2014 оны байдлаар Монгол Улсад нийт 52 мянга орчим аж ахуйн нэгж идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаагаас 90.38 хувь буюу 47560 аж ахуй нэгж нь жижиг, дунд бизнес эрхлэгч байгаа гэсэн тооцоог гаргажээ. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад тоо өссөн байна. Энэ салбар манай улсын ажиллах хүчний 70 орчим хувийг бүрдүүлж байгаа юм. Өөрөөр хэлбэл эдийн засгийн идэвхтэй хүн ам буюу сая 100 мянган хүн амын 760 мянга нь жижиг, дунд үйлдвэрлэл эрхэлж, энэ салбарт ажиллаж байна. ЖДҮ-ийг хөгжүүлснээр улс оронд олон давуу тал бий болдог. Тухайлбал, энэ салбар нь ажиллах хүчний шингээлт ихтэй, эдийн засгийг бүтцийн төрлийг нэмэгдүүлдэг, эдийн засгийн хямралд бага өртдөг байна.




















































