Английн шигээ болон Арсенал клубын тоглогч Тео Уолкотт есөн сарын дараа ногоон талбайдаа иргэн ирэхэд бэлэн болжээ. Түүний бэртлээсээ эргэн ирж, бэлтгэлдээ орсон тухай сайхан мэдээ их буучдын фэнүүдийг баярлуулж эхэллээ. Тео Уолкотт өнгөрсөн нэгдүгээр сард Тоттенхэмийн эсрэг тоглохдоо өвдгөндөө хүнд бэртэл авсан юм. Энэ талаарх мэдээллээ тэрээр өөрийн твиттер хуудсаараа дамжуулан “Есөн сарын дараа бүтэн бэлтгэлдээ иргэн ирлээ сайхан байна” хэмээн мэдэгдсэн байна.Оливер Жирү, Аарон Рамси, Месүт Өзил гэсэн топ тоглогчид нь бэртэлтэй байгаа энэ үед өөр нэг шилдэг тоглогч нь бэртлээс эргэн ирж байгаа нь Арсеналын хувьд том тус болох нь тодорхой.























































