Улаанбаатар
Өнөөдөр / 2026.10.21
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Эрх чөлөө байгаа учраас...

2012-1-24
0
ЖИРГЭХ
Эрх чөлөө байгаа учраас...

    Пол Симоны "Зөв цагт төрсөн нь" дууг сонсоход миний тухай дуулж байгаа мэт санагдаж байлаа. Тийм ээ, би өөрийгөө зөв цагт төрсөн нэгэн гэдэгт итгэдэг. Миний хүүхэд нас социализмын бидэнд өгсөн үнэт зүйл болох эх орон нутаг усаа хайрлах, нийгэмдээ хариуцлагатай амьдрах сэтгэлгээний үед өнгөрсөн. Бидний одоо мэдэрдэг шиг хайргүйдэл, гэмт хэргийн ертөнц тэр үед байдаггүй байлаа. Хэдийгээр зах зээлийн шуурганд туугдаж, оюутан ахуй үе маань хүнд нөхцөлд өнгөрч, тодорхой хугацаанд ядуу зүдүү байдал гэгч юу болохыг амсаж мэдэрсэн ч ардчиллын буянаар баруунд боловсрол эзэмшиж, хүн төрөлхтний бий болгосон хөгжил дэвшил, сэтгэлгээний өөрчлөлтийг эх орондоо авчрахын төлөө зүтгэх боломж надад олдсоныг гайхамшигтай хувь тавилан гэхээс би өөрөөр яаж хэлэхэв. 2005 онд Пенсилваний Филадельфид болсон нэгэн хүлээн авалт дээр Америкийн олон баячуудтай уулзаж билээ.
    
Тэнд ашигт малтмалын чиглэлийн хэд хэдэн хөрөнгө оруулагчидтай уулзаад та нар Монголыг сонирхооч, манайх ашигт малтмалын баялагтай орон шүү гэж хэлэхэд тэд Монголыг сонирхохгүй ээ хэмээн үл ойшоож билээ. Одоо би боддог юм. Тэр хүмүүс манай Ерөнхий сайд С.Батболд Нью-Йоркийн хөрөнгийн биржийн нэг өдрийн арилжааг нээн алх цохихыг, нэр хүндтэй уулзалт, форумуудад хундэт зочноор уригдан үг хэлж байгааг, Монгол өнөөдөр дэлхийн хамгийн их сонирхол татсан улс гүрэн болсныг хараад юу бодож суугаа бол. Өнөөдөр Монгол ашигт малтмалын нөөцөөрөө дэлхийд тэргүүлэх улс орны тоонд зүй ёсоор орсныг харахад юу бодогддог бол гэж өөрийн эрхгүй санаанд орж ирдэг. Бид баялагтай орон. Харин зөв засаглал, зөв бодлогоор нийгмийн баялгаа зохистой ашиглан, баян ядуугийн ялгааг гүнзгийрүүлэлгүй,  нийгмийн дундаж давхаргыг илүүтэй хөгжүүлснээр хүмүүс нь тархи нь гадагшаа урсдаг орон бус, харин хүн бүрийн ирэхийг тэмүүлдэг Азийн Америк болох нь гарцаагүй. Ийм л хувь тавилантай түүхэн үед амьдарч байгаагаараа бид азтай.
    Бид эрх чөлөөт Монгол орны эрх чөлөөтэй иргэд. Эмили Дикенсон "Би боломжийг алдахгүй" гэдэг шүлэг бичсэн байдаг. Энэ нь харин надад маш их зүйлийг бодогдуулсан юм. Эрх чөлөөг өвлөнө гэдэг хүний төрөлхийн эрх, хүмүүс бидэнд зориулсан бутээл гэдэгт би итгэдэг. Тэр ч бүү хэл, бурхан бидэнд бурханлаг замаар явах эсэх талаар хүртэл сонгох эрхээр хангасан байдаг. Боолчлол, Талибан зэрэг аливаа бурангуй тогтолцоо харин биднийг бие биенээ үнэхээрийн үзэн ядмаар хувь заяатай хүмүүс гэдэгт итгүүлэхийг зорьж байдаг.
   
Бүх хүмүүс эрх чөлөөтэй байхыг хүсэн тэмүүлдэг. "Цорын ганц" гэдэг кино Америкийн хар арьстан боол эмэгтэйн эрх чөлөөнд хүрсэн түүхийг өгүүлдэг юм. Киноны баатар Сет эрх чөлөөт амьдралыг мэдрэхийг жинхэнээсээ хүсэн модон дундуур хэрэн явж байдаг. Гэвч дараагийн "аюулгүй байшинг" олохоор модон дундуур ингэж явахдаа харин эрх чөлөө бол эзэнгүй байхын ойлголт биш юм гэдгийг анх удаа ухаарчээ. Эрх чөлөө бол сонголттой байхыг хэлдэг ажээ. Кинонд Сэт эрх чөлөөнд хүрснийхээ дараа ийнхүү ярьдаг: "Энд ирсний дараа би хүүхдүүддээ илүү хайртай болсон шиг санагдсан" гэж хэлдэг юм. "Кентуккид байхад тэднийг хайрлах боломж ч гардаггүй байсан биз ээ. Би хөвгүүдийнхээ инээхийг сонсох дуртай. Эхэндээ тэднийгээ инээхэд нь ихэд айдаг байлаа. Хэн нэг нь тэдний инээлдэхийг сонсоод уурлах вий гэж. Дараа нь хэрвээ тэдний маань инээд хэн нэгнийг үнэхээр цухалдуулахад хүргэж байгаа бол тэр хүн өдрийн турш цухалдах болно гэдгийг санаад тайвширсан". Мөн " Би өглөө эрт босож энэ өдөр юу хийх вэ гэдгээ шийддэг. Төсөөлдөө, би өөрөө шүү дээ" хэмээн ярьж гардаг.
   
Эрх чөлөөт оронд амьдарч байгаа минь бид бүхэнд ямар сайхан бэлэг вэ! Би эрх чөлөөтэй төрсөн энэхүү бэлгийг баяр хөөртэйгөөр талархан хулээж авах хэрэгтэй гэдэгт огтхон ч эргэлздэггуй. Дэлхийн эргэн тойронд болж буй аймшигт явдлуудын тухай олон зуун түүхийг сонссоныхоо дараа би Монголд төрсөн эмэгтэй хүн бол энэ дэлхийн хамгийн азтай эмэгтэйчүүдийн нэг юм гэдгийг мэдэрч билээ. Иймээс сайн сайхан хувь тавилангийнхаа дагуу явж амьдралаа хамгийн өндөрлөгт нь хүргэ. Өөрөө өөрийнхөө амьдралын замыг сонгох эрхтэй байна гэдэг бидэнд өгсөн агуу их боломж мөн. Үунийг ашигла. Боломжийг бүү алд.

Өөдрөг хүн цөхрөл дундаас боломжийг олж хардаг бол
Гутранги хүн боломж дотроос цөхрөлийг түрүүлж хардаг
Угтаа бэрхшээл гэдэг шийдлээ хүлээсэн боломж юм.


0
ЖИРГЭХ
Санал болгох
ТҮҮХЭН ӨДӨР: Томас Эдисон гэрлийн чийдэнг бүтээхийн тулд 1600 гаруй төрлийн материал туршсан
Төрийн ордонд хөлчүүрхсэн Б.Түвшин гишүүн өнөөдөр АН-ын бүлгээ даргална
Григорийн тоолол: Хүн төрөлхтөн цаг хугацааны гажуудлыг засаж 10 өдөр алгассан нь
Дууны хурдыг сөрсөн хоёр зоригтны түүх: Чак Йегер, Феликс Баумгартнер
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • dharma (182.160.55.49)
    nora chi shuu i love you
    2012 оны 01 сарын 29 | Хариулах
  • Ичинноровт (182.160.51.117)
    Ухаантай сайхан дүү минь Бурхан чамайг Ардын намын мангар тогтолцоог нураа гэж тийш нь илгээсэн юм Ихэнх хүмүүс танд хайртай
    2012 оны 01 сарын 28 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • УИХ-ын дарга С.Бямбацогт АН-ын бүлгийн дарга Б.Түвшинд баяр хүргэлээ
    5 цаг 8 мин
  • Төмс хураалт 100 хувь дуусаж, үр тариа, хүнсний ногооны хураалт 82-87 хувьтай үргэлжилж байна
    5 цаг 32 мин
  • Ч.Лодойсамбуу: Ямар үр дүнд хүрэх, юу хийх нь тодорхойгүй МҮОНТ-ийн төсвийг хоёр дахин нэмсэн байна
    5 цаг 35 мин
  • Г.Цэдэвдорж агсны нэрэмжит хүүхдийн яруу найргийн “Мөнгөн морь” наадам болно
    5 цаг 47 мин
  • Г.Занданшатар өнөөдөр МАН-ын дарга Н.Учралд намын шинэчлэлийг бодит ажил хэрэг болгох, иргэдийн итгэлийг сэргээхэд чиглэсэн ил захидал гардуулав
    5 цаг 54 мин
  • SpaceX-ийн орлого 161 хувиар өсөж, Tesla-тай нэгдэх асуудлыг хэлэлцэж эхэллээ
    8 цаг 1 мин
  • Суданы худалдааны захад дроны цохилт өгсны улмаас 153 хүн амиа алдлаа
    8 цаг 15 мин
  • Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлин хотноо нээлээ
    11 цаг 17 мин
  • Спортын салбарын хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана
    11 цаг 40 мин
  • JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй
    11 цаг 57 мин
  • Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum Halloween” Steppe arena-д болно
    12 цаг 0 мин
  • The MongolZ BIG багт ялагдаж, хасагдах шатанд magic багийн эсрэг тоглохоор боллоо
    12 цаг 15 мин
  • Бразилчууд Meta компанийг тус улсын ерөнхийлөгчийн сонгуульд нөлөөлсөн хэмээн буруутгаж байна
    12 цаг 23 мин
  • ТҮҮХЭН ӨДӨР: Томас Эдисон гэрлийн чийдэнг бүтээхийн тулд 1600 гаруй төрлийн материал туршсан
    12 цаг 35 мин
  • “Винни-Пүүх”-гийн 100 жилийн ойтой давхцан Калифорнийн номын санд зэрлэг баавгай айлчилжээ
    13 цаг 4 мин
  • Баруун аймгуудаар цас орж, салхи шуургатай байхыг анхааруулж байна
    13 цаг 16 мин
  • Үйл явдал: Хэвлэл мэдээллийн шинэ чиг хандлага” сэдэвт эрдэм шинжилгээний хурал болно
    13 цаг 24 мин
  • "Албан татвар төлөх хугацааг сунгах тухай” засгийн газрын тогтоолын төслийг хэлэлцэнэ
    13 цаг 35 мин
  • Монголын U15 насны шигшээ баг Бүгд Найрамдах Азербайжан улсын Баку хотыг зорилоо
    Өчигдөр 17 цаг 39 мин
  • “Дулааны цахилгаан станц -3”-ын хүчин чадлыг өргөтгөн шинэчлэнэ
    Өчигдөр 17 цаг 30 мин
  • Нас нь бага, амжилт нь их Р.Омар зааны тухай сонирхолтой 24 баримт
  • Ханиадыг хашраах 15 арга
  • Airbus A380 онгоцоор 220 удаа ниссэн нисэхийн хорхойтон тансаг зэрэглэлийн бүхээгийг нь гэртээ авчирчээ
  • Дэлхийн хамгийн өндөр уулсын тухай 24 БАРИМТ
  • БӨХЧҮҮДИЙН ГЭРГИЙ НАРЫН СПОРТЫН НӨХӨРСӨГ ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
  • АН-ын бүлгийн жолоог атгасан Б.Түвшин гишүүний 24 баримт
  • С.Хүслэн гэх Монгол залуу найз охиных нь дугаарыг асуусан Uber Eats-ийн жолоочийг бууджээ
  • “Мөхлийн мөсөн гол” эрдэмтдийн тооцоолж байснаас хоёр дахин хурдан хайлж байж болзошгүй
  • Хойд Солонгос, Хятад улс 12 жилээр хойшилсон шинэ гүүрээ нээж, худалдааны шинэ цаг үеийг эхлүүллээ
  • Ядуугаас репийн хаан болсон Эминемийн амьдралын итгэмээргүй 24 баримт
  • Ирэх арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • 16 настай хүү бага сургуульд гал нээж гурван сурагч, нэг багшийг хөнөөжээ
  • Цагаан ордны шинэ ХНБД Кэти Захариа өмгөөлөгчийн шалгалтад тэнцээгүй ч өөрийгөө хуульч гэж танилцуулсан нийтлэлүүдээ түгээж байжээ
  • “G-HR day 2026” арга хэмжээг дөрөв дэх жилдээ зохион байгууллаа
  • Н.Учрал: Өрхийн орлогыг хамгаалахын төлөө хүнээ бодсон тодотгол батлагдлаа
  • Украинчууд Санкт-Петербургийг бөмбөгдсөний дараа Трамп Зеленскийг ЗЭМЛЭВ
  • Сүүлийн 24 цагт баавгайтай холбоотой 21 дуудлага бүртгэгджээ
  • НӨАТ-ын сугалаа ирэх Лхагва гарагт явагдана
  • Эргэн ирэлтээ хийж буй Улсын арслан Ц.Бямба-Отгоны 12 түрүү
  • ФОТО: Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн 105 жилийн ойн цэргийн ёслол боллоо
  • Нас нь бага, амжилт нь их Р.Омар зааны тухай сонирхолтой 24 баримт
  • АН-ын бүлгийн жолоог атгасан Б.Түвшин гишүүний 24 баримт
  • Н.Учрал: Өрхийн орлогыг хамгаалахын төлөө хүнээ бодсон тодотгол батлагдлаа
  • Сүүлийн 24 цагт баавгайтай холбоотой 21 дуудлага бүртгэгджээ
  • Ханиадыг хашраах 15 арга
  • Ирэх арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • БӨХЧҮҮДИЙН ГЭРГИЙ НАРЫН СПОРТЫН НӨХӨРСӨГ ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
  • Азийн V пара наадам албан ёсоор хөшгөө нээлээ
  • С.Хүслэн гэх Монгол залуу найз охиных нь дугаарыг асуусан Uber Eats-ийн жолоочийг бууджээ
  • “Мөхлийн мөсөн гол” эрдэмтдийн тооцоолж байснаас хоёр дахин хурдан хайлж байж болзошгүй
  • Airbus A380 онгоцоор 220 удаа ниссэн нисэхийн хорхойтон тансаг зэрэглэлийн бүхээгийг нь гэртээ авчирчээ
  • Өнөөдөр тоглолтоо хийх дуучин Н.Ундралын сонсогчдын сайн мэдэх 10 дуу
  • Ядуугаас репийн хаан болсон Эминемийн амьдралын итгэмээргүй 24 баримт
  • НӨАТ-ын сугалаа ирэх Лхагва гарагт явагдана
  • Цагаан ордны шинэ ХНБД Кэти Захариа өмгөөлөгчийн шалгалтад тэнцээгүй ч өөрийгөө хуульч гэж танилцуулсан нийтлэлүүдээ түгээж байжээ
  • UBIFF-2026: “Нандин эрдэнэ”, "Гарын таван хуруу" киног театрт үзмээр байна уу?
  • Украинчууд Санкт-Петербургийг бөмбөгдсөний дараа Трамп Зеленскийг ЗЭМЛЭВ
  • Өнгөрсөн 24 цагийн хугацаанд баавгайтай холбоотой 16 дуудлага бүртгэгджээ
  • Азийн V пара наадамд Монгол Улсаа төлөөлөн 44 тамирчин оролцож байна
  • Эргэн ирэлтээ хийж буй Улсын арслан Ц.Бямба-Отгоны 12 түрүү
24 баримт
  • Монгол улсын төрийн дууллыг хэн зохиосон бэ?
  • Нас нь бага, амжилт нь их Р.Омар зааны тухай сонирхолтой 24 баримт
  • Дэлхийн хамгийн өндөр уулсын тухай 24 БАРИМТ
  • Ядуугаас репийн хаан болсон Эминемийн амьдралын итгэмээргүй 24 баримт
  • АН-ын бүлгийн жолоог атгасан Б.Түвшин гишүүний 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК