Улаанбаатар
Өнөөдөр / 2026.10.21
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Бусдыг хайрлахын жаргал

2012-3-14
0
ЖИРГЭХ
"Та бусдаас юу авахыг хусч байна, туүнийгээ бусдад өгч сур, хүмуус таны төлөө юу хийхийг хусч байна, түунийгээ тэдэнд зориулан хийж сур" гэж миний нэг найз лекц уншдаг. Би энэ үгэнд их дуртай.

"Та бусдаас юу авахыг хүсч байна, түүнийгээ бусдад өгч сур, хүмүүс таны төлөө юу хийхийг хүсч байна, түүнийгээ тэдэнд зориулан хийж сур" гэж миний нэг найз лекц уншдаг. Би энэ үгэнд их дуртай.

Өөрийн минь хийж буй бүх л үйлдэл сайн ч бай, муу ч бай өөрт минь ямар нэгэн байдлаар эргэж ирдэг, ирэхдээ өөр хүнээр дамжин ирдэг гэдгийг ухаараагүй байжээ. Амьдар ч буй энэ хорвоо ертөнцдөө юуг өгч чадна түүнийгээ л эргүүлэн авдаг гэсэн зарчмыг хожим нь ойлгож ухаарсан юм. Үүнийг би физикийн хичээлээс хөдөлгөөний гурав дахь хуулийг үзэхдээ илүүтэй сайн ойлгосон юм. Хөдөлгөөн бүрт тэгш болон эсрэг үйлчлэл байдаг. Үүнийг дорнын философчид карма гэж нэрлэдэг.

Яг л дэлхий нарыг тойрон эргэдэг лугаа адил өөрийн чинь үйл хөдлөл чамайг тойрон эргэлдэнэ. Үүнийг сайн ойлгох тусам сайн үйлсийн минь хариу нөлөө над дээр улам хурдан буцан ирж байх шиг санагдах болсон. Одоо би өдөр бүр хүмүүсийн төлөө сайн сайхан үйлс хийхийг хичээж, бусадтай найрсаг байдлаар хандаж харилцахыг чармайдаг болсон. Ингэж л би амьдралаа бусдын сайн үйлсийн төлөө ашиглах болсон юм.

Ингэснээр гайхалтай их баялаг надад эргэн ирсэн дээ. Хамгийн гол нь миний амьдрал илүү баяр баясгалантай болсон. Хүмүүс надад "Би аз жаргалыг хайж байгаа" гэж хэлэхэд би өмнөөс нь "Харин та энэ хорвоо ертөнцөд юуг өгч байна вэ" гэж асуудаг. Нэг удаа надтай уулзаж суусан залуу эмэгтэйн яриаг би санадаг юм. Эмэгтэй: "Нөхөр бид хоёрын харилцаа яагаад мухардалд орсныг ойлгохгүй байна" гэж хэлээд "Тэр маань намайг их л аз жаргалтай байлгадагсан, харин одоо чадахаа больсон гэж билээ. Эмэгтэй аз жаргалгүй байгаагийн шалтгаан нь өөрөө юм гэдгийг ойлгохгүй байлаа. Учир нь аз жаргалыг бид бусдаас олж авдаг юм биш, хэн нэгэн үүнийг танд өгдөггүй юм. Харин таны бусдыг хайрласан хайрын шууд харилцан хамаарлаас аз жаргал чинь бий болдог юм. Амьдралд ямар нэгэн юм дутагдаж, авья гэсэн зүйлээ авч чадахгуй болох үедээ амьдралд дөт зам байдаггүй гэдгийг ойлгох нь чухал. Иймээс амьдралаа өөрөө удирд. Амьдралд харин бүү удирдуул гэсэн гайхамшигтай сургамж санаанд минь буудаг.

Хүүхдүүддээ урьд өмнө зарцуулж байгаагүй цагаа зарцуулаад үзэцгээе. Даргадаа, хамт ажилладаг хундээ аль эсвэл гэр бүлийнхээ хэн нэгэнд найздаа уурласан уураа илэрхийлэлгүйгээр өнгөрөөгөөд үзье. Тэгээд байдал яаж өөрчлөгдөхийг харцгаая. Өөрөө өөрийгөө болон бусдыг хайрла. Бусдыг хайрлах гэгч хүний амьдралыг хэрхэн баялаг болгодгийг харж амьдрах шиг сайхан зүйл үгүй байх аа. Хүнд өгсөн бүхэн, хүнийг хайрласан хайр, бусдад тусалсан тусламж, бусдын амьдралыг ивээсэн ивээл хайр, тэдэнд хэлсэн сайхан үгс бидэнд эргэн ирдэг. Яг одоо юу бодож, юу ярьж, юу хийж байгаа маань өөрт болон бусдын амьдралд чухал нөлөө үзүүлдэг гэдгийг санаж явцгаая.

АНУ-ын ерөнхийлөгч асан Албин Куулиж "Хүн хүлээн авсан зүйлийнхээ төлөө хэзээ ч хүндлэгдэхгүй. Хүндлэл гэдэг түүний өгсөн зүйлийн төлөөх шагнал юм гэж хэлсэн байдаг. Мөн алдарт Жон Максвелл "Өглөг бол хамгийн дээд төлөвшлийн амьдрал" гэж хэлсэн юм. Үнэн үг шүү.

Та чухам юунд хэрхэн итгэдэг вэ, тэр зүйл чинь таны амьдралыг сайн буюу муу тал руу эргүүлнэ. Энэ дэлхийн баян, хүчирхэг эмэгтэйчүүдийн нэг Опра хэлэхдээ "Би 1950- иад онд Миссисипи мужид өсөж торнихдоо хүмүүс хар арьст хүмүүсийн тухай, эмэгтэйчүүдийн түхай, мөн ядуусын талаар юу гэж ярьдагт ер итгэдэггуй байлаа. Манай гэрийнхэн хар арьстнуудын азгүй хувь заяаны талаар ярихад нь би түүнийг чихнийхээ хажуугаар өнгөрөөж, миний амьдрал тийм болохгүй гэдэгт итгэдэг байлаа" гэж өгүүлсэн байдаг.

Тэрээр "Би өөрөөсөө, гэр бүлээсээ бүр агуу Миссисипигээс ч том хэн нэгэнд хамаардаг гэдэгтээ итгэдэг байсан юм. Би Бурханы хүүхэд гэдэгтээ итгэдэг байлаа. Тийм учраас би юуг ч хийж чадна гэж боддог байв" гэж дурсан бичжээ. Намайг дөрвөн настай байхад өвлийн хүйтэн өдөр эмээ маань халуун усанд буцалгаж угаасан хувцсыг өлгөн хатааж байхыг нь харж зогссон тэр мөчийг ер мартдаггүй юм. Эмээ над руу хараад "Намайг энэ ажлыг яаж хийж байгааг сайн харж сурч ав. "Чамд нэг л өдөр хэрэг болно" гэж хэлэхэд нь дотроо "Үгүй дээ эмээ, надад ингэх хэрэг гарахгүй гэж бодсон. Энэ бодлоо би хэзээ ч мартдаггүй. Ил гаргаж эмээдээ хэлээгүй, өөртөө л үлдээсэн" хэмээн алдартай бүсгүй маань ярьдаг.

Үнэхээр ч хүн өөрийнхөө талаар юу гэж бодно, тэр бодол амьдралыг нь тодорхойлдог. Намайг хүүхэд байхад миний насны охид оёж хатган, лифчик бандаашаа хүртэл оёод өмсчихдөг байлаа. Энэ сайн зүйл боловч харамсалтай нь надад ингэх хүсэл ердөө ч төрдөггүй байв. Одоо миний ээж нэг зүйлийг үргэлж дурсан ярьдаг. Битүүнд “Ээжээ, би эдгээр зүйлийг хийж сурахыг хусэхгүй байна. Би том болоод эрдэмтэй чадалтай хүн болчихоод энэ бүхнийг дэлгүүрээс худалдаад авчихдаг болно. Надад үүнийг оёж сурсан байх хэрэгцээ байхгүй болно" гэж хэлсэн ажээ. Ээж маань үүнийг тод санадаг бөгөөд "Миний охин өөрийн ирээдүйг төсөөлж, бас өөрийнхөө амьдралд тийм итгэлтэй хүүхэд байж дээ" гэж ярих дуртай.

Заримдаа бид өөртөө итгэх итгэлээ өсгөх гэж арайхийн урагшаа алхаж байтал бидний дотор байдаг сүүдэр мэт дагадаг өөртөө үл итгэх юм уу өөр буруу зүйлд итгэх итгэл маань хойш нь татан чангаан зуурдаг.

Харамсалтай нь олон хүн өөрийгөө чадамж, авьяас билгээсээ доогуур үнэлж явдаг. Өөрийгөө чадахгүй гэдгийг өөртөө итгүүлж, бусдын тийм үгэнд урхидуулсан байдаг. Их сургуулиа төгсөөд дээд шүүхэд ажиллаж байхдаа би одоо байгаа байдлаасаа өөр түвшинд заавал очих ёстой гэсэн хүсэл эрмэлзэл надад үргэлж байдаг байсан. Яагаад гэвэл тэр үед амьдрал хунд байсан. Авдаг цалин маань маш бага. Хоолонд ч хүрэлцэхгүй. Шинээр хувцас авч өмсөх талаар бол мөрөөдөөд ч хэрэггуй. Оюутан байхдаа авсан нэг шар гутлыг би дахин дахин засуулан өмсдөг байж билээ. Одоогийнх шиг машинд сууна гэж байх биш. Дандаа явган таваргана. Их хурдан хурдан алхаж явдаг байсан надад гутал маань тэсэлгүй л муудчихна. Энэнээс сайн амьдрал надад заавал ирэх ёстой гэж итгэж, харин энэ байдлаасаа хэрхэн гарах вэ гэж би үргэлж боддог байлаа. Би Америк ч юмуу Европ ч юмуу явж үзэхсэн, газар үзэж, нүд тайлахсан, энэ хүнд байдлаасаа гарч, арай өөр түвшинд хүрэхсэн гэж маш ихээр хүсэн тэмүүлж байлаа. Тэр үед нэгэн сэтгүүл дээрээс өөрт минь маш хэрэгтэй тэр өгүүллийг олж уншсан юм.

 Залуу бүсгүйчүүдэд зөвлөсөн тэрхүү энгийн бөгөөд агуу нэгэн зөвлөгөө амьдралыг минь орвонгоор нь өөрчилсөн гэж хэлж болно. Тэр үед би өөртөө үлгэр жишээ болох эмэгтэй хүнийг дотроо хайж явдаг байлаа. Тэрхүү өгүүлэлд "Залуу эмэгтэй та өөрийнхөө даган дууриах, үлгэр жишээ болох тийм эмэгтэйг олж ав. Хэрвээ эргэн тойрноосоо хайгаад олохгүй бол киноноос, номноос ч гэсэн авч болно. Тэгээд түүнийг даган дууриа. Тэр хүн шиг амжилтанд хүрэхийг хичээн зүтгэ. Тэгвэл нэг л өдөр бусад залуу охид өөрийг чинь хараад даган дууриахаар сонгосон байх болно" гэж бичсэн байсан юм. Яг тэр мөчид би том мөрөөдлийг өөртөө тээсэн юм. Нэгэн цагт залуу охид намайг өөрийнхөө даган дууриах, үлгэр жишээ болгох эмэгтэй болгон сонгох болно гэдэгт итгэсэн билээ.

Тэгээд "Ажил хэрэгч эмэгтэй" гэдэг киноны жирийн нэг нарийн бичгийн дарга бүсгүй корпорацын захирал болтлоо дэвшиж буй тухай өгүүлдэг киноны бүсгүйгээс тухайн үедээ урам авч байсан. Би яг түүн шиг үсээ богино тайрч, буржгар шаргалдуу болгон костюм өмсөн итгэлтэйгээр алхах болсон. Спортоор эрчимтэй хичээллэн жингээ хаяж, англи хэл сурахыг амжилтынхаа эх үндэс хэмээн итгэж зутгэсэн. Ийнхүү зорилготой амьдарч байхад биеийнхээ жинд санаа алдан зовох, нөхөргүй байгаадаа шаналах зэрэгт цаг зарцуулах шаардлагагүй болсон юм. Өөртөө итгэнэ гэдэг ирээдүйдээ итгэнэ гэсэн үг. Ирээдүйдээ итгэнэ гэдэг нь яг одоо өнөөдөртөө төвлөрч, мөрөөдөл заавал биелнэ гэдэгт итгэсэн амьдрал юм. Хүсэл мөрөөдөлдөө итгэнэ гэдэг амжилтын маань ихэнх хувь биеллээ оллоо гэж узэх ундэстэй. Яагаад гэвэл итгэл бидэнд найдварыг өгдөг. Найдвар бидэнд үйлсийг өгдөг. Үйлс маань бидэнд үр дүнг авчирдаг. Энэ л амжилтын энгийн цикл юм. Цикл гэж хэлж байгаа минь учиртай. Үр дүн буюу тодорхой хэмжээний амжилт нь бидний итгэлийг улам өрддөг. Ингээд их итгэл, их найдвар, их үр дүнгийн харилцан хамаарал бий болдог.
"Үнэ цэнэ" номноос

0
ЖИРГЭХ
Санал болгох
ТҮҮХЭН ӨДӨР: Томас Эдисон гэрлийн чийдэнг бүтээхийн тулд 1600 гаруй төрлийн материал туршсан
Төрийн ордонд хөлчүүрхсэн Б.Түвшин гишүүн өнөөдөр АН-ын бүлгээ даргална
Григорийн тоолол: Хүн төрөлхтөн цаг хугацааны гажуудлыг засаж 10 өдөр алгассан нь
Дууны хурдыг сөрсөн хоёр зоригтны түүх: Чак Йегер, Феликс Баумгартнер
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Зочин (124.158.70.80)
    ХААНААС ЮУГ МАХЧЛАН ОРЧУУЛААД ХУУЛААД ТАВЬЧИХВАА, ГОРЬГҮЙ Э
    2012 оны 04 сарын 11 | Хариулах
  • Зочин (124.158.70.80)
    аз жаргалаа дээд шүүхийн өвгөн шүүгчээс анхлан олж америк гараад дараа нь үргэлжлүүлэн өвгөн америктай гэрлэн одоо өвгөн ман-тай сүжирч амьдралыг бүтээж байгаа хүүхэн дээ
    2012 оны 04 сарын 11 | Хариулах
  • ЗОЧИН (202.21.113.66)
    ТОМООХОН ДҮР ЭСГЭГЧ. ХӨНДИЙ АМЬТАН БАЙЖ ДЭЭ... ЗАЙЛУУЛ ГЭДЭГ ШИГ
    2012 оны 04 сарын 09 | Хариулах
  • hen ch bish (202.21.113.138)
    ene huuhen MAN-aas az jargalaa olson bhoo. gehdee togos shig goyod gurgaldai shig dongodson ch urvagch urvagch heveerei uldenee. icdeggui ichinnorovoo
    2012 оны 03 сарын 28 | Хариулах
  • зочин (202.170.80.52)
    та өөрөө аз жаргалаа МАН-с олсон юм уу МАН-ыг аз жаргалтай болгосон юм уу тэр үед амьдрал хунд байсан.нөхөргүй байгаадаа шаналах Эдгээр үгнүүд чинь таалагдахгүй байна Бас таны бичлэгт монгол сэтгэлгээ алга Орчуулгын сургамжит өгүүллэг уншиж байгаа юм шиг санагдлаа
    2012 оны 03 сарын 21 | Хариулах
  • сайн уу (124.158.75.10)
    урьд нь миний ажлын ноу хау номыг нь уншиж байсан юм. их таалагдсан. энэ нийтлэл нь ч бас дажгүй болжээ. таалагдаж байна.
    2012 оны 03 сарын 21 | Хариулах
  • Зочин (182.160.57.245)
    ман-аас хайж байгаа юм уу аа
    2012 оны 03 сарын 16 | Хариулах
  • Зочин (124.158.75.10)
    хүний амьдрла гэдэг үргэжл сорилоттой тулгарч байх юм хүн блгон өөрийн гэсэн сонин намтартай байх юм даа сайхан бичжээ
    2012 оны 03 сарын 15 | Хариулах
  • Зочин (124.158.75.10)
    яг надад зориулж бичсэн юм шиг санагдчихлаа үнэхээр сэтгэлээсээ бичжээ одоо үлгэр дууриал авах эмэгтэйгээ хайна ааа
    2012 оны 03 сарын 15 | Хариулах
  • zaya (202.9.41.243)
    taalagdaj bn zuv bodoltoi huuhen bn
    2012 оны 03 сарын 15 | Хариулах
  • бие биенээ хайрлацгаая (202.179.19.39)
    Зүрх судасны өвчинясны сийрэгжилт үе мөчний өвчин элэг цөс бөөр уушиг нойр булчирхай дэлүү сахарын өвчин өтгөн хаталт зэрэг бүх эрхтэн системын өөрчлөлтүүдийг таны өөрийн био-энергийн түвшинд сүүлийн үеийн оношлогооны аппаратаар оношилж эмчлэх урьдчилан сэргийлэх зөвлөгөө өгөх зэрэг үйлчилгээ үзүүлж байна Мөн кальцийн дутагдлаас болж үүсдэг 160 гаруй өвчнийг анагааж эрүүл саруул болгоно Манайх НҮБ ДЭМБ-аас хүлээн зөвшөөрөгдөж онцгой үнэлэмж авсан орчин үеийн технологоор бүтээгдсэн 100 байгалийн гаралтай өндөр үр дүн бүхий эм бэлдмэл бүтээгдхүүнүүдээр эмчилж байна Манай бэлдмэлийг хэрэглэснээр хүчтэй антибиотек химийн гаралтай эм бэлдмэлүүдийн үлдэгдэл хорт бодисуудаас бие организмаа цэвэрлэхийн дээр суурь өвчнүүдээсээ бүрмөсөн салж эрүүлжих болно Дэлгэрэнгүй мэдээллийг 96058429 утсаар холбогдож авна уу Email tse_amore5yahoocom
    2012 оны 03 сарын 15 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • УИХ-ын дарга С.Бямбацогт АН-ын бүлгийн дарга Б.Түвшинд баяр хүргэлээ
    5 цаг 9 мин
  • Төмс хураалт 100 хувь дуусаж, үр тариа, хүнсний ногооны хураалт 82-87 хувьтай үргэлжилж байна
    5 цаг 33 мин
  • Ч.Лодойсамбуу: Ямар үр дүнд хүрэх, юу хийх нь тодорхойгүй МҮОНТ-ийн төсвийг хоёр дахин нэмсэн байна
    5 цаг 35 мин
  • Г.Цэдэвдорж агсны нэрэмжит хүүхдийн яруу найргийн “Мөнгөн морь” наадам болно
    5 цаг 47 мин
  • Г.Занданшатар өнөөдөр МАН-ын дарга Н.Учралд намын шинэчлэлийг бодит ажил хэрэг болгох, иргэдийн итгэлийг сэргээхэд чиглэсэн ил захидал гардуулав
    5 цаг 54 мин
  • SpaceX-ийн орлого 161 хувиар өсөж, Tesla-тай нэгдэх асуудлыг хэлэлцэж эхэллээ
    8 цаг 1 мин
  • Суданы худалдааны захад дроны цохилт өгсны улмаас 153 хүн амиа алдлаа
    8 цаг 16 мин
  • Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлин хотноо нээлээ
    11 цаг 18 мин
  • Спортын салбарын хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана
    11 цаг 40 мин
  • JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй
    11 цаг 57 мин
  • Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum Halloween” Steppe arena-д болно
    12 цаг 0 мин
  • The MongolZ BIG багт ялагдаж, хасагдах шатанд magic багийн эсрэг тоглохоор боллоо
    12 цаг 15 мин
  • Бразилчууд Meta компанийг тус улсын ерөнхийлөгчийн сонгуульд нөлөөлсөн хэмээн буруутгаж байна
    12 цаг 24 мин
  • ТҮҮХЭН ӨДӨР: Томас Эдисон гэрлийн чийдэнг бүтээхийн тулд 1600 гаруй төрлийн материал туршсан
    12 цаг 35 мин
  • “Винни-Пүүх”-гийн 100 жилийн ойтой давхцан Калифорнийн номын санд зэрлэг баавгай айлчилжээ
    13 цаг 4 мин
  • Баруун аймгуудаар цас орж, салхи шуургатай байхыг анхааруулж байна
    13 цаг 16 мин
  • Үйл явдал: Хэвлэл мэдээллийн шинэ чиг хандлага” сэдэвт эрдэм шинжилгээний хурал болно
    13 цаг 24 мин
  • "Албан татвар төлөх хугацааг сунгах тухай” засгийн газрын тогтоолын төслийг хэлэлцэнэ
    13 цаг 35 мин
  • Монголын U15 насны шигшээ баг Бүгд Найрамдах Азербайжан улсын Баку хотыг зорилоо
    Өчигдөр 17 цаг 39 мин
  • “Дулааны цахилгаан станц -3”-ын хүчин чадлыг өргөтгөн шинэчлэнэ
    Өчигдөр 17 цаг 30 мин
  • Нас нь бага, амжилт нь их Р.Омар зааны тухай сонирхолтой 24 баримт
  • Ханиадыг хашраах 15 арга
  • Airbus A380 онгоцоор 220 удаа ниссэн нисэхийн хорхойтон тансаг зэрэглэлийн бүхээгийг нь гэртээ авчирчээ
  • Дэлхийн хамгийн өндөр уулсын тухай 24 БАРИМТ
  • БӨХЧҮҮДИЙН ГЭРГИЙ НАРЫН СПОРТЫН НӨХӨРСӨГ ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
  • АН-ын бүлгийн жолоог атгасан Б.Түвшин гишүүний 24 баримт
  • С.Хүслэн гэх Монгол залуу найз охиных нь дугаарыг асуусан Uber Eats-ийн жолоочийг бууджээ
  • “Мөхлийн мөсөн гол” эрдэмтдийн тооцоолж байснаас хоёр дахин хурдан хайлж байж болзошгүй
  • Хойд Солонгос, Хятад улс 12 жилээр хойшилсон шинэ гүүрээ нээж, худалдааны шинэ цаг үеийг эхлүүллээ
  • Ядуугаас репийн хаан болсон Эминемийн амьдралын итгэмээргүй 24 баримт
  • Ирэх арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • 16 настай хүү бага сургуульд гал нээж гурван сурагч, нэг багшийг хөнөөжээ
  • Цагаан ордны шинэ ХНБД Кэти Захариа өмгөөлөгчийн шалгалтад тэнцээгүй ч өөрийгөө хуульч гэж танилцуулсан нийтлэлүүдээ түгээж байжээ
  • “G-HR day 2026” арга хэмжээг дөрөв дэх жилдээ зохион байгууллаа
  • Н.Учрал: Өрхийн орлогыг хамгаалахын төлөө хүнээ бодсон тодотгол батлагдлаа
  • Украинчууд Санкт-Петербургийг бөмбөгдсөний дараа Трамп Зеленскийг ЗЭМЛЭВ
  • Сүүлийн 24 цагт баавгайтай холбоотой 21 дуудлага бүртгэгджээ
  • НӨАТ-ын сугалаа ирэх Лхагва гарагт явагдана
  • Эргэн ирэлтээ хийж буй Улсын арслан Ц.Бямба-Отгоны 12 түрүү
  • ФОТО: Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн 105 жилийн ойн цэргийн ёслол боллоо
  • Нас нь бага, амжилт нь их Р.Омар зааны тухай сонирхолтой 24 баримт
  • АН-ын бүлгийн жолоог атгасан Б.Түвшин гишүүний 24 баримт
  • Н.Учрал: Өрхийн орлогыг хамгаалахын төлөө хүнээ бодсон тодотгол батлагдлаа
  • Сүүлийн 24 цагт баавгайтай холбоотой 21 дуудлага бүртгэгджээ
  • Ханиадыг хашраах 15 арга
  • Ирэх арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • БӨХЧҮҮДИЙН ГЭРГИЙ НАРЫН СПОРТЫН НӨХӨРСӨГ ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
  • Азийн V пара наадам албан ёсоор хөшгөө нээлээ
  • С.Хүслэн гэх Монгол залуу найз охиных нь дугаарыг асуусан Uber Eats-ийн жолоочийг бууджээ
  • “Мөхлийн мөсөн гол” эрдэмтдийн тооцоолж байснаас хоёр дахин хурдан хайлж байж болзошгүй
  • Airbus A380 онгоцоор 220 удаа ниссэн нисэхийн хорхойтон тансаг зэрэглэлийн бүхээгийг нь гэртээ авчирчээ
  • Өнөөдөр тоглолтоо хийх дуучин Н.Ундралын сонсогчдын сайн мэдэх 10 дуу
  • Ядуугаас репийн хаан болсон Эминемийн амьдралын итгэмээргүй 24 баримт
  • НӨАТ-ын сугалаа ирэх Лхагва гарагт явагдана
  • Цагаан ордны шинэ ХНБД Кэти Захариа өмгөөлөгчийн шалгалтад тэнцээгүй ч өөрийгөө хуульч гэж танилцуулсан нийтлэлүүдээ түгээж байжээ
  • UBIFF-2026: “Нандин эрдэнэ”, "Гарын таван хуруу" киног театрт үзмээр байна уу?
  • Украинчууд Санкт-Петербургийг бөмбөгдсөний дараа Трамп Зеленскийг ЗЭМЛЭВ
  • Өнгөрсөн 24 цагийн хугацаанд баавгайтай холбоотой 16 дуудлага бүртгэгджээ
  • Азийн V пара наадамд Монгол Улсаа төлөөлөн 44 тамирчин оролцож байна
  • Эргэн ирэлтээ хийж буй Улсын арслан Ц.Бямба-Отгоны 12 түрүү
24 баримт
  • Монгол улсын төрийн дууллыг хэн зохиосон бэ?
  • Нас нь бага, амжилт нь их Р.Омар зааны тухай сонирхолтой 24 баримт
  • Дэлхийн хамгийн өндөр уулсын тухай 24 БАРИМТ
  • Ядуугаас репийн хаан болсон Эминемийн амьдралын итгэмээргүй 24 баримт
  • АН-ын бүлгийн жолоог атгасан Б.Түвшин гишүүний 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК