зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.10.03
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Баяр жаргалтай зэрэгцэн харуусал тээгдэж үлддэг юм байна

2012-3-21
0
ЖИРГЭХ
Ардын жүжигчин, төрийн хошой шагналт, хөгжмийн зохиолч Н.Жанцанноровын Монголын урлагт оруулсан хувь нэмэр үлэмж их билээ. Монголд битгий хэл гадаадын олон оронд уран бүтээл нь гайхагдаж байдаг энэ эрхмийг манай уншигчид дэндүү сайн мэднэ. Тэрбээр бидэнтэй хөгжмийн ертөнцөд туулж ирсэн сайн, саар зүйлүүдийнхээ талаар илэн далангүй сэтгэгдлээ хуваалцсан. Мөн энэ үеэр бурханы оронд очсон уран бүтээлч нөхдөө дурсаж ярьсан юм. Түүнийг “Өглөөний цай” буландаа урьж ярилцлаа.
Ардын жүжигчин, төрийн хошой шагналт, хөгжмийн зохиолч Н.Жанцанноровын Монголын урлагт оруулсан хувь нэмэр үлэмж их билээ. Монголд битгий хэл гадаадын олон оронд уран бүтээл нь гайхагдаж байдаг энэ эрхмийг манай уншигчид дэндүү сайн мэднэ. Тэрбээр бидэнтэй хөгжмийн ертөнцөд туулж ирсэн сайн, саар зүйлүүдийнхээ талаар илэн далангүй сэтгэгдлээ хуваалцсан. Мөн энэ үеэр бурханы оронд очсон уран бүтээлч нөхдөө дурсаж ярьсан юм. Түүнийг “Өглөөний цай” буландаа урьж ярилцлаа.

-Та Монголын урлагийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж яваа хүний нэг. Энэ ч үүднээс уран бүтээлүүд тань гадаад, дотоодод олонтаа эгшиглэдэг?

-Би амьдралынхаа тал хувийг морин хуурын төлөө зориулж ирсэн. Үүний тулд морин хуурын сайн хөгжим бичих хэрэгтэй. Тэгэхгүй бол морин хуураар ганцхан уртын дуу татаад хол явахгүй шүү дээ. Миний хувьд 20 жилийн хугацаанд 70 гаруй хөгжим бичсэн. Түүнийг бүхий л хуурчид тоглож байна. Бүтээлээ сонсох бүрд үүнээс арай өөр маягаар илүү сайн хөгжим хийх юмсан гэсэн хүсэл төрж явдаг. Миний бүтээлийг олон оронд тоглодог. Бас олон улсын номын сангуудад судалгааны бүтээлүүд маань их байдаг юм билээ. Би амьдрах утга учрыг ойлгодог учраас хөгжим бичдэг. Түүнээс өглөө нар гарахыг хараад, орой нар жаргахыг тоолоод сууна гэвэл утгагүй биз дээ. Тийм учраас би өөрийнхөө хийхийг хүсч байгаа зүйлээ чадлынхаа хэрээр цагтай уралдаж амжиж хийхийг хичээдэг. Амьдрах хугацаандаа өөрийн гэсэн бүтээлийг бүтээж чадах юм бол тэр нь дараагийн үедээ хэрэг болно. Үүнийг би хүн болсны хэргээ бүтээж байна гэж ойлгодог. Бизнес хөөсөн ч өөрийгөө муу бизнесмэн байхгүй байх байсан гэж боддог.

-Энэ олон бүтээлээсээ тэр, энэ гэж онцолдог уу?

-Үгүй ээ. Би бүх уран бүтээлээ ард түмэнд зориулж хийж байгаа шүү дээ. Нэг ч бүтээлээ өөртөө зориулсан гээд дуулж, хөгжимдөж явсангүй. Би тухайн үеийн хөгжмийн зохиолчид дотроосоо ганцхан төрийн албан хаагч нь байсан. Улс төр, намд зүтгэж явсан хэдий ч уран бүтээлийн ажлаа шаргуу хийж байсан.

-Охин тань таныавьяасыг өвлөж яваа. Аавын зүгээс нэлээдгүй зааж зөвөлнө биз?

-Охин маань одоо 30 гарчихлаа. Морин хуур тоглох нас нь ч өнгөрч байна. Гэлээ ч би охиноо сайн морин хуурч бас урлагийн сайн менежер болж чадна гэдэгт итгэлтэй байдаг. Урлагийн хүн учраас биеэ зөв сайхан авч явж бусдыг хүндэтгэж бай гэж охиндоо хэлдэг. Ер нь би хажуудаа байгаа бүх хүмүүсийг надаас илүү гэж ойлгодог. Тийм учраас би хүнийг дээр доор гэж ялгаварлаж үздэггүй. Тэгж чадвал хүнтэй найз нөхөд явж чадна, бас хүмүүсийн сэтгэлийг татаж хүнд урам өгч, хамтарч юм бүтээж чадна.

-Нэгэн үе мөр зэрэгцэн гайхамшгтай бүтээл туурвиж явсан Төрийн шагналт хөгжмийн зохиолч Л.Билэгжаргал, Ц.Чинзориг нар өнөөдөр дэргэд тань алга. Тэднийг дурсах үе бишгүй гардаг байх даа?


-Ц.Чинзориг бол миний гарын шавь. Харин Л.Билэгжаргалд нэг жил хичээл заасан. Үнэхээр гайхамшигтай хүмүүс байлаа. Тэднийгээ цагаас нь эрт алдсаныг миний муугийнх гэж боддог. 1980-аад оны уран бүтээлчид ихэнхдээ Орост сургууль төгссөн хүмүүс байсан. Тэр үед би маш сайхан мөрөөдөлтэй байсан ч харамсалтай нь түүндээ хүрч чадаагүй. Төрийн соёрхолт хөгжмийн зохиолч Л.Билэгжаргалыг Ардын дуу бүжгийн чуулгын уран сайхны удирдагчаар, Ц.Чинзоригийг Хөгжим бүжгийн дунд сургуулийн уран сайхны удирдагчаар, Нацагдоржийг Дуурийн театрын уран сайхны удирдагчаар, Хангалыг Улсын филармонийн уран сайхны удирдагчаар насаар нь байлгана гэж бодож байсан. Учир нь том хөгжмийн зохиолчид урлагийн том байгууллагыг авч явдаг юм. Тухайлбал Дуурийн театрыг Ардын жүжигчин, Төрийн хошой шагналт Б.Дамдинсүрэн, Хөгжим бүжгийн дунд сургуулийг Л.Гончигсумлаа, Ардын дуу бүжгийн чуулгыг Л.Мөрдорж нар нэр төртэй авч явсан. Тийм учраас дараагийн үеийн том төлөөлөгчид үргэлжлүүлэн авч явбал Монголын урлаг дэлхийд дийлдэшгүй багтай болно гэж баярлаж байсан. Гэвч харамсалтай нь архи л тэднийг минь цагаас нь эрт буцаасан даа. Би тэдний хойноос олон жил хөөцөлдсөн. Загинаж, алгадаж ч үзсэн. Бүр эрүүлжүүлэхэд орсон байхад нь хэнд ч мэдэгдэлгүйгээр машинаараа очиж авдаг байлаа. Гэсэн ч дийлээгүй. Хэрэв тэд өнөөдөр амьд байсан бол би ингэж ядрахгүй байсан. Би өнөөдөр ганцаардлын зовлонг үзэж явна. Үнэхээр бид гар сэтгэл нийлдэг байлаа.

-Нэр хүнд өсөх тусам хар бараан зүйл дагаж байдаг нь хорвоогийн жам. Та ч бас энэ замыг тойроогүй?

-Би нас явсан хойноо Ардын жүжигчин болсон л доо. Тэгээд цолоо авчихаад зуслан руугаа явж байтал манай нэг хөгжмийн зохиолч утсаар Жанцанноров оо чи хурдан үхээд бид нарын замаас зайлаад өгөөч гэсэн. Тэгэхээр нь би хөгшөөн маргааш чам дээр үнэмлэх, тэмдэг хоёроо аваад очъё, чи зүүчих,чамд зохино, чи Ардын жүжигчин болохоор юм хийсэн хүн шүү дээ гэж хэлсэн. Ер нь урлагт зүтгэж явахдаа асар олон бэрхшээлийг тууллаа. 1980-аад оны томчуултай ажиллаж байсан болохоор тэр үеийн хүмүүс ёс суртахууны хувьд хэрхэн ялзарсан байв, сайн хүн яаж тодорч байв гэдгийг би сайн мэднэ. Гэхдээ тэр бүхэнд өширхдөггүй. Шагнал урамшуулалын хувьд ч атаа хорсол их байсан. Миний хувьд “Мандухай цэцэн хатан” киноны хөгжмийг бичиж үеийнхнээсээ хамгийн түрүүнд Төрийн шагнал хүртсэн. Гэхдээ мэргэжлийн түвшинд хийсэн бүтээлээрээ ярих юм бол хөгжмийн зохиолч Хангал надаас түрүүлж авах ёстой байсан. Хожим намайг Багшийн сургуулийн оюутан байхад “Аяны шувууд” дуугаа зохиочихсон байсан шүү дээ. Тэгээд маргааш нь Хангал баяр хүргээд орж ирэхэд нь би хөгшин чинь чиний шагналыг авчихаад сууж байна гэж хэлж байлаа. Дараа жил нь би Хангалын бүтээлүүдийг тодорхойлоод хүмүүсээс саналыг нь аваад 1990 онд тэр маань Төрийн шагнал авч байлаа. Түүнээс хойш Шарав, Нацагдорж, Билэгжаргал гээд жил дараалаад бүгдээрээ Төрийн шагнал хүртсэн. Шагналууд цаг хугацааны хувьд ойртсон болохоос биш тэдний хэн нь ч арын хаалгаар аваагүй. Бүгд л авах ёстой хүмүүс байсан.

-Таныг урлагийн ээдрээт амьдралыг хангалттай туулсан гэж ойлгодог?


-Тийм ээ. Хорвоод хүсэл хясал хоёр зэрэгцэж байдаг жамтай. Түүн шиг миний аз жаргалтай амьдралын гуравны нэг нь харамсал байсан. Гэхдээ би харамслыг тооцдоггүй. Уужуу сэтгэлтэй байж хатуу замыг туулах ёстой. Тийм учраас өнөөдөр миний үеийн Монголын хөгжмийн амьдрал тэр тусмаа урлаг соёлын амьдралыг надтай хуваалцах хүн тун цөөхөн байна. Үнэнийг хэлэхэд ганцаардаж байна. Гэхдээ ганц хоёр түшигтэй хүн байна л даа. Тухайлбал Морин хуур чуулгын дарга Б.Батчулуун. Эргээд бодоход хамгийн сайхан зүйл бүтээж явсан хүмүүс хамгийн их харамсалтай явдаг юм байна. Баяр жаргалтай зэрэгцэн харуусал тээгдэж үлддэг юм байна. Наад зах нь урлагийнхны цалинг социализмын үеийнх шиг өгч, капитализмын маягаар ажлыг нь дүгнэх гээд байдаг тогтлолцооны зөрчлүүд зарим хүмүүсийг их бухимдуулж байна. Эрдэмтэн мэргэд урлагийн сайхан хүмүүс нийгмийн хатуу нугачаанд их үрэгдэж байгаад их харамсдаг. Намайг хүмүүс төрийн шагналыг бүгдийг нь авчихсан азтай, жаргалтай хүн байж юундаа харамсдаг юм гэж бодох байх. Гэтэл дээрх зүйлүүд харамслыг нөхөж чадахгүй шүү дээ. Тэр бүхнийг яриад байвал толгой дотор их юм байна. Гэхдээ дандаа юмыг хараар бодно гэж юу байхав, сайхан дурсгалт мөчүүд олон байдаг. Жишээ нь зууны манлай дуучин Н.Норовбанзад гуайтай дэлхийг тойрч явсан, С.Гончигсумлаа гуайгаа нас барахынх нь өмнө вагонд суугаад бүх амьдралаа яриад сууж байсан үе гээд мартагдашгүй дурсамж олон.

-Таны олон сайхан дуу ард түмний дунд домог болон дуулагддаг.Танд яруу найрагчид шүлгээ өгөхдөө жаахан жийрхдэг үү. Ер нь та шүлэг голдог уу?

-Би хүний бүтээлийг голно гэж юу байхав. Сайхан шүлэгнүүд ирдэг. Гэхдээ тэр хүний санаж байгаа санаа, миний санаа хоёр авцалдахгүй бол дуу болохгүй шүү дээ.

-Манайд дуучид нь л нэрд гараад байдаг болохоос биш тухайн бүтээлийн үр үндсийг тарьсан хөгжмийн зохиолчдын хөдөлмөр төдийлөн үнэлэгддэггүй. Энэ тал дээр ямар бодолтой явдаг вэ?

- Би дуучдыг дууг маань амьдруулаад нэр төр олж ард түмэндээ үнэлэгдэж байвал сайхан хэрэг гэж боддог. Дуучин Мөнхбаяр “Чандмань эрдэнэ”, Монгол улсын гавьяат жүжигчин Э.Бүрнээбаяр “Ээждээ,”Ц.Түвшинтөгс “Бурхан бумбын орон” С.Жавхлан Т.Баясгалан хоёр “Мөнхрөх ч биш дээ” Ардын жүжигчин А.Энхтайван “Хүний заяа”дуунуудыг маань дуулж олонд хүргэсэн. Надад та нар миний дууг дуулж дуучин болсон гэж хэлэх эрх байхгүй. Би дуучдад нэг ч дуугаа ч зарж үзээгүй. Харин Өвөрмонголоос хоёр гурван дуу хийж өгөөч хөлс мөнгийг нь өгье гэсэн санал ирсэн. Дуучид өөрсдөө л дуунд минь клип хийлгэчихсэн дуулж байдаг. Бүтээл маань гайгүй болоод л дуучид дуулж байгаа болов уу гэж боддог шүү дээ. Түүнээс миний сайн дууг дуулж нэрд гараад байна гэж огтхон ч боддоггүй.

-Тэгвэл одоогийн дуучдын талаар ямар бодолтой явдаг вэ?

-Өнөөдөр дуучид бут авна, зад авна гэж ярьдаг болж. Үүнийг цаг үе нь өөр болсон гэж ойлгохоос биш одоогийн залуучууд юу ч хийж чадахгүй байж өөрсдийгөө дөвийлгөж онгироод гэж хэлэх арга байхгүй. Социализмын үед хүнийг хүмүүс тодруулдаг байсан. Харин капитализмын үед хүн өөрөө тодрох шаардлага гарч ирж байгаа юм. Тийм учраас тэднийг буруутгах аргагүй.

-Манайд морин хуурчдын олон улсын хоёрдугаар наадам болж байна. Анх санаачилж хийж байсан хүний хувьд ямар бодолтой байна вэ?

-Би 1989 онд Монголын хөгжмийн зохиолчдын холбооны дарга, намын төв хорооны гишүүн байлаа. Тэр үед бид уртын дуу, морин хуурыг дэлхийн түвшинд гаргаж ирэхгүй бол болохгүй юм байна гэсэн ойлголтод хүрсэн. Тэгээд энэ бодлогыг хэрэгжүүлэхийн тулд 1989 онд Өвөрмонголоос морин хуурчдыг урьж 108 морин хуурчдийг цуглуулаад анхны наадмаа хийж байсан түүхтэй. Тэр үед одоогийн ҮДБЭЧ дээр морин хуурын квартит эхэлж “Цэцэг нуурын хөвөөнд” гэдгийг тоглодог байсан юм. Бас хангинуур Гомбожов гэж Индайны их сургуулийн эрдэмтэн Монголд ажиллаж энэ наадамд оролцож байсан. Харамсалтай нь тэр хүн наадмын үеэр таалал төгссөн. Тэр хүнийг Төв номын сангаас эцсийн замд нь үдэхэд анх удаа морин хуур эмгэнэлийн хөгжим тоглосон юм. Түүнээс хойш морин хуур наадмын олон уралдаан, наадмыг зохион байгууллаа. Морин хуур сонирхдог хүмүүс ч дэлхийд гарч ирж дэлхий дахинд түгэж эхэлсэн. Тэгээд Японд ажилладаг Бат-Эрдэнэ бид нар зөвлөж байгаад Дэлхийн морин хуурын холбоог байгуулсан. Дараа нь надаар ахлуулсан Монгол туургатны соёл эрдэм шинжилгээний сан бий болсон. Энэ хоёр байгууллага хамтарч 2008 онд Улаанбаатар хотод морин хуурчдын олон улсын наадмыг анх удаа зохион байгуулсан. Тэндээс хоёр жил тутамд энэ наадмыг зохион байгуулъя гэж тогтоод энэ жил хоёр дахь удаагаа зохион байгуулж байна. Жилээс жилд өргөжиж оролцох орны тоо ч нэмэгдэж байна.

-Бас морин хуурын хэлбэр хэмжээг тохируулна гээд урлах тал дээр их анхаарах болж?

-Тийм ээ. Морин хуур дэлхий дахинд түгэж байгаа нөхцөлд дэлхийд нэг л хөгжмөөр хөгжимдөх ёстой. Энэ үүднээс өнгөрсөн жил морин хуурч урлаачдын зөвлөгөөн болж ийм хуурыг мэргэжлийн хуур гэж үзье гээд хэлбэр дүрс, хэмжээ орох мод наах цавуу өнгөлгөө энэ бүгд нь ямар байх талд дээр тохирсон. Тэгээд энэ жил мэргэжлийн хуур урлаачдын уралдаан явуулаад гурван хуурыг шалгаруулсан. Тийм учраас одоо морин хуурын хөгжмийн зэвсэг дэлхий дахинд стандартчлагдаж эхэллээ гэсэн үг. Энэ стандартын хуураар хуурдахаар дэлхийн хаана ч гэсэн морин хуур нэг л янзаар хөгжимдөх боломжтой болж байгаа юм. Өнөөдөр морин хуур үндэснийхээ хил хязгаараас даваад глобалчлагдсан байдал руу орлоо. Энэ нь монгол хүн хүн төрөлхтөний соёлд оруулсан хувь нэмэр. Харин одоо энэ хувь нэмрийг нь дэлхий дахины хүртээл болгох боломж бидэнд гарч ирж байна. Өөрөөр хэлбэл бид 20 гаруй жил хөөцөлдсөний үр дүнд морин хуур хөгжмөөрөө дэлхий дахины анхаарлыг татлаа гэж ойлгож болно.Үүнийг Монгол төрийн бахархал гэхээс өөр юу гэх билээ.

-Морин хуурт зориулсан олон бүтээл ард түмний сонорыг мялаадаг?


-Энэ үнэн. Хөгжмийн зохиолчид морин хуурын асар олон тооны сайн бүтээлүүд туурвисан. 20 жилийн дотор 200 орчим морин хуурын бүтээл гарлаа. Энэ бол том дэвшил. Тэр ч бүү хэл морин хуурт зориулж Америк, Япон хүн хөгжим бичиж байна. Бас урлаж байна. Ингэж дэлхийн түвшнийх болж хувирч байна шүү дээ. Өнөөдөр Японд 600 гаруй хүн өдөр тутам морин хуураар хичээллэж байна. Тэдний дунд компанийн эзэд, тогооч, программист, инженер, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, тэтгэвэрт гарсан эмгэд хөгшид байна. Тухайлбал энэ морин хуурын хоёрдугаар уралдаанд 72, 76 настай хөгшчүүл оролцож байна. Тэтгэвэртээ гарчихаад зөвхөн морин хуураар амьдралаа хөөж байна. Маш гайхамшигтай хөгжимдөж байна. Гэтэл манайхан морин хуураа Өвөрмонгол руу алдлаа, гадаадынхан тоглож байна, энэ Жанцанноров юу хийж байгаа юм гээд над руу дайраад байдаг. Түүний оронд ханандаа тахиж залаад байгаа морин хуураа жилдээ нэг шороог нь арчиж татаж бай гэдгийг хэлмээр байна. Тэгж байж Монголын үндэсний бахархал болно гэсэн үг. Хүн бүр сайн муу нь хамаагүй морин хуураа татъя гэдгийг уриалж байна. Зөвхөн хэдэн мэргэжлийн хүний ажил мэт ойлгодгоо болих цаг болжээ. Энэ наадмын зорилго ч үүнд оршиж байгаа юм.
0
ЖИРГЭХ
Санал болгох
BBC: 80 жилийн өмнөх цөмийн дэлбэрэлтийн УЛ МӨР хүн төрөлхтөнд ямар тустай вэ?
"The Beatles"-ийн ард байсан хүн
Гадаад харилцааны ган татлагат гүүр
"Бууж мордох хорвоо"
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • tand (202.126.89.183)
    ta huviin ambitstai, yumiig alagchilj uzdeg, tuhailbal morin huuriin chuulha , undesnii duu bujgiin chuulga 2 tand hoyor uur unguur haragddag ta ingej harahaar busad ni yah ve
    2012 оны 10 сарын 18 | Хариулах
  • amjilt (202.55.191.57)
    yag uneniig helehed ene hun shig aguu hun ene zuund dahin turuhguiboluu, uneheer gaihamshigtai, jantsannorov guaigaa hundelj ulam saihan ayalguu hugjmiig zohioj hoich uedee munhlun uldeeh heden zuund ch bainga egshigleh olon saihan ayalguug zohiogooroi gej husie, tanaas ih zuiliig ard tumen tani husch bgaa, mongoliin baharhal bolson hun shuu ta
    2012 оны 04 сарын 30 | Хариулах
  • Çî÷èí (124.158.70.198)
    Æàíöàííîðîâ øèã àâúÿàñòàé, á¿òýýëòýé õ¿íýý õàéðëàæ áàéãààðàé Ìîíãîë÷óóä ìèíü. Áóðõàí ºðøºº.
    2012 оны 04 сарын 23 | Хариулах
  • zochin (85.218.60.11)
    delhiin olon orond mogol undestenguurbii.orost,hyatadad,ted morin hyyraa ezemchiherhtei.gantsahn bid bish.tuuniig negtgej jinhene mongol unsestenii hemjeend niiluuljchadsan ni gaihamshig bishuuherbee morin hyyr gants manaihaa geed baisan bol morin hyyr delhiid gaihagdaj chadahgui,teher yrlag bolm buh undes 1tnii um gedgeree mash agyya bolj delhiid tanigdaj bn.ene hun mash holch yhaantai hunbn
    2012 оны 04 сарын 21 | Хариулах
  • zochin (182.160.26.153)
    ovormongolchuud ch gesen mongol hvmvvs morin huur ch gesen tednii hogjim shvv dee
    2012 оны 04 сарын 09 | Хариулах
  • орхон23-10в (182.160.39.158)
    нэмж хэлэхэд, монголын урлагийнхний 70 жилийн турш хөгжүүлж орчин үеийн сонгодог хэлбэрт оруулсан урлагаа ямар ч хамгаалалтгүй өвөрмонголчуудад заасан нь буруу, тэд Хятад улсын нэр дор дэлхийн тавцанд гарахдаа монголын урлагийнханы өрсөлдөгч, улмаар монгол улсын нэр хүндийг үгүйсгэх, аль нь тусгаар тогтносон монгол улсын урлаг, аль нь Хятадын нэр дор гарч ирж буй хуулбар болохыг ялгахгүй, бүгд хятадынх юм шиг ойлгогдох цаг үе ирж магадгүй шүү.
    2012 оны 04 сарын 03 | Хариулах
  • орхон23-10в (182.160.39.158)
    Таныг болон монголын урлагийнханыг биширч хүндэтгэж явдаг шүү. Гэхдээ Танд болон бусдад нь хандаж хэлэхэд, Та бүхний өвөрмонголчуудад сургасан болгон чинь монголын нэрээр биш Хятад улсын нэрээр дэлхийн тавцанд гарч байгаа шүү. Хөөмийлдөг хужаа гэж байхгүй байхад хөөмийг хужаагийн нэрээр дэлхийн биет бус оюуны өв санд бүртгэсэн нь монголчуудын хувьд маш том алдаа болсон. Өвөрмонголчууд бидний ахан дүүс хэдий боловч тэд Хятад улсын нэгэн хэсэг тул Та бүхний заасан болгон монголын нэрээ бус, Хятадулсын нэр дээр дэлхийн тавцанд гарч байгаа нь үнэхээр харамсалтай байна. Энэ бол монголчууд бид оюуны тусгаар тогтнол, соёлын иммунитетээ бусдад алдаж байгаа нэн харуусалтай хэрэг юм.
    2012 оны 04 сарын 03 | Хариулах
  • Aminaa (202.180.216.235)
    Үнэхээр сайхан хүн. Таны зохиосон аянуудыг сонсоод тайвшралыг олж авдаг. Дахин давтагдашгүй авъяастай хайрламаар хүн дээ. Амжилт хүсье.
    2012 оны 04 сарын 03 | Хариулах
  • Зочин (202.55.182.82)
    Жанцанноров гуай сайн хөгжмийн зохиолч .Маргах аргагүй.
    2012 оны 03 сарын 31 | Хариулах
  • zochin (182.160.23.244)
    urt nasalj ulam ikhiig buteegeerei !
    2012 оны 03 сарын 31 | Хариулах
  • gayaa (202.126.91.88)
    ta shvv tanair bahrhaj bna
    2012 оны 03 сарын 31 | Хариулах
  • Зочин (49.0.161.110)
    Jantsannorov guyaidaa eruul enh, hamgiin sain saihniig husen erooe. Ta bol saihan hun, tanaar urgelj baharhaj yavdag. Aviyas bileg tani ulam undrah boltugai!
    2012 оны 03 сарын 30 | Хариулах
  • Зочин (202.170.68.131)
    Хөгжмийн зохиолч Шарав яасан бэ. Энэ хоёр хоорондоо сайнгүй харьцаатай байдаг юм байх даа. Жанцанноров гуайд урлагийн амьдралыг хуваалцах хүнгүй ганцаардсан байна шд ккк. Монголд энэ 2 л одоо цагийн оргилууд биз дээ.
    2012 оны 03 сарын 29 | Хариулах
  • zochin (202.126.91.192)
    Urlag shigee aguu gegeen bai l daa, maniahan. Neeree yadaj l ene hun shig saihan yaridag bolohson. Ard tumend sonsdog hun gej baidgyn. Yag l amerikchuud Oprag sonsdog shig. Jantsannorovyg, Lhagvasuren guaig mongolchuud sonsdog l um da
    2012 оны 03 сарын 29 | Хариулах
  • urlag (202.126.91.192)
    bi urlagiinhnyg ih l gegeeleg. Saihan humuus gej boddog bailaa. Yundaa ingej negendee ataarhdag bnaa. Heniig ard tumen huleen zuvshuurnu ter hun aguu, Jantsannorov aguu. Hen margah um. Chadval busdaar alga tashuul chadahgui bol duugui l bai, Ard tumen aryn haalgaar alga tashdaggui um aa
    2012 оны 03 сарын 29 | Хариулах
  • Зочин (180.149.69.200)
    5 тив 4 далайд танигдсан жинхэнэ од Монголд хоёрхон байдаг нь Жанцанноров, Норовбанзад бусад нь 4 уулын дундах одонцор
    2012 оны 03 сарын 28 | Хариулах
  • sain nohor (180.149.74.96)
    Hugjimdoo chi aguu,ambiitstai chuu,um umand buu navsagna,yrihdaa bodoltoi bai,aamind orson humuusee martaad bsina chuu,bagchiin surguuliaas chini mefdeh darga chini u u navsagna
    2012 оны 03 сарын 24 | Хариулах
    • Өвөрмөц ая зохиогч
      2012 оны 03 сарын 24
  • Зочин (103.11.193.118)
    Жанцанноров агуу хүн гэдэг нь үнэн ч гэсэн түүнд хувийн амбиц бий шүү!Монголчууд морин хуураа дээдлэн эмэгтэй хүний салтаанд хавчуулахаас цээрлэдэг байсан. ХБК-ийн морин хуурын багш нар Жамяъан, Батбаяр, Баасанхүү, Батчулуун, Амаржаргал нар маань тэгж ч сурагчдад уламжлалыг зааж сургадаг байсан. Харин Жанцанноров гуай морин хуурт зориулсан хөгжмийн уран бүтээлүүд хийсэндээ саймширч өөрийнхөө охинийг ХБК-д оруулж анхны эмэгтэй морин хуурч болгож болгосоноороо уламжлалыг эвдсэн нь таалагддагүй.
    2012 оны 03 сарын 23 | Хариулах
    • unshigch
      kkk
      2012 оны 03 сарын 23
  • Зочин (202.126.91.142)
    Bayar hurgei, aguu hugjmiin zohoilchdoo
    2012 оны 03 сарын 23 | Хариулах
  • Зочин (202.170.80.37)
    ta uneheer gaihamshigtai avyastai hun shuu. harin 1 saihan tuguldur huuriin kontsert toglooch gej sanal taviya. biletni une ni het undur bish bol saih bna
    2012 оны 03 сарын 23 | Хариулах
  • ддд (202.126.91.40)
    Дэндүү дээ даанч дэндүү дээ гэж нэг дуу байдаг шиг монголын маань үндэсний энэ гайхалтай өв соёл олон улсад танигдаж л байвал бидний бахархал биш гэж үү. Энэ тасархай хөгжмийн зохиолчдоо уран бүтээлийн их амжилт хүсъе
    2012 оны 03 сарын 23 | Хариулах
  • zoch (122.201.18.135)
    gaihaltai, mundag hun shu,yarij helj bgaa ni hurtel uneheer oor, argagui l sod hun yum,
    2012 оны 03 сарын 22 | Хариулах
  • Íàð (124.158.64.88)
    Òàíààð áàõàðõàæ, ø¿òýæ ÿâäàã ø¿¿., ÿòãûí êîíöåðòûã òàíü äàõèí äàõèí ñîíñîæ áîäîë áîëîí ñóóõ äóðòàé áè.,
    2012 оны 03 сарын 22 | Хариулах
  • Зочин (124.158.64.88)
    Òàíààð áàõàðõàæ, ø¿òýæ ÿâäàã ø¿¿., ÿòãûí êîíöåðòûã òàíü äàõèí äàõèí ñîíñîæ áîäîë áîëîí ñóóõ äóðòàé áè.,
    2012 оны 03 сарын 22 | Хариулах
  • Дээгий (202.131.226.194)
    Та минь урт насалж удаан жаргаж биднийгээ баярлуулаарай. Тань шиг хүн 100-н жилд ганц л төрөх байх
    2012 оны 03 сарын 21 | Хариулах
  • zochin (203.194.115.15)
    agyy xvn.estoi l mongoliin baxarxal bolson xvn yum daa. ene vgiig minii sonsson ayalgyy l uuriin erxgvi xelvvlj baina l daa . mongold xamgiin olyylaa xamgiin olon shvtegchtei xvn ta shvv. ta vrgelj munxud ervvl saryyl baij mongol saixan ayalgyygaaraa delxiig dorgioj yabaarai.tanii xugjmiig sonsson ter udur tengerleg mongol xvn gedgee mederch tolgoi deegvvr setgel orgilyyn yabdag mongol xvn mash olon baidag.taniig zyragtaar xaraad ogshdog xairladag urubddug gaixyyldag ard tvmen chini bii.tand yrt ydaan naslaxiig eruue.
    2012 оны 03 сарын 21 | Хариулах
  • зочин (202.131.225.147)
    яг үнэн хайрламаар дэндүү авъястай хүн шүү
    2012 оны 03 сарын 21 | Хариулах
  • ts (182.160.54.65)
    bagshdaa amjilt husie
    2012 оны 03 сарын 21 | Хариулах
  • Зочин (180.149.65.162)
    hairlam saihan hvn dee
    2012 оны 03 сарын 21 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Хагас коксон шахмал түлш тохирлын гэрчилгээтэй боллоо
    6 мин
  • 24 ФОТО: Сүхбаатар дүүргийн багш нарын баярын хурал боллоо
    2 цаг 29 мин
  • ХХБ Бүгд Найрамдах Турк улсын “AKTIF BANK”-тай хамтын ажиллагааны санамж бичиг үзэглэлээ
    2 цаг 58 мин
  • Олон улсын Санхүүгийн корпорац Голомт банканд 160 сая ам.долларын санхүүжилтийг олголоо
    3 цаг 45 мин
  • Улирлын томуу идэвхжлийн түвшинд байна
    4 цаг 2 мин
  • “Mommy brain” гэж юу вэ?
    4 цаг 11 мин
  • “Динза Цондоолойгийн анд найзууд” НҮТББ-ынхан талбай дээр хууль бусаар өвөлжих гэж байжээ
    4 цаг 18 мин
  • Гар утасны хэрэглээ: Утсыг толгойдоо нааж хэрэглэхээс зайлсхийгээрэй
    4 цаг 48 мин
  • Хунтайж Уильям: Би хаан болохоороо хаант засаглалд өөрчлөлт авчирна
    5 цаг 2 мин
  • Томуугийн эсрэг дархлаажуулалт хийж байна
    5 цаг 12 мин
  • Teachers day: Багшдаа баярын мэндчилгээ болгон ДАЙХ шүлгүүд
    5 цаг 38 мин
  • Манай Улсад айлчилж буй Туркийн батлан хамгаалахын сайд Яшар Гүлэр гэж хэн бэ?
    6 цаг 2 мин
  • Эрс сэрүүсэж, ихэнх нутгаар салхи шуургатай байхыг анхаарууллаа
    6 цаг 23 мин
  • Төв талбайд барьсан "Динза Цондоолойгийн анд найзууд" НҮТББ-ын байгууламжийг буулгаж байна
    6 цаг 26 мин
  • ХХБ SIBOS-2025 чуулга уулзалтад оролцож байна
    6 цаг 58 мин
  • ӨНӨӨДӨР: УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болно
    7 цаг 15 мин
  • Улаанбаатарт 10 градус дулаан байна
    7 цаг 35 мин
  • Голомт банкны “Завхан” салбар үүд хаалгаа нээлээ
    21 цаг 20 мин
  • Д.Амарбаясгалан: Нэг хүний дарангуйлал тогтсон улс байж болохгүй
    22 цаг 15 мин
  • ФОТО: Сүмогийн 74 дэх аварга Хошорюү С.Бямбасүрэн аварга цолныхоо найрыг хийлээ
    23 цаг 29 мин
  • Монгол орны үзэсгэлэнт байгалиас ОНЦЛОХ аяллын 24 цэг
  • Н.Энхбаяр: Гурван Энхбаяр зөв юм ярихад ер нь буруудахгүй
  • Ерөнхий сайд Г.Занданшатарын мэдээллээс ОНЦЛОХ таван эшлэл
  • Teachers day: Багшдаа баярын мэндчилгээ болгон ДАЙХ шүлгүүд
  • 24 БАРИМТ: Кофеноос гарах анхилуун мэт үнэр нь кофены хорхойтон болоход хүргэдэг
  • П.Сайнзориг: Засгийн газар Үндсэн хууль зөрчсөн гэж үзэж байна
  • Танилц: Аравдугаар сард болох бөхийн барилдаанууд
  • Ц.Нямдорж: Хуулийн сайд байсан хүн “Нухчихсан” гэдэг үг хэрэглэсэн нь дэндүү ноцтой асуудал шүү. Хуулийн сайд байсан хүн нөхдөө хүн амины хэргээр гүтгэсэнд эгдүүцэж байна
  • Ерөнхий сайдын томилсон Хууль зүйн сайд Б.Энхбаярын ХОМ
  • Б.Энхбаяр: Намын дүрмээ цэгцэлчхээд намайг хөөх асуудлыг ярь
  • МАН: Намын даргад Д.Амарбаясгалан, Г.Занданшатар нар өрсөлдөнө
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
  • Б.Баярбаатар: УИХ-ын гишүүн Б.Энхбаярыг намаас хөөх саналыг бага хурлын гишүүд гаргасан
  • Амралтын өдөр ХААНА, ЮУ үзэх вэ?
  • С.Зоригийн хойноос эмгэнэсэн 27 жил
  • Б.Оюунбилэг: Миний үйлчлүүлэгч Ц.Чулуунзагдын гэрээс нас барсан иргэний дардас олдоогүй
  • Д.Сэлэнгээ, Б.Оюун-Эрдэнэ нар пара байт харвааны ДАШТ-ий багийн төрөлд алтан медалийн төлөө өрсөлдөнө
  • ФОТО: МАН-ын Бага хурлын VIII хуралдаан эхэллээ
  • МАН-ын даргаар сонгогдсон Д.Амарбаясгаланд улстөрийн намууд баяр хүргэж байна
  • Ж.Чинбүрэн: ЭМД-ын сангийн төсөв хаашаа орсон нь мэдэгдэхгүй байна
  • Монгол орны үзэсгэлэнт байгалиас ОНЦЛОХ аяллын 24 цэг
  • Н.Энхбаяр: Гурван Энхбаяр зөв юм ярихад ер нь буруудахгүй
  • Ц.Нямдорж: Хуулийн сайд байсан хүн “Нухчихсан” гэдэг үг хэрэглэсэн нь дэндүү ноцтой асуудал шүү. Хуулийн сайд байсан хүн нөхдөө хүн амины хэргээр гүтгэсэнд эгдүүцэж байна
  • Ерөнхий сайд Г.Занданшатарын мэдээллээс ОНЦЛОХ таван эшлэл
  • Ерөнхий сайдын томилсон Хууль зүйн сайд Б.Энхбаярын ХОМ
  • П.Сайнзориг: Засгийн газар Үндсэн хууль зөрчсөн гэж үзэж байна
  • МАН: Намын даргад Д.Амарбаясгалан, Г.Занданшатар нар өрсөлдөнө
  • Б.Баярбаатар: УИХ-ын гишүүн Б.Энхбаярыг намаас хөөх саналыг бага хурлын гишүүд гаргасан
  • О.Алтангэрэл: АН-ын Улстөрийн зөвлөлийн бичиг УИХ дахь АН-ын бүлгийн байр суурийг төлөөлөхгүй
  • Амралтын өдөр ХААНА, ЮУ үзэх вэ?
  • 24 БАРИМТ: Кофеноос гарах анхилуун мэт үнэр нь кофены хорхойтон болоход хүргэдэг
  • Ж.Чинбүрэн: ЭМД-ын сангийн төсөв хаашаа орсон нь мэдэгдэхгүй байна
  • ФОТО: Аглаг бүтээлийн хийд
  • Б.Энхбаяр: Намын дүрмээ цэгцэлчхээд намайг хөөх асуудлыг ярь
  • Төрөөс мөнгөний бодлогын талаарх 2026 онд баримтлах үндсэн чиглэлийн төслийг өргөн барилаа
  • С.Зоригийн хойноос эмгэнэсэн 27 жил
  • Б.Оюунбилэг: Миний үйлчлүүлэгч Ц.Чулуунзагдын гэрээс нас барсан иргэний дардас олдоогүй
  • МАН-ын даргаар сонгогдсон Д.Амарбаясгаланд улстөрийн намууд баяр хүргэж байна
  • ФОТО: МАН-ын Бага хурлын VIII хуралдаан эхэллээ
  • ФОТО: "Өнгөөр урласан нөхөрлөл" үзэсгэлэн
24 баримт
  • Манай Улсад айлчилж буй Туркийн батлан хамгаалахын сайд Яшар Гүлэр гэж хэн бэ?
  • С.Зоригийн хойноос эмгэнэсэн 27 жил
  • Монгол орны үзэсгэлэнт байгалиас ОНЦЛОХ аяллын 24 цэг
  • 24 БАРИМТ: Кофеноос гарах анхилуун мэт үнэр нь кофены хорхойтон болоход хүргэдэг
  • Ерөнхий сайд Г.Занданшатарын мэдээллээс ОНЦЛОХ таван эшлэл
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК