22 хүүхдийн 17 нь хоригдохоор боллоо
Хулгай, дээрэм, хүчин, танхайн хэргийг
удаа дараа бүлэглэн үйлдсэн хэрэгт холбогдсон 22 хүүхдийг шүүх хурал өчигдөр цагдан хорих 461 дүгээр ангийн шүүхийн танхимд
09.30 цагт эхэлсэн. Энэхүү хэрэг нь олон холбогдогчтойгоос гадна Эрүүгийн хуулийн
хэд хэдэн зүйл ангиар хэлэлцэж байгаа учир шүүх хурал дуусаагүй аж. Хэргийг
өнөө өглөө үргэлжлэн хуралдаад эдгээр 22 хүүхдийн 17-д нь хорих ял оноосон
байна. Энэхүү
хэрэгт 22 шүүгдэгч, 50 хохирогч, 18 өмгөөлөгч оролцсон юм. Шүүх
бүрэлдэхүүн дээрх 22 хүүхдээс насанд хүрээгүй дөрвөн хүүхдийн ялыг
хойшлуулж, нэг хүүхдийн хэргийг хэрэгсэхгүй болгосон байна. Харин үлдсэн 17
хүүхдийг гэм буруутай хэмээн үзэж 3.8-8.6 жилийн хорих ялаар шийтгэжээ.
Тэдэнд Эрүүгийн хуулийн 126.3, 147.2, 145.2, 261.2 дахь хэсэгт
зааснаар яллах дүгнэлт үйлдсэн байна. Эдгээр
хүүхдүүдэд Эрүүгийн хуулийн 126.3, 147.2, 145.2, 261.2 дахь хэсэгт зааснаар
яллах дүгнэлт үйлдсэн байна. Дээрх хүүхдүүд 2009 оноос эхлэн Сонгинохайрхан
дүүргийн нутаг дэвсгэрт хулгай, дээрэм, хүчингийн хэргийг үгсэн тохиролцож, бүлэглэн
үйлдсэн нь мөрдөн байцаалтын явцад тогтоогтдоод байгаа юм. Мөн хэргийг шалгах явцад
оргон зайлж байсан удаатай аж. Уг хэрэгт
22 шүүгдэгч, 50 хохирогч, 18 өмгөөлөгч оролцож байгаа юм.
Т.Хулан