зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.08.14
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Дэлхийн монголчууд их Монголын холбоот улс байгуулах сонирхолтой

2012-1-09
0
ЖИРГЭХ

 

90-ээд онд олон хүн монгол туургатан нутаг дэвсгэрээр нэгдэх боломжгүй болсон гэж үзэж байсны нэг нь би юм. Тиймдээ ч хүн амаар нэгдэх нь зүйтэй гэж үзэж, 2001 онд уугуулшууллын үзэл санаатай үгүүлэл, 2005 онд уугуулшууллын хуулийн төсөлнийтлүүлж, 2006, 2007 онд төрд өргөн барьж, 2007 онд оросоор орчуулан нийтлүүлэх зэргээр явж иржээ.


 

90-ээд онд олон хүн монгол туургатан нутаг дэвсгэрээр нэгдэх боломжгүй болсон гэж үзэж байсны нэг нь би юм. Тиймдээ ч хүн амаар нэгдэх нь зүйтэй гэж үзэж, 2001 онд уугуулшууллын үзэл санаатай үгүүлэл, 2005 онд уугуулшууллын хуулийн төсөлнийтлүүлж, 2006, 2007 онд төрд өргөн барьж, 2007 онд оросоор орчуулан нийтлүүлэх зэргээр явж иржээ.

Гэхдээ Монгол улсын нутаг дэвсгэр өөрчлөгдөж болно гэж бодож байв. Жишээ нь, нутаг солилцсоны дүнд далайд гарцтай болъё гэж бичсэн нь буй. Улсынхаа нутаг дэвсгэрийг тэгш хэмтэй мэт, эвтэйхэн гоё хэлбэртэй гэж бахдагсад тохиолддог. Харамсалтай нь энэ нь гадны түрэмгийллийн үр дүн юм. Ар Монголын нутаг дэвсгэрээс 1921 (1944 ч гэж болно) онд ЗХУ Тагна Урианхайг, 1915 онд Хятад Шар сүмийн Торгуудыг тасчин авсан билээ л.

Тэгвэл өнөөдөр нөхцөл байдал өөрчлөгдөж байна. Хөрш улсуудад ардчилал, өөрчлөлтийн давалгаан, үндэсний эрх чөлөөний хөдөлгөөн (ҮЭЧХ) хүчтэй болж байна. Энэ бүхэн нь, бусад монголчууд бидэнтэй нутаг дэвсгэрээр нэгдэх боломжийг гаргаж магадгүй боллоо.

Үүнд бид бэлтгэлтэй байх нь чухал юм. Өнөөгийн бүх монголчуудын соёл, нийгэм, хөгжил, мэнталитэт, статус ялгаатай. Мөн засаг захиргааны нэгжийнх нь нутаг дэвсэрт өөр үндэстэн олноор амьдарч байна. Их хэмжээний энэ ирмэл хүн ам үндэсний аюулгүй байдалд (ҮАБ) сөрөг нөлөө үзүүлнэ гэдэг нь ойлгомжтой. Тэгэхлээр шууд л тийм ийм аймаг гэж данслан нэгтгэнэ гэвэл дэндүү энгийнээр төсөөлсөн хэрэг болно.

Сүвэрэн улс, автономийн статустай байснаа түүнийгээ бууруулан, хөдөөний аймгийн статустай болгохыг газар газрын монголчууд тэр бүрий зөвшөөрөхгүй. Шилжилтийн үе шатуудгүй байх аваас, соёл төлөвшил, хөгжил дэвшил, нөхцөл байдлын зөрүүнээс болж ямар ч зөрчил үүсч болно.

Ар Монголын бидний хувьд иймэрхүү яриа уран зөгнөлийн мэт санагдаж болох нь ард түмний эсрэг, дэглэмийнхний үйл ажиллагаанаас үүдсэн хэрэг. Тэдний суртал ухуулгад мунхраагүй хилийн чанадын монголчууд маань эрүүл ухаанаар, бодтой хандаж, ирээдүйн Нэгдсэн Монголын талаар эргэцүүлэн тунгааж ирсэн юм билээ. Жишээлэхэд, холбооны улс байгуулна гэж нэлээд хэлдэг. Хамтдаа тэр улсыг төсөөлөөд үзэцгээе!

Хилийн чанадын монголчуудын ҮЭЧХ-ний зүтгэлтнүүдийн дунд, ирээдүйд: одоо бүрэлдэхүүнд нь байгаа улсынхаа холбооны сүбект байна, тэр улсынхаа цөөн тоот үндэстнүүдтэй нийлж холбооны улс байгуулан тусгаарлана, бие дааж автономи (сүвэрэн) улс орноороо тусгаарлана, Монгол улстай унитар (холбооны бус) зарчмаар нэгдэнэ, фэдэраци, конфэдэрацийн буюу холбоот улсын зарчмаар нэгдэнэ гэсэн байр сууриуд байдаг. Фэдэрацийн зарчмыг дэмжигсэд хамгийн олон нь юм.

Нэг гол шалтгаан болгож ирмэл хүн амыг (колонистууд) дурддаг ҮЭЧХ эрчимжих, ялах, гүнзгийрэн хэрэгжих явцад колонистуудтай холбогдсон ямар ч асуудал гарч болно гэдэг. Тэр колонистууд, холбогдох асуудлуудыг Монгол улстай нэгтгэмээргүй байна, мэтрополи, импэрийн болзошгүй аюул эрсдэлт үйл явдлуудад Монгол улсыг татан оролцуулмааргүй байна гэдэг.

Юутай ч атугай, эхлээд тусгаар тогтноход хүрэх юм. Учир нь тусгаар тогтносон улсууд холбоот улс байгуулах олон улсын жишиг буй. Түүнээс бус, өөр улсын хэсгийг өөртөө нэгтгэн холбоот улс байгуулна гэж үгүй.

Тусгаар тогтнолын асуудалтай зэрэгцээд колонистуудын асуудал шийдэгдэх учиртай. Тэднийг зааглах уу, үгүй юу, зааглавал яаж зааглах вэ. Хэрэв ҮАБ-д аюул учруулахаар олон колонист байвал заагдахаас өөр аргагүйд хүрэх билээ. Тэдний бөөгнөн суусан нутгийг улсынхаа нутагт хамруулахгүй байж болно. Мөн автохтон, колонист хүн амын холбоот улсыг (конфэдэраци) сэцэссийн эрхтэйгээр байгуулж, цагийн байдлаас шалтгаалан сэцэссийг хэрэгжүүлэх замаар зааглаж болно.

Унаган нутгаа алдана гэдэг харуусалтай ч, тийм аргагүй алхам хийсэн олон тохиоллыг түүх мэднэ. Хүн ам, нутаг дэвсгэр солилцох, анклавжуулах, шилжүүлэн суурьшуулах зэрэг арга замыг эрэлхийлэх хэрэгтэй. Эдгээр арга зам боломжгүй байх нөхцөл ч бас бүрдэж мэднэ.

Хилийн чанадын монголчуудын маань нутаг дэвсгэр өргөн уудам тул, колонистууд харьцангуй бага талбайд бөөгнөн суусан байдаг юм билээ. Тиймээс их нутаг, баялаг алдагдахгүй байх боломжтой.

Хэрвээ колонистууд ҮАБ-д аюул учруулахааргүй тоотой бол монголчуудын шинэ тусгаар улсын доторх автономиор зааглах юм уу, зааглахгүй байж болох юм.

Ийнхүү тусгаар тогтнож, колонистын асуудлыг шийдвэрлэсний дараа, фэдэрациа байгуулах нь зүйтэй. Зарим хүн “Юун тусгаар тогтнол вэ?” хэмээн гайхаж магад. Импэри задрахад шууд тусгаар тогтнож болно. Импэри ардчилагдахад, сэцэссийн (бүрэлдэхүүнээс гарах) эрхтэйгээр статусаа дээшлүүлж, улмаар энэ эрхээ эдлэн тусгаар тогтнож болно. Ийм прогноз хийж болохуйцаар, нөхцөл байдал өөрчлөгдөж байна.

Холбоот улс нь фэдэраци, конфэдэраци гэж байх бөгөөд, фэдэраци нь аль болох нэгдэж нягтрах чиглэлээр байгуулагддаг (импэри хүчээр, хуурмагаар байгуулаагүй бол), конфэдэраци нь заавал тийм зорилгоор байгуулагдах албагүй, тарж бутрах нь түгээмэл. Өнөөдөр дэлхийд олон фэдэраци байна, конфэдэраци үгүй гэхэд болно. Хамгийн сүүлийн үед байгуулагдсан Серб-Черногор, Чех-Словак зэрэг конфэдэрацийг л санагтун. Швейцарийг конфэдэраци гэдэг, эхэндээ жижиг овог аймгууд харийн түрэмгийлэгчидтэй хүч хамтатган тэмцэх гэж конфэдэраци байгуулсан ч, түүхэн тун ховор тохиолоос болж, ойртон нягтарч, олон үндэстний фэдэраци болон хувирчээ.

Конфэдэрацийн гишүүн сүбектүүд олон улсын хууль-эрх зүйн бие даасан гишүүн байж болдог. Амэрик-Пуэрто Рико, Орос-Беларусийн жишээ буй.

Монголын фэдэраци нь яваандаа унитар улс болон зорилготой байх болно гэж бодож байна. Нэгэн ардчилсан үндсэн хуульд захирагддаг, төрийн эрх барих дээд байгууллагуудын: холбооны, сүбектийн гэсэн хоёр төвшинтэй, сүбектүүд тухайн үеийн онцлогтоо зохицсон хууль, улс төрийн бие даасан байдлуудтай, мөн өөрийн иргэнчлэл зэрэг сүвэрэнитэтийн атрибутуудтай байж болно. Гэхдээ сүбект гадаад улс төрийн харилцааны сүбект болж болохгүй, сэцэссийн эрхтэй байж болохгүй. Фэдэраци, конфэдэрацийн нэг гол ялгаа нь сэцэссийн эрхтэй, эрхгүй гэдэгт байдаг (гэхдээ фэдэраци сэцэсситэй, конфэдэрци сэцэссигүй ч байх тохиолдол бий, Монголын холбоот улсад сэцэсси байж ч болно).

Монголын фэдэрацийн сүбектүүдийн хууль-эрхзүйн статус нь ассиммэтрик буюу, төвшингийн ялгавартай байх болов уу. Фэдэрацийн гишүүн сүвэрэн улсууд дотор автономи, тэр автономи дотор ч автономи байж болох юм. Сүбектийн сүвэрэн статусын тухайд гэвэл, нэгэнтээ сүвэрэн статустай байгаа улсууд түүнийгээ доошлуулан автономи болгохыг зөвшөөрнө гэдэг эргэлзээтэй (жишээ нь Монгол улсын иргэд Ар Монголын автономит улс болохыг зөвшөөрөх үү дээ). Харин хилийн чанадын монголчуудын сүвэрэн-сүбект улс дотор ирмэл хүн амын, үндэсний уугуул цөөнхийн автономи байж болно.

Холбооны сүбект үүсэх зарчим нь газар нутгийн (сүвэрэн улсуудын хил нь өөрчлөгдөхгүй), угсаатны (сүвэрэнитэт доторх автономи), мөн холимог шинжтэй байж болно.

Холбоот улс гэрээний үндсэн дээр байгуулагдах агаад (өөр байгуулалтай улс шинэчлэн зохион байгуулагдаж байгаа бус, тусгаар тогтносон улсууд нэгдэж байгаа тул), гэрээгээ сайн байгуулах тусам улс-үндэстнийг байгуулах явц сайн бүтэх болно.

Сүвэрэн улсууд, автономиуд өөрсдийн хууль тогтоох парламэнттай байх нь зүйн хэрэг. Холбооны парламэнт хоёр танхимтай байж, дээд танхимд холбооны чанартайгаар сонгогдсон гишүүд, дэд танхимд орон нутгийн элч төлөөлөгчид чуулна. АНУ-ын сэнат, төлөөлөгчдийн танхимаас бүрдэх конгрэссийн жишээ буй.

Өнөөдөр дэлхийд олон холбоот улс байна. Учир нь эхнээсээ үндэстэн-улс болж оршиж ирсэн тохиол нэн цөөн юм. Олон үндэстний улс байж төлөвшсөн, эсвэл үндэстэн хожуу нэгдсэн тохиолдлууд давамгайлдаг. Энэ нь холбооны улс үүсэх үндэс болох нь олонтаа. Нэг үндэстэн нь хүн амын дийлэнхийг эзэлсэн, нэг үндэстэн дийлэнх болоогүй, нэг үндэстний ч холбоот улсууд байна.

Монгол бол сүүлийн хэлбэрт нь багтах холбоот улс болохыг эрмэлзэх хэрэгтэй юм. 11, 19, 21, 45 оны монгол үндэстэн нэгдэх боломжуудыг харахад фэдэрацийн зарчим дутагдсан шиг санагддаг.

1911 онд Нийт Монголыг Орос, Япон хоёр нөлөөний хүрээндээ хуваачихаад (1907) байлаа. Хэрэв аль аль улсын дэмжлэгтэй бүс нутгуудын холбоот улс байгуулагдсан бол яах байв? Чин улсыг тусдаа улсууд болгож задлалгүйгээр тэд нөлөөний хүрээндээ хуваагаад байцгааж л байсан шүү дээ. Тэр хоёр улс өөр өөр үзэл сурталтай болоход холбоот улс задарч, Зөвлөлтийг дагасан, Японыг дагасан Монгол улсууд болох байсан байж мэднэ. Гэвч элхийн дайны дараа ахин нийлж (ЗХУ-ын ивгээл дор) болох л байсан бус уу. Гэтэл Богд хаант унитар улсыг байгуулж, Оросыг түшиглэх болоход Япон эсэргүүцэж, эхнээсээ нэгдэх нь бүтэлгүйтэж эхэлжээ.

1919 онд Буриад, Барга, Өвөр Монгол, Ар Монголынхон нэгдэх санааг талархсан ч, аль аль нь өөрсдөө ноёрхсон унитар улс байгуулахыг эрмэлзэн зөрчилдөж, бүр баргуудтайгаа байлдах, эрх мэдлийг Ар Монголд оноолгүй хувааж авах зэрэг явдал гарч, мөн эхнээсээ бүтэлгүйтэж байжээ. Хэрэв дөрвөн улсаас бүрдсэн фэдэраци байгуулна гэсэн бол ийм их зөрчил үүсэхгүй байв л. Тэр үед Японыг түшиглэн Нэгдсэн Монголоо байгуулаад авсан бол хожим Зөвлөлт хүчирхэгжиж, Япон доройтлоо ч, Монгол улсын асуудал өнөөгийнхөөс өөрөөр эргэх байв.

1921 оны хувьсгалын дараа Төв Монголд монголчуудыг нэгтгэх плацдарм буй болов. Тэгэхэд, нийт монголчуудыг нэгэн коммунист үзэл суртал, социалист байгуулалд хамруулан ижилсүүлж, унитар улсад нийлүүлэх үйл ажиллагаа ЗХУ, Коминтэрнийн дэмжлэгтэйгээр явагаж байжээ. Хэрэв фэдэраци байгуулна, бүс нутгуудын онцлогийг харгалзана гэсэн бол уг үйл ажиллагаа илүү их амжилт олох байв. Зарим монгол улс орнууд дахь зөвлөлт маягийн нийгэм бусад монголчуудыг болгоомжлон сэрэмжлэхэд хүргэж байсан тул, хилийн чанад хангалттай өргөн дэмжлэгийг олохгүй байлаа.

1945 онд боломж гарахад “Монголын Сталин” Чойбалсан жанжнаар толгойлуулсан унитар улс байгуулах санаа Улаанбаатарт ноёлж байв. Харгис жанжин, хэрцгий нийгмийг (ийнхүү ойлгогдохоор сурталчилгаа хилийн чанадад их хийгдэж байв) шууд дагах уу, тусгаар тогтнож өөрийнхөөрөө улс гэр байгуулах оролдлого хийх үү, Мао нарын амлаж буй “олон үндэснтний диваажинд” ороод үзэх үү гэсэн бодол өмнөд монголчуудын толгойд эргэлдэж, санал хувааж байв. Хэрэв холбоот улс байгуулъяа гэсэн бол тэгж санал хуваагдах байсан уу, үгүй юу.

Түүхэн хэрвээ гэж байдаггүй юм, их гүрнүүд л бүхнийг шийднэ шүү дээ гэх хүмүүс байдаг. Их гүрнүүд хамаг бүхнийг шийддэг юм бол, яагаад колонийн систэм нуран унасан юм, бодоод үз. Яагаад расизм, апартэид буруушаагдан, албан ёсны бодлогуудаас нь хасагдав. Яагаад их гүрнүүдийн хүссэн бүхэн биелэхгүй байна вэ? Яагаад гэвэл их гүрнүүд ид шидтэнгүүдээс бус, эгэл хүмүүсээс бүрддэг, их гүрнүүдэд ч хязгаар, сул тал байдаг. Их гүрнүүд бага улсуудаас цөөн наслах нь олонтаа.

Түүхийн хувьд ч хэрвээ гэж ярьж болно. Хэрвээ ингэсэн бол, ингээгүй бол гэж ярьж байж л түүхээс сургамж авна. Хэрэв бага үндэстэнд сонголт байхгүй, их гүрнүүдийн хүсэл зоригоор л хамаг юм болж ирсэн гэх аваас, ирээдүйд ч ямар ч сонголт гарч ирэхгүй. Гэтэл хүний малаас ялгарах шинж бол сонголт. Хүн сонголтын төлөө байх ёстой. Сонголтгүй мэт боллоо ч, сонголттой байхын төлөө тэмцэх ёстой. Бидэнд сонголт бий, сонгох ч болно. Фэдэраци гэлгүйгээр, унитар улс байгуулах аятай таатай боломж бүрдчих ч юм билүү. Хэн мэдлээ.

Эцэст нь Монгол улсын төрд болон, монголчууддаа:

-Алсын хараатай монгол туургач стратэгийн бодлого боловсруулж хэрэгжүүлдэг байх;

-Монгол туургатан газар нутгаар нэгдэх боломжийг судлан тодорхойлох;

-Тийнхүү нэгдэхэд тал бүрийн бэлтгэлтэй байх;

-Нэгдэх, холбооны улс байгуулагдахыг бүхий боломжоороо дэмжих;

-Энэ чиглэлээр бүх монгол туургатнаараа хамтран ажиллах;

-Дэлхийн шударга улсууд, байгууллагууд, зүтгэлтнүүдээр дэмжүүлэх ажил өрнүүлэхийг уриалж байна!

Ч.Мөнхбаяр

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Гадаад харилцааны ган татлагат гүүр
"Бууж мордох хорвоо"
С.ОЮУНБИЛЭГ ӨӨРИЙГӨӨ СОЁЛЫН ЯАМНЫ ГАЗРЫН ДАРГААР ГАРЫН ҮСГИЙН ДАРДАС АШИГЛАН ТОМИЛСОН УУ?
Тэнэг хүний дуугүй нь сүртэй!
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • odavaa (89.126.18.171)
    baij bolokh l huvilbar ta nar hynii umiig ynshaad jaahan bodoj baij setgegdelee bich l deeend tiim oilgomjgyi um bicheegyi l baina shyy deeorosuud iimerhyy mayagaaraa ydahgyi als dornod bolon mongoliiin avtonomit raoinuudaa aldah ni todorhoi baina shyy deesoviet union zadarsan odoo china and russian federation zadarnabykh delkhiin mongochuud negdegtyn
    2012 оны 02 сарын 20 | Хариулах
  • he he (175.214.102.119)
    ene munkhbayar chini balai hun bgaa yum sh dee balai hun balaigaaraa duusdag yum bna
    2012 оны 01 сарын 17 | Хариулах
    • Зочин
      chi uh
      2012 оны 01 сарын 17
  • Avarga (122.201.18.132)
    bat-erdene avarga yagaad eh oronch bish gej Hujaa nariin litsenziig huraahaar eh oronch bish boldog yum uu hujaagiin eh oronchid oo
    2012 оны 01 сарын 10 | Хариулах
  • Зочин (122.201.18.130)
    Baterdene awarga shig hudlaa eh oronch tsarailagch uu aa
    2012 оны 01 сарын 10 | Хариулах
  • ха ха (202.9.44.218)
    Бүү өвчигнөж дөвчигнө
    2012 оны 01 сарын 09 | Хариулах
  • hilchin (203.91.117.4)
    худал эх оронч царай гарган үндэстэнд санаа тавьсан болж гадны хутган үймүүлэх бодлогыг хэрэгжүүлэх гэж оролдож байвал санасны чинь гарз даа гөлөг минь
    2012 оны 01 сарын 09 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Хэт чанга дуу чимээ гаргаж буй тээврийн хэрэгсэлд хяналт шалгалт хийж, стандартыг мөрдүүлнэ
    14 цаг 34 мин
  • Өндөр ашиг шимт үхэр сүргийг бүртгэлжүүлэх ажил эхэллээ
    14 цаг 42 мин
  • Үерийн аюулаас урьдчилан сэрэмжлүүлж байна
    15 цаг 0 мин
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
    15 цаг 23 мин
  • Б.Чинбүрэн: Улсын гуравдугаар эмнэлгийн дэргэд зүрх судасны төв эмнэлэг байгуулна
    16 цаг 36 мин
  • А ангиллын тээврийн хэрэгслийн осол өссөөр байна
    16 цаг 44 мин
  • Б.Жавхлан: Өмнөговь аймгийн цахилгаан станцын бондыг Засгийн газар дэмжлээ
    16 цаг 48 мин
  • Олон хүнд онц хэмжээний хохирол учруулсан Д.Отгонбаярыг ЭРЭН СУРВАЛЖИЛЖ байна
    17 цаг 22 мин
  • Үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжиж, татварын шинэчлэлд өгсөн тэдний саналыг дахин нягтлахыг Сангийн яаманд даалгалаа
    17 цаг 48 мин
  • Усны ослын эрлийн ажиллагаа үргэлжилж байна
    18 цаг 0 мин
  • Т.Даваадалай: Барилгын хөгжлийн төвийн урд явган замын доогуур кабель сувагчлалын ажил хийхээр хуучин шоо хэлбэрийн явган замыг хуулсан
    18 цаг 40 мин
  • Төрийн наадмын түрүү бөх Э.Батмагнайгийн тухай таны мэдэхгүй 24 баримт
    20 цаг 8 мин
  • Ж.Өнөржаргал: Хүүхэлдэйгээр дамжуулан уламжлалт зан заншил, соёлоо хойч үедээ өвлүүлэн хүргэхийг зорьдог
    20 цаг 36 мин
  • "СП фалконс" багийн түүхэн ялалт-Монголын хөлбөмбөгийн гэрэлт хуудас
    21 цаг 3 мин
  • Бөхийн ертөнц дэх "давахгүйн тойрог"
    21 цаг 12 мин
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
    21 цаг 24 мин
  • Боксын ДАШТ-нд оролцох Монголын 10 боксчны найм нь тодорлоо
    21 цаг 46 мин
  • Нийтийн тээврийн орлого 68.4 хувиар өсчээ
    21 цаг 56 мин
  • Дүүжин замын тээврийн үндсэн тулгуур багануудыг ирэх долоо хоногоос суурилуулж эхэлнэ
    22 цаг 24 мин
  • Зун дуусахаас өмнө хийж амжуулах 24 ЗҮЙЛ
    22 цаг 29 мин
  • Энэ жилийн наадмын ОНЦЛОХ бөх О.Наранбаатар харцагын тухай баримтууд
  • Бэртлийг ялж, хөдөлмөрөө баталсан М.Бэлгүтэй харцагын тухай сонирхолтой баримтууд
  • Зун дуусахаас өмнө хийж амжуулах 24 ЗҮЙЛ
  • Т.Даваадалай: Урт цагаан цэцэрлэгт хүрээлэнд ил театр, ил зогсоолыг тохижилтоор бүтээсэн
  • 24 баримт: 60 жилийн түүхийг тээгч БАЯНЗҮРХ дүүрэг
  • Аавыгаа санасан хүний ЗААВАЛ унших 8 шүлэг
  • Завхан нутгаас тодорч буй залуу хүчтэн А.Машбат гэж хэн бэ?
  • Асаж дүрэлзсэн Т.АРИУНАА
  • Улсын наадмаас хойш хамгийн их БУРЗАЙСАН бөхчүүд
  • Төрийн наадмын түрүү бөх Э.Батмагнайгийн тухай таны мэдэхгүй 24 баримт
  • Чөлөөт бөхийн ДАШТ-д зодоглох Монголын 20 бөх
  • Ш.Энхийн-Одын тухай нийтлэл АНУ-ын "The State" хуудас дээр нийтлэгджээ
  • "Их хурд" наадмын бөхийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • "Аавуудын баярын өдөр"-т зориулах 10 дуу
  • “Алдартнуудын мялаалга” наадмын түрүү бөх 15, үзүүр бөхийг 10 сая төгрөгөөр байлна
  • Төмс, хүнсний ногооны өргөтгөсөн худалдаа явуулж буй байршлууд
  • Бөхийн ертөнц дэх "давахгүйн тойрог"
  • Аж үйлдвэр, Эрдэс баялгийн сайд Г.Дамдинням болон УИХ-ын гишүүдийн төлөөлөл “Эрдэнэс тавантолгой” ХК-д ажиллаж байна
  • Т.Аубакир: Мэргэжлээс шалтгаалсан өвчний эмнэлгийн барилгыг яаралтай ашиглалтад оруулахад анхаарна
  • Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна
  • Улсын наадмаас хойш хамгийн их БУРЗАЙСАН бөхчүүд
  • Б.Жавхлан: Улсын төсвийн төсөлд хөрөнгө оруулалтын 1232 санал ирснийг 9,6 их наяд төгрөгт багтааж эрэмбэлнэ
  • Ш.Энхийн-Одын тухай нийтлэл АНУ-ын "The State" хуудас дээр нийтлэгджээ
  • Энэ жилийн наадмын ОНЦЛОХ бөх О.Наранбаатар харцагын тухай баримтууд
  • Зун дуусахаас өмнө хийж амжуулах 24 ЗҮЙЛ
  • Т.Даваадалай: Урт цагаан цэцэрлэгт хүрээлэнд ил театр, ил зогсоолыг тохижилтоор бүтээсэн
  • 24 баримт: 60 жилийн түүхийг тээгч БАЯНЗҮРХ дүүрэг
  • Төрийн наадмын түрүү бөх Э.Батмагнайгийн тухай таны мэдэхгүй 24 баримт
  • “Алдартнуудын мялаалга” наадмын түрүү бөх 15, үзүүр бөхийг 10 сая төгрөгөөр байлна
  • Завхан нутгаас тодорч буй залуу хүчтэн А.Машбат гэж хэн бэ?
  • Аавыгаа санасан хүний ЗААВАЛ унших 8 шүлэг
  • "Их хурд" наадмын бөхийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Монголын боксын тамирчид "Бангкок-2025" тэмцээнээс дөрвөн медаль хүртлээ
  • Бэртлийг ялж, хөдөлмөрөө баталсан М.Бэлгүтэй харцагын тухай сонирхолтой баримтууд
  • Чөлөөт бөхийн ДАШТ-д зодоглох Монголын 20 бөх
  • А.Амартүвшин: Энэ хичээлийн жилд 14 мянган хүүхдийн сургууль, цэцэрлэгийн багтаамжийг нэмэгдүүлж байна
  • Малчид, тариаланчдыг өвөлжилтийн бэлтгэлээ сайтар хангахыг уриаллаа
  • Х.Нямбаатар: Цагдаагийн байгууллага нүдэн дээр ил байгаа зөрчлийг арилгах чиглэлээр дорвитой ажил хийхгүй байна
  • Н.Учрал: Хөгжлийн банкны ТУЗ-д шахааны хүн томилохгүй
  • Артерийн судсаар химийн тариа хийх нь хавдарт маш өндөр тунтай, үр дүнтэй эмчилгээ хийх боломжийг олгодог
24 баримт
  • Төрийн наадмын түрүү бөх Э.Батмагнайгийн тухай таны мэдэхгүй 24 баримт
  • Зун дуусахаас өмнө хийж амжуулах 24 ЗҮЙЛ
  • Завхан нутгаас тодорч буй залуу хүчтэн А.Машбат гэж хэн бэ?
  • 24 баримт: 60 жилийн түүхийг тээгч БАЯНЗҮРХ дүүрэг
  • Энэ жилийн наадмын ОНЦЛОХ бөх О.Наранбаатар харцагын тухай баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК