
ИНЕГ-ын
Тэргүүн дэд дарга С.Энх-Амгаланг нийтийн албанд ажиллахдаа, хувийн ашиг
сонирхолын зөрчил гаргасан гэж үзээд ажлаас нь халах тушаалыг өнөөдөр
Зам, тээврийн сайд А.Гансүх гаргажээ. Тодруулбал С.Энх-Амгалан нь
өөрийн хүү Э.Ганхүүд сургалтын төлбөр 59 мянган ам.долларыг албаны
санхүүгээс гаргуулан авсан аж. Мөн хүүгийнхээ ашиг сонирхолд нийцүүлэн
Иргэний нисэхийн багц дүрэмд өөрчлөлт оруулахаар, шинэчилсэн дүрмийн
найруулгын төсөл боловсруулж, албан тушаалын эрх мэдлээ урвуулан
ашигласан гэнэ.
Сэтгэгдэл (9)