
БНСУ-ын Инчён хотноо явагдаж буй Азийн пара наадмын жүдо бөхийн тэмцээн багийн барилдаанаар өндөрлөлөө. Тус тэмцээнд манай эмэгтэй баг түрүүлж, эрэгтэй жүдочид хүрэл медалийн эзэд болжээ. Эмэгтэй баг эхний тойрогтоо Тайландын багтай оноолт таарч Г.Оюун, Н.Алтанцэцэг нар өрсөлдөгчөө цэвэр ялж, Б.Болортунгалаг ялагдснаар 2:1 -ээр ялалт байгуулсан юм. Дараагийн тойрогт Хятадын багийг 3:0-ээр, алтан медалийн төлөө Энэтхэгийн шигшээ багийн жүдочдыг мөн л 3:0 -ээр дараалан цэвэр ялж Азийн пара наадмын аварга боллоо. Эрэгтэй баг хүрэл медалийн барилдаанд Тайландын жүдочдыг 5:0 -ээр буулган авчээ.
Сэтгэгдэл (1)