Хятадын Цаг уурын төв товчооны мэдээлснээр Өвөр Монголд онцгой хүйтэрч
байна. Хойд зүгээс орж ирсэн хүйтэн агаар тус Хятадын умард нутгаар
цагаан сарын баярыг тун тухгүй болгожээ. -40 хэм илүү гарсан жавар тус
бүс нутагт долоо хоног гаран тогтоод байна. 1 дүгээр сарын 30-нд Манжуур
хотод агаарын температур -44,9 хэм хүрчээ. Энэ өдөр Хөлөнбуйрт хүйтний
хажуугаар өтгөн манан бууж 50 метрээс цааш юмс үзэгдэхгүй байв. Тус
мужийн Гиньхэ, Тулихэ хотуудад -46,9 хэм хүрчээ. Харин Монгол улсын
Завхан аймгийн Тосонцэнгэл суманд өнгөрсөн 7 хоногт -48 хэм хүрч
хүйтэрсэн юм.
Хятадын цаг уурчдын тооцоолсноор ойрын 3 хоногт Орос, Монголын зүгээс нэвтэрсэн хүйтэн агаарын фронт төв болон дорнод Хятадад салхи шуурга дэгдээж, агаарын температурыг 4-10 хэмээр буулгана.
Хятадын цаг уурчдын тооцоолсноор ойрын 3 хоногт Орос, Монголын зүгээс нэвтэрсэн хүйтэн агаарын фронт төв болон дорнод Хятадад салхи шуурга дэгдээж, агаарын температурыг 4-10 хэмээр буулгана.