Ардчилалын төлөө жагсагчид хагас сар гаруй хугацаанд Хонгконгийн зарим дүүргийн үйл ажиллагааг хааж, саатуулаад байгаа. Тэгвэл энэ байдалд дургүйцсэн 1000 орчим хүн өчигдөр сөрөг эсэргүүцлийн жагсаал явуулжээ. Олон хоног үргэлжилсэн суулт, жагсаалын улмаас хохирсон автобус, таксины жолооч, бизнесмен эрхлэгчид сөрөг жагсаалыг зохион байгуулсан аж. Сөрөг жагсагчид Хонгконгийн гудамж талбайг даруй чөлөөлөхийг шаардаж байв. Ардчилалын төлөө жагсагчид шар өнгийн туузаар ижилссэн байгаа бол сөрөг жагсагчид хөх туузаар жигдэрчээ. Тэдний хооронд мөргөлдөөн гараагүй гэнэ. Гэвч хөх туузаар жигдэрсэн жагсагчид сэтгүүлчдийн эрхэнд халдаж, дайрч доромжилсон хэрэг гарсан байна. Сөрөг жагсагчид Хонгконгийн “TVB” телевизийн сурвалжлагч, зураглаачийг бүслэн, хэл амаар доромжилж, зангиаг нь шатааж, хоорондоо түлхэлцэх зэргээр биед нь халдсан гэнэ. Түүнчлэн “RTHK” сувгийн эмэгтэй сурвалжлагчийг түлхэж унагаагаад хөл, бие рүү өшиглөснөөс эмнэлэгт хүргэгдсэн байна.Хонгконгийн ардчилалын төлөө жагсагчид өнөөдөр санал асуулга явуулснаар жагсаалаа үргэлжлүүлэх эсвэл Хонгконгийн удирдлагын хэлэлцээ хийх саналыг хүлээн авахаа шийднэ.





















































Сэтгэгдэл (1)