ALIALAGCH LUIVARCHIN ALTANHUYGIIN 2-JILIIN AJILIIN TAILAN GEVEG AJILGUIDLIIG AH DUUS HAMAATNAA AJILD ORUULJ GARIIN BAYLAGAA ARD TUMENDEE BISH AMIN HUVIDAA ASHGILSAN ENE HUDALCH LUIVARCIN HIISEN YM GEVEL ENE UUR IDEJ UUSAN BAYJISAN BOHIRDUULSAN HUDLAA CHALCHSAN HUURAN MEHELSEN HAMGIIN ADGIIN E SAID SHUUDEE CHI
    2014 оны 08 сарын 12 | Хариулах
  • Зочин (202.9.47.177)
    энхбаяр бүүр үнэн шүү. дэмжинэ ээ.
    2014 оны 08 сарын 12 | Хариулах
  • zochin (103.26.193.21)
    Arai l yumaa Ene AN-d uls orniig zalaad avaad yavchih hun baigaa bailgui dee. Yaj yavaad iim aimshigiin zalitai teneggart ZG ig bariulj orhivdoo. Yaduural arai l dendlee. MAHN bol bur shal hudlaa shuu Enkhbayar butsaj bosoj ireh geed ZG iin 6 agentlagiin alban tushaal ajliin bairiig bugdiig ni MAHN-aar huvichilj avch baina. Ene ZG t turiin alban haagchid ni bugd MAHN bolson baih vii dee.
    2014 оны 08 сарын 12 | Хариулах
  • ард (103.26.193.18)
    гуйлагчин ядуу тэнэг ард түмэн тэгээд хууртаад горидоод сууж байхаас даа
    2014 оны 08 сарын 12 | Хариулах
  • uul (27.123.214.113)
    burhan haldun uuland murguhuur ochihod ni shuurga shuuraad huleej avaagui bur tuuruud uheh shahsan biz dee.chingis khan ii helsen surgaaliig bur umartsan daa a ltanhuyagaa gej
    2014 оны 08 сарын 12 | Хариулах
  • bi (202.179.7.39)
    hOOE HUMUUS AMARJ BAIH HOOROND TSAHILGAANII UNE NEMCNIHLEE ENE ZASAG UU ARGAGUI ZALITAI YMAA HUMUUSEE JAGSAACN
    2014 оны 08 сарын 12 | Хариулах
  • uls ornoo urund oruulsan (202.70.36.86)
    heden zam l hiisen ter zamuud n zahaas dahiad l zasuulaad ehelsen bna lee.dollariin hanshaa aldlaa, bank huugee nemlee. uul kompaniudaa urgeej ergen toirnii har bor ajil hiideg humuus ajilgui bolloo uur yu bilee baiz
    2014 оны 08 сарын 12 | Хариулах
  • Ih ajil (129.96.86.236)
    Ih l yum hgd bgaa daa uul n. Ene harluulaad bgaa humuus oorsdoo yu ch hiij bgaagui mangaruud l bna dag!!!!!!!!!
    2014 оны 08 сарын 12 | Хариулах
  • Bi (112.72.13.102)
    Yun tailan shorond bgaa hamaa ergesen ni barigdaad ami naana tam tsaana ni bolj baihad
    2014 оны 08 сарын 12 | Хариулах
  • kkkkkkkkkkkkkk (202.70.46.204)
    ajlaa hurdan og altanhuyagaa, oor neg eronhii said tavij uzeed buuj og doo ardchilsan nam mini. ta nar tor barih yagaa ch ugui bna za
    2014 оны 08 сарын 12 | Хариулах
  • зочин (27.123.213.4)
    худлаа инээсэн алиалагч шиг төрхтэй гар, ах дүүсээ ажилтай болгож өөрчиллөө, зөвлөх охинтойгоо нийлж улсын мөнгийг идэж өөрчиллөө. зөндөө өөрчиллөө одоо цадаж болсон байлгүй. одоо өөрийг нь өөрчлөх цаг болсон
    2014 оны 08 сарын 12 | Хариулах
  • Болор (103.26.193.1)
    ард түмнийхээ эсрэг ажилласан юм чинь юугаа хуцаж тэмдэглэдэг юм бэ ядуу ард түмэндээ юугааа гайхуулах
    2014 оны 08 сарын 12 | Хариулах
  • ..... (203.194.114.174)
    Энэ АЛТАНХУЯГ ЭХ орныг Минь дампууруулсан гэж тэмдэглэх байхдаа.
    2014 оны 08 сарын 12 | Хариулах
  • zochin (182.160.41.252)
    Za yamar ch bsan hiij bgaa zuil harin ch ovoo l bna. Yamar zam talbaigaar yvj bgaagaa bodoh heregtei. Hot gehed hetsuu hogondoo barigdsan, tugjrel gej hetsuu bsan ue 2hon jiliin umnu shuu dee. Delhii niit hymraad bhad manai mongol ch yaj zugeer unguruh ve. Bolj bgaag ni dugnej bolohgui bgaag ni shuumjilj bmaar yum. Er ni bol ajil hiihgui amidraad bh sonirholiig ene zasgiin gazar uguugui bh shuu. Songuulid garah gej demii yum amlaj bj ard tumnee zalhuu bolgoson. Ajlaas ih yum mongold alga gehdee hiih sonirholgui bolood yduu amidraad bna. yduu amidarch bgaa chin uursdiin archaaguinh. sain shal ugaadag ger tseverledeg bhad ch tsalin haritsangui undur bolson l bna shuu dee.
    2014 оны 08 сарын 12 | Хариулах
  • baavai (27.123.214.2)
    yamar gaviya baiguulsan bish, yugaa ch temdegleh ve dee
    2014 оны 08 сарын 12 | Хариулах
  • ZOCHIN (103.26.193.22)
    LYA LYA LYA UUNIIG ARDCHILAL GEDEG YUM
    2014 оны 08 сарын 12 | Хариулах
  • зочин (202.179.8.90)
    ажил хийх дургүй хүмүүс л ядуу байгаа байх даа одоо яахав дээ ганц монгол хямраагүй байхаа
    2014 оны 08 сарын 12 | Хариулах
    • Chi chini eruul hunuu ali esvel tegtlee avilga avaad bayajsan g uluguu. Ard tumen yach ch ajilaad valyutiin usultuus bolson urgun heregleeniihee uniin usultiig diilehgui baina. Chaddag yum bol chi naad ugee zuragtaar yarichih. Tegeed yahnav har l daa.
      2014 оны 08 сарын 12
  • Зочин (202.9.47.177)
    монголоос өөр хаана хямраад доллар өсөөд байна вэ?
    2014 оны 08 сарын 12 | Хариулах
  • Жамин дорж (202.179.10.14)
    Алтан хуягийн ЗҮ.Г хэрээрээ ажиллаж байгаа хямаралтай үед үүнээс өөр яаах билээ Үндэсний үйлдвэрүүд гадаад валиутийн ханш өндөр байгааг ашиглаад хөл дээрээ босож авах хэргтэй яаж гэнхээр Хятадаас оруулаж байгаа бараа бүтээгдэхүүн үнтэй байгааг ашиглан адил төрөлын бараа бүтээгдэхүүн түүн дотороо барилгын метараалуудыг эх орондоо арай доогуур үнээр үйлдвэрлэж хөл дээрээ босож авах сайхан болмож гажээ тиймээс МАН_ханы худал үгэнд хууртаж сэтгжлээр унах хэргүй ургшаа эрээдүүгээ өөдөргөөр харцгаая
    2014 оны 08 сарын 12 | Хариулах
  • Зочин (203.91.116.34)
    Мөн ч их шинэчлэгдлээ доллар2000 боллоо,өр тоолж чадахгүй тоонд очлоо, иргэд талх таллаж иддэг боллоо хаач байхгүй супер ерөнхий сайддаа
    2014 оны 08 сарын 12 | Хариулах
  • .ган тулга (202.179.10.14)
    МАН засаг бариж байхад улс орний гадаад худалдаа маш сайн дэлхийн зах зээл дээр алт зэс нүүрсний үнэ өндэр дэлхийЭ.З-н хямараагүй байв гэтэл энэ үеыг МАН-нхан маш ашиглаж олсон ашигийг хувьдаа зашиж тэр бум ,тэр бумаар нь луувардаж авилга газар аваж байсандаа тэр их мөнгөөр зам барилгаа бариж байхан нь яаагаав даанч хиие гэсэн сэтгэлгүй байждээ гадаадад тансаг хайвуус худалдан аваад зарим нь бүүр цээптээ мөнгө гудаманд хаяж хөгөө чирээ биздээ
    2014 оны 08 сарын 12 | Хариулах
  • Зочин (103.26.193.4)
    хохь нь
    2014 оны 08 сарын 12 | Хариулах
  • Zaluu (202.179.20.143)
    ES ichihee hediin bolison.Toiron hyreelegchid ni byr Aimshgiin.mash bydyyleg,chafvargyi,hyviin sonirholtoi,shinechlel gej tseejee deldsen, hetsyy shyy.ES-iig byr balladag baihaa.muud muu nemer,muuhaid ultsan nemer gedeg bolod baih shig bna.
    2014 оны 08 сарын 12 | Хариулах
  • bat tvwshin (202.179.10.14)
    МАН засаг барьиж байхадаа жилд зуу килметир хатуу хучилтатай зам баридаг байсан Алтан хуягийн З.Г жилд мянган килметир зам бариж бга бас олон арван айлын орон сууц ашиглалтанд орж байга болхоор МАН-нхан атаархаж шээс нь гоожиж үхлээ юу ? өр тавиж хөгжөөгүй улс орон гэж дэлхий дээр хаанч байхгүй МАН далан жил төр барихдаа ОХУ-д хэдэн үеээрэ төлөөд барахгүй их өртэйл байсан шүүдээ түүхээ эргэж харж байж шүүмжэлж баймаарсандаа
    2014 оны 08 сарын 12 | Хариулах
    • MAN uyed munch saihan baij dee. Buh yum hyamdhan . Taivan amgalan. 16 onii songuuliin daraa avilgach chi yu bichihiig chini harah yumsan.
      2014 оны 08 сарын 12
  • Зочин (202.21.106.105)
    0 минутын өмнө \ 200.000 орчим төрийн/төрлийн/ албан хаагчтай манай орон эхлээд төрөөс төрсөн жолоочтой дарга нараа явган болгоод дараа нь ажилдаа цалингаасаа гадуур машинтай болсон ажилчдаа автобусуур явуулдаг болбол түгжирээ багасна.за тэгээд бидний татвараар амьдардаг төрийн/төрлийн /албаны сүүлийн 2 жилд орсон идээчдээ гаргахад манай улс хямралгүй орон болно.Үгүй бол зөвхөн УБ-д ажилд орсон өлссөн цангасан хүмүүсийг тэжээхийн тулд өөрийнхөө хөдөлмөрөөр олсон хэдэн цаасаараа авсан төмрийн сэгээ унасны төлөө мөнгө төлье.за тэгээд бас хэзээ хаана унахаа заалгуулья.МУУСАЙН НЬЮКОММУНИСТААРАА.90онд Баабар аргагүй үнэн нүүр царайг нь хэлжээ
    2014 оны 08 сарын 12 | Хариулах
  • Зочин (202.9.47.177)
    МАХН-ыг дэмжихээс.
    2014 оны 08 сарын 12 | Хариулах
  • Зочин (203.91.118.178)
    Хөөрхий энэ Алцанхуяг маш их юм шинэчилсэн шүү дээ. Та нар ойлгохгүй юм. Валютын ханшийг 1900 болгож чангаруулж өөрчиллөө.Талхыг 1000 төгрөг болгож өөрчилөө. Хар зам тавиад маргааш нь эвдрээс дуустал өөрчилөө.Гадаадын хөрөнгө оруулагчид зугтаад алга болтол өөрчиллөө. Улсын эдийн засгаа унагаж өөрчиллөө. Иргэдээ ядууруулж хэдэн бор төгрөгийг нь үнэгүйдүүлж өөрчилөө. Хувьдаа улсын хөрөнгийг завшиж өөрчилөө гм цааш нь тоочоод тооцоод байвал өчнөөн их өөрчилөлт гаргалаа. Ийм их өөрчлөлт хийсэн түүнийг дүүжилж тэнгэрт суудалтай болговол таарна.
    2014 оны 08 сарын 12 | Хариулах
  • эгйй (182.160.41.174)
    одоо яахав дээ бид сонгосон шүү дээ дээр гарчихаад биднийгээ мартчихдаг шүү дээ амьдрал үнэхээр хүндэрч байна наад мангарууд чинь мэдэж байгаа мөртлөө юу хийхээ мэдэхгүй
    2014 оны 08 сарын 12 | Хариулах
  • Зочин (203.169.53.10)
    МАН улс орныг яасныг хүмүүс мэднэ. тиймээс ч АН итгэл үзүүлсэн. гэтэл АН өнөөдөр яаж самарч чаддагаа л харууллаа. тэгэхээр МАХН-д итгэл үзүүлнэ. эрх биш олон жил улс төрд зүтгэсэн туршлагатай хүмүүс өөд татахгүй ч гэлээ үгүйрүүлэхгүйгээ мэднэ.
    2014 оны 08 сарын 12 | Хариулах
  • зочин (183.177.97.21)
    энэ нэг ичих зовох мэдрэмж гээч зүйл огт байхгүй хөгийн гарыг зайлуулахгүй бол монголчууд хоорондоо нүдэлдэнэ шүү таминь ээ. хурдан салах хэрэгтэй тэгээд урд газар цөоөх хэрэгтэй
    2014 оны 08 сарын 12 | Хариулах
  • Зочин (124.158.111.6)
    Зайлуулдаа баян, ядуугийн хоёр туйл болтол нь өөрчилж өглөө дөө. Өөрчлөлт шинэчлэлт гэж үүнийг хэлдэг юм болов уу даа.
    2014 оны 08 сарын 12 | Хариулах
  • зочин (103.26.193.3)
    ЗАСГИЙН ГАЗАР ХҮҮХЭД НОХОЙН ДООГ БОЛЖ ГҮЙЦЛЭЭ Л ДЭЭ.
    2014 оны 08 сарын 12 | Хариулах
  • шударга. (103.26.193.10)
    Хөөрхий энэ Алцанхуяг маш их юм шинэчилсэн шүү дээ. Та нар ойлгохгүй юм. Валютын ханшийг 1900 болгож чангаруулж өөрчиллөө.Талхыг 1000 төгрөг болгож өөрчилөө. Хар зам тавиад маргааш нь эвдрээс дуустал өөрчилөө.Гадаадын хөрөнгө оруулагчид зугтаад алга болтол өөрчиллөө. Улсын эдийн засгаа унагаж өөрчиллөө. Иргэдээ ядууруулж хэдэн бор төгрөгийг нь үнэгүйдүүлж өөрчилөө. Хувьдаа улсын хөрөнгийг завшиж өөрчилөө гм цааш нь тоочоод тооцоод байвал өчнөөн их өөрчилөлт гаргалаа. Ийм их өөрчлөлт хийсэн түүнийг дүүжилж тэнгэрт суудалтай болговол таарна.
    2014 оны 08 сарын 12 | Хариулах
  • 3.880.000.000$ (202.70.46.205)
    Улсын 2.8-1.2=1.6 тэрбум$ +1.5Тэрбум$ Бонд + 580 сая$ + 300 сая$= 3тэрбум 880 сая$ доллар 2 жилийн хугацаанд зарцууллаа гэсэн уг уу юу хийхээрээ ийм их монго урэгдээд ЭДИЙН ЗАСАГ ингэж муудаад Тогрогийн ХАНШ унаад бн аа арай дэнджээ
    2014 оны 08 сарын 12 | Хариулах
  • zochin (202.180.216.211)
    hen ni ch baisan iim l bh bh doo harin buur enenees ch door bh baisan bj magad harin ardchilaliin nihduud garaad ovoo yum hiij bgaa
    2014 оны 08 сарын 12 | Хариулах
  • Зочин (103.26.193.17)
    Yer ni dollar denduu usuj bna. Ene bol zasgiin gazariig ogtsruulah hangalttai shaltgaan bolj bna. UUND BATTULLGA OROLTSSON OROLTSOOGUI
    2014 оны 08 сарын 12 | Хариулах
  • улс (103.26.193.1)
    гадаад хэргийн сайдыг ИХ-с томилдог болох хэрэгтэй,сонгуульд ялсан нам биш,аль ч нам ялсан төрийн гадаад бодлого
    2014 оны 08 сарын 12 | Хариулах
  • засаг (103.26.193.10)
    чадварлаг туршлагатай хүнээр төрийн нарийн бичгийн дарга нарыг сонгох хэрэгтэй,сайд нь ч яахав улс төрч байдаг юм байгаа биз,ТНБД нарыг сонгууль харгалзахгүй УИХ-с томилж байх хэрэгтэй5-7 жилээр
    2014 оны 08 сарын 12 | Хариулах
  • ХЭРУУЛИЙН БУЗРААС Л ХОЛ БАЙХ ЧУХАЛ (180.149.78.20)
    АЛТАНХУЯГ ЦААШАА Ч АЖЛАА ХИЙГЭЭД ЯВАХ НЬ ЗЕВ БАЙХ АА!!!! ТЭР ТАЛХ НЬ 1000 ДАВЖ $ НЬ 2000 ХУРЛЭЭ ГЭЭД АРД ТУМНИЙ ДИЙЛЭНХ НЬ УЛАМ САЙН ТУРЖ ГООЛИГ БОЛООД БАЙДГААРАА Л БАЙНА. НЭГ Л БААХАН ХЕМСГЕЕ ЗАНГИДАЖ УУРЛАСАН ХУМУУС Л БОЛСООР БАЙНА БИЗ!! ХЭНД ХАМААТАЙ ЮМ. ТЕСВИЙН ЭНЭ ИХ МЕНГЕ ХААГУУР ЯАЖ УРСАЖ БАЙГААГ ТАЛХНЫ МЕНГЕ НЬ НЭМЭГДЭХГУЙ ГУЙЛАГЧИНГУУДАД ЯМАР ХАМАА БАЙНА, БУР БОЛОХГУЙ БОЛ ТЭР АТГ ТАТАН БУУЛГААД ТЕСВИЙН МЕНГЕЕ ХЭМНЭНЭ Л БИЗ. ТЭР ЕНДЕР ХУУТЭЙ БОНДЫН МЕНГЕЕ ГАЗАРТ НЯЛААД МАШИНТАЙ ХУМУУС НЬ ДАВХИНА Л БИЗ, МАШИНГУЙ ХУМУУСИЙН Л АТАА ЖЕТЕЕ Л БАЙНА, ХАРИН Ч ХОТЫН ТЕВЕЕР ЯВАХ ДУРТАЙ МАШИНТАНГУУД ТЭР 50-60000 ТЕГРЕГ ТЕЛДЕГ БОЛОХ НЬ ЗЕВ БАЙХ. ЯАГААД ГЭВЭЛ ДАРАА НЬ ГЭР ХОРООЛОЛ НЭРТЭЙ ГАЗАР НУТАГГУЙ ЮМ ШИГ УУЛЫН ОРОЙ ДЭЭР АМЬДАРСАН БОЛЖ БАЙГАА УТАА УЙЛДВЭРЛЭГЧИД ХОТЫН "А" ГЭЛУУ ЗЭРЭГЛЭЛ РУУ ОРОХ БОЛГОНДОО ВИЗНИЙ ХУРААМЖ ТЕЛДЕГ БОЛОХ ХЭРЭГТЭЙ.ТЭГЭЭД ГАДНЫХАН ХАРААД МОНГОЛЫН ЗЕВХЕН НИЙСЛЭЛД НЬ АРДЧИЛАЛ, ЗАХ ЗЭЭЛТЭЙ ДИВААЖИН ГЭСЭН НЭГ БУС НЕГЕЕ ТАЛД НЬ 1921 ОНООС ЕМНЕХ ТЕРХТЭЙ МОНГОЛ ГЭСЭН 2 ТУЙЛ ХАРАГДАХ ТУЛ САВААГУЙЧУУДЫН АЯЛАЛ ЗУУЛЧЛАЛ ХЕГЖИНЕ!!! ХАРИН ГАНЦХАН АСУУДАЛД Л МАШ ШУДАРГААР ХАНДАНА ШУУ!!!! МОНГОЛ УЛСЫН НЭРИЙГ БАРЬЖ ТАВЬСАН ЕРИЙГ ЗЕВХЕН ХОТЫН ТЭР А БУСЭД АМЬДРАГСАД , ЕР ТАВЬСАН МЕНГЕНЕЕС ХУРТЭГСЭД Л ХУВИАСАА ХУРТЭЛ ОПУУЛЖ БАЙЖ ТЕЛЕХ ЕСТОЙ!!!!! ЭС УГУЙ БАС Л БУГДЭЭРЭЭ ТЕЛНЕ ГЭВЭЛ ЕСТОЙ САНАСНЫ ГАРЗ!!!! БУГДЭЭРЭЭ ХЕДЕЕ ГАРЧ АМЬДРАЯ, ХЭРВЭЭ ЧИ МОНГОЛ БОЛ!!!!!БАС ЭНЭ УЛС ОРНОО АВЧ ЯВНА ГЭЖ УЙЛАХ НЬ ХОЛГУЙ УРАН ДОНГОДОЖ 200 ГАРУЙ ТОМ ДАРГА НАР УИХ- ЫН 76, ЕРЕНХИЙЛЕГЧ Г. М СУУСАН СУУДАЛДАА Л ЭЗЭН БОЛОХОО ХАРУУЛЖ СУРАХ ХЭРЭГТЭЙ ДЭЭ.......
    2014 оны 08 сарын 12 | Хариулах
  • зочин (103.26.193.29)
    Шинжлэх ухаан, мэргэжлийн шийдэл, хууль тогтоомжийг Засгаас зайлуулсны ачаар ийм үр дүнд хүрлээ дээ. Юун 2 жилийн ой. Эдийн засгийн бүхий л үзүүлэлт унахаын дээдээр уналаа, өргөн хэрэглээний барааны үнэ өсөхийн дээдээр өслөө, Өр шир толгойтой үснээс их боллоо, улсын хөрөнгийн сан дундарлаа, гадаадын хөрөнгө оруулалт татарлаа гэлтэй биш.
    2014 оны 08 сарын 12 | Хариулах
  • зочин (203.91.119.102)
    ард түмний амьдрал өдрөөс өдөрт муудлаа 2 жилийн дараа 80 хувь нь ядуу болох байлгүй
    2014 оны 08 сарын 12 | Хариулах
  • Зочин (202.179.23.12)
    энэ ёстой цайчихсан хүн шүү. ичнэ гэдгийг ойлгодоггүй хүн юм даа
    2014 оны 08 сарын 12 | Хариулах
  • Зочин (203.169.54.45)
    ene hvn uuruu l ajila auguh estoi doo
    2014 оны 08 сарын 12 | Хариулах
  • зочин (103.26.193.24)
    2 жилийн ой тэмдэглэх нь Ард түмнээр даажигнасан болох байлгүй дээ.
    2014 оны 08 сарын 12 | Хариулах
  • Зочин (202.131.226.221)
    mash tom yum shinechilsen ediin zasgiig hyamruulj ard tumniig yaduuruulj shinechilsen shud e
    2014 оны 08 сарын 12 | Хариулах
  • Agii (112.72.11.105)
    Ene neg marzan noxriig oorchloxgvi bol vgvi mon samarch bainaa. Aij ichixee baisan shudraga garuud bas baixiimoo
    2014 оны 08 сарын 12 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ-ын дээд түвшний хуралдаанд оролцохоор Бишкек хотноо хүрэлцэн ирлээ
    11 цаг 27 мин
  • ФОТО: "Талын Хөх Чононууд" Фижи улсын шигшээ багийн эсрэг тоглоно
    Өчигдөр 08 цаг 53 мин
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
    Өчигдөр 08 цаг 09 мин
  • УИХ-ын дарга С.Бямбацогтод Европын парламентын гишүүн, Гадаад бодлогын байнгын хорооны дэд дарга Хана Жалу Муро бараалхав
    Өчигдөр 07 цаг 50 мин
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
    Өчигдөр 07 цаг 42 мин
  • Улаанбаатарт 20 градус дулаан байна
    Өчигдөр 07 цаг 00 мин
  • Монгол, БНСУ-ын Цагаачлалын байгууллагууд хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ
    Уржигдар 12 цаг 32 мин
  • СОР17: Монгол Улсад 1 тэрбум 480 сая ам.долларын төсөл хэрэгжүүлэхээр боллоо
    Уржигдар 12 цаг 14 мин
  • Ц.Идэрбат: COP17 хурлын шийдвэр баримт бичиг төдий бус, санхүүжилт, хөрөнгө оруулалтын боломж болно гэдэгт итгэж байна
    Уржигдар 12 цаг 08 мин
  • Непалын үер: Амиа алдсан хүний тоо 600 орчим болж, 2400 гаруй хүн сураггүй байна
    Уржигдар 11 цаг 54 мин
  • Украин ОХУ руу өдөрт 1000 дроноор довтолгоо хийнэ
    Уржигдар 11 цаг 45 мин
  • Норвегийн хаан Харальд V 89 насандаа таалал төгсөж, хүү нь хаан ширээнд суув
    Уржигдар 11 цаг 37 мин
  • 1972 оны хар хулгана жилээс хойш төрсөн ХУЛГАНА жилтэй шилдэг 16 бөх
    Уржигдар 11 цаг 27 мин
  • ФОТО: Монголын шигшээ баг Вьетнамын эсрэг итгэл төгс ялалт байгууллаа
    2026-08-28
  • Монголын шигшээ баг Вьетнамын шигшээг 98:64 харьцаагаар буулган авлаа
    2026-08-28
  • Эв нэгдэл, шийдвэр гаргалт, хамтын дэмжлэгтэй Мэргэжлийн нэгдсэн холбоо
    2026-08-28
  • “Шийдлийн мод” нь өнөөдөр “Ирээдүйн тунхаглал” болон ирж, хүүхдүүдийн төлөөллөөс хүлээн авлаа
    2026-08-28
  • СЭЛЭНГЭ АЙМАГ 421.4 МЯНГАН ТОНН УРГАЦ ХУРААН АВНА
    2026-08-28
  • ЦАГААННУУР СУМЫН ГАЗАР ТАРИАЛАНГИЙН БҮТЭЭГДЭХҮҮН ҮЙЛДВЭРЛЭЛ 30–50 ТЭРБУМ ТӨГРӨГТ ХҮРЧ БАЙНА
    2026-08-28
  • Газрын тосны үнэ долоо хоногийн дүнгээр 5 гаруй хувиар буурчээ
    2026-08-28
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • 1972 оны хар хулгана жилээс хойш төрсөн ХУЛГАНА жилтэй шилдэг 16 бөх
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн COP17-ын өндөр түвшний уулзалтыг нээж хэлсэн үгнээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Бөхөд үнэнч явсан Б.Номиндалай начны тухай сонирхолтой 24 баримт
  • Хөдөлмөрлөсөн хүнд АМЖИЛТ ирдгийг харуулсан Э.Баасанжав начны тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
  • Оросууд түүх давтагддаг “Хар наймдугаар сар”-аа ШАТАХУУНГҮЙ, дайнд нэрвэгдсэн зэрэг томоохон хямралтай угтлаа
  • ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
  • Д.Трампыг шүүмжилсэн АНУ-ын Агаарын цэргийн хүчний офицерт "Article 88"-ын дагуу хэрэг үүсгэхээр болжээ
  • Аймшгийн киноны бэлгэ тэмдэг Тим Карри хорвоог орхижээ
  • Гэмгүй хар арьс эмэгтэй Соня Массиг буудан хөнөөсөн цагдаа шоронд нас баржээ
  • Шинэ төмөр замын бүтээн байгуулалтад 100.0 сая ам.долларын санхүүжилтийг олголоо
  • ОХУ олон нийтийн шүүмжлэлээс болж алслагдсан нутгаасаа 300 мянган цэрэг Украин руу дайчилна
  • Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
  • АНУ-ын Тагнуулын төв газрын захирал Жон Рэтклифф Москваг нууцаар зорьсон мэдээллийн мөрөөр...
  • Долоон настай "ядарсан хүү"-гээ Фүжи уулын өндөр бэлд үлдээж явсан хачирхалтай хэрэг гарчээ
  • FACT: Дэлхий дахинд одоо хамгийн их яригдаж буй 24 хүн
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • АНУ-ын Тагнуулын төв газрын захирал Жон Рэтклифф Москваг нууцаар зорьсон мэдээллийн мөрөөр...
  • Пакистаны эх хүүхдийн эмнэлэгт гал гарсны улмаас 14 нярай амиа алджээ
  • САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СКОТТ МОРРИСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
  • Калифорнид хэдэн зуун соно нэг дор сүрэглэн нисэж, хүмүүсийг гайхшруулжээ
  • Шинэ төмөр замын бүтээн байгуулалтад 100.0 сая ам.долларын санхүүжилтийг олголоо
  • 500 ЖДҮ, хоршоо, 1000 бичил бизнесийг дэмжих зорилготой хөрөнгө оруулалтын сан нээлээ
  • Солонгосын алдарт ARTBOX дэлгүүр Монголд нээгдлээ
  • ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
  • УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
  • Гэмгүй хар арьс эмэгтэй Соня Массиг буудан хөнөөсөн цагдаа шоронд нас баржээ
  • Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • Хэрэглээний төлбөр зээлийн оноонд нөлөөлөхөө больж, 700 мянга орчим өр төлбөрийн мэдээлэл хасагджээ
  • Оросууд түүх давтагддаг “Хар наймдугаар сар”-аа ШАТАХУУНГҮЙ, дайнд нэрвэгдсэн зэрэг томоохон хямралтай угтлаа
  • Интермед Яармаг клиник нээгдлээ
  • Халлим их сургуулийн Ханган Соншим эмнэлгийн эмч нар монгол хүүхдүүдийг эмчилжээ
  • ФОТО: "Алтан намар-2026" өргөтгөсөн худалдаа эхэллээ
  • ХХБ Бразилын алдарт зураач Ромеро Бриттог Монголд авчрах гэж байна
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
24 баримт
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • 1972 оны хар хулгана жилээс хойш төрсөн ХУЛГАНА жилтэй шилдэг 16 бөх
  • Бөхөд үнэнч явсан Б.Номиндалай начны тухай сонирхолтой 24 баримт
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • Хөдөлмөрлөсөн хүнд АМЖИЛТ ирдгийг харуулсан Э.Баасанжав начны тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК