Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр үүлшиж, тус бүс нутгийн зүүн хэсгээр
бага зэргийн цас орж, явган шуургатай байна. Бусад нутагт цас орохгүй,
багавтар үүлтэй байх төлөвтэй. Алтайн салбар уулс, Арц-Богдын өвөр
хоолойгоор салхи секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуур, Дархадын
хотгор, Идэр, Тэс голын саваар 30-35 хэм хүйтэн байх бол Хөвсгөл хангайн
уулс, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Халх голын
саваар 25-30 хэмийн хүйтэн байх аж.

Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр үүлшиж, тус бүс нутгийн зүүн хэсгээр бага зэргийн цас орж, явган шуургатай байна. Бусад нутагт цас орохгүй, багавтар үүлтэй байх төлөвтэй. Алтайн салбар уулс, Арц-Богдын өвөр хоолойгоор салхи секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуур, Дархадын хотгор, Идэр, Тэс голын саваар 30-35 хэм хүйтэн байх бол Хөвсгөл хангайн уулс, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Халх голын саваар 25-30 хэмийн хүйтэн байх аж. Алтайн өвөр болон говийн бүсийн баруун захаар 12-17 хэмийн хүйтэн байгаа бол бусад газраар 20-25 хэмийн хүйтэн байна гэж УЦУХ-гээс мэдээллээ. Харин нийслэл хотод багавтар үүлтэй, цас орохгүй. Баруун хойноос салхи 3-8 м/сек хурдтай үлээнэ. Өдөртөө 23-25 хэм хүйтэн байх бол үүрийн таван цагт Улаанбаатарт -35 хэм хүйтэн байлаа.