Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.31
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

МАН-ын бүлэг БНХАУ-ын дарга Ши Жинпин, ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путины айлчлалын өмнө улс төржихгүй байхыг уриалах нь ямар зорилготой вэ?

2014-8-16
0
ЖИРГЭХ
Сүүлийн хэд хоног улс төрийн мэдэгдэлүүдээр дүүрэн болж өнгөрлөө
  ман  Сүүлийн хэд хоног улс төрийн мэдэгдэлүүдээр дүүрэн болж өнгөрлөө. Учир нь МАХН гурван удаа мэдэгдэл гаргацгаалаа. АН-ын хэсэг гишүүд, дэмжигчид бас дуугүй суусангүй мэдэгдэл гаргаж 1996-2000 он давтагдах гэж байна шүү дээ хэмээн удирдлагууддаа  сануулав. Парламентад  суудалгүй  улс  төрийн  намууд  хоёр  ч  удаа  Ерөнхий  сайдыг  огцрохыг шаардаж албан тоот илгээн мэдэгдэж, хэвлэлийн бага хурал хийв.

ИЗНН-аас сонгогдсон УИХ-ын  гишүүн  С.Дэмбэрэл,  ИЗНН-д  байсан  М.Зоригт  нар  УИХ-ын  ээлжит  бус чуулганыг яаралтай хуралдахыг шаардаж мэдэгдэл гаргав. Хамгийн сүүлд МАН өчигдөр орой бас мэдэгдэл гаргалаа. Үндсэндээ мэдэгдэл гаргаагүй нам гэж үлдсэнгүй. Ямар нэгэн хэмжээгээр л мэдэгдэлд орооцолдцгоов. Ийн Монголын улс төрийн бүх нам, улс төр эхлэх болоогүй налгар тайван намраар ямар нэгэн байдлаар хөдөлцгөөж эхэлсэн нь анхаарал татах боллоо. Монголын улс төрийн түүхэнд  ийм  налгар  тайван  намар  цагаар  бүх  намууд  ээлж  дараалан  мэдэгдэл  гаргаж байсан түүх үгүй. Харин энэ жил бүгд л дуугарч байна.

Гэхдээ МАН-аас бусад нь бүгд л улс төрийн дотоод тэмцлийнхээ талаар тунхаглаж бие биесээ хэмлэх боллоо. МАХН гэж ээлж дараалан бие биесийнхээ эсрэг мэдэгдэл гаргадаг хүчин бий боллоо.

Тэд хоёр асуудлаар эрүү үүсгүүлсэн Н.Энхбаяр даргыгаа өмөөрсөн, одоогийн  зарим  удирдлагаа  огцрохыг  шаардсан,  дотроосоо  буруутан  хайсан,  засагт хамтарч байгаа АН-аа гутаасан өнгө аяс дээр л тоглоцгоож байна. АН-ынхан  дотоод эв  нэгдлээ  л  ярьж  байна.  Цагдаа,  тагнуул,  АТГ гээд  энэ  намынхан сүүлийн үед хүчний байгууллагыг л тойрч хэрүүл тэмцэл хийдэг  боллоо.

Учир нь тэд хүчний байгууллагаар дамжуулан эсвэл хүчний байгууллага дахь нөлөөллөө хадгалах гэж л авалцаж эхлэв. Бас Засгийн газраа огцруулах, огцруулахгүйн төлөө тулалдаж байна. Ийм асуудалтай байгаа  эрх баригчдын эсрэг  парламентын гадна  байгаа  10  гаруй намынхан нэгдэв. Тэд АН-ын дарга, Ерөнхий сайд Н.Алтанхуягийг огцрохыг шаардаж "БНХАУ-ын даргатай хэлэлцээрт орох чадваргүй" мэтээр хандах болов.

Харин энэ бүхний эсрэг МАН-ынхан зогсож байна. МАН-ынхан тулхтай, туршлагатай хүчний хувьд эв нэгдлийг эрхэмлэх болсон нь анхаарал татлаа. Уг нь Засгийн газрыг огцрох ёстой гээд жижиг намуудтай нийлээд орилж явах ёстой улс төрийн хүчин огт өөр манлайлал, дүр төрхийг бүрдүүлэх боллоо. МАН-ынхан парламентын гаднах жижиг намуудтай нийлж Засгийн газрыг муулсангүй. Харин ч жижиг намуудыг, эрх баригчдыг хоёр том хөршийн удирдлагуудын айлчлалын өмнө эв нэгдэлтэй байхыг уриалж, үлгэр дууриал үзүүлэх болов. Өөрөөр хэлбэл МАН-ынхан БНХАУ-ын дарга Ши Жинпин, ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путины айлчлалд ач холбогдол өгч, үр дүнтэй болгохын төлөө санаачилга гаргав. МАН-ын бүлгийнхэн мэдэгдэлдээ "Монгол Ардын Нам улс орныхоо тусгаар тогтнол, хөгжил дэвшил, хүн ардынхаа сайн сайхны төлөө нэгэн үзүүрт сэтгэлээр хандаж ирсний хувьд хоёр хөршийн төрийн тэргүүнүүдийн айлчлалыг чухалчлан үзэж, хувийн болон нам, бүлэглэлийн эрх ашгаас илүүтэйгээр улс үндэстнийхээ эрх ашгийг эрхэмлэн дор бүрнээ эв нэгдэлтэй байхыг улс төрийн бүхий л намууд, төрийн бус байгууллагуудад уриалж байна. Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, гадаад бодлогын асуудлуудаар улс төрийн бүхий л намууд нэгдмэл байж, улс эх орныхоо эрх ашгийг тэргүүн эгнээнд тавьж ажиллана гэдэгт итгэж байна" хэмээн уриалав.

МАН-ынхан БНХАУ, ОХУ-ын төрийн тэргүүнүүдийн айлчлалыг уналтад орсон эдийн засгаа сэргээх, гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, томоохон төслүүд дээр хамтран ажиллах түүхэн боломж хэмээн тодотгож байна. Тийм өнцөгөөр харж байна. Ийм цонхоор харцгаа гэж бусдыгаа уриалав. Гэхдээ "хоёр хөршийн төрийн тэргүүнүүдийн айлчлалын үеэр хэлэлцэх эдийн засгийн асуудлуудыг ил тод, нээлттэй байдлаар шийдвэрлэх ёстой" гэж эрх баригч нарт сануулахаа мартсангүй.

Ерөнхийд нь дүгнэж үзвэл ах намынхан хоёр хөршийнхөө айлчлалыг боломж, ховор түүхэн тохиол, түүнийг ашиглах ёстой гэж буурь зааж байна. Ийм чухал айлчлалын өмнө ч, айлчлалын үеэр ч улс төржиж улсаа нураах хэрэггүй. Гадаад ертөнц рүү нэг бодлогоор, нэг цонхоор харцгаая гэж бусдыгаа уриалав. Харин дотоод асуудал, хүндрэлээ дотроо ярилцацгаая. Айлчлалын дараа хэлэлцэцгээе гэж хойшлуулж байна. МАН-ын бүлгийн энэ санаачилга олон нийтэд таалагдаж байна. Харин улс төрийн бусад намууд хэрхэн хүлээн авч, тайлбар хийхийг хэлж мэдэхгүй юм.

Энэ байдлаас дүгнэж үзвэл МАН-ын бүлгийнхэн хоёр хөршийн айлчлалын өмнө Засгийн газрыг хөдөлгөх ямар нэгэн акци хийхээргүй шийдсэн бололтой. Харин ч шүүмжлээд байсан Засгийнхаа гадаад бодлогыг дэмжих бололтой болоод явчихлаа хэмээн ажиглагчид дүгнэж байна.

24tsag.mn
0
ЖИРГЭХ
Санал болгох
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ-ын дээд түвшний хуралдаанд оролцохоор Бишкек хотноо хүрэлцэн ирлээ
УИХ-ын дарга С.Бямбацогтод Европын парламентын гишүүн, Гадаад бодлогын байнгын хорооны дэд дарга Хана Жалу Муро бараалхав
УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (14)

  • zochin (202.70.46.206)
    Aa medehgui..Ulsiin er ashigaas iluu namiin erh ashig gedeh uls yu boltsiin..
    2014 оны 08 сарын 18 | Хариулах
  • Зочин (103.26.193.25)
    САЙН БАЙНА. ТОЛГОЙ ХАГАРАВЧ МАЛГАЙН ДОТРОО, ОЛГОЙ ХАГАРАВЧ ТОГООН ДОТРОО ГЭЖ...
    2014 оны 08 сарын 17 | Хариулах
  • Зочин (112.72.13.81)
    Тос дотроосоо отвол бусдын хоол болно
    2014 оны 08 сарын 17 | Хариулах
  • Зочин (126.253.201.45)
    Buzar muuhai sanaatai garuud gedegee dahin haruulj baigaa ni ene,saindaa ch bishdee tsaanaa neg uchir baij l baigaa.
    2014 оны 08 сарын 17 | Хариулах
  • Зочин (203.169.54.45)
    Энэ байдлаас дүгнэж үзвэл МАН-ын бүлгийнхэн хоёр хөршийн айлчлалын өмнө Засгийн газрыг хөдөлгөх ямар нэгэн акци хийхээргүй шийдсэн бололтой. Харин ч шүүмжлээд байсан Засгийнхаа гадаад бодлогыг дэмжих бололтой болоод явчихлаа хэмээн ажиглагчид дүгнэж байна.
    2014 оны 08 сарын 17 | Хариулах
  • ZOCHIN (103.26.193.3)
    MAN ZUV URIALGA GARGAJ EE IIMEL BAIH YOSTOI SHD.
    2014 оны 08 сарын 16 | Хариулах
  • Зочин (103.26.193.21)
    5112 этгээд Bondiin mungunuus jaahan hurtsen bololtoi. Uzeegui yumaa uzej b.gaa genee
    2014 оны 08 сарын 16 | Хариулах
  • Зочин (103.26.193.4)
    AN jaahan tavitartai baij Altanhuyg ug helee bodoj yariasai gej zalbirah yum daa
    2014 оны 08 сарын 16 | Хариулах
  • Зочин (103.26.193.25)
    МАН ч аргагуй л буйртай улс торийн нам юм аа.
    2014 оны 08 сарын 16 | Хариулах
  • Зочин (103.26.193.23)
    ARGAGUI L TULHATAI NAM YUM AA MAN BUSAD NI ODOO L BUJIGNUULII GEJ BHAD
    2014 оны 08 сарын 16 | Хариулах
  • Чимэг (194.228.131.162)
    Путин, Си Пин нарыг ирэхэд манай том дарга нарт санаа авахаар олон содон санаа, бас монголын ирээдүйн хувь заяаг атгагч эдгээр гүрнүүдийн цаад бодлын тухай шинэ сонин баримт,анхаармаар зүйлүүдийг өгүүлсэн нэгэн нэн сонин ном интерномд гарсан байна даа. Орос, Хятадын завсрын монгол 90-2014 онд гэсэн энэ номонд крымтай барьцан монголыг авах тухай ч хятадууд дотроо бичиж байгаа, хийн хоолойг АНУ-тай Монгол ойртож буй үед монголоор явуулахгүй байх бодолтой байгаа баримт,.....Бас энэ 2-ын дунд сэргэлэн байж холбох гүүр болж түргэн босож ирэх оночвтой боломжуудыг 20 гаруй хувилбараар эксперт явсан зохиогч бичсэн байна. Төр засгийн хүмүүс олж үзээсэй билээ
    2014 оны 08 сарын 16 | Хариулах
  • Зочин (202.70.46.203)
    Ardchilsan nam hiisen yumtai bas suitgesen ch yumtsi
    2014 оны 08 сарын 16 | Хариулах
  • 5112 (202.55.191.130)
    ЭНЭ МАН ЁСТОЙ ҮХЭХДЭЭ ҮХЭР БУУГААР БУУДНА ГЭГЧ БОЛЖ БАЙХ ШИВ... ЯАГААД ГЭЭЧ, ОЙЛГОМЖТОЙ БАЙГАА БИЗДЭЭ. АН-ЫН НЭР ХҮНДИЙГ УНАГАХ БҮХИЙЛ БУЗАР АЖЛУУДЫГ ЗОХИОН БАЙГУУЛААД ТЭР НЬ БҮТЭХГҮЙ БОЛООД, МӨН МОНГОЛ УЛСЫНХАА ХӨГЖИЛД АН, ЯМАР ИХ ЗҮЙЛ, БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫГ ӨРНҮҮЛЭВ. ЭНЭ БҮХНИЙГ ХАРААД БООЖ ҮХЭХ ГЭЖ БАЙНА. НЭР ХҮНД НЬ УНАЖ БАЙГАА БОЛОХООР... АДАГ СҮҮЛД НЬ НӨГӨӨ "АРГАА БАРАХДАА ААВЫНХАА ТОЛГОЙГ МААЖИВ" ГЭГЧ НЬ БОЛЖ БАЙНА. ДАРАВЧ ДАРДАЙНА-БУЛАВЧ БУЛТАЙНА ГЭГЧЭЭР АН ХАРИНЧ НЭГ МОНГОЛЫНХОО АРД ТҮМЭНД МАН-ЫН ХИЙЖ ЧАДААГҮЙ, ӨГӨӨГҮЙГ ӨГЧ, ХИЙЖ БАЙНА ДАА. МАН-Д ИЧИХ БУЛЧИРХАЙГ МЭС ЗАСЛЫН АРГААР СУУЛГАХ ХЭРЭГТЭЙ...
    2014 оны 08 сарын 16 | Хариулах
  • Зочин (103.9.90.233)
    MAN iinhaan ta nar buuritai baij chaddag bil vv
    2014 оны 08 сарын 16 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ-ын дээд түвшний хуралдаанд оролцохоор Бишкек хотноо хүрэлцэн ирлээ
    10 цаг 26 мин
  • ФОТО: "Талын Хөх Чононууд" Фижи улсын шигшээ багийн эсрэг тоглоно
    23 цаг 11 мин
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
    23 цаг 56 мин
  • УИХ-ын дарга С.Бямбацогтод Европын парламентын гишүүн, Гадаад бодлогын байнгын хорооны дэд дарга Хана Жалу Муро бараалхав
    Өчигдөр 07 цаг 50 мин
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
    Өчигдөр 07 цаг 42 мин
  • Улаанбаатарт 20 градус дулаан байна
    Өчигдөр 07 цаг 00 мин
  • Монгол, БНСУ-ын Цагаачлалын байгууллагууд хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ
    Уржигдар 12 цаг 32 мин
  • СОР17: Монгол Улсад 1 тэрбум 480 сая ам.долларын төсөл хэрэгжүүлэхээр боллоо
    Уржигдар 12 цаг 14 мин
  • Ц.Идэрбат: COP17 хурлын шийдвэр баримт бичиг төдий бус, санхүүжилт, хөрөнгө оруулалтын боломж болно гэдэгт итгэж байна
    Уржигдар 12 цаг 08 мин
  • Непалын үер: Амиа алдсан хүний тоо 600 орчим болж, 2400 гаруй хүн сураггүй байна
    Уржигдар 11 цаг 54 мин
  • Украин ОХУ руу өдөрт 1000 дроноор довтолгоо хийнэ
    Уржигдар 11 цаг 45 мин
  • Норвегийн хаан Харальд V 89 насандаа таалал төгсөж, хүү нь хаан ширээнд суув
    Уржигдар 11 цаг 37 мин
  • 1972 оны хар хулгана жилээс хойш төрсөн ХУЛГАНА жилтэй шилдэг 16 бөх
    Уржигдар 11 цаг 27 мин
  • ФОТО: Монголын шигшээ баг Вьетнамын эсрэг итгэл төгс ялалт байгууллаа
    2026-08-28
  • Монголын шигшээ баг Вьетнамын шигшээг 98:64 харьцаагаар буулган авлаа
    2026-08-28
  • Эв нэгдэл, шийдвэр гаргалт, хамтын дэмжлэгтэй Мэргэжлийн нэгдсэн холбоо
    2026-08-28
  • “Шийдлийн мод” нь өнөөдөр “Ирээдүйн тунхаглал” болон ирж, хүүхдүүдийн төлөөллөөс хүлээн авлаа
    2026-08-28
  • СЭЛЭНГЭ АЙМАГ 421.4 МЯНГАН ТОНН УРГАЦ ХУРААН АВНА
    2026-08-28
  • ЦАГААННУУР СУМЫН ГАЗАР ТАРИАЛАНГИЙН БҮТЭЭГДЭХҮҮН ҮЙЛДВЭРЛЭЛ 30–50 ТЭРБУМ ТӨГРӨГТ ХҮРЧ БАЙНА
    2026-08-28
  • Газрын тосны үнэ долоо хоногийн дүнгээр 5 гаруй хувиар буурчээ
    2026-08-28
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • 1972 оны хар хулгана жилээс хойш төрсөн ХУЛГАНА жилтэй шилдэг 16 бөх
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн COP17-ын өндөр түвшний уулзалтыг нээж хэлсэн үгнээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Бөхөд үнэнч явсан Б.Номиндалай начны тухай сонирхолтой 24 баримт
  • Хөдөлмөрлөсөн хүнд АМЖИЛТ ирдгийг харуулсан Э.Баасанжав начны тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
  • Оросууд түүх давтагддаг “Хар наймдугаар сар”-аа ШАТАХУУНГҮЙ, дайнд нэрвэгдсэн зэрэг томоохон хямралтай угтлаа
  • Д.Трампыг шүүмжилсэн АНУ-ын Агаарын цэргийн хүчний офицерт "Article 88"-ын дагуу хэрэг үүсгэхээр болжээ
  • ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
  • Аймшгийн киноны бэлгэ тэмдэг Тим Карри хорвоог орхижээ
  • Гэмгүй хар арьс эмэгтэй Соня Массиг буудан хөнөөсөн цагдаа шоронд нас баржээ
  • Шинэ төмөр замын бүтээн байгуулалтад 100.0 сая ам.долларын санхүүжилтийг олголоо
  • ОХУ олон нийтийн шүүмжлэлээс болж алслагдсан нутгаасаа 300 мянган цэрэг Украин руу дайчилна
  • Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
  • АНУ-ын Тагнуулын төв газрын захирал Жон Рэтклифф Москваг нууцаар зорьсон мэдээллийн мөрөөр...
  • Долоон настай "ядарсан хүү"-гээ Фүжи уулын өндөр бэлд үлдээж явсан хачирхалтай хэрэг гарчээ
  • FACT: Дэлхий дахинд одоо хамгийн их яригдаж буй 24 хүн
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • АНУ-ын Тагнуулын төв газрын захирал Жон Рэтклифф Москваг нууцаар зорьсон мэдээллийн мөрөөр...
  • Пакистаны эх хүүхдийн эмнэлэгт гал гарсны улмаас 14 нярай амиа алджээ
  • САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СКОТТ МОРРИСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
  • Калифорнид хэдэн зуун соно нэг дор сүрэглэн нисэж, хүмүүсийг гайхшруулжээ
  • Шинэ төмөр замын бүтээн байгуулалтад 100.0 сая ам.долларын санхүүжилтийг олголоо
  • 500 ЖДҮ, хоршоо, 1000 бичил бизнесийг дэмжих зорилготой хөрөнгө оруулалтын сан нээлээ
  • Солонгосын алдарт ARTBOX дэлгүүр Монголд нээгдлээ
  • ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
  • УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
  • Гэмгүй хар арьс эмэгтэй Соня Массиг буудан хөнөөсөн цагдаа шоронд нас баржээ
  • Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • Хэрэглээний төлбөр зээлийн оноонд нөлөөлөхөө больж, 700 мянга орчим өр төлбөрийн мэдээлэл хасагджээ
  • Оросууд түүх давтагддаг “Хар наймдугаар сар”-аа ШАТАХУУНГҮЙ, дайнд нэрвэгдсэн зэрэг томоохон хямралтай угтлаа
  • Интермед Яармаг клиник нээгдлээ
  • Халлим их сургуулийн Ханган Соншим эмнэлгийн эмч нар монгол хүүхдүүдийг эмчилжээ
  • ФОТО: "Алтан намар-2026" өргөтгөсөн худалдаа эхэллээ
  • ХХБ Бразилын алдарт зураач Ромеро Бриттог Монголд авчрах гэж байна
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
24 баримт
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • 1972 оны хар хулгана жилээс хойш төрсөн ХУЛГАНА жилтэй шилдэг 16 бөх
  • Бөхөд үнэнч явсан Б.Номиндалай начны тухай сонирхолтой 24 баримт
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • Хөдөлмөрлөсөн хүнд АМЖИЛТ ирдгийг харуулсан Э.Баасанжав начны тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК