Улаанбаатар
Өнөөдөр / 2026.10.21
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

М.Ичинноров: Хүний эрхийн төлөөх ажил гэж хүлээж авсан

2014-11-20
0
ЖИРГЭХ
Байгуулагдаад удаагүй Тахарын албаны Гэрч, хохирогчийг хамгаалах газрын дарга М.Ичинноровтой ярилцлаа. Тэрбээр хүний эрхийн төлөө дуугарч, ажиллаж, бичиж, нийтэлж ирсэн  иргэний нийгмийн хүчтэй төлөөлөгчдийн нэг юм.  Энэ удаа түүнтэй шинээр хүлээн авсан ажлынх нь хүрээнд ярилцсан  юм.

Байгуулагдаад удаагүй Тахарын албаны Гэрч, хохирогчийг хамгаалах газрын дарга М.Ичинноровтой ярилцлаа. Тэрбээр хүний эрхийн төлөө дуугарч, ажиллаж, бичиж, нийтэлж ирсэн  иргэний нийгмийн хүчтэй төлөөлөгчдийн нэг юм.  Энэ удаа түүнтэй шинээр хүлээн авсан ажлынх нь хүрээнд ярилцсан  юм.

-Таныг Хүний эрхийн хуульч гэдгээр нь олон нийт мэднэ.  Нэлээн удаан хугацаанд иргэний нийгэм, стратегийн өмгөөлөл  хийж байгаа төрийн албан хаагч боллоо.  Ажил хэр жигдэрч байна?

-Төрийн албанд  нийгмийн төлөө сэтгэл зүрхээ зориулах, санаачлагатай, хийсэн бүтээсэн зүйлтэй хүн ажиллах нь өөрөө нийгмийн захиалга. Иргэний нийгмийн түвшинд өөрчлөлт,  шинэчлэлтийн төлөө хийж байсан ажлаа эрх мэдлийн түвшинд,  төрийн аппарат, төрийн системд орж хийнэ гэдэг утгаараа их чухал.  Гэрч хохирогчийг төрийн нэрийн өмнөөс хамгалах нь ардчилсан, хүний эрхийг дээдэлсэн, эрхзүйн шинэтгэлийг хэрэгжүүлэхийн төлөө эрхзүйн системтэй улсад заавал байх ёстой.  Гэрч хохирогчийг хамгаалах газрын даргаар ажиллах саналыг   талархан хүлээж авсан  нь албан тушаалд очиж байгаа гэхээсээ илүү  хүний эрхийн төлөөх ажил гэж үзсэнийх л дээ. Өөрөөр хэлбэл хүний  эрхийн ажлыг төрийн систем дор хэрэгжүүлэх залгамж халаа гэдэг утгаар нь хүлээн аваад ажиллаж байна. Ажил нэлээн жигдэрч байна.

-Саяхан дүүргийн Эрүүгийн хэргийн нэгдүгээр шүүх дээр гэрч, хохирогчид туслалцаа үзүүлэх жишиг өрөө нээгдсэн. Олон улсын стандарт руу очих эхний алхмыг  та ямар ч гэсэн эхлүүллээ?


-Гэрч, хохирогчийг хамгаалах нь Маршалын албаны үндсэн чиг үүргийн нэг.  Шүүх хуралдааны өмнө, шүүх хуралдааны үеэр гэрч, хохирогчийн аюулгүй, айдасгүй, тав тухтай байдлыг хангасан туслалцаа  үзүүлэх өрөөтэй байх санаачлага юм.  Миний хувьд энэ албанд  томилогдохоос өмнө  гэрч, хохирогчийг хамгаалах НҮБ-ын, олон улсын стандарыг нэлээн уншиж судалсны үндсэн дээр гадны шүүхүүдийн “Хүлээлгийн өрөө”-нөөс санаа авсан л даа. Гэхдээ зүгээр нэг хүлээлгийн өрөө биш гэрч, хохирогчид  иж бүрэн цогц туслалцаа үзүүлдэг өрөө байгуулахаар зориг шулуудсан. Гэрч, хохирогчид шүүхийн хаалга татахдаа өөрийг нь хохироосон этгээд, тэдний ар гэрийнхэн, өмгөөлөгчтэй нь ямар ч хамгаалалтгүй нүүр тулдаг. Ялангуяа гэр бүлийн хүчирхийлэл, хүүхэд эмэгтэйчүүд хохирогч болсон хэргийг шүүхээр хэлэлцэх үед их тохиолддог. Өөрөө хохирчихоод  дээрээс  нь  айж ичин, коридорт зогсч  байгаа дүр зургийг сэтгүүлч та нар олон харсан байх. Энэ байдлыг л эхлээд өөрчлөхөөр шийдсэн. Одоо хохирогч, гэрч тусдаа хаалгаар ороод, тэндээ сэтгэл зүйн болон өмгөөллийн зөвлөгөө, эрүүл мэндийн туслалцааг ч авах боломжтой боллоо. Эмзэг хэргийн хохирогчид заавал шүүх танхимд орохгүйгээр веб камераар дамжуулан мэдүүлгээ өгнө. Ингээд  шүүх хуралдаан дуусахад өөр хаалгаар төрийн хамгаалалтад гараад явна. Шаардлагатай тохиолдолд нүүрийг хувиргаад танигдуулахгүй  шүүхээс авч гарах боломжтой.  Энэ бол төрийн үйлчилгээний цоо шинэ боловсон  бас иргэнлэг, хүмүүнлэг соёл. Бусад хуулийн байгууллагуудад ийм жишиг тогтоохын төлөө зорьсон юм.  Гэрч, хохирогч тусгайлан тохижуулсан тохилог сайхан өрөөнд халуун цай, кофе уугаад сууж байна гэж хуулийнхан ч, иргэд ч төсөөлж байгаагүй биз. Гадаадын зочид төлөөлөгчид жишиг өрөөтэй танилцаад "Сайхан юм хийжээ" гэж   магтаж  байна лээ. Өөрийнхөө гэрийг тохижуулж байгаа юм шиг  сэтгэлээ шингээж ажилласан.

-Насанд хүрээгүй хүүхдүүд нэгнийхээ амийг хөнөөсөн Ө.Хэрлэнчимэгийн хэрэг, найман настай охиныг хүчирхийлж, хэрцгийгээр хөнөөсөн Мөнх-Оргилын хэрэг гээд шүүх хуралдааныг сурвалжилж байхад таны ярьсан гэрч, хохирогчийн хамгаалал үгүйлэгдэж  байсан.  Гэрч, хохирогчийг хамгаалах жишиг рүү орсон нь сайн хэрэг. Үүнээс ч эрт орох ёстой байсан юм бишүү?

-Ер нь ингээд харж байхад төрийн  ажил, төрийн үйлчилгээг сэтгэлтэй хүн хийх ёстой юм байна гэж ойлгосон. Аль ч газар төрийн ажилд сэтгэл, хайр дутагдаад байна уу гэж бодогддог юм. Дээрээс нь  төрийн үйлчилгээний хоцрогдол хаа сайгүй байна. Өнөөдөр шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангаж, цалин хөлсийг нэмэгдүүлж байна. Тэгвэл нөгөө талаас тэд жирийн нэгэн Дорж, Дулмаад үйлчлэхийн төлөө тэнд сууж байгаагаа ухамсарладаг баймаар байна.  Манай эрхзүйн системийн шинэтгэлийн хүрээнд дорвитой өөрчлөлт хийж урагшлах хэрэгтэй. Бүх салбарт НҮБ-ын гаргасан стандарт, хууль  тогтоомжийн жишгээр эрхзүйн  шинэчлэл хийж, түүнийг хэрэгжүүлж чадах боловсон хүчин бэлтгэх хэрэгтэй. Саяхан би НҮБ-ын Хүүхдийн эрхийн конвенцийн зөвлөх багш болоод ирлээ. Ингээд явж байхад манайх хэт хоцрогдсон нь шууд л мэдрэгдэж байна лээ.

-Тахарын албыг олон нийт юу хийдэг, ямар  байгууллага  гэдгийг төдийлөн ойлгоогүй байж магад. Тэрбайтугай УИХ-ын зарим гишүүд хэрэгцээгүй алба байгууллаа, татан буулгах хэрэгтэй  гэж шүүмжилж байхыг сонссон. Ер нь яагаад энэ алба байх хэрэгтэй юм бэ?


-Шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангадаг, хамгийн гол нь гэрч, хохирогчийг хамгаалдаг  төрийн систем 20 жилийн өмнө эхлэх байсан. Тахарын алба гэпэг нэр нь өөрөө хуучинсаг нэр томьёо байж магадгүй. Хуульдаа заавал   Монгол нэр  томьёо ашиглах ёстой гэдэг утгаар ингэж нэрлэсэн болов уу. Энэ бол Маршалын алба. Анхнаасаа гэрч, хохирогчийг хамгаалах  үндсэн чиг үүргээ  бодлого баригчид, олон нийтэд илүү ойлгуулж таниулах ёстой байсан байх. Энэ нь маш чухал функц шүү дээ. Хохирогч хамгааллын асуудал олон жил  хэдэн төрийн бус  байгууллага, иргэний нийгмийнхний нуруун дээр явж ирсэн. Тэгвэл өнөөдөр л  төрийн нэрийн өмнөөс гэрч, хохирогчийг хамгаалах  асуудал  тавигдлаа.Бид аюулгүй байдлын хамгаалалтын арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэхээс гадна хохирогч, гэрчид сэтгэл зүйн болон эрүүл мэндийн туслалцааг ч үзүүлж байна. Шинэчлэлийн засгийн газрын эрх зүйн шинэчлэлийн чухал алхам. Мөн Ерөнхийлөгчийн санаачилсан шүүх эрх мэдлийн шинэчлэлийн дорвитой алхмуудын нэг мөн. Эрх зүйн системийн хоцрогдлоос хурдан салах хэрэгтэй.  Олон чухал дэвшил авчрахыг хүсч байна.

-Шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хамгаална гэхээр шүүгч нар дархан цаазтай  мэт байна гэж ойлгогдох  тал бий. Аюулгүй байдлыг хамгаална гэдгийг чухам юу гэж ойлгох   нь зөв бэ?

-Шүүгчийн хэвийн ажиллах  нөхцлийг хангах гэдэг талаас нь ойлгох нь зөв. Жишээ нь шүүгч өөрөө дэгээ сахиулаад, зарим тохиолдолд халдлагад өртдөг  байсан бол одоо Тахарын албаны офицериуд эдгээр  ажлыг хийж, хамгаалж байна. Энэ  ажил ингээд жигдрээд явчихна. Хамгийн чухал нь гэрч, хохирогчийг хамгаалах хуулиа сурталчлах, таниулах,  гэрч, хохирогчийг хамгаалах үндэсний хөтөлбөрөө батлах, гэрч, хохирогчийг хамгаалалтад авдаг тусгай байр байгуулах,  санхүүжилтээр хангах гээд шийдэх асуудал маш их байна. НҮБ, Хохирогчийн эрхийн судалгааны төв ТББ-аас хийсэн судалгаагаар  гэрч, хохирогчид хамгаалалтад байдгүйгээс  амиа хорлох, гэрчийн мэдүүлгээс буцах, өөрөө хэрэгтэн болох тохиолдол олон байгааг тогтоосон. Жилд дунджаар 3000 гаран гэрч, хохирогч аюулгүй байдлын хамгалалт авах шаардлага байгаа нь судалгаагаар гарсан.Гэр бүлийн хүчирхийллийн хохирогчийн тухайд авч үзье л дээ. Хүчирхийлэлд өртсөн хүн аль нэг ТББ-ын туслалцаа авахад тэнд  байрлах өрөө тасалгаа, өдөр хоног нь ч хязгаартай. Гэр бүлийн хүчирхийллийн хохирогч давтан халдлага, заналхийлэлд өртсөн  тохиолдолд   төрийн нэрийн өмнөөс эхлээд сануулна, тэгээд тусгаарлана. Төрийн нэрийн өмнөөс хохирсон иргэнийг хамгаалаад ирэхээр хандлага өөрчлөгдөж эхэлж байна. Гэрч, хохирогчийг  хамгаалах тухай хуулиар есөн төрлийн хамгаалах арга байгаа. Үүнээс хоёрыг нь манай  Гэрч, хохирогчийг хамгаалах алба шүүгч,  прокурорын ямар нэгэн зөвшөөрөлгүй хэрэглэх боломжтой. Тухайлбал урьчилан сануулах хамгаалалтын арга хэмжээ. Манай алба дээр тусгай бүлэг ажиллаж байна. Мөн эрэн сурвалжлагдаж байгаа ялтныг   хайх, мөрдөн шалгах  чиг  үүрэг Тахарын албанд бий. Байгуулагдаад удаагүй байхдаа оргоод дөрвөн жил болсон хоригдлыг баривчилсан. Эрэг шураг хөдлөөд эхэлчихлээ. Одоо иргэд ийм хамгаалалт байгааг,  нөгөө талаас өмгөөлөгч,  шүүгч, прокурор  хуулиа яаж хэрэглэхээ мэдэх хэрэгтэй байна. Уг нь сайхан бүтэц, систем бий боллоо.

 -Шинэ юм эхлэхэд заавал хүндрэл, бэрхшээл, сорилт тулгардаг шүү дээ.  Ажлаа урагшлуулахад  асуудал их  гарч байна уу?


-Ерөөсөө л сэтгэлгээний л асуудал. Ялангуяа шинэ бүтэцтэй, шинэлэг чиг үүрэгтэй байгууллагыг шинэ сэтгэлгээгээр удирдах ёстой.  Хуучирсан тогтолцооны сэтгэлгээгээр удирдвал гацаанд орно. Прокурор, шүүгч зөвшөөрөл өгснөөр бид гэрч хохирогчийг хамгаалах заалтуудыг хэрэгжүүлнэ. Гэтэл шүүгч, прокурорууд  журам  нэхэх гээд байдаг. Битгий журам нэхээч, хуулиа  л барь гэхээр “Үгүй ээ заавал журам хэрэгтэй шүү дээ” гэж хэлэх хүмүүс байна. Энэ мэтээр  хайрцаг дотор сэтгэх, ажиллах хандлага байдаг нь үнэн. Бид юуг шүтэх ёстой вэ гэхээр  зарчим.  Үндсэн хуулиа, эсвэл органик  хуулиа баримтлаад шийдвэр гаргахад хаа ч буруудахгүй. Хамгийн гол нь энэ хүнд би яавал туслах вэ гэдэг талаас нь бүх шийдлүүдийг, хувилбаруудыг хууль сахиулах, хэрэгжүүлэх байгууллагын хүмүүс бодох учиртай. Хуучирсан сэтгэлгээг бүрмөсөн халах цаг болсон. Тахарын ажилтны гаргаж байгаа шийдвэр, үйл ажиллагаа нь хүний төлөө, хүний эрхийг хангах гэсэн Үндсэн хуулийн зарчмыг баримталсан байвал ямар ч нөхцөлд буруудахгүй, тийм учраас хүмүүст туслахын тулд зоригтой шийдлүүдийг хайж бай гэж би хүмүүстээ хэлдэг.

-Таныг хүний эрх ярьж байгаад албан тушаалд очлоо, чимээгүй боллоо гэж шүүмжилж байж магадгүй?

-Гэрч хохирогчийг хамгаалах шинэ тогтолцоог хүний эрхийн хуульч хүнээр хэрэгжүүлэхээр томилсон нь харин ч нүдээ олсон гэж хэлэх хүмүүс олон болов уу. Би өөрөө дэвшилтэт сэтгэлгээтэй хүн. Өнгөрсөн хугацаанд  өөрчлөлт хийхийн төлөө хийсэн ажлууд маань нийгэмд  ямар нэгэн шинэчэлт, өөрчлөлт, сэтгэлгээний дэвшил авчирч чадсан гэж боддог. Албан  тушаалаар биш нөлөөллийн түвшинд  эрх мэдлийг  тодорхой хэмжээгээр хэрэгжүүлж ирсэн. Нөлөөлөл үзүүлж чадсан, цаашдаа ч үзүүлнэ. Миний үзүүлсэн стратегийн өмгөөлөл  бүхэн нийгэмд эерэг нөлөөлөл авчирсан. Хамгийн сүүлд Г.Алтанхүүгийн хэрэг дээр ажиллалаа. Магадгүй  дарагдаж болох байсан хэргийг ил гаргаж тавьснаараа гэр бүлийн хүчирхийллийг таслан зогсооход төр анхаарал хандуулахад нөлөөлж чадсан. Хэргийн тухайд ч гэсэн  шударга шийдэгдэх талруугаа явж байна. Би албан тушаалд очлоо гээд хүний эрхийн төлөөх тэмцлээ орхиогүй. Харин ч төрийн аппарат дор улам хүчтэй өрнүүлж байгаа.

-Таныг Дээд шүүхэд ажиллаж байсныг саяхан  олж уншсан. Олон нийт таныг нийгмийн  төлөө зүтгэлтэн гэдгээр  илүү мэддэг байх?


- Тийм шүү дээ. Эрхүүгийн их сургуулийн хуулийн факультетыг төгсөөд  Баянгол дүүргийн шүүхэд ажиллаж байгаад тун удалгүй тушаал дэвшиж Улсын  Дээд шүүхэд  ирж байлаа. Тухайн үед дүүргийнхээ шүүхийн архивыг шинэчлэх ажлыг санаачлан хийж байсан нь надад  итгэл хүлээлгэхэд нөлөөлсөн гэж боддог.  Дээд шүүхийн эрүүгийн хэргийн танхимд ажиллаж байхад хүний эрхийн төлөө ажиллах  сэдэл төрсөн гэх үү дээ. Яагаад гэхээр манай эрхзүйн системд хүний эрх маш ихээр зөрчигддөг. Гэмгүй хүн  шүүгдэгчийн ширээнд сууж байгааг олон  л харж байлаа. Ингээд АНУ-д хүний эрхийн чиглэлээр  сургуульд сурч, НҮБ, олон улсын ТББ-уудад  ажиллаж байлаа. Ажлын туршлага маань ч, сэтгэлгээ минь ч аль аль нь төрийн ажлыг хийх  давуу тал болов уу л гэж боддог юм.

-Улстөрийн нөхцөл байдал тогтворгүй байлаа. Одоо ч Засгийн газар  бүрдтэл тогтворгүй байдал үргэлжлэх нь. Улстөрийн  нөхцөл байдал танд нөлөө үзүүлж байна уу?


-Хүмүүсийн сэтгэл зүйд  их нөлөөлж байна.  Амьдрал ядуу  байсан ч тогтвортой байдал нь  амьдралын баталгаа болж байдаг. Өнөөдөр эдийн засаг, улстөрийн  тогтворгүй байдал бүх шатанд мэдрэгдэж байна. Хүмүүс ер нь улстөрөөс их залхсан байна. Эдийн засаг хүнд  болсон нь төрөөс эхлээд,  иргэдэд арвич хямгач, тооцоотой, хэмнэлттэй байх ухаан суулгаж магадгүй. Төрийн систем, удирдлагын тооцоогүй,  үрэлгэн  байдлыг өөрчлөх болов уу гэж найдаж  байна. Эдийн засгийн савалгаанд улс төрийн савалгаа нөлөөлж байдаг нь харамсалтай. Хүмүүс тогтвортой байдлыг л хүсдэг шүү дээ.  
-Ярилцсанд баярлалаа.
0
ЖИРГЭХ
Санал болгох
ТҮҮХЭН ӨДӨР: Томас Эдисон гэрлийн чийдэнг бүтээхийн тулд 1600 гаруй төрлийн материал туршсан
Төрийн ордонд хөлчүүрхсэн Б.Түвшин гишүүн өнөөдөр АН-ын бүлгээ даргална
Григорийн тоолол: Хүн төрөлхтөн цаг хугацааны гажуудлыг засаж 10 өдөр алгассан нь
Дууны хурдыг сөрсөн хоёр зоригтны түүх: Чак Йегер, Феликс Баумгартнер
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (24)

  • Зочин (146.185.28.59)
    hogshon aall
    2015 оны 03 сарын 02 | Хариулах
  • Зочин (146.185.28.59)
    hogshin *****
    2015 оны 03 сарын 02 | Хариулах
  • зочин (103.229.122.220)
    Хүнийг зодсон гутаасан доромжилсон гээд олон хууль мэдэхгүй боловсролгүй хүмүүсийн үгийг хог руу хая.Хүүхэд эмэгтэй нарын хүний эрхийн хуулийг жинхэнэ үзэж тарж хэрэгжүүл.8 настай охин тамласан хүн хархад хүн толгой нь харгисд өссөн гээд оюуны хөгжлийг нь судлах тал дээр оруулмаар байна.Ийглээр гарсан хүний ам нь дуугаравч ген нь юу хэлж байна.Зөвхөн эрэгтэйг өмөөрсөн хуультай.Хужжа солонгостой суугаагүй бол гадаад хүнтэй сууж яагаад болохгүй юм.Ихэнх эрчүүд архи,дагавар хүүхэд зодох,эхнэрт гар хүрэх гээд байхад хэнийг хайж явах юм.
    2015 оны 02 сарын 22 | Хариулах
  • зочин (150.129.142.100)
    Энэ ичдэггүйноров тэр гадаад ухнаа дагаад монголоос тонилохгүй албан тушаал алдар нэрэнд нугасгүй дуртай жиба юмаа.тэгээд бас тэр гадаад ухныг нь монголчууд алчихаж магадгүй гээд монголд ирүүлдэггүй гэж нэг ярилцлагандаа ярьж байна лээ шүү.ер нь бол биднийг хүн биш гэж үздэг жиба даа
    2015 оны 01 сарын 23 | Хариулах
  • монгол (103.23.51.1)
    энэ балай авгай яаж яваад ийм тушаалд очидог бнаа...ер нь бол гадаад эрийн ***** хөхдөг энэ мэтийн яагийнуудийг том тушаалд томилох хэрэггүй
    2015 оны 01 сарын 14 | Хариулах
  • зочин (150.129.143.97)
    Ичинноров яг нарийндаа хуулийг мэддэггүй,ярьж л чаддаг болохоос.Мэргэжлийн хуульчийн үнэр ч байхгүй.
    2015 оны 01 сарын 13 | Хариулах
  • bi (103.23.51.1)
    ene hun ch de yu hiij chadah ve de
    2015 оны 01 сарын 08 | Хариулах
  • tat (112.72.13.160)
    Ene tahariin alba shig garlagatai baiguulaga alga bndaa tatan buulgasan ni deerdee
    2014 оны 12 сарын 23 | Хариулах
  • tahar (180.149.97.1)
    ene estoi hereggui alba demii ym hiih ymda ardchilsan nam yana da huurhii um mani badme hum
    2014 оны 12 сарын 15 | Хариулах
  • darhan (180.149.97.1)
    ene gajig darhand songuuliar ireed tenegtej ugsunduu minii medhiin heden bie e unelegch nar ene avgaig dagaad namiraad bsn gadaad nuhurtei ymnuudiig turiin alband oruulaad demiidee elbegsan gyui
    2014 оны 12 сарын 15 | Хариулах
  • baatar (202.55.180.8)
    caixanbileg eronxii caid bolonguutaa tsomiin energiin gazar mon taxariin albiig yagaad tatan buulgay gej acuudal tabican um bol tsaana ni noloolox buleglel baican um shig xemnelt gargax bish ulc ornii ecreg gemt xergiin ertontsiig xamgaalaad baigaa um shig yamarch teneg xun oilgoxoor umiig oilgoogui dur ecgeed baigaa um shig gemgui tsarailaad ecbel amidarliin yamarch turshlaga alga
    2014 оны 12 сарын 08 | Хариулах
  • Зочин (150.129.142.94)
    Энэ гадаадын бэрүүд төрийн өндөр албан тушаалд их очих юм аа. ер нь юу л болдог бол
    2014 оны 11 сарын 27 | Хариулах
  • zochin (103.229.122.66)
    nam damjsan teneg abgai
    2014 оны 11 сарын 25 | Хариулах
  • Зочин (112.72.13.43)
    Төвдөөр ичинноров гэдэг нь монголоор ХҮСЛИЙГ ХАНГАГЧ ЭРДЭНЭ гэсэн утгатай үг юм билээ.
    2014 оны 11 сарын 25 | Хариулах
  • Зочин (103.9.91.146)
    Угаасаа л дарга болж өөрийгөө амбицлах шүү дээ. Иймэрхүү урваж шарвамтгай, тогтвортой бус улстөрчид Монголын нийгэмд тохиолдоод байгаа улс төрийн хямрал, нийгмийн хямралд буруутай шүү дээ. Тэгээд ч гадаад хүнтэй гэрлэсэн эмэгтэйчүүдийг төрийн чухал албанд тавьдаг манайх шиг жижиг улсад бол дэмий л санагддаг.
    2014 оны 11 сарын 24 | Хариулах
  • Зочин (182.160.3.171)
    Боловсролтой сайхан бүсгүй - Ичинноров.
    2014 оны 11 сарын 22 | Хариулах
  • би (150.129.140.113)
    тэнэг авгай шүү дээ.хэ хэ
    2014 оны 11 сарын 22 | Хариулах
  • MGL (150.129.140.139)
    JINHENE ORIG SHIZO DARHAND NER DEBSHIJ BHDA ARD TUMEN TA NARTAA AAB EEJEESEE ILUU HAIRTAI GEJ ORILOOD TUMNII DURGUIG HURGEJ GALZUURCH BILEE ER CH TOOHGUI ERLEG CH TOOHGUI LALA RA AWGAI YAJGII GEJ BGA
    2014 оны 11 сарын 22 | Хариулах
  • Ичкод (150.129.142.94)
    Энэ Тахарын албыг чинь Нямдорж хэрэггүй зүйл, татан буулга гэж байна лээ ш дээ. Тэр хүн мөн их хоцрогджээ.
    2014 оны 11 сарын 22 | Хариулах
  • 9 (150.129.141.15)
    ene hoshnogruuga hiilgeh unen durtai shuu
    2014 оны 11 сарын 21 | Хариулах
  • Зочин (121.35.224.111)
    энэ төрд урвагч увайгүй хоосон инээгч нар дүүрч байгаагын нэг нь энэ хүүхэн.албан тушаал нэр төрийн төлөө хэнийг ч золиолсолж чадахаа харуулсан.Тахарын алба төрийн алба юмуу хувийн байгууллага юм уу.Энэнд найдах алба гэхээр хувийнх л байх даа
    2014 оны 11 сарын 21 | Хариулах
  • zochin (124.158.88.13)
    АНУ-д хүний эрхийн чиглэлээр сургуульд сурч, НҮБ, олон улсын ТББ-уудад ажиллаж байлаа. Ажлын туршлага маань ч, сэтгэлгээ минь ч аль аль нь төрийн ажлыг хийх давуу тал болов уу л гэж боддог юм. geh shig shashnii nomlogchiin surguulid suraad baigagui biluu yun NUB ve chamaij yag ajilluulaach....
    2014 оны 11 сарын 21 | Хариулах
  • kkk (202.170.69.196)
    onoo zah zeeld dahariin alba hereggui iluu orontoi gej uzdeg
    2014 оны 11 сарын 21 | Хариулах
  • бббб (124.158.93.67)
    гадаад өвөө нартай хамтарч амьдардаг авгай нарыг төрийн албанд ажилд томилох хэрэггүй байхаа
    2014 оны 11 сарын 20 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • УИХ-ын дарга С.Бямбацогт АН-ын бүлгийн дарга Б.Түвшинд баяр хүргэлээ
    4 цаг 22 мин
  • Төмс хураалт 100 хувь дуусаж, үр тариа, хүнсний ногооны хураалт 82-87 хувьтай үргэлжилж байна
    4 цаг 46 мин
  • Ч.Лодойсамбуу: Ямар үр дүнд хүрэх, юу хийх нь тодорхойгүй МҮОНТ-ийн төсвийг хоёр дахин нэмсэн байна
    4 цаг 49 мин
  • Г.Цэдэвдорж агсны нэрэмжит хүүхдийн яруу найргийн “Мөнгөн морь” наадам болно
    5 цаг 1 мин
  • Г.Занданшатар өнөөдөр МАН-ын дарга Н.Учралд намын шинэчлэлийг бодит ажил хэрэг болгох, иргэдийн итгэлийг сэргээхэд чиглэсэн ил захидал гардуулав
    5 цаг 8 мин
  • SpaceX-ийн орлого 161 хувиар өсөж, Tesla-тай нэгдэх асуудлыг хэлэлцэж эхэллээ
    7 цаг 15 мин
  • Суданы худалдааны захад дроны цохилт өгсны улмаас 153 хүн амиа алдлаа
    7 цаг 29 мин
  • Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлин хотноо нээлээ
    10 цаг 31 мин
  • Спортын салбарын хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана
    10 цаг 54 мин
  • JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй
    11 цаг 11 мин
  • Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum Halloween” Steppe arena-д болно
    11 цаг 14 мин
  • The MongolZ BIG багт ялагдаж, хасагдах шатанд magic багийн эсрэг тоглохоор боллоо
    11 цаг 29 мин
  • Бразилчууд Meta компанийг тус улсын ерөнхийлөгчийн сонгуульд нөлөөлсөн хэмээн буруутгаж байна
    11 цаг 37 мин
  • ТҮҮХЭН ӨДӨР: Томас Эдисон гэрлийн чийдэнг бүтээхийн тулд 1600 гаруй төрлийн материал туршсан
    11 цаг 49 мин
  • “Винни-Пүүх”-гийн 100 жилийн ойтой давхцан Калифорнийн номын санд зэрлэг баавгай айлчилжээ
    12 цаг 18 мин
  • Баруун аймгуудаар цас орж, салхи шуургатай байхыг анхааруулж байна
    12 цаг 30 мин
  • Үйл явдал: Хэвлэл мэдээллийн шинэ чиг хандлага” сэдэвт эрдэм шинжилгээний хурал болно
    12 цаг 38 мин
  • "Албан татвар төлөх хугацааг сунгах тухай” засгийн газрын тогтоолын төслийг хэлэлцэнэ
    12 цаг 49 мин
  • Монголын U15 насны шигшээ баг Бүгд Найрамдах Азербайжан улсын Баку хотыг зорилоо
    Өчигдөр 17 цаг 39 мин
  • “Дулааны цахилгаан станц -3”-ын хүчин чадлыг өргөтгөн шинэчлэнэ
    Өчигдөр 17 цаг 30 мин
  • Нас нь бага, амжилт нь их Р.Омар зааны тухай сонирхолтой 24 баримт
  • Ханиадыг хашраах 15 арга
  • Airbus A380 онгоцоор 220 удаа ниссэн нисэхийн хорхойтон тансаг зэрэглэлийн бүхээгийг нь гэртээ авчирчээ
  • Дэлхийн хамгийн өндөр уулсын тухай 24 БАРИМТ
  • БӨХЧҮҮДИЙН ГЭРГИЙ НАРЫН СПОРТЫН НӨХӨРСӨГ ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
  • АН-ын бүлгийн жолоог атгасан Б.Түвшин гишүүний 24 баримт
  • С.Хүслэн гэх Монгол залуу найз охиных нь дугаарыг асуусан Uber Eats-ийн жолоочийг бууджээ
  • “Мөхлийн мөсөн гол” эрдэмтдийн тооцоолж байснаас хоёр дахин хурдан хайлж байж болзошгүй
  • Хойд Солонгос, Хятад улс 12 жилээр хойшилсон шинэ гүүрээ нээж, худалдааны шинэ цаг үеийг эхлүүллээ
  • Ядуугаас репийн хаан болсон Эминемийн амьдралын итгэмээргүй 24 баримт
  • Ирэх арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • 16 настай хүү бага сургуульд гал нээж гурван сурагч, нэг багшийг хөнөөжээ
  • Цагаан ордны шинэ ХНБД Кэти Захариа өмгөөлөгчийн шалгалтад тэнцээгүй ч өөрийгөө хуульч гэж танилцуулсан нийтлэлүүдээ түгээж байжээ
  • “G-HR day 2026” арга хэмжээг дөрөв дэх жилдээ зохион байгууллаа
  • Н.Учрал: Өрхийн орлогыг хамгаалахын төлөө хүнээ бодсон тодотгол батлагдлаа
  • Украинчууд Санкт-Петербургийг бөмбөгдсөний дараа Трамп Зеленскийг ЗЭМЛЭВ
  • Сүүлийн 24 цагт баавгайтай холбоотой 21 дуудлага бүртгэгджээ
  • НӨАТ-ын сугалаа ирэх Лхагва гарагт явагдана
  • Эргэн ирэлтээ хийж буй Улсын арслан Ц.Бямба-Отгоны 12 түрүү
  • ФОТО: Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн 105 жилийн ойн цэргийн ёслол боллоо
  • Нас нь бага, амжилт нь их Р.Омар зааны тухай сонирхолтой 24 баримт
  • АН-ын бүлгийн жолоог атгасан Б.Түвшин гишүүний 24 баримт
  • Н.Учрал: Өрхийн орлогыг хамгаалахын төлөө хүнээ бодсон тодотгол батлагдлаа
  • Сүүлийн 24 цагт баавгайтай холбоотой 21 дуудлага бүртгэгджээ
  • Ханиадыг хашраах 15 арга
  • Ирэх арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • БӨХЧҮҮДИЙН ГЭРГИЙ НАРЫН СПОРТЫН НӨХӨРСӨГ ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
  • Азийн V пара наадам албан ёсоор хөшгөө нээлээ
  • С.Хүслэн гэх Монгол залуу найз охиных нь дугаарыг асуусан Uber Eats-ийн жолоочийг бууджээ
  • “Мөхлийн мөсөн гол” эрдэмтдийн тооцоолж байснаас хоёр дахин хурдан хайлж байж болзошгүй
  • Airbus A380 онгоцоор 220 удаа ниссэн нисэхийн хорхойтон тансаг зэрэглэлийн бүхээгийг нь гэртээ авчирчээ
  • Өнөөдөр тоглолтоо хийх дуучин Н.Ундралын сонсогчдын сайн мэдэх 10 дуу
  • НӨАТ-ын сугалаа ирэх Лхагва гарагт явагдана
  • Цагаан ордны шинэ ХНБД Кэти Захариа өмгөөлөгчийн шалгалтад тэнцээгүй ч өөрийгөө хуульч гэж танилцуулсан нийтлэлүүдээ түгээж байжээ
  • Ядуугаас репийн хаан болсон Эминемийн амьдралын итгэмээргүй 24 баримт
  • UBIFF-2026: “Нандин эрдэнэ”, "Гарын таван хуруу" киног театрт үзмээр байна уу?
  • Украинчууд Санкт-Петербургийг бөмбөгдсөний дараа Трамп Зеленскийг ЗЭМЛЭВ
  • Өнгөрсөн 24 цагийн хугацаанд баавгайтай холбоотой 16 дуудлага бүртгэгджээ
  • Азийн V пара наадамд Монгол Улсаа төлөөлөн 44 тамирчин оролцож байна
  • Эргэн ирэлтээ хийж буй Улсын арслан Ц.Бямба-Отгоны 12 түрүү
24 баримт
  • Монгол улсын төрийн дууллыг хэн зохиосон бэ?
  • Нас нь бага, амжилт нь их Р.Омар зааны тухай сонирхолтой 24 баримт
  • Дэлхийн хамгийн өндөр уулсын тухай 24 БАРИМТ
  • Ядуугаас репийн хаан болсон Эминемийн амьдралын итгэмээргүй 24 баримт
  • АН-ын бүлгийн жолоог атгасан Б.Түвшин гишүүний 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК