Өнөөдөр нийт хүн амын 60 гаруй хувь нь 15-аас дээш насны хөдөлмөрийн насны хүн ам түүн дотроо 1176,0 мянга буюу 63,1 хувь эдийн засгийн идэвхитэй хүн ам байна. Эдийн засгийн идэвхигүй хүн амд суралцагсад, гэрийн ажилтай, хүүхдээ харж байгаа хүмүүс, тэтгэвэрийн өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд ордог бөгөөд эдгээр нь 718,5 мянга буюу 36,9 хувийг эзэлж байна.
Энэ оны төгсгөлд 3 сая дахь иргэнээ угтах төлөвтэй байгаа Монгол улс хүн амын бүтцийн хувьд хамгийн тааламжтай хөдөлмөрийн насны хүн зонхилсон тэтгэвэр авагсад, хүүхэд зэрэг асрамж, халамж шаардсан давхаргын ачаалал бага байгаа энэ үеийг судлаачид ”хүн амын цонх үе” гэж нэрлэж хөдөлмөрийн зах зээлд эерэг дохиог бий болгосон эдийн засгийн хөгжлийг түргэтгэх тааламжтай үе гэж үзэж байна.
Ажилгүйдлийн түвшин 2012 оны мөн үед 8.4 хувь, 2013 онд 7.3 хувь, 2014 онд 8.4 хувь байгаа бөгөөд бүртгэлтэй ажилгүй иргэн 33879 болж буурсан байхад шинэ ажлын байранд орсон иргэдийн тоо 39935 болж нэмэгдсэн зэрэг хөдөлмөрийн зах зээлийн үзүүлэлтүүд байнга хэлбэлздэг эдийн засгийн төлөвийн эерэг сөрөг тусгал нь болж байдаг.

Сэтгэгдэл (3)