Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.31
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

УИХ-д суудалгүй намууд МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогтод ууртай байна

2014-8-25
0
ЖИРГЭХ
Эх сурвалжийн мэдээллэж байгаагаар энэхүү мэдэгдлээс болж жижиг намуудын дарга нар уулзаж дургүйцлээ илэрхийлсэн бичгийг МАН-д хүргүүлэхээр болсон байна.
    занаа бумӨнгөрөгч долоо хоногт манай оронд БНХАУ-ын дарга Ши Жинпин айлчлаад буцсан. Арван нэгэн жилийн дараа болж буй урд хөршийн удирдагчийн айлчлал, улстөр, нийгэм, эдийн засгийн салбарыг бүхэлд нь хамарч олон нийтийн анхаарлыг тэр чигт татсан билээ. Харин энэ айлчлалаас урьтаж улстөрд томоохон хөдөлгөөн өрнөнө, ээлжит бус чуулган хуралдаж Засгийн газрыг хувь заяаны асуудлыг хэлэлцэнэ гэсэн мессеж их хөврөх болсон. Үүнийг нотлох мэт улстөрийн нам, нам доторхи бүлгүүдийн хурлууд хөдөө орон нутагт ээлж дарааллан зохион байгуулагдсан билээ. Тэр ч бүү хэл УИХ-д суудалгүй арав гаруй нам нэгдэж Засгийн газрыг огцруулахыг шаардсан бичгийг УИХ-ын даргад өргөн барьсан юм. Тэд БНХАУ-ын дарга, ОХУ-ын Ерөнхийлөгчийн айлчлалаас урьтаж Шинэчлэлийн Засгийн газрыг огцруулах нь зүйтэй гэсэн асуудлыг өргөн дэвшүүлсэн юм. Энэ санаачлагыг УИХ-дахь сөрөг хүчин МАН дэмжснээр айлчлалтай зэрэгцээд бөөн үймээн болох нь гэж санаа зовох хүн цөөнгүй байсан. Үүнээс гадна зарим нэг нам, иргэний хөдөлгөөнүүд ч БНХАУ-ын даргын айлчлалын үеэр жагсана хэмээн мэдэгдэл гаргаад байсан. Харин цаг нь болоход айлчлалын үеэр манай төр засаг бужигнасангүй, иргэний хөдөлгөөнүүд жагсаж улсаа ичээх ажлаа хийсэнгүй. Үүний гол шалтгаан нь МАН “найзуудаа чухал зочин ирж байхад эвтэй байя” гэсэн мэдэгдэл хийснээс болсон юм. Учир нь иргэний хөдөлгөөнүүд, жижиг намууд өөрсдийнхөө санаачлагыг МАН дэмжинэ гэдэгт итгэлтэй байсан бөгөөд хамтарч эрх баригчдыг шахах ажлаа хийе гэсэн саналаа ч МАН-ын удирдлагуудад хүргүүлээд байсан ажээ.

    Харин МАН-ынхан чухал айлчлалууд болохтой холбогдуулан эв нэгдлийн уриалга гаргасан нь байдлыг өөрөөр эргэхэд хүргэжээ. УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт “бид эрх баригчдад туслах ёстой” гэж хэлсэн бөгөөд төд удалгүй тус намын бүлгээс албан ёсны мэдэгдэл гаргасан юм. Үүнд:“Монгол Ардын Нам улс орныхоо тусгаар тогтнол, хөгжил дэвшил, хүн ардынхаа сайн сайхны төлөө нэгэн үзүүрт сэтгэлээр хандаж ирсний хувьд хоёр хөршийн төрийн тэргүүнүүдийн айлчлалыг чухалчлан үзэж, хувийн болон нам, бүлэглэлийн эрх ашгаас илүүтэйгээр улс үндэстнийхээ эрх ашгийг эрхэмлэн дор бүрнээ эв нэгдэлтэй байхыг улстөрийн бүхий л намууд, төрийн бус байгууллагуудад уриалж байна. Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, гадаад бодлогын асуудлуудаар улстөрийн бүхий л намууд нэгдмэл байж, улс эхорныхоо эрх ашгийг тэргүүн эгнээнд тавьж ажиллана гэдэгт ¬¬итгэж байна" гэсэн юм.

    Харин МАН-ын энэхүү үйлдэл нь УИХ-д суудалгүй намуудын уурыг дээд цэгт нь хүргэсэн гэв. Хэрвээ сөрөг хүчин энэхүү санаачлагыг дэмжсэн бол БНХАУ-ын даргын айлчлалын үеэр бөөн жагсаал цуглаан болж, эрх баригчид багагүй сандарч харин зочдод “Монгол тогтворгүй” гэсэн мессеж хүрэх байлаа. Гэтэл МАН-ынхан энэ бүх санаачлагыг таслаад зогсохгүй эвтэй байхыг уриалсан.

    МАН-д жижиг намуудтай хамтарч засаг төрөө самрахгүй байх хэд хэдэн шалтгаан бий. МАН нь УИХ-д сөрөг хүчин ч олон жил төр барьсан, өнөөдрийн төр, нийгмийн байгууллын шавийг тавьж, суурийг цутгалцсан улстөрийн хүчин. Тиймээс “жоомоо алах гээд гэрээ шатаах” үлгэрээр асуудалд хандах нь тулхтай, түүхтэй гэгддэг улстөрийн хүчний хувьд хөнгөдсөн алхам болно. Эрх баригчид энэ чигээрээ эдийн засгийг унагасаар 2016 оны сонгуульд орж, МАН эргээд Засгийн эрхэнд гарлаа ч дампуурсан улс орныг хүлээж авах нь хэнд ч ашиггүй. Тийм учраас “Эрх баригчдыг шүүмжлэхээс илүү гарц хайя” гэсэн уур амьсгал нэлээд газар авах болсон гэнэ.

    Эх сурвалжийн мэдээллэж байгаагаар энэхүү мэдэгдлээс болж жижиг намуудын дарга нар уулзаж дургүйцлээ илэрхийлсэн бичгийг МАН-д хүргүүлэхээр болсон байна. Ингээд УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогтод энэхүү захидлаа хаяглах болсон гэв. Учир нь тэдний “барбарис төлөвлөгөө” бүтэлгүйтсэн нь МАН-ын бүлгийн залуу дарга С.Бямбацогтоос болсон гэнэ. МАН-ын дарга М.Энхболд, Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат нараас илүүтэй тэд С.Бямбацогтод дургүйцлээ илэрхийлсэн нь учиртай.

    Учир нь МАН-ын хувьд өнөөдөр намын дарга, ерөнхий нарийн бичгийн дарга нараас илүүтэй УИХ дахь бүлгийн даргад бодит эрх мэдэл төвлөрөөд байгаа. МАН-ын 27-р Их Хурлын үеэр “намын дарга бүлгийн дарга байя” гэсэн асуудлыг зарим гишүүн нь ярьж явсан. Өнөөдөр МАН-аас төрийн эрх мэдлийн оролцооны хамгийн бодит хариуцлагатай албан тушаал нь УИХ-дахь бүлгийн даргын албан тушаал болчихоод байгаа. Бүлгийн дарга л УИХ-д намынхаа байр суурийг илэрхийлнэ, завсарлага авна, хурлаа удирдаж гишүүдээ зохион байгуулна. Тийм л учраас МАН-ын бүлгийн даргыг жижиг намууд гол “бай” болгон харж байгаа юм. Мөн сүүлийн үед АН төлөвлөгөөндөө өөрчлөлт оруулж МАН-тай хамтарч Засгийн газар байгуулна гэсэн яриа чих дэлсэх болсон. Хэрвээ ийм яриа хэлэлцээр явбал мөн л МАН-ын бүлгийн даргаар дамжин хэрэгжих нь ойлгомжтой. Ийм л учраас тэд МАН-руу дайрах хэрэгтэй, гэхдээ намын дарга, Ерөнхий нарийн бичгийн даргаас нь илүүтэй бүлгийн даргад нь шахалт үзүүлэх хэрэгтэй гэдэг дээр санал нэгдэж байгаа бололтой.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ-ын дээд түвшний хуралдаанд оролцохоор Бишкек хотноо хүрэлцэн ирлээ
УИХ-ын дарга С.Бямбацогтод Европын парламентын гишүүн, Гадаад бодлогын байнгын хорооны дэд дарга Хана Жалу Муро бараалхав
УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (20)

  • Зочин (202.55.191.76)
    ИЙМ Л ЖУДАГТАЙ ТУЛХТАЙ ТУРШЛАГАТАЙ НАМЫН ТӨЛӨӨЛӨЛЛИЙН БАЙР СУУРЬ. ИНГЭЖ УХААЛАГ ШИЙДВЭР ГАРГАСАН НЬ ТУН ЗӨВ.УЛС ОРНЫ ТУСГААР ТОГТНОЛ ХАМГИЙН ЧУХАЛ ГЭДГИЙГ ОЙЛГОХ.ХАРИН ЭНЭ ЗАСГИЙН ГАЗАР ҮНЭХЭЭР МУУ АЖИЛЛАЖ БАЙГААТАЙ ИХЭНХ НЬ САНАЛ НИЙЛЖ БАЙГАА
    2014 оны 08 сарын 27 | Хариулах
  • Зочин (112.72.13.65)
    Энэ нэг ***** авгай шантааж хийж баяжаад бас цадаагуй юу эсгий хийх газар нохой хэрэггуй л гэдэгсэн монгол авгай нар ийм байж чадахгуй ичих булчирхайтай хун чанартай болохоор хаана муу уйл байна тэнд энэ ***** байх юм
    2014 оны 08 сарын 26 | Хариулах
  • ЗОЧИН (103.26.193.16)
    МАН-ын бүлгийн дарга Бямбацогтын зөв, энэ намууд гээд байгаа өөрсдийгээ дарга гэсэн ганц хүний гишүүнчлэлтэй шантаажчингуудыг одоо тоох хүн байгаа юм уу,тэд нийлээд сонгогчдын хэдэн хувийн санал, УИХ-д хэдэн суудал авчихаад, хэнийг төлөөлж, хэний нэрийн өмнөөс асуудал тавиад байгаа юм бэ, зарим нам нь сонгуулиар ганц санал авчихаад өөрөөс нь өөр санал өгсөн хүнгүй болохоор манай авгай, аав, ээж нар лав өгсөн байх ёстой гэсэн гэдэг, гэтэл тэд нар нь намынх нь нэрийг нь мартсан уу, үзэл бодлоороо өгсөн үү, өөр намд өгчихсөн байдаг, иймд УИХ-д суудалгүй намуудын саналыг УИХ авч хэлэлцэхгүй биз дээ, харин УИХ-ын төлөөлөгч та нартай уулзаж, санаа бодлыг чинь сонсож болох байх.
    2014 оны 08 сарын 26 | Хариулах
  • Хмм (202.179.20.241)
    Тал талдаа жохон өмхий л бичлэг байна даа тээ.
    2014 оны 08 сарын 26 | Хариулах
  • Зочин (103.26.193.27)
    Бямбацогтын зөвөө энэ хүний сайн муу, сайхан муухай байх нь ямар хамаатай гэж. Зөв зүйл хийж байвал тэрийг нь дэмжих ёстой. Тэрнээс Бямбацогт хийсэн болохоор л буруу гэж туйлширч болохгүй. Үнэнийг хэлэхэд МАН-д энэ хүнээс өөр өнгөтэй өөдтэй амьтан харагдахгүй байна. Газрын мафи, казино, хутга гэх мэтийн дандаа бүтэхгүй гарууд
    2014 оны 08 сарын 25 | Хариулах
  • Зочин (112.72.13.129)
    М.Энхболдыг МАН-ын шинэчлэл утгаггүй хэрэг бахь байдгаараа ирэх сонгуульд АН-д сайхан боломж одоо нийгэм сайхан залуусыг л харж байна.шүүдээ
    2014 оны 08 сарын 25 | Хариулах
  • 5112 (202.55.191.130)
    МАН-ЫГ ИЙМ ЛУЙВАРЧИН ГЭДГИЙГ МЭДЭЭГҮЙ БОЛ... ИЙМ ЯВДЛЫГ МОНГОЛЧУУД "ХОХЬ ЧИНЬ" ГЭДЭГ ЮМ. 100 ЯМААНД 60 УХНА... ЕР НЬ ТА НАР ХЭРЭГГҮЙ Ш ДЭЭ... ҮҮНИЙГЭЭ МЭДДЭГГҮЙ ЮМ УУ???
    2014 оны 08 сарын 25 | Хариулах
  • зочин (103.26.193.19)
    МАН тулхтай, том нам шүү дээ. Хэзээ шахах, хэзээ азнахаа мэднэ. Бас намын эрх ашгаас, улсын эрх ашгийг дээгүүр тавихаа ч мэднэ. Гэхдээ эдгээр намуудтай хамтран ажиллана гэдэг нь эргэлзээгүй.
    2014 оны 08 сарын 25 | Хариулах
  • Soogii (202.179.20.235)
    Zochin irchihsen baihad urtsaldaad demii biz. Byambatsogt gishuun helsendee hursen l baina shuu dee. Eh oron gej yaridag humuus ulger avah ni zuv.
    2014 оны 08 сарын 25 | Хариулах
  • Зочин (103.26.193.7)
    jijig bodoltoi jijig namuudiig tatan buulgaval taarna, mongonii tuloo yahaas butsahgui magnaichuud
    2014 оны 08 сарын 25 | Хариулах
  • Зочин (27.123.214.109)
    Харьцангуй эрүүл сэтгэлгээтэй бусдаасаа өөр залуу гэж боддог. Гэхдээ буцаад манан болбол битгий сайд болоорой.
    2014 оны 08 сарын 25 | Хариулах
  • zochin (103.26.193.13)
    MAN iim ltulhtai tom nam daa zov zov
    2014 оны 08 сарын 25 | Хариулах
  • Зочин (27.123.214.101)
    Naad jijeguudee budaa bolgoochee, ed uls ornii tuluu bish huwiinhaa tuluu ingej ybna gej yu baidgiin be
    2014 оны 08 сарын 25 | Хариулах
  • Зочин (202.131.233.174)
    Жижиг намууд гэж өөрийгөө нэрлэдэг хэдэн шантаачид дандаа яахаар ингэж хөгийн юм хийж явдаг юм бэ.
    2014 оны 08 сарын 25 | Хариулах
  • зочин (182.160.38.152)
    бизнес сэтгэлгээтэй хүн л юм хийнэ дээ. худлаа яриад л байдаг хүмүүсийн үе өнгөрчээ. МАН одоо шинэчлэгдэх цаг болсон. Залуучууддаа байраа тавьж өгөх цаг болсон.Энхбодлыг одоо юу хийж бүтээнэ гэж харж суудийн бэ. Мөнгөтэй болхоороо л суугаад байгаа ш дээ.
    2014 оны 08 сарын 25 | Хариулах
  • Иргэн (182.160.38.152)
    Ирэх сонгуульд Энхболд намаа удирдаж орвол ялагдах нь гарцаагүй, хийж бүтээж байсан, хийсэн зүйлтэй хүн гэвэл Бямбацогт л байна. Ер нь тэгээд Бямбацогтод намын даргаа өгвөл таарна. Залуу хүн арай өөр сэтгэх байлгүй дээ. Энхболд хичнээн жил л суудлаа тавьж өгөхгүй бөглөрч тагларч суугаа биз дээ
    2014 оны 08 сарын 25 | Хариулах
  • зочин (103.26.193.28)
    Бямбацогт ганцаар бодоод шийдээд мэдэгдэл уриалга гаргана ч гэж юу байхав хэн ч бодсон МАН өөрсдийгөө гайгүй нам гэж бодож байгаа бол саяын үйл нь тэдний талд бага ч гэсэн оноо авчрах нь мэдээж жижигчүүлтэй нийлчихээд гудамжинд хашгирах нь тэдэнд нэг их сайхан санагдахгүй тэгж доош орно гэж ч юу байхав угаас тэгээд ч МАН Хятадын комунист нам тай ямраху ухарилцатайг бодсон ч жагсаал цушлааг утгагүй Харин жижигчүүл нийлж МАН-ыг хуурах гэсэн байж нэг магадгүй харагдлаа даа хө гэж
    2014 оны 08 сарын 25 | Хариулах
  • Зочин (103.9.90.225)
    bolovsrolgui buduuleg amitan uuriinhuu reclamyg l huulgej bh shiv...
    2014 оны 08 сарын 25 | Хариулах
  • иргэн (202.70.38.94)
    Зөв.МАН-н бүлэг үнэхээр буруу шийдвэр гаргасан.МАНАН байгуулах гээд улайраад байгаа юм шиг байна даа.Бямбацогтыг шударга эх оронч гэж бодож байсан чинь биш юмаа.албан тушаал Бямбацогтод чухал байжээ.МАН-г дэмжихээ больсон.
    2014 оны 08 сарын 25 | Хариулах
  • Зочин (203.169.54.45)
    Тийм шүү МАН-тай ярья гэвэл С.Бямбацогттой ярих цаг ирж байна.Энхболд, Нямдоржуудын үе өнгөрсөн
    2014 оны 08 сарын 25 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ-ын дээд түвшний хуралдаанд оролцохоор Бишкек хотноо хүрэлцэн ирлээ
    9 цаг 35 мин
  • ФОТО: "Талын Хөх Чононууд" Фижи улсын шигшээ багийн эсрэг тоглоно
    22 цаг 20 мин
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
    23 цаг 5 мин
  • УИХ-ын дарга С.Бямбацогтод Европын парламентын гишүүн, Гадаад бодлогын байнгын хорооны дэд дарга Хана Жалу Муро бараалхав
    23 цаг 24 мин
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
    23 цаг 31 мин
  • Улаанбаатарт 20 градус дулаан байна
    Өчигдөр 07 цаг 00 мин
  • Монгол, БНСУ-ын Цагаачлалын байгууллагууд хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ
    Уржигдар 12 цаг 32 мин
  • СОР17: Монгол Улсад 1 тэрбум 480 сая ам.долларын төсөл хэрэгжүүлэхээр боллоо
    Уржигдар 12 цаг 14 мин
  • Ц.Идэрбат: COP17 хурлын шийдвэр баримт бичиг төдий бус, санхүүжилт, хөрөнгө оруулалтын боломж болно гэдэгт итгэж байна
    Уржигдар 12 цаг 08 мин
  • Непалын үер: Амиа алдсан хүний тоо 600 орчим болж, 2400 гаруй хүн сураггүй байна
    Уржигдар 11 цаг 54 мин
  • Украин ОХУ руу өдөрт 1000 дроноор довтолгоо хийнэ
    Уржигдар 11 цаг 45 мин
  • Норвегийн хаан Харальд V 89 насандаа таалал төгсөж, хүү нь хаан ширээнд суув
    Уржигдар 11 цаг 37 мин
  • 1972 оны хар хулгана жилээс хойш төрсөн ХУЛГАНА жилтэй шилдэг 16 бөх
    Уржигдар 11 цаг 27 мин
  • ФОТО: Монголын шигшээ баг Вьетнамын эсрэг итгэл төгс ялалт байгууллаа
    2026-08-28
  • Монголын шигшээ баг Вьетнамын шигшээг 98:64 харьцаагаар буулган авлаа
    2026-08-28
  • Эв нэгдэл, шийдвэр гаргалт, хамтын дэмжлэгтэй Мэргэжлийн нэгдсэн холбоо
    2026-08-28
  • “Шийдлийн мод” нь өнөөдөр “Ирээдүйн тунхаглал” болон ирж, хүүхдүүдийн төлөөллөөс хүлээн авлаа
    2026-08-28
  • СЭЛЭНГЭ АЙМАГ 421.4 МЯНГАН ТОНН УРГАЦ ХУРААН АВНА
    2026-08-28
  • ЦАГААННУУР СУМЫН ГАЗАР ТАРИАЛАНГИЙН БҮТЭЭГДЭХҮҮН ҮЙЛДВЭРЛЭЛ 30–50 ТЭРБУМ ТӨГРӨГТ ХҮРЧ БАЙНА
    2026-08-28
  • Газрын тосны үнэ долоо хоногийн дүнгээр 5 гаруй хувиар буурчээ
    2026-08-28
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • 1972 оны хар хулгана жилээс хойш төрсөн ХУЛГАНА жилтэй шилдэг 16 бөх
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн COP17-ын өндөр түвшний уулзалтыг нээж хэлсэн үгнээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Бөхөд үнэнч явсан Б.Номиндалай начны тухай сонирхолтой 24 баримт
  • Хөдөлмөрлөсөн хүнд АМЖИЛТ ирдгийг харуулсан Э.Баасанжав начны тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
  • Оросууд түүх давтагддаг “Хар наймдугаар сар”-аа ШАТАХУУНГҮЙ, дайнд нэрвэгдсэн зэрэг томоохон хямралтай угтлаа
  • Д.Трампыг шүүмжилсэн АНУ-ын Агаарын цэргийн хүчний офицерт "Article 88"-ын дагуу хэрэг үүсгэхээр болжээ
  • ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
  • Аймшгийн киноны бэлгэ тэмдэг Тим Карри хорвоог орхижээ
  • Гэмгүй хар арьс эмэгтэй Соня Массиг буудан хөнөөсөн цагдаа шоронд нас баржээ
  • Шинэ төмөр замын бүтээн байгуулалтад 100.0 сая ам.долларын санхүүжилтийг олголоо
  • ОХУ олон нийтийн шүүмжлэлээс болж алслагдсан нутгаасаа 300 мянган цэрэг Украин руу дайчилна
  • Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
  • АНУ-ын Тагнуулын төв газрын захирал Жон Рэтклифф Москваг нууцаар зорьсон мэдээллийн мөрөөр...
  • Долоон настай "ядарсан хүү"-гээ Фүжи уулын өндөр бэлд үлдээж явсан хачирхалтай хэрэг гарчээ
  • FACT: Дэлхий дахинд одоо хамгийн их яригдаж буй 24 хүн
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • АНУ-ын Тагнуулын төв газрын захирал Жон Рэтклифф Москваг нууцаар зорьсон мэдээллийн мөрөөр...
  • Пакистаны эх хүүхдийн эмнэлэгт гал гарсны улмаас 14 нярай амиа алджээ
  • САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СКОТТ МОРРИСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
  • Калифорнид хэдэн зуун соно нэг дор сүрэглэн нисэж, хүмүүсийг гайхшруулжээ
  • Шинэ төмөр замын бүтээн байгуулалтад 100.0 сая ам.долларын санхүүжилтийг олголоо
  • 500 ЖДҮ, хоршоо, 1000 бичил бизнесийг дэмжих зорилготой хөрөнгө оруулалтын сан нээлээ
  • Солонгосын алдарт ARTBOX дэлгүүр Монголд нээгдлээ
  • ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
  • УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
  • Гэмгүй хар арьс эмэгтэй Соня Массиг буудан хөнөөсөн цагдаа шоронд нас баржээ
  • Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • Хэрэглээний төлбөр зээлийн оноонд нөлөөлөхөө больж, 700 мянга орчим өр төлбөрийн мэдээлэл хасагджээ
  • Оросууд түүх давтагддаг “Хар наймдугаар сар”-аа ШАТАХУУНГҮЙ, дайнд нэрвэгдсэн зэрэг томоохон хямралтай угтлаа
  • Интермед Яармаг клиник нээгдлээ
  • Халлим их сургуулийн Ханган Соншим эмнэлгийн эмч нар монгол хүүхдүүдийг эмчилжээ
  • ФОТО: "Алтан намар-2026" өргөтгөсөн худалдаа эхэллээ
  • ХХБ Бразилын алдарт зураач Ромеро Бриттог Монголд авчрах гэж байна
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
24 баримт
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • 1972 оны хар хулгана жилээс хойш төрсөн ХУЛГАНА жилтэй шилдэг 16 бөх
  • Бөхөд үнэнч явсан Б.Номиндалай начны тухай сонирхолтой 24 баримт
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • Хөдөлмөрлөсөн хүнд АМЖИЛТ ирдгийг харуулсан Э.Баасанжав начны тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК