Монгол Улсын Ерөнхийлөгч асан, МАХН-ын дарга Н.Энхбаяр эмчилгээгээ үргэлжлүүлэхээр Солонгос улсруу буцлаа. Түүний үдэлтийн хүндэтгэлийн зоог их тэнгэрийн амны ойролцоох "Mi Queen Coffee"-д болсон байна. Тэрээр өнөөдөр 18:00 цаг орчимд хөлгийн жолоо залсан ба Н.Удвал, Ж.Эрдэнэжамьяан, Г.Шийлэгдамба, Б.Оюунбаатар, М.Тулга, Н.Батцэрэг, З.Баянсэлэнгэ, Г.Уянга тэргүүтэй намынх нь нөхөд түүнийг үдэж өгчээ. Харин Д.Тэрбишдагва, Ч.Улаан, О.Баасанхүү, Л.Цог нар ирсэнгүй. Монголд байх хугацаандаа намынхаа хурлыг хийж, Засгийн газрын бүтцийн өөрчлөлтөөр зарим сайд нараа сольж, Н.Алтанхуягтай хамтран ажиллах гэрээгээ сунгасан тэрээр эмчилгээгээ нэг мөр дуусгаад улстөрд эрчимтэй орно гэдгээ намын нөхөддөө аминчилсан гэнэ.





















































Сэтгэгдэл (17)