Монгол, Вьетнамын эрдэмтэд хонь, ямааны цэцэг өвчнөөс урьдчилан сэргийлэх, анагаах вакцин туршиж, үйлдвэрлэх чиглэлээр хамтран ажиллахаар болжээ. Эрдэмтэд хонь, ямааны цэцэг өвчнөөс зэрэг сэргийлэх боломжтой амьд вакцин туршиж, үйлдвэрлэх чиглэлээр хамтран ажиллах юм байна. Учир нь энэ өвчнөөр өвчилсөн ямаанаас хонинд халдварладаггүй ч үүсгэгч нь төстэй учир нэг төрлийн вакцинаар урьдчилан сэргийлэх боломжтойг эрдэмтэд хэлэв.
Ер нь Монгол орны мал сүрэгт тохиолддог ихэнх өвчнөөс уридчилан сэргийлэх, эмчлэх вакцин, эм биобэлдмэлийг Мал эмнэлгийн хүрээлэнгийн үе үеийн эрдэмтэд олон жилийн судалгааныхаа үр дүнд бий болгож үйлдвэрлэлд нэвтрүүлжээ. Одоогоор зөвхөн шүлхийн вакцинийг гаднаас импортолж байгаа. Гэвч мөнгө үрэх шаардлаггүйгээр дотооддоо үйлдвэрлэх боломж бүрэн бий гэв.

Сэтгэгдэл (1)