Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.31
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Хоёр хөршийн төрийн тэргүүнүүдийн айлчлалын талаар манай оронд суугаа элчин сайд нар юу хэлэв?

2014-8-19
0
ЖИРГЭХ
Ердөө хоёр өдрийн дараа түүхэн гэж тодорхойлохуйц өндөр дээд хэмжээний айлчлалууд эхлэх гэж байна.
    Ердөө хоёр өдрийн дараа түүхэн гэж тодорхойлохуйц өндөр дээд хэмжээний айлчлалууд эхлэх гэж байна. Энэхүү онцгой чухал айлчлалуудын талаар ОХУ-аас манай оронд суугаа онц бөгөөд бүрэн эрхэт элчин сайд И.К.Азизов болон, БНХАУ-аас манай орон суугаа онц бөгөөд бүрэн эрхэт элчин сайт Ван Шяолин нар юу гэж хэлснийг товчлон хүргэж байна.

А.И.Азизов: Ирэх жилийн нэгдүгээр сараас эхэлж харилцан визгүй зорчих асуудлыг идэвхтэй хэлэлцэж байна

ванВ.Путин янз бүрийн албан тушаал хашиж байхдаа Монголд өмнө нь гурван удаа ирсэн. Хамгийн анх тэрээр Санкт-Петербург хотын захирагчийн албанд ажиллаж байхдаа 1995 онд Монголд хөл тавьжээ.Үүний дараа ОХУ-ын Ерөнхийлөгчийн хувьд 14 жилийн өмнө, 2000 оны арваннэгдүгээр сард танай улсад айлчилсан. Үүний дараа Ерөнхий сайдын алба хашиж байхдаа 2009 оны тавдугаар сарын 13-нд нэг өдрийн ажлын айлчлал хийсэн.

Орос, Монгол хоёр орны иргэд ирэх жилийн нэгдүгээр сарын 1-ээс эхлэн харилцан визгүй зорчих тухай гэрээ байгуулах асуудлыг талууд идэвхтэй хэлэлцэж байна. Зөвхөн энэ гэрээг байгуулах нь л хоёр орны харилцаанд түүхэн том үйл явдал болно гэж бодож байна.

Монгол, ОХУ-ын аль аль нь гадаадад зарим ижил бүтээгдэхүүн экспортлодог нь харагддаг. Мэдээж нэг төрлийн барааг нэг нэгэндээ нийлүүлнэ гэдэг байхгүй зүйл. Манай хоёр орон хоёулаа Дэлхийн худалдааны байгууллагын гишүүн. Хоорондын татвар, тарифыг багасгах, худалдааг либеральчлахад мэдээж энэ байгууллагын дүрэм журмыг дагах шаардлагатай. Үүнээс гадна ОХУ, Беларусь, Казахстаны Гаалийн холбоо гэж бий. Манай улс ирэх оны нэгдүгээр сарын 1 хүртэл гадаад худалдаандаа энэ холбооны дүрмийг мөрдөх учиртай. Тус холбооны дүрмийн дагуу манай улс өөр ямар нэгэн оронтой чөлөөт худалдааны гэрээг ямар ч нэр төрлийн бүтээгдэхүүн байсан хийх эрхгүй юм. Хил орчмын худалдаан дээр хүртэл үүнийг Гаалийн холбооны гишүүн орнуудтай зөвшилцөх шаардлагатай юм.
 
Тэгэхээр манай улс Монголоос импортлодог уламжлалт мах ба махан бүтээгдэхүүн, арьс, шир, ноос, ноолууран бүтээгдэхүүн дээр чөлөөт худалдааны зарчим баримтлахыг зоривол оны сүүл хүртэл асуудлаа Гаалийн холбоотой, улмаар Евразийн эдийн засгийн холбоотой зөвшилцөх хэрэгтэй. Гэхдээ энэ нь тодорхой нэр төрлийн бүтээгдэхүүнд татвар бууруулах, худалдааг либералчлах боломжгүй гэсэн үг биш. Харин ч боломжтой. Үүний тулд хоёр тал тодорхой яриа хэлэлцээг идэвхтэй хийх шаардлагатай гэжээ.

Шанхайн хамтын ажиллагааны байгууллагад жинхэнэ гишүүнээр элсүүлэх тухайд:

Шанхайн хамтын ажиллагааны байгууллага үүсээд нэлээд удсан. Энэ байгууллагыг анх 2001 онд үүсгэсэн. Энэ хугацаанд тус байгууллага дэвжин бэхжих урт зам туулжээ. Монгол Улс 2004 онд энэ байгууллагын ажиглагчийн статустай болсон бөгөөд ийм статустайгаар хамгийн удаж байгаа орон. Энэ жил Монгол Улс Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын ажиглагчийн статустай болсны арван жилийн ой болж байна.  Энэ хугацаанд тус байгууллагын бүх гишүүн орнууд Монголгүйгээр бүтцийн хувьд бүрэн дүүрэн болж чадахгүйг мэдээж ойлгосон. Гэхдээ энэ нь бид Монголыг гишүүн болохыг яаравчлуулж байна гэсэн үг биш. Бид зүгээр л монгол анд нартаа энэ байгууллагын илэрхий давуу талыг үнэлж, бодит болон бодит бус дутагдлыг анхааралтай ажиглаасай гэдгийг хүсдэг. Ямар ч үйл явцад эерэг, зарим тохиолдолд сөрөг тал байдаг шүү дээ. Тэр бүхнийг дүгнэж цэгнээд Монгол Улс энэ байгууллагын гишүүн болох шийдвэр гаргавал ОХУ ч, бусад бүх гишүүн орон ч баярлана.

Евро-Атлантын байгууллагад танай улс гишүүнээр элссэн. Энэ бол Европын хамтын ажиллагаа, аюулгүй байдлын байгууллага шүү дээ. Энэ байгууллагад Азийн Монголыг элсэхийг бүх гишүүн орон, үүний дотор ОХУ дэмжсэн. Тэгвэл Ази тивийн ийм байгууллага болох Шанхайн хамтын ажиллагааны байгууллагад элсч яагаад болохгүй гэж хэлсэн байна.

Ван Шяолин: Хятадын банк Монголд салбараа нээвэл эдийн засагт хүчтэй дэмжлэг болно

ван    Манай  хоёр улс хөгжиж, ард түмэн сайхан амьдрах хэрэгтэй. Худалдаа эдийн засгийн хамтын ажиллагаа бол ард түмний хүсэл эрмэлзлийг хэрэгжүүлэхэд зайлшгүй чухал хүчин зүйл юм. Монгол Улс уул уурхай, эрчим хүчний баялаг нөөцтэй орон. Хятадын асар том зах зээл, хангалттай хөрөнгө мөнгө, тэргүүлэх техник технологи Монголд хэрэгтэй. Хоёр улс бол газраар хиллэдэг ойрхон хөрш бөгөөд зам тээвэр, ложистик хийхэд тун давуу талтай. Хятад улс Монголын хамгийн том худалдааны түншлэл, хөрөнгө оруулалтын улс юм. Түүнчлэн хоёр улсын хамтын ажиллагаа эртний түүхтэй. Өнгөрсөн онд хоёр талын худалдааны эргэлт зургаан тэрбум ам.доллар болсон. Өнөөдрийн байдлаар Хятад улс Монголд 2.6 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн байгаа. Бид хамтын ажиллагаагаа бүрэн ашиглаж чадах юм бол дээр дурдсан хоёр тоог богинохон хугацаанд хоёр дахин нэмэгдүүлэх бололцоотой гэдгийг дурьдаад хоёр талын хамтын ажиллагаанд гурван хүчин зүйл чухал байгааг онцлов. Үүнд:

Нэгдүгээрт, хоёр талын хооронд нэгэнт тохирсон уул уурхай, эрчим хүч, дэд бүтэц, санхүүгийн хамтын ажиллагааг цогц байдлаар хөгжүүлэх зарчмыг чанга баримтлах ёстой. Хоёрдугаарт, бүх талаасаа хамтын ажиллагаанд таатай орчин нөхцөл бүрдүүлж, том дэвшил гаргах хэрэгтэй. Хятадын зүгээс хоёр талын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаанд санхүү, бодлого, хүний нөөцийн дэмжлэг үзүүлж,  ялангуяа нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэхийг дэмжих бодлого баримтлах болно. Түүнчлэн хоёр талын хамтын ажиллагаанд эрхзүй, бодлого, нийгмийн өнцгөөс дэмжлэг үзүүлэхийг Монголын талаас хүсч байна. Гуравдугаарт, хэд хэдэн зөв төслийг сонгож нэн түрүүнд бодитой хэрэгжүүлэх шаардлагатай. Аль болох богино  хугацаанд эдийн засгийн ашгийг гаргаж, Монголын ард түмний амьдралын түвшинг дээшлүүлэхэд бодит хувь нэмэр оруулах хэрэгтэй байна. Жишээлбэл, шинэ төмөр зам хамтран барьж, Монголын уул уурхайн бүтээгдэхүүний экспортын өөрийн үнэ өртгийг бууруулна. Монголын эрчим хүчний нүүрсийг хамгийн зохистой хэлбэрээр ашиглах газын төслийг хамтран хэрэгжүүлнэ. Энэ төслөөс юун түрүүнд Улаанбаатарт нүүрсний хий нийлүүлэх болно. Мөн Улаанбаатарын иргэд ийн амьдралыг сайжруулах, агаарын бохирдлыг бууруулахад тус нэмэр оруулах болно гэдэгт итгэж байна гэдгийг онцолсон байна. Мөн Хятадын банк Монгол салбараа нээх тухайд:

БНХАУ-ын зүгээс Хятадын банкийг Монголд нээхийг төр засгийн удирдлагуудаас хүсч байгаа. Хятадын Засгийн газар ямартай ч дэмжсэн. Мэдээж эцсийн шийдвэрийг Монголын тал гаргана. Бидний энэ хүсэлтийг нааштайгаар хүлээн авахыг Монголын талаас хүсч байна. Дэлхийд нэр хүндтэй Хятадын банк Монголд салбараа нээвэл эдийн засагт хүчтэйд эмжлэг болно.

Нөгөөтэйгүүр энэ банк Монголд орж ирснээр арилжааны банкуудтай өрсөлдөх байдал үүсэхгүй. Хятадын зүгээс Монголын Засгийн газраас хязгаартай эрх хүссэн. Тиймээс Монголын арилжааны банкны үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлнэ үү гэхээс өрсөлдөхгүй гэсэн тайлбарыг өгчээ. Мөн элчин сайд Ван Шяолин Хятадын Синхуй агентлагт өгсөн ярилцлагадаа “Монгол улс Ази, Номхон Далайн бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагад идэвхтэй оролцох хүсэлтэй байгааг Хятад улс сайшааж байгаа бөгөөд Монгол улсыг ШХАБ-д элсүүлэхийг дэмжиж, олон улсын асуудлаар Монгол улс идэвхтэй чухал үүрэг гүйцэтгэнэ гэж найдаж байна” гэжээ.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ-ын дээд түвшний хуралдаанд оролцохоор Бишкек хотноо хүрэлцэн ирлээ
УИХ-ын дарга С.Бямбацогтод Европын парламентын гишүүн, Гадаад бодлогын байнгын хорооны дэд дарга Хана Жалу Муро бараалхав
УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (9)

  • монгол (112.72.11.105)
    барууныхан орос хятад хоёрыг дарах санаатай бгаа энэ үед нь монгол ШХАБ-д элсэх ёстой шүү, АНУ бол сөнөж байгаа завь
    2014 оны 11 сарын 17 | Хариулах
  • Сэтгэгдэл (103.26.193.12)
    Хөрөнгө оруулалт хийе гэхээр ирээдүйгээ ухаалгаар харж, тооцоолж жолоодох чадвахи байхгүй. Юм олдохгүй болохоор хясаад. Энэ чинь өдөр хоногоороо амьдардаг өчүүхэн сэтгэлгээтний зан.
    2014 оны 08 сарын 20 | Хариулах
  • Ганбаяр (180.235.179.221)
    Хоёр том хөрш. Их хэцүү тулгалт хийж байна даа. Монгол улс энэ хоёр хөрш, өөрийн орны эрх ашгийг хангасан гэрээг л хийх хэрэгтэй гэж бодож байна. Дээрх ярилцлагыг уншихад Хятад улс манай орны эдийн засгийг тэр чигээр өөрийн мэдэлдээ байлгахыг хүсч байгаа нь илт мэдрэгдэж байна.Үүний тод жишээ нь Хятадын банк оруулж ирэх санал тавьж байна шүү. Энийг дэмжиж болохгүй ээ.Хятадын хөрөнгө оруулалт нэмэгдэж байхад Орсын хөрөнгө оруулалт буурах хандлагтай байна. Орсын хөрөнгө оруулалтыг дэмжих хэрэгтэй. Эрдэнэт шиг үйлдвэр дахиад орсуудтай хамтарч байгуулбал зүгээр байх...Харин Орос, Монгол улсын иргэд визгүй зорчих тал дээр дэмжээд өгвөл яах бол гэж бодож байна. эцэст нь хэлэхэд Япон улсын хөрөнгө оруулалтыг илүү сайжруулах хэрэгтэй. Ялангуяа уул уурхайн салбарт ...
    2014 оны 08 сарын 20 | Хариулах
  • Чимэг 99017591 (83.208.43.248)
    монголын хувь заяаг атгаж ирсэн 2 хөршийн цаад бодлыг нь сүүлийн 20 жилийн жишээн дээр тод өгүүлсэн Орос,Хятадын завсрын Монгол 1995-2014 гэсэн сонин ном худалдаанд гарч. эрх баригчид Путин Си нарыг ирэхийн өмнө олж үзээсэй билээ.
    2014 оны 08 сарын 19 | Хариулах
  • Сүх (103.229.176.166)
    шар хар хятадууд нийлж манайд дарамт үзүүлэхээр тохиролцсон, энэ 2 манайхыг нийлж боож хааж л чадна уу гэхээс, яг үнэн сэтгэлээсээ Японууд шиг туслана гэж байхгүй
    2014 оны 08 сарын 19 | Хариулах
  • Зочин (103.26.193.9)
    Хэцүүхэн тулгалтууд хийх нь дээ. Монголчууд овжин шийдвэр гаргана байхаа
    2014 оны 08 сарын 19 | Хариулах
  • Зочин (103.26.193.4)
    ashigtai baisan bol busad uls bankaa oruulah l bsn. deer ued puusiin huulegch nar gej baisan doo boli boli
    2014 оны 08 сарын 19 | Хариулах
  • ok (182.160.36.239)
    orostoi viztei bolj blohgui, hytadiin turiin bankiig mongold oruulj blohgui, za yahav bas huviin bank baisan bol yahav gej.
    2014 оны 08 сарын 19 | Хариулах
  • mongol (221.158.147.108)
    yaduuch gesen gazar nutgaa doorhi bayalagtai hoich uedee uldee ter zob
    2014 оны 08 сарын 19 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ-ын дээд түвшний хуралдаанд оролцохоор Бишкек хотноо хүрэлцэн ирлээ
    10 цаг 26 мин
  • ФОТО: "Талын Хөх Чононууд" Фижи улсын шигшээ багийн эсрэг тоглоно
    23 цаг 11 мин
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
    23 цаг 56 мин
  • УИХ-ын дарга С.Бямбацогтод Европын парламентын гишүүн, Гадаад бодлогын байнгын хорооны дэд дарга Хана Жалу Муро бараалхав
    Өчигдөр 07 цаг 50 мин
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
    Өчигдөр 07 цаг 42 мин
  • Улаанбаатарт 20 градус дулаан байна
    Өчигдөр 07 цаг 00 мин
  • Монгол, БНСУ-ын Цагаачлалын байгууллагууд хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ
    Уржигдар 12 цаг 32 мин
  • СОР17: Монгол Улсад 1 тэрбум 480 сая ам.долларын төсөл хэрэгжүүлэхээр боллоо
    Уржигдар 12 цаг 14 мин
  • Ц.Идэрбат: COP17 хурлын шийдвэр баримт бичиг төдий бус, санхүүжилт, хөрөнгө оруулалтын боломж болно гэдэгт итгэж байна
    Уржигдар 12 цаг 08 мин
  • Непалын үер: Амиа алдсан хүний тоо 600 орчим болж, 2400 гаруй хүн сураггүй байна
    Уржигдар 11 цаг 54 мин
  • Украин ОХУ руу өдөрт 1000 дроноор довтолгоо хийнэ
    Уржигдар 11 цаг 45 мин
  • Норвегийн хаан Харальд V 89 насандаа таалал төгсөж, хүү нь хаан ширээнд суув
    Уржигдар 11 цаг 37 мин
  • 1972 оны хар хулгана жилээс хойш төрсөн ХУЛГАНА жилтэй шилдэг 16 бөх
    Уржигдар 11 цаг 27 мин
  • ФОТО: Монголын шигшээ баг Вьетнамын эсрэг итгэл төгс ялалт байгууллаа
    2026-08-28
  • Монголын шигшээ баг Вьетнамын шигшээг 98:64 харьцаагаар буулган авлаа
    2026-08-28
  • Эв нэгдэл, шийдвэр гаргалт, хамтын дэмжлэгтэй Мэргэжлийн нэгдсэн холбоо
    2026-08-28
  • “Шийдлийн мод” нь өнөөдөр “Ирээдүйн тунхаглал” болон ирж, хүүхдүүдийн төлөөллөөс хүлээн авлаа
    2026-08-28
  • СЭЛЭНГЭ АЙМАГ 421.4 МЯНГАН ТОНН УРГАЦ ХУРААН АВНА
    2026-08-28
  • ЦАГААННУУР СУМЫН ГАЗАР ТАРИАЛАНГИЙН БҮТЭЭГДЭХҮҮН ҮЙЛДВЭРЛЭЛ 30–50 ТЭРБУМ ТӨГРӨГТ ХҮРЧ БАЙНА
    2026-08-28
  • Газрын тосны үнэ долоо хоногийн дүнгээр 5 гаруй хувиар буурчээ
    2026-08-28
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • 1972 оны хар хулгана жилээс хойш төрсөн ХУЛГАНА жилтэй шилдэг 16 бөх
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн COP17-ын өндөр түвшний уулзалтыг нээж хэлсэн үгнээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Бөхөд үнэнч явсан Б.Номиндалай начны тухай сонирхолтой 24 баримт
  • Хөдөлмөрлөсөн хүнд АМЖИЛТ ирдгийг харуулсан Э.Баасанжав начны тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
  • Оросууд түүх давтагддаг “Хар наймдугаар сар”-аа ШАТАХУУНГҮЙ, дайнд нэрвэгдсэн зэрэг томоохон хямралтай угтлаа
  • Д.Трампыг шүүмжилсэн АНУ-ын Агаарын цэргийн хүчний офицерт "Article 88"-ын дагуу хэрэг үүсгэхээр болжээ
  • ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
  • Аймшгийн киноны бэлгэ тэмдэг Тим Карри хорвоог орхижээ
  • Гэмгүй хар арьс эмэгтэй Соня Массиг буудан хөнөөсөн цагдаа шоронд нас баржээ
  • Шинэ төмөр замын бүтээн байгуулалтад 100.0 сая ам.долларын санхүүжилтийг олголоо
  • ОХУ олон нийтийн шүүмжлэлээс болж алслагдсан нутгаасаа 300 мянган цэрэг Украин руу дайчилна
  • Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
  • АНУ-ын Тагнуулын төв газрын захирал Жон Рэтклифф Москваг нууцаар зорьсон мэдээллийн мөрөөр...
  • Долоон настай "ядарсан хүү"-гээ Фүжи уулын өндөр бэлд үлдээж явсан хачирхалтай хэрэг гарчээ
  • FACT: Дэлхий дахинд одоо хамгийн их яригдаж буй 24 хүн
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • АНУ-ын Тагнуулын төв газрын захирал Жон Рэтклифф Москваг нууцаар зорьсон мэдээллийн мөрөөр...
  • Пакистаны эх хүүхдийн эмнэлэгт гал гарсны улмаас 14 нярай амиа алджээ
  • САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СКОТТ МОРРИСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
  • Калифорнид хэдэн зуун соно нэг дор сүрэглэн нисэж, хүмүүсийг гайхшруулжээ
  • Шинэ төмөр замын бүтээн байгуулалтад 100.0 сая ам.долларын санхүүжилтийг олголоо
  • 500 ЖДҮ, хоршоо, 1000 бичил бизнесийг дэмжих зорилготой хөрөнгө оруулалтын сан нээлээ
  • Солонгосын алдарт ARTBOX дэлгүүр Монголд нээгдлээ
  • ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
  • УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
  • Гэмгүй хар арьс эмэгтэй Соня Массиг буудан хөнөөсөн цагдаа шоронд нас баржээ
  • Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • Хэрэглээний төлбөр зээлийн оноонд нөлөөлөхөө больж, 700 мянга орчим өр төлбөрийн мэдээлэл хасагджээ
  • Оросууд түүх давтагддаг “Хар наймдугаар сар”-аа ШАТАХУУНГҮЙ, дайнд нэрвэгдсэн зэрэг томоохон хямралтай угтлаа
  • Интермед Яармаг клиник нээгдлээ
  • Халлим их сургуулийн Ханган Соншим эмнэлгийн эмч нар монгол хүүхдүүдийг эмчилжээ
  • ФОТО: "Алтан намар-2026" өргөтгөсөн худалдаа эхэллээ
  • ХХБ Бразилын алдарт зураач Ромеро Бриттог Монголд авчрах гэж байна
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
24 баримт
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • 1972 оны хар хулгана жилээс хойш төрсөн ХУЛГАНА жилтэй шилдэг 16 бөх
  • Бөхөд үнэнч явсан Б.Номиндалай начны тухай сонирхолтой 24 баримт
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • Хөдөлмөрлөсөн хүнд АМЖИЛТ ирдгийг харуулсан Э.Баасанжав начны тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК