зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.08.14
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Дайснуудын хорлол тохиогоогүй бол Монгол улсын хүн ам 50 сая байх байв!

2012-1-18
0
ЖИРГЭХ
Дээд Тэнгэр Бурханаас монголчуудад үрийн заяа хайрлаж, өнөр өтгөн амьдарцгаа хэмээн зарлиг буулгасан нь хувь тавилан билээ. Мөнх Тэнгэрийн заяаснаар монголчууд газар нутгаар төдйгүй, хүн амаар их хүчирхэг улс түмэн байх ёстой. Тийм байж л Монгол орших, хөгжих учиртай байв.
Тэнгэрийн ивгээснээр, монголчуу

“Нэг сая хужаа авчирвал нийгэм хэвийн болно” гэж хэлэх бэлтгэлээ дарга нар хангаж байна

Дээд Тэнгэр Бурханаас монголчуудад үрийн заяа хайрлаж, өнөр өтгөн амьдарцгаа хэмээн зарлиг буулгасан нь хувь тавилан билээ. Мөнх Тэнгэрийн заяаснаар монголчууд газар нутгаар төдйгүй, хүн амаар их хүчирхэг улс түмэн байх ёстой. Тийм байж л Монгол орших, хөгжих учиртай байв.
Тэнгэрийн ивгээснээр, монголчууд хүүхдүүд багачуудад элэгтэй хайртайгаараа ялгарсан цолгорсон улс байлаа. Олон хүүхэдтэйгээ бужигнасан өнөр өтгөн айлыг бахдан магтана. Энэ нь ч нүүдэлчин аж төрөх унаган хэвшилд охицно. Айл бүр аж ахуйтан байсан тул гэрт гадаах ажил ч их, том багагүй олуул хамжиж байж бүтээхээс өөр аргагүй.

Гэхдээ хэзээ ч хүүхдийг ажиллах хүч, зарц боол мэт үзэж байгаагүй. Бурханы бяцхан элч адил хайрлан энхрийлж, бишрэн шүтдэг байсан юм. Мөн буруу эрхлүүлэхээс сэрэмжилж, сэтгэлдээ дээдлэвч хал нь гаднаа, хайр нь дотроо байж өсгөнө. Үр хүүхдийг хамгийн дээд баялаг, үнэт эрдэнэ хэмээнэ.
Хаад ноёд, харц ард хэн ч болов, олон үртэй байхыг л хичээнэ. Чингис хаан өнөр бүлийн тэргүүн. ХХ зууны эхэн хүртэл их бага хатантай байхыг зөвшөөрдөг асан. Харин цөөн хүүхэдтэй байхыг зүй бусад тооцдог байсан билээ.
Төрөлт өндөр байсан ч, сүүлийн 1000 жилд монголчууд шиг бага өссөн ард түмнийг олохуйяа бэрх. Үхэл төрөлтөөс давж асан түүх урт, Монголын дайснууд хэтэрхий олон байжээ. Цөөхүүл атлаа хүчирхэг Монголын хүн ам өсвөл хэнд ч дийлдэхээ болино гэж аймаглан устгах бодлого өвөрлөж байв.
Буриадууд VII зуунаас хойш өдийг хүртэл огт өсөөгүй баримт буй. Бусад монголчууд ч тэднээс нэг их дээрдэх үзүүлэлттэй бус. Дундад зууны үед монголчуудын газар нутаг их, бэлчээр нутаг уудам, хот суурин ч цөөнгүй байсан. Монгол дэлхийн хамгийн том армитай байв. Чингис хаан нэг удаа хувь хүртээхэд л 200 мянган ардыг хуваарилсан. Зүүнгар Казахтай байлдахдаа 100 мянган цэрэг гаргасан. Хоо Өрлөг Ижил рүү нүүхдээ 50 мянган өрхийг дагуулсан. Ингээд бодоход Монголын хүн амын нөөц их байсан аж.
Чингисийн үед хамгийн багаар үзэхэд 1.5 сая монголчууд байсан байх магадлалтай. Тэр үед оросууд зургаан сая, хятадууд 40 сая байсан агаад өдгөө тэд 25, 30 дахин олон болжээ. Тэднээс өрх бүлийн өнөр өтгөнөөр дутдаггүй, давж гардаг монголчууд өнөөдөр дөч тавин саяул байх учиртайсан бус уу. Гэтэл эдүгээ дээд зэргээр нэмээд үзэхэд 10 сая орчим байгаа нь мянганы өсөлтийн хурдцаар хөршүүдээс хэд дахин хоцорч, дэлхийд сүүл мушгилаа гэсэн үг. Энэ бол үнэхээр эмгэнэлт явдал билээ. Цагтаа монголчууд бага ард түмэнд ордоггүй байсан юм.
ХХ зуунд ленинист, сталинист харгислал, 10-аад, 20-иод оны эрх чөлөөний, 32 оны ардын, 39, 45 оны дэлхийн дайн зэрэг сорилт тохиолдсон ч Ар Монголын хүн ам дөрөв дахин өсч чадсан нь алдсанаа нөхөх бололцоо буйг харуулж байна. Хүн ам нэмэхийн амин чухлыг ухаарсан язгуурын эх орончдын бодлого хойчийнхонд тусгалаа олж, социализмын үед өсөлтийн төвшингөөр дэлхийд дээгүүрт орж, олон хүүхэдтэй эхийг алдарт хэмээн өргөмжилж, гэр бүлийг улсаас ивээн тэтгэж байлаа. Гэтэл 90 оноос хойш өсөлт эрс буурч, хүн амаа цөөрүүлэх гэдэг улсуудын төвшинд хүрэв. Энэ бол бас л нэг эмгэнэл. Үүнд харийн бодлого ч мөн нөлөөлж л байгаа. Уг нь хурдац саараагүй бол 2000 онд хүн ам гурван саяд хүрэх байсан юм.
Нэгэн үе эрлийз хүрлийз хүүхэд ухаантай, давуутай болж өснө гэх буруу зүйл яригдаж байв. Монголчууд, “удам холдвол ухаан нэмэгдэнэ” гэдэг нь үндэстнийхээ л хүрээнд хэлсэн хэрэг. Хүрээнээс хальж холдвол аюул осол болохыг эртнээс сургаж анхааруулж ирсэн. Ялангуяа монголчуудыг уусгах магадтай үндэстний үрс олширч яавч эс болох.
Эрдэмтдийн судалгаагаар, зарим эрлийз нар “гадны, харийн” гэх харьцааг гайхаж бахадсан харьцаа болгож хувиргах хэмээн зүтгэж тэмцдэгтээ л амжилтад хүрдгээс бус, оюун ухаан, бие бялдрын давуу тал байтугай дорой талтай байдгийг нотолсон. Эрлийз нар ялангуяа эрүүл мэндийн хүнд асуудлуудтай тулгардаг аж. Ийм хямралт зовлонт хүмүүн бий болгох нь ихээхэн нүгэл буюу. Гагцхүү монгол хүнтэйгээ ханилж, монгол үрсийг өсгөх нь ганц тавилан бүлгээ.
Монголын үрс олон болтугай гэж их найрагчийн маань хэлсэн үг юутай үнэн. Улс орны хүч чадал үр хүүхдүүддээ байх ёстой. Жинхэнэ амьдрал, аз жаргал гээч нь үр хүүхэдгүйгээр байдаггүй юм. Харин өнөр өтгөн гэр бүлийн эцэг эх хүүхдийнхээ тоогоор давхар давхар амьдарч жаргадаг болой. Хорвоо дэлхийн амьд бүхний оршихуйн утга учир хойч удмыг үлдээхдээ, аж төрөхүйн баяр бахдал балчир жаахнаа хайрлахдаа байдаг билээ. Тийм атал хамгийн гэрэл гэгээт ухаантай, энэрэн нигүүлсэх сэтгэлтэй нь хэмээгддэг хүний хувьд хөөрхөн үр хүүхдүүд нь гайхамшгийн дээд байх ёстой бус уу.
Монголчууд хүүхдийнхээ өсөхөөр цэнгэдэг, баясдаг, бахаддаг, оршдог байсан юм. Монголчуудын оршин тогтнох эсэх нь эх болсон Монгол орон байх үгүй нь үр хүүхдүүдээс шууд шалтгаална. Монголын үрс олон байх аваас Монгол мөнхжинө, жаргана, цөөн байх аваас сөнөж мөхнө.

2

Монгол улсын хүн ам 1918 онд 647 мянга, үүнээс 100 орчим мянга нь хятадууд байжээ. Дайн дажин, харгислал хэлмэгдүүлэлт дүүрэн он жилүүдийн дараа буюу, 1935 онд 738.2 мянга буюу, жилийн дундаж өсөлт 0.77 хувь байв. Их хэлмэгдүүлэлт, дэлхийн II дайны тарчиг бэрх он жилүүдийн дараа, 1944 онд 759.1 мянга буюу, дундаж өсөлт бүр 0.32 хувь болж буурчээ. Есөн жилд 21-хэн мянган хүнээр нэмэгдсэн байлаа.
12 жилийн дараа, 1956 онд бараг 100 мянгаар нэмэгдэн, 845 мянга болж, өсөлтийн хувь 0.98-д хүрэв. Социализмыг байгуулахад хүн хүч дутмаг байна гэсэн дүгнэлт гарч, ердийн өсөлтийг нэмэгдүүлэх хөтөлбөр хэрэгжүүлж эхэлжээ. Долоон жилийн дараа 1963 онд, 172 мянгаар нэмэгдэж, нэг саяын босгыг даван нэг сая 17 мянгад (жилийн өсөлт 2.7 хувь) хүрэв. Зургаан жилийн дараа 1969 онд, 170 мянгаар нэмэгдлээ (1197.6 мянга, 2.8 хувь).
Арван жилийн дараа 1979 онд жилийн өсөлт хамгийн өндөр төвшин буюу 2.9 хувьд хүрч хүн ам бараг 400 мянгаар нэмэгдэн, 1.595 сая боллоо. Энэ төвшин үндсэндээ хадгалагдсаар, арван жилийн дараа 1989 онд 2.8 хувьтай, хоёр саяын босгыг давж 2.044 саяулаа болов. 1963-1989 онд буюу 26 жилд хүн ам хоёр дахин өсчээ. Тэгвэл түүнээс хойшхи 26 жил буюу 2015 онд хүн ам маань 4.1 сая болохоор байна уу?
Огтхон ч үгүй ээ. 2010 онд 2.7546 сая хүн ам тоологдов (1.5 хувь буюу 1979 оныхоос хоёр дахин бага). Яагаад тэр вэ? Сая гаруй хүн ам маань, монголчууд маань хаачив аа? Ямар дайн, гамшиг болов оо?
“Эмэгтэйчүүдийн боловсрол дээшилж, нийгмийн идэвхи сайжирснаас болов” гэж засгийн албан ёсны тайлбарт үгүүлдэг. Үнэндээ бол тэдний боловсрол доошилж, нийгмийн идэвхи буурсан юм. Гол шалтгаан нь ард түмний эсрэг бодлогод л байлаа. Хүн ам ядуурч, төрөх-эх нялхсын үйлчилгээ унаж, абортоор дэлхийд хамгийн чөлөөтэй нь боллоо (20 жилд 600 мянган аборт хийгдэв гэдэг). Ингэж нам засаг маань нэг сая монгол хүнийг устгажээ!
Хүн ард бүхий “социалист бүтээн байгуулалт”, түүхий эдээ сохор зоосоор урд хөршид тушаан амь зуухад хүрч асан 90-ээд оны хар хаосын үед ердийн өсөлт маань бараг дэлхийд адагт орсон байх. Амьжиргаагаа арай дээр болгож чадсан 2000 онд хүн ам 2.373 сая, жилийн өсөлтийн хувь 1.4 буюу урьдын нормоосоо хоёр илүү дахин буурчээ.
Түүнээс хойшхи 10 жилд 2.754 сая, өсөлтийн хувь 1.5 л болжээ. Хаа байнаа, өнөө хүүхдийн мөнгөнөөс болж, арчаагүй монголчууд шороон түмээр нь хүүхэд цувуулж байна гээд халаглаад байсан нь? Төрөлт эрс нэмэгдсэн гэдэг нь огт худлаа байв. Тэгээд ч тэр мөнгийг олгохоо байсан.
Төрийн албан хаагчийн жишгээр эхчүүдийг цалинжуулна гээд л нэг улс төрч лоозогноод байгаа нь популизм л гэж дүгнэгдэж байгаа. Тэгээд ч нийгэмд олон сөрөг үр дагавар, гажуудлыг авчирна. Хүүхдийг 16 нас хүртэл цалинжуулна гэсэн тул эмэгтэйчүүд огт ажил хийдэггүй, эсвэл ажил хийж, нөгөө цалинтай ээжийн ажлаа хийдүүлдэг болох гэх мэт. Ажил үл эрхлэх эмэгтэйчүүд үй олон хятад цагаач, колонист орж ирэх шалтгийг гаргаж өгөх жишээний. Олон хүүхэдтэй эх бол бүр ямар ч өндөр цалин авч болох үндэслэл буй болно. Эцсийн эцэст үр хүүхдээ өсгөнө гэдэг бол цалин мөнгө өгөхгүй л бол хиймгүй жирийн ажил хөдөлмөр бус, үүрэг, эх эцгийн ариун нандин ёс, нийгэм-байгалийн хувиршгүй жам юм.
Тэгэхлээр төрийн албатай дүйцүүлэн гуйвуулалгүй, харин төрөөс олигтойхон дэмжлэгийг үзүүлэх хэрэгтэй.
Манайх шиг нэг сая хүнээ алдталаа хүн ам зүйн гамшигт өртчихсөн, “нэг сая хужаа авчирч нийгмийн хэвийн явцыг хангана” гэж дарга нар маань мэдэгдэхэд бэлэн болчихоод байгаа улсад төрийн “Ердийн өсөлт” гэх томоохон хөтөлбөрийг хэрэгжүүлж, нөхцөл байдлыг эрүүлжүүлэх шаардлагатай байна (Ердийн өсөлтийг эрүүлжүүлэх зорилго нь монгол туургатныг уугуулшуулах мэханик өсөлтийг үгүйсгэж буй хэрэг огт бус юм. Хүүхдийн эзлэх процэнт хүн ам цөөн улсын хувьд өндөр л байх ёстой).
Уг хөтөлбөрт, эх үрс лүгээ хандсан:
1. Төрөх-эх нялхсын үйлчилгээг эрс сайжруулах;
2. Хүүхэд төрөх, нярай байх, өсөх, сурах, эмчлүүлэх, хүнсний бүрэн хангамжтай байхад зориулан мөнгөн тусламж тэтгэмжийг олгох;
3. Ясли-цэцэрлэг, сургуулийн тоог нэмэгдүүлж, үйл ажиллагааны чанарыг дээшлүүлэх;
4. Монгол улсад ажил эрхлэх зохистой боломжийг бүрдүүлэх;
5. Ядуурлыг бууруулах арга хэмжээнүүдийг авах, хэрэгжүүлэх;
6. Тохилог орон гэрээр хангах;
7. Ердийн өсөлтийг нэмэгдүүлэхэд чиглэсэн ухуулга сурталчилгааны кампанийг өрнүүлэх;
8. 1-2 сая монгол хүмүүнийг устгаж хөнөөсөн гэм буруутнуудад хууль ёсны шударга шийтгэлийг оногдуулах
зэрэг чиглэлүүдийг багтаан тусгасан байвал зохино. Ийм хөтөлбөр хэрэгжүүлж байж л ноцтой сүйрсэн ердийн өсөлтийг эрүүлжүүлэх болно.
Үр хүүхэд Монголын аврал, монгол хүн бүхний аврал. Их эзэн тэнгэрийн зарлигийг дагаж, олон хөөрхөн монгол үрсийг мэндлүүлж, тэдэнд амьдрал, аз жаргалыг заяацгаая.
Хүн бүрд Бурхан Тэнгэр цөөнгүй үрсийн тавиланг бэлэглэсэн буй. Өнөр өтгөн үр бүлтэй болж, өнө мөнхөд жаргагтун. Үр хүүхдийн ачаар улс гэр цэцэглэн хөгжиж, жаргал баясал халгиж цалгихыг үзэгтүн. Монголын үрс олон байх болтугай.

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Гадаад харилцааны ган татлагат гүүр
"Бууж мордох хорвоо"
С.ОЮУНБИЛЭГ ӨӨРИЙГӨӨ СОЁЛЫН ЯАМНЫ ГАЗРЫН ДАРГААР ГАРЫН ҮСГИЙН ДАРДАС АШИГЛАН ТОМИЛСОН УУ?
Тэнэг хүний дуугүй нь сүртэй!
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

  • Хаха-д хариулья (202.70.42.234)
    чи ямар тэнэг гар вэ түүхээ мэддэггүй юм байна. Чиний тэр бахархаад байгаа орос , хятад , казактйн чинь хүн олон хүчирхэг болох үндэс суурийг манай өвөг дээдэс тависан юм шүү . Монголчууд бидний дээдэс орос , хятад , энэтхэг, арабын орнуудыг нэгтгэж өгсөн хүмүүс шүү
    2013 оны 10 сарын 14 | Хариулах
  • ХАха (182.160.13.149)
    Инэд хүрэв. Ямар дайсан байхавдээ. Баруун зүүн гэж хэдэн зуун жил байлдаад дараа нь манжид дарагдаа биздээ. Монголчууд эв нэгдэлгүй учираас л 50 сая болох гавьяагүйл байхгүй юу. Юун дайсан. Бүх улс үндэстэн л дайсантай шдээ. Орос, Хятад Казак, бүгдл нэгдэн нийлж чадсан учираас хүн ам эдийн засгаараа хүчирхэг байгаа юм. Түүхээ мартвуу яав0
    2013 оны 06 сарын 04 | Хариулах
  • Borte Chono (49.0.129.41)
    Үнэхээр Монголчуудынхаа ирээдүйн төлөө их зүйл тунгааж, сэдэж явдаг хүн юмаа. Таны санасан бүхэн тань сэтгэлчлэн бүтэх болтугай гэж ерөөе. Нийтлэлтэй холбоотой нэг зүйл хэлэхэд, таны энэ нийтлэлд XX зууны эхээр Монголд 100 мянган Хятад байсан гэж цухас дурдагдаад өнгөрлөө. Зөвхөн энэ нийтлэлд ч бус өөр олон газар наад үгийг чинь сонсож байсан юм байна. Миний ойлгосноор Монголд ийм олон хятад байсан гэсэн эх сурвалж нь Осендовскийн "Хүн араатан бурхад" гэдэг ном юм шиг байгаа юм. Таны мэдэж байгаачлан тухайн үед Монголд 100 мянган лам байсан гэж яригддаг. Хүүхдүүдийг оруулаад нийт эрэгтэйчүүдийн тоо 300 мянга байсан гээд бодоод үзвэл лам биш насанд хүрсэн эрчүүдийн тоо 100 мянгаас яавч цөөхөн байсан болж таарч байна. Ингээд бодохоор 1 Монгол эр хүнд бараг 1 хятад эр хүн ноогдож байсан болж таарч байна. Эндээс хөөгөөд үзвэл өнөөгийн бидний дор хаяж 50% нь ямар нэг хэмжээгээр хятад цустай болж таарах гээд байна. Байдал үнэхээр тийм байсан уу, Осендовскийн хэлсэнд итгэж болох уу гэдгийг нягтлалгүй шууд Осендовский хэлсэн л бол үнэн гэж автоматаар хуулж хэрэглэх нь хэнд ашигтай вэ. Осендовский гэдэг хүн Монголд байхдаа хүн амын тооллого хийгээгүй нь лав. Миний бодлоор Осендовский, Хүрээнд их олон хятад байдаг гэсэн утгаар л 100 мянга гэж хэлсэн юм болов уу гэж боддог. Үнэхээр тийм олон хятад байсан бол 1911 оны Үндэсний Эрх Чөлөөний Хувьсгал, цаашлаад 1921 оны Ардын Хувьсгал тэгж амжилтанд хүрэх байсан гэж үү? Энэ асуудалд яагаад эмзэглээд байна гэхээр сүүлийн үед зарим нэг интернет сайтаар "Монголд цэвэр цустай Монгол хүн байхгүй" гэсэн санаатай, санамсаргүй нь мэдэгдэхгүй элдэв нийтлэл цацагдах боллоо. Аль нь ч байсан гэсэн тэбаууж нийтлэлийн цаана Монголчууд бид угаасаа хятад цустай юм чинь хятад улстай нэгдэхэд буруудахгүй гэсэн санаа нуугдаж байна гэж ойлгодог. Сэтгүүлч хүн гэдэг утгаараа мэдээлэлд ойр байдаг хүний хувьд энэ талаар үндэслэлтэй баримттай няцаалт нийтлэл бичиж өгөөч гэж танаас хүсмээр байна.
    2013 оны 01 сарын 09 | Хариулах
  • hohe monggul (202.72.245.194)
    nert setguulch zohiolch gun bodlogoton angiin and munhbayar ahdaa sar shiniin mend devshuulj az jargal hamgiin sain saihan buhniig ood ood n orgon devshuuley ih surguuliin angiin and duu uuganaagaas chin
    2012 оны 02 сарын 21 | Хариулах
  • Зочин (124.158.75.10)
    ta yg zov sedevee songoj avsan shuu
    2012 оны 02 сарын 14 | Хариулах
  • Khongor (202.179.2.236)
    Geopolitikiin talaar mash sain bichdeg ene kharkhuu nom ikh unshdag shig bgaa yum Zuv zuiliig khunduj bichsen bna l daa Amjilt
    2012 оны 01 сарын 23 | Хариулах
  • boldhuyag (124.158.75.10)
    50 saya baisan bol mongol ulsiin hugjil ded butets tes ondoo baih biz dee USA shig mujaar zasaglaltai hotuud n hugjil ihtei huduu aj ahui n tsegtsertsen urlag soyol hurtel mangar huchtei asia-daa od olontoi hehe neeree muu gaitai daisnuud uurd sunuusei
    2012 оны 01 сарын 18 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Хэт чанга дуу чимээ гаргаж буй тээврийн хэрэгсэлд хяналт шалгалт хийж, стандартыг мөрдүүлнэ
    14 цаг 35 мин
  • Өндөр ашиг шимт үхэр сүргийг бүртгэлжүүлэх ажил эхэллээ
    14 цаг 44 мин
  • Үерийн аюулаас урьдчилан сэрэмжлүүлж байна
    15 цаг 2 мин
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
    15 цаг 24 мин
  • Б.Чинбүрэн: Улсын гуравдугаар эмнэлгийн дэргэд зүрх судасны төв эмнэлэг байгуулна
    16 цаг 37 мин
  • А ангиллын тээврийн хэрэгслийн осол өссөөр байна
    16 цаг 46 мин
  • Б.Жавхлан: Өмнөговь аймгийн цахилгаан станцын бондыг Засгийн газар дэмжлээ
    16 цаг 50 мин
  • Олон хүнд онц хэмжээний хохирол учруулсан Д.Отгонбаярыг ЭРЭН СУРВАЛЖИЛЖ байна
    17 цаг 23 мин
  • Үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжиж, татварын шинэчлэлд өгсөн тэдний саналыг дахин нягтлахыг Сангийн яаманд даалгалаа
    17 цаг 50 мин
  • Усны ослын эрлийн ажиллагаа үргэлжилж байна
    18 цаг 2 мин
  • Т.Даваадалай: Барилгын хөгжлийн төвийн урд явган замын доогуур кабель сувагчлалын ажил хийхээр хуучин шоо хэлбэрийн явган замыг хуулсан
    18 цаг 41 мин
  • Төрийн наадмын түрүү бөх Э.Батмагнайгийн тухай таны мэдэхгүй 24 баримт
    20 цаг 10 мин
  • Ж.Өнөржаргал: Хүүхэлдэйгээр дамжуулан уламжлалт зан заншил, соёлоо хойч үедээ өвлүүлэн хүргэхийг зорьдог
    20 цаг 38 мин
  • "СП фалконс" багийн түүхэн ялалт-Монголын хөлбөмбөгийн гэрэлт хуудас
    21 цаг 5 мин
  • Бөхийн ертөнц дэх "давахгүйн тойрог"
    21 цаг 14 мин
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
    21 цаг 25 мин
  • Боксын ДАШТ-нд оролцох Монголын 10 боксчны найм нь тодорлоо
    21 цаг 47 мин
  • Нийтийн тээврийн орлого 68.4 хувиар өсчээ
    21 цаг 58 мин
  • Дүүжин замын тээврийн үндсэн тулгуур багануудыг ирэх долоо хоногоос суурилуулж эхэлнэ
    22 цаг 26 мин
  • Зун дуусахаас өмнө хийж амжуулах 24 ЗҮЙЛ
    22 цаг 31 мин
  • Энэ жилийн наадмын ОНЦЛОХ бөх О.Наранбаатар харцагын тухай баримтууд
  • Бэртлийг ялж, хөдөлмөрөө баталсан М.Бэлгүтэй харцагын тухай сонирхолтой баримтууд
  • Зун дуусахаас өмнө хийж амжуулах 24 ЗҮЙЛ
  • Т.Даваадалай: Урт цагаан цэцэрлэгт хүрээлэнд ил театр, ил зогсоолыг тохижилтоор бүтээсэн
  • 24 баримт: 60 жилийн түүхийг тээгч БАЯНЗҮРХ дүүрэг
  • Аавыгаа санасан хүний ЗААВАЛ унших 8 шүлэг
  • Завхан нутгаас тодорч буй залуу хүчтэн А.Машбат гэж хэн бэ?
  • Асаж дүрэлзсэн Т.АРИУНАА
  • Улсын наадмаас хойш хамгийн их БУРЗАЙСАН бөхчүүд
  • Төрийн наадмын түрүү бөх Э.Батмагнайгийн тухай таны мэдэхгүй 24 баримт
  • Чөлөөт бөхийн ДАШТ-д зодоглох Монголын 20 бөх
  • Ш.Энхийн-Одын тухай нийтлэл АНУ-ын "The State" хуудас дээр нийтлэгджээ
  • "Их хурд" наадмын бөхийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • "Аавуудын баярын өдөр"-т зориулах 10 дуу
  • “Алдартнуудын мялаалга” наадмын түрүү бөх 15, үзүүр бөхийг 10 сая төгрөгөөр байлна
  • Төмс, хүнсний ногооны өргөтгөсөн худалдаа явуулж буй байршлууд
  • Бөхийн ертөнц дэх "давахгүйн тойрог"
  • Аж үйлдвэр, Эрдэс баялгийн сайд Г.Дамдинням болон УИХ-ын гишүүдийн төлөөлөл “Эрдэнэс тавантолгой” ХК-д ажиллаж байна
  • Т.Аубакир: Мэргэжлээс шалтгаалсан өвчний эмнэлгийн барилгыг яаралтай ашиглалтад оруулахад анхаарна
  • Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна
  • Улсын наадмаас хойш хамгийн их БУРЗАЙСАН бөхчүүд
  • Б.Жавхлан: Улсын төсвийн төсөлд хөрөнгө оруулалтын 1232 санал ирснийг 9,6 их наяд төгрөгт багтааж эрэмбэлнэ
  • Ш.Энхийн-Одын тухай нийтлэл АНУ-ын "The State" хуудас дээр нийтлэгджээ
  • Энэ жилийн наадмын ОНЦЛОХ бөх О.Наранбаатар харцагын тухай баримтууд
  • Зун дуусахаас өмнө хийж амжуулах 24 ЗҮЙЛ
  • Т.Даваадалай: Урт цагаан цэцэрлэгт хүрээлэнд ил театр, ил зогсоолыг тохижилтоор бүтээсэн
  • 24 баримт: 60 жилийн түүхийг тээгч БАЯНЗҮРХ дүүрэг
  • Төрийн наадмын түрүү бөх Э.Батмагнайгийн тухай таны мэдэхгүй 24 баримт
  • “Алдартнуудын мялаалга” наадмын түрүү бөх 15, үзүүр бөхийг 10 сая төгрөгөөр байлна
  • Завхан нутгаас тодорч буй залуу хүчтэн А.Машбат гэж хэн бэ?
  • Аавыгаа санасан хүний ЗААВАЛ унших 8 шүлэг
  • "Их хурд" наадмын бөхийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Монголын боксын тамирчид "Бангкок-2025" тэмцээнээс дөрвөн медаль хүртлээ
  • Бэртлийг ялж, хөдөлмөрөө баталсан М.Бэлгүтэй харцагын тухай сонирхолтой баримтууд
  • Чөлөөт бөхийн ДАШТ-д зодоглох Монголын 20 бөх
  • А.Амартүвшин: Энэ хичээлийн жилд 14 мянган хүүхдийн сургууль, цэцэрлэгийн багтаамжийг нэмэгдүүлж байна
  • Малчид, тариаланчдыг өвөлжилтийн бэлтгэлээ сайтар хангахыг уриаллаа
  • Х.Нямбаатар: Цагдаагийн байгууллага нүдэн дээр ил байгаа зөрчлийг арилгах чиглэлээр дорвитой ажил хийхгүй байна
  • Н.Учрал: Хөгжлийн банкны ТУЗ-д шахааны хүн томилохгүй
  • Артерийн судсаар химийн тариа хийх нь хавдарт маш өндөр тунтай, үр дүнтэй эмчилгээ хийх боломжийг олгодог
24 баримт
  • Төрийн наадмын түрүү бөх Э.Батмагнайгийн тухай таны мэдэхгүй 24 баримт
  • Зун дуусахаас өмнө хийж амжуулах 24 ЗҮЙЛ
  • Завхан нутгаас тодорч буй залуу хүчтэн А.Машбат гэж хэн бэ?
  • 24 баримт: 60 жилийн түүхийг тээгч БАЯНЗҮРХ дүүрэг
  • Энэ жилийн наадмын ОНЦЛОХ бөх О.Наранбаатар харцагын тухай баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК