Улаанбаатар
Өнөөдөр / 2026.05.23
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ
4653 4654 4655 4656 4657 4658 4659
  • Энэ сарын 30-нд хилийн боомтууд амарна
    2017 оны 5 сарын 26
    Энэ сарын 30-ны өдөр болон ирэх сарын нэгэнд хилийн боомтууд ажиллахгүй.

  • Д.Оюунхорол сайд “Байгаль хамгаалах нөхөрлөлүүдийн Үндэсний холбоо”-ны Ерөнхийлөгчөөр сонгогдлоо
    2017 оны 5 сарын 26
    Монгол Улсад нутгийн иргэдийн үүсгэл санаачилгад тулгуурлан байгуулагдсан байгаль хамгаалах 1692 нөхөрлөл, түүний 41.3 мянган гишүүн Монгол орны унаган байгаль, тэр дундаа ой, ус, ургамал, ан амьтны нөөцийг хамгаалах, өсгөн үржүүлэх, зохистой ашиглах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд эдгээр нөхөрлөлийг нэгтгэсэн дээвэр байгууллага болох “Байгаль хамгаалах нөхөрлөлүүдийн Үндэсний холбоо”-ны Удирдах Зөвлөлийн хурал 2017 оны 5 сарын 22–ны өдөр болжээ.
    Хурлаар тус холбооноос өнгөрсөн 4 дүгээр сард Монгол Улсын Засгийн газар, Байгаль орчин, аялал жуулчлалын яамтай хамтран зохион байгуулсан “Байгаль хамгаалах нөхөрлөлүүдийн Үндэсний II чуулган”, “Экологид ээлтэй бүтээгдэхүүн-2017” болон “Хот орчмын шувуудад үүр бэлэглэе” үзэсгэлэн-худалдаа зэрэг нийгэмд чиглэсэн томоохон үйл ажиллагааг амжилттай зохион байгуулсан талаархи тайланг хэлэлцэж дүгнээд, цаашид авч хэрэгжүүлэх бодлого, үйл ажиллагааныхаа чиглэлийг тодорхойлсон байна.
    Холбооны Удирдах зөвлөлийн хурлаар УИХ-ын гишүүн, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Оюунхорол “Байгаль хамгаалах нөхөрлөлүүдийн Үндэсний холбоо”-ны Ерөнхийлөгчөөр санал нэгтэй сонгогдож, цаашид тус холбоог удирдаж ажиллахаар болжээ.
    Д.Оюунхорол сайдын хувьд байгаль хамгаалах нөхөрлөлүүд, нөхөрлөлийн гишүүд болох нутгийн иргэдийн дуу хоолойг төр засаг, бодлого боловсруулж шийдвэр гаргагчдын түвшинд хүргэх чиглэлээр тус холбооноос явуулж буй олон ажлыг, тэр дундаа, байгаль хамгаалах нөхөрлөлүүдийн Үндэсний чуулганыг зохион байгуулахад чухал үүрэг гүйцэтгэж, дэмжлэг үзүүлэн хамтран ажиллаж иржээ.
  • Үндэсний бөхийн Ээлжит бус Их Эе хуралдана
    2017 оны 5 сарын 26
    Монголын үндэсний бөхийн Ээлжит бус Их Эе 2017.05.28-нд Улаанбаатар хотноо гурван шатны шүүхийн шийдвэрийн дагуу хуралдана гэж Монголын үндэсний бөхийн ээлжит бус Их эеийг зохион байгуулах Ажлын хэсэг мэдэгдлээ.
  • Баяраар хүүхдүүддээ бэлэг сонгохдоо дараах зүйлийг анхаар!
    2017 оны 5 сарын 26
    Хяналт шалгалтын явцад шаардлага хангахгүй нөхцөлд хадгалж худалдаалсан болон хугацаа нь хэтэрсэн 74 нэр төрлийн, 448 ширхэг, 1.565.710 төгрөгийн бүтээгдэхүүнийг хураан авч устгуулсан байна.
  • К.Роналду шоронд хоригдож магадгүй
    2017 оны 5 сарын 26
    Испанийн хөлбөмбөгийн “Реал Мадрид” баг болон Португалийн шигшээ багийн довтлогч Криштиану Роналду татвараас зайлсхийсэн
  • Төрийн ордонд малчид чуулж байна
    2017 оны 5 сарын 26
    Мал аж ахуйн талаар төрөөс баримталж буй бодлого, малын эрүүл мэнд, чанарыг сайжруулах, эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх, аварга малчдын мал маллах арга туршлагыг солилцох Малчдын улсын зөвлөгөөнийг Төрийн ордонд зохион байгуулж байна.

  • Бразилын шоронгоос 90 гаруй хоригдол оргожээ
    2017 оны 5 сарын 26
    Бразилын зүүн хойд нутгийн Рио-Гранде-ду-Норте мужийн нэгэн шоронгоос өчигдөр 91 хоригдол оргожээ.
  • Монгол тарваганы нягтшил 82 хувиар буурчээ
    2017 оны 5 сарын 26
    Завхан аймгийн ЗӨСТ-ийн 2017 оны календарчилсан төлөвлөгөөний дагуу Отгон, Шилүүстэй, Цагаанхайрхан, Алдархаан, Идэр, Тэлмэн, Яруу, Эрдэнэхайрхан, Сонгино, Түдэвтэй, Нөмрөг зэрэг 11 сумдын нутгийн ойт хээр, хээр, хуурай хээрийн бүс бүслүүрээр монгол тарваганы тархалт, нягтшилыг тогтоох зорилгоор судалгааг нийт 2123 км зам явж 55 цэгт үндсэн болон дэд агуулагчийн судалгааг хийхэд нэг га-д 0.02-1.52 толгой гарч байна. 1983-1989 оны монгол тарваганы нягтшил дунджаар нэг га-д 2.23 гарч байсан бол 2017 оны судалгааны дүнгээр нэг га-д 0.4 гэсэн үзүүлэлт гарч байна. Энэ нь 1990 оноос хойш Завхан аймаг дахь монгол тарваганы нягтшил 82%-иар буурсан үзүүлэлтэй гарч байна.



    Ус намгийн шувуудын тооллогыг Алдархаан сумын Хөх, Цагаан нуур, Эрдэнэхайрхан сумын Хар нуур, Тэлмэн сумын Бүст нуур, Нөмрөг сумын Тэлмэн, холбоо нуур, Түдэвтэй сумын Ойгон нууруудад хийлээ. Эдгээр гол нуурууд нугасны төрлийн шувуудтай, хүний хөл хөдөлгөөн их. Ажиглалт хийх үед ямар нэг зан төрхийн өөрчлөлттэй шувуу ажиглагдаагүй болно.
  • Зуслан дахь цагдаагийн дэд хэсэгт жижүүрийн бүрэлдэхүүн ажиллаж эхэллээ
    2017 оны 5 сарын 26
    Дулааны улиралд нийслэл хотын ногоон бүсийн орчимд иргэдийн хөдөлгөөн нэмэгдэж байгаатай холбогдуулан Чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтсийн Зуслан дахь цагдаагийн дэд хэсэгт жижүүрийн бүрэлдэхүүн 2017 оны 05 дугаар сарын 25-ны өдрөөс энэ оны 09 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл ажиллах бөгөөд цагдаагийн байгууллагын ажил үйлчилгээг иргэд, олон нийтэд түргэн шуурхай, хүртээмжтэй хүргэх зорилготой юм.
  • Монголбанкинд 38.6 сая ам.долларын санхүүжилт орж иржээ
    2017 оны 5 сарын 26
    Монголбанкинд 38.6 сая ам.долларын санхүүжилт орж иржээ
  • Ж.Эрдэнэбат: Үйлдвэрлэгч, ажил олгогч малчдаа бүх талаар дэмжинэ
    2017 оны 5 сарын 26
    Төрийн ордонд болж байгаа “Малчдын улсын зөвлөгөөн”-ийг нээж Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна.



    “Малчдын улсын зөвлөгөөнд оролцож байгаа эрхэм хүндэт зочид, төлөөлөгчид Та бүхэнд энэ өдрийн мэндийг дэвшүүлье.

    Мал аж ахуй нь олон зуун жилийн турш Монголын ард түмний амьжиргааны гол эх үүсвэр, үндэсний өвөрмөц соёл, иргэншлийн уламжлалыг хадгалж, Дотоодын нийт бүтээгдэхүүн, хөдөлмөр эрхлэлт, экспортын орлогод онцгой байр суурь эзэлсээр ирснийг энд цохон тэмдэглэе.

    Монгол Улс байгалийн баялгаа ашиглаж хөгжих шинэ боломж нээгдсэн ч, мал аж ахуйн эзлэх байр суурь хэвээр хадгалагдахын зэрэгцээ өмнөхөөсөө илүү ирээдүйтэй болж байна. Газрын хэвлийн нөөц баялаг нөхөн сэргээгддэггүй бол, мал аж ахуйн салбарын үр төл, үр өгөөж, ашиг шим нь тасралтгүй өсөн нэмэгдэж байдаг. Өнөөдөр дэлхийн нэг хүнд хоёр толгой мал ногдож байхад, нэг монгол хүнд 19 толгой мал ногдож байгаагийн дээр олон улсын байгууллагууд малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний зах зээл, ирээдүйг өөдрөгөөр төсөөлж байна. Иймд манай Засгийн газар хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарыг Монгол Улсын хөгжлийн тэргүүлэх чиглэл хэмээн бодлогын төвшинд тодорхойлон ажиллаж байна.

    Малчдын маань уйгагүй хөдөлмөр, зүтгэлийн үр дүнд өнгөрсөн оны жилийн эцсийн байдлаар мал сүргийн тоо толгой түүхэндээ хамгийн дээд хэмжээ буюу 61.5 саяд хүрч, гурван их наяд гаруй төгрөгийн түүхий эд, бүтээгдэхүүн үйлдвэрлэлээ. Энэ бол улс орны эдийн засагт манай малчдын оруулж байгаа томоохон хувь нэмэр юм.

    Өнгөрсөн өвөл 17 аймгийн 149 сумдад хүндэвтэр болсон ч малчид та бүхний шаргуу хөдөлмөр, Засгийн газраас урьдчилан авч хэрэгжүүлсэн олон арга хэмжээний үр дүнд өвөл, хаврыг хохирол, эндэгдэл багатай даван тууллаа. Эх мал ч жилбэтэй төллөж дуусах дөхлөө. Энэ онд 26,4 сая эх мал төллөж 19.5сая төл хүлээн авч, төл бойжилт 98.0 хувьтай байгаа гэсэн мэдээг статистикийн байгууллагаас өгч байна.

    Орчин цагт малын тоо толгойг бус, үүлдэр угсаа, чанар, ашиг шимийг нэмэгдүүлэхийг тэргүүн зорилго болгох, тэгж ажиллах нийгмийн бодитой шаардлага бий боллоо. Аль ч салбарынханд байхгүй хамгийн том зах зээл малчид та бүхний л өмнө байна. Манай улсын хүн амын хүнсний хэрэгцээ өсөн нэмэгдэж байгаа нь малчид болон хөдөө аж ахуйн үйлдвэрлэл эрхлэгчид та бүхэн үйлдвэрлэлээ өргөтгөх, амьдрал ахуйгаа дээшлүүлэх таатай нөхцөлийг бүрдүүлж байгаа юм. Энэ боломжийг малчид та бүхэн бүрэн дүүрэн ашиглах ёстой. Ажилтай малчны хотонд зуд болдоггүйтэй адил, зах зээлийн энэ боломжийг бүрэн ашиглаж чадсан малчин өрх үйлдвэрлэлээ өсгөж, амьдралаа дээшлүүлж чадна.

    Нэг талдаа ийм таатай боломж байхад, нөгөө талдаа малын түүхий эд, бүтээгдэхүүний үнэ хэт хямд байгаа хяслан бас та бүхэнд минь бий. Үнийг зах зээл өөрөө тогтоох ёстой ч, энд төрийн оролцоо, Засгийн газрын бодлогын зохицуулалт заавал байх ёстой. Энэ хүрээнд манай Засгийн газар малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний үнийг өсгөж малчин өрхийнхөө орлогыг нэмэгдүүлэх зорилгоор Арьс ширний үйлдвэрлэл, худалдаанд мөрдөх журмыг 2016 оны 10 дугаар сарын 01-нээс эхлэн тодорхой хугацаанд мөрдөхгүй байхаар түдгэлзүүлсэн. Энэ шийдвэрийг гаргахаас өмнө хонины нэхий гэхэд боодол бохины үнэд ч хүрэхгүй болтлоо үнэгүйдсэн байсныг Та бүхэн санаж байгаа байх аа. Энэ журмыг 2013 онд анх баталснаас хойш Монгол Улс хонины нэхийг огт экспортлоогүй байна. Гэтэл манай улсын дотоодын үйлдвэрлэлийн жилийн хэрэгцээ нь арьс ширнийхээ нийт зах зээлийн дөнгөж 40 гаруй хувийг шингээх чадвартай. Үлдсэн 60 гаруй хувь нь худалдан авагчгүй учраас хонины нэхий гэхэд 500 төгрөг ч хүрэхгүй болтлоо үнэгүйдэж байв. Харин манай Засгийн газраас дээрх журмыг түдгэлзүүлсэн шийдвэрийн дараа хонь, ямааны нэхий, үхэр, адууны ширний үнэ тодорхой хэмжээнд өссөн, цаашид энэ өсөлтийг үргэлжлүүлэхийн тулд боловсруулах үйлдвэр байгуулах ёстой.

    Мөн Дархан-Уул аймгийн Хонгор сумын нутагт шинээр байгуулж буй “Малын удмын сангийн үндэсний цогцолбор”-ын эхний ээлжийн бүтээн байгуулалтын ажлын гүйцэтгэл 98,0 хувьтай явна. Тус цогцолбор ашиглалтад орсноор малын үржүүлэг, биотехнологийн ажил, үйлчилгээг дэлхийн жишигт нийцсэн технологиор өргөн цар хүрээтэй явуулах үндэсний чадавхи бий болно.

    Түүнчлэн хүн амын хүнсний хангамжийг нэмэгдүүлэх, хүнсний аюулгүй байдлыг хангах зорилгоор Мах, сүүний анхдугаар аяныг улсын хэмжээнд өрнүүлж байна. Аяны хүрээнд салбарын эрх зүй, эдийн засгийн таатай орчныг бүрдүүлэх, малын тэжээлийн тариалан, мах, сүүний чиглэлийн эрчимжсэн аж ахуйг дэмжих, мах, сүү бэлтгэн нийлүүлэлтийн оновчтой тогтолцоог бүрдүүлэх, мах, сүүн бүтээгдэхүүний дотоодын хэрэглээ, экспортыг нэмэгдүүлж импортыг бууруулах зэрэг олон арга хэмжээг шат дараатай авч хэрэгжүүлэх юм. Мах, сүүний анхдугаар аянаар хангамжийг нэмэгдүүлэхээс гадна, хамгийн гол нь хүнсний аюулгүй байдлыг хангах, иргэд эрүүл хүнс хэрэглэх шинэ стандартыг орон даяар нэвтрүүлэх, тийм технологийг хөдөө аж ахуйн салбарт нутагшуулах юм. Ингэж дэлхийн хэмжээнд мөрддөг эрүүл ахуйн стандарт шаардлагыг хангаснаар мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний экспортын хэмжээ эрс нэмэгдэнэ. Экспортыг нэмэгдүүлснээр зөвхөн хүнсний үйлдвэрлэл, худалдаа эрхлэгчид бус, тэдний анхдагч түүхий эдийг бэлтгэж байгаа малчид та бүхний ч орлого ихээхэн нэмэгдэх болно. Энэ аянаа амжилтад хүргэх, мал сүргийн эрүүл мэндийг хамгаалах чиглэлд манай Засгийн газар онцгой анхаарч, гадаадын зах зээлд гаргах мах, махан бүтээгдэхүүний хэмжээг нэмэгдүүлэх талаар яриа хэлэлцээг идэвхтэй явуулж байна.

    Миний бие Монгол Улсын Ерөнхий сайдаар томилогдсноос хойш Япон, БНХАУ гэсэн хоёр улсад л албан ёсны айлчлал хийсэн. Япон Улсад айлчлахдаа сүү хатаах, хуурай сүү үйлдвэрлэх дэвшилтэт техник, технологийг Монголд нутагшуулах талаар тодорхой шийдвэрт хүрсэн. Үүний үр дүнд эхний ээлжинд 60 суманд хуурай сүү үйлдвэрлэх бага, дунд оврын үйлдвэр байгуулахад бэлэн болоод байна.

    Хэдхэн өдрийн өмнө БНХАУ-д албан ёсны айлчлал хийгээд ирлээ. Айлчлалын үеэр Монгол Улсаас БНХАУ-д нийлүүлэх махны экспортын хэмжээ болон мах экспортлох хилийн боомтуудын тоог нэмэгдүүлэхээр тус улсын удирдлагуудын төвшинд тохирлоо. Удахгүй бодитой ажил хэрэг болно.

    Малын тоо толгой жилээс жилд өсөж байгаа ч үүнийг дагаад бэлчээрийн даац хэтэрч малын үүлдэрлэг байдал алдагдан, ашиг шимийн гарц багасаж байна. Дэлхийн уур амьсгалын өөрчлөлт, хүний хүчин зүйлийн нөлөөнөөс болж малын бэлчээр жилээс жилд талхлагдаж доройтлоо. Иймд бэлчээрт хөнөөл учруулж буй хортон мэрэгчидтэй тэмцэх, бэлчээрийн усан хангамжийг нэмэгдүүлэх, улсын тусгай хэрэгцээний аймаг дундын отрын бүс нутаг байгуулах зэрэг ажлыг төсвийн хөрөнгөөр зохион байгуулж бэлчээрийн даац, багтаамжийг нэмэгдүүлж байна. Бэлчээрийн ашиглалт, хамгаалалтыг сайжруулахаар төрөөс авч хэрэгжүүлж байгаа ажлуудыг үр дүнтэй болгож мал аж ахуйгаас олох орлогоо нэмэгдүүлэхэд малчид та бүхний оролцоо их чухал гэдгийг энд онцлон тэмдэглэе. Мөн мал, амьтны гоц халдварт өвчний гаралт, тархалтад онцгой анхаарах хэрэгтэй байна.Монгол Улсад 2000-2016 онд бүртгэгдсэн мал, амьтны гоц халдварт өвчний тохиолдлыг судалж үзэхэд халдварууд нь бүгд шинэ халдвар байна. Энэ нь Монгол Улсын хилийн мал эмнэлгийн хорио цээр, халдваргүйжүүлэлтийн арга хэмжээ хангалтгүй байгаатай холбоотой юм. Энэ талаар Засгийн газраас тодорхой ажлууд хийж эхлээд байна.



    Эрхэм төлөөлөгчид өө.

    Монгол Улсын Үндсэн хуулиар мал төрийн хамгаалалтад байдаг. Тэгвэл манай Засгийн газрын хувьд малчин хүн төрийн бодлогын төвд байх болно. Мал дагавал ам тосдоно гэж манай ард түмэн хэлдэг. Энэ үгийг сайн малчидтай байсан цагт ам тосдоно гэж ойлгох хэрэгтэй.

    Гэвч сүүлийн жилүүдэд малч арга барил, малд нүдтэй байх чадвар, малчин хүний холч монгол ухаан өдөр бүр алсарсаар байгааг зориуд хэлье. Бэлчээрийн мал аж ахуйдаа зохицсон монгол ахуй, монгол дээл хувцас, малчин хүний эд хэрэглэл зэрэг уламжлалт ёс заншлаа өдрөөс өдөрт гээгдэж байна. Орчин цагийн малчид хүлэг морио моторт хөлгөөр, монгол дээлээ өөр хувцасаар сольж байгаа нь нэг талаас хувь хүний сонголт боловч нөгөө талаас малдаа ээлгүй, байгаль орчиндоо халгаатай үйлдлээс гадна монгол малчны уламжлал ухаан биш болохыг ахмад буурлууд маань хэлж, сануулж байгааг залуу малчид санаж сэрэх хэрэгтэй. Монголын малчид бол ердийн нэгэн хувь хүмүүс биш ээ. Малчид бол өнө эртнээс Монголын үндэсний өв соёл, уламжлалыг тээж ирсэн, цаашид ч тээж явах үүрэгтэй өв соёлын элч нар юм.

    Малчид зөвхөн мал маллаж улс орондоо хувь нэмрээ оруулдаггүй. Тэд бол нэг талаасаа үйлдвэрлэгчид, нөгөө талаасаа ажил олгогчид юм. Иймд үйлдвэрлэгч-малчдынхаа үйлдвэрлэл, бизнесээ таатай орчинд явуулах, үр ашгаа шударга зарчим, шударга хуваарилалтаар хүртэж сайхан амьдрах боломжийг бүрдүүлэхийн төлөө Засгийн газар бүх талаар хичээн ажиллах болно.

    Эцэст нь тэмдэглэхэд, монголчууд бид нүүдлийн мал аж ахуй эрхлэж ирсэн олон зуун жилийн туршлагаараа дэлхийд гайхагдах соёл иргэншлийг бүтээсэн гайхамшигтай ард түмэн. Харин одоо мал аж ахуйгаараа орчин цагийн хөгжлийн гайхамшигтай түүхийг бүтээхэд үнэтэй хувь нэмэр оруулах боломж та бидэнд, түүнийг түүчлээх үүрэг нь малчид та бүхэнд байгааг онцлон хэлмээр байна. Малчин түмэн-Та бүхэндээ эрүүл энхийг ерөөж, хариуцлага энэхүү эрхэм үүргээ биелүүлэх нэр төртэй үйлсэд тань амжилт хүсье.



  • Г.Нямдорж нарыг шүүх хурал хойшиллоо
    2017 оны 5 сарын 26
    Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр 09:00 цагаас Г.Нямдорж нарыг шүүх хурал болохоор товлогдоод байсан ч ирэх зургадугаар сар хүртэл хойшлогдлоо.
  • Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг гардуулав
    2017 оны 5 сарын 26
    Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3.4 дэх заалтыг үндэслэн Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд 2017 оны тавдугаар сарын 5-ны өдрийн 78 дугаар Захирамжаараа Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл боловсруулан УИХ-д өргөн мэдүүлэх бэлтгэл хангах үүрэг бүхий Ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцангаар ахлуулан байгуулсан юм.

  • Их засварт байсан троллейбуснуудыг үйлчилгээнд гаргалаа
    2017 оны 5 сарын 26
    Зорчигч тээврийн нэгтгэлийн II баазад их засварт байсан троллейбуснуудыг хүлээлгэн өгчээ.


    Зорчигч тээврийн нэгтгэлийн хоёрдугаар баазыг эко болгоод багагүй хугацаа өнгөрч байна. Тэр ч утгаараа тус баазынхан ОХУ-ын тусламжаар троллейбус комбинат байсан суурин дээр Хятад улсын сэлбэг тоног төхөөрөмжөөр троллейбусыг үйлдвэрлэдэг билээ. Түүнчлэн Солонгос улсад үйлдвэрлэсэн каунти 30 жижиг оврын автобус, Белорус улсын үйлдвэрийн угсраа маз маркын 20 автобустай. Харин тус баазын 47 троллейбуснаас зөвхөн 30 нь л үйлчилгээнд гардаг байсан юм. Үлдсэн 17-гийнх нь 12 троллейбусанд их засвар хийх шаардлагатай байжээ.

    Тэгвэл тус баазын удирдлага солигдож өнгөрсөн оны наймдугаар сараас троллейбусны бэлэн байдлыг 93 хувьтай болгосон байна. Өөрөөр хэлбэл, их засвар шаардлагатай троллейбусыг өөрийн хөрөнгөөр үе шаттайгаар засварлаж өнгөрсөн хугацаанд таван троллейбусыг үйлчилгээнд гаргаад байсан бол өнөөдөр үлдсэн 12 троллейбусны 8-ыг нь их засвараас гаргаж ашиглалтад орууллаа. Харин одоо үлдсэн дөрвөн троллейбусыг үйлчилгээнд гаргахад бэлэн болжээ.

    Дашрамд дуулгахад, энэ онд троллейбусны компани байгуулагдсаны 30 жилийн ой тохионо. Энэ хүрээнд тус баазынхан 30 шинэ бүтээлч ажлыг зохион байгуулж байгаагийн нэг нь дээрх ажил юм. Мөн ОХУ-аас буцалтгүй тусламжаар босгосон троллейбус комбинатын эх суурийг цаашид залгамжлуулан хөгжүүлэх боломжтой юм гэж Нийслэлийн Тээврийн газраас мэдээллээ.
  • Хугацаа нь дууссан 448 бүтээгдэхүүнийг хураан авч устгалд оруулжээ
    2017 оны 5 сарын 26
    МХЕГ-ын даргын 2017 оны 01/27 тоот удирдамжийн хүрээнд НМХГ-аас “Эх үрсийн баярыг угтан урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг 2017 оны 05 дугаар сарын 15-ны өдрөөс Нийслэлийн 9 дүүргийн худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй 26 иргэн, 115 аж ахуй нэгжид хяналт шалгалт хийж байна. Шалгалтын үеэр нийт 211 зөрчил илрүүлснээс 104 зөрчлийг газар дээр нь арилгуулж улсын байцаагчийн 30 заалт бүхий 4 албан шаардлага хүргүүлжээ.

  • Иргэдэд үнэ төлбөргүй хууль, эрх зүйн зөвлөгөө өгч байна
    2017 оны 5 сарын 26
    Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас “Иргэдийн оролцоотой эрх зүйн шинэтгэлийн жил”-ийн ажлын хүрээнд Монголын өмгөөлөгчдийн холбоотой хамтран сард нэг удаа иргэдэд хууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх өдөрлөгийг зохион байгуулж байна.

  • Х.Бат-Ялалтын улс төр хүүхдүүдэд баяраар нь нүцгэн хүүхэн харуулах нь
    2017 оны 5 сарын 26
    Тун удахгүй хүүхэд бүхний хүсэн хүлээдэг баяр болох Эх үрсийн баяр болох гэж байна. Аав, ээжтэйгээ ханатлаа тоглож, амттанд бялуурч нэг өдөр ёстой хаан мэт загнадаг. Гэвч хүүхдүүд энэ жил баяраараар ах, эгч нарынхаа тоглолтыг бус арсалдсан улс төрчдийн гар, хөл болсон эмэгтэйчүүдийн нүцгэн биеийн үзэх нь.
  • Хоногийн хугацаанд 325 дуудлага, мэдээллийг хүлээн авчээ
    2017 оны 5 сарын 26
    2017 оны 05 дугаар сарын 25-ны Пүрэв гарагт Замын цагдаагийн албаны ЖШУХ дээр нийт 325 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас, зам тээврийн ослын 240 дуудлага бүртгэгдсэн бөгөөд осол, хэргийн улмаас 9 хүн хүнд, хөнгөн байдлаар гэмтсэн.
    Ослын шалтгаан, хэлбэрээр нь авч үзвэл явган зорчигч мөргөсөн 6, унадаг дугуйтай холбоотой осол 1, мөргөлдсөн 13 осол тус тус бүртгэгдсэн байна. Зам тээврийн осолд явган зорчигч болон зорчигч хэлбэрээр 0-10 хүртэлх насны 3 хүүхэд өртсөн байна.
    Гудамж замд хийсэн хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон нийт 60 жолоочийг илрүүлэн саатуулж ажиллаа.
    Тухайлбал:
    1. БЗД-ийн нутаг Эрдэнэтолгойн автобусны буудлын замд марк, улсын дугаар тодорхойгүй мотоциклийн жолооч нь явган зорчигч 66 настай Л-г мөргөж гэмтээн хэргийн газрыг орхин явсан хэргийг Замын цагдаагийн алба шалгаж байна.
    Орон нутагт:
    1. Баян-Өлгийн аймгийн Өлгий сумын нутаг аймгийн төвөөс 3 км-т асфальтан замд Зил-130 маркийн автомашины жолооч И нь унадаг дугуй унаж явсан 17 настай Т-г мөргөж амь насыг нь хохироосон хэргийг тус аймгийн Цагдаагийн газарт шалгаж байна.
  • Хүүхэд хулгайлсан байж болзошгүй гэх хятад эмэгтэйг “Шар хад”-ны эмнэлэгт хүргүүлжээ
    2017 оны 5 сарын 26
    Хүүхэд хулгайлсан байж болзошгүй гэх хятад эмэгтэйг “Шар хад”-ны эмнэлэгт хүргүүлжээ
  • Тусгай хамгаалалттай газарт дураараа дургисан “Энигма”
    2017 оны 5 сарын 26
    -“Энигма” компанийн тусгай зөвшөөрлийг цуцлах хэмжээний зөрчил шалгалтаар илэрчээ-
    Хоёр хоногийн өмнө Байгаль орчин, аялал жуулчлалын яамны гадаа бэсрэгхэн жагсаал болов. Дийлэнх нь оюутнууд. Юуны учир, ямар шалтгаанаар жагсаж буйгаа бүрэн ойлгоогүй тэд зөвхөн сургуулийн захиргаанаас өгсөн үүрэг даалгаврын дагуу яамны үүдийг сахих болсон хэмээн тайлбарлах. Оюутнуудын дунд Богдхан уулын тусгай хамгаалалттай бүсэд 41 га газар эзэмших тусгай зөвшөөрөлтэй “Энигма” компанийн төлөөлөл ч мэр сэр харагдана лээ. Засгийн газраас өгсөн чиглэлийн дагуу Байгаль орчин, аялал жуучлалын яамнаас “Энигма” компанийн эзэмшлээс гурван га газрыг чөлөөлж 264 автомашины зогсоол, нийтийн бие засах газар, дугуйн зогсоол, автобусны буудал барихаар төлөвлөжээ. Гэвч үүнд нь эгдүүцсэн “Энигма” компанийнхан МҮИС-ийн оюутнуудыг турхирч өөрсдийн эрх ашгийг хаацайлах гэсэн нь эцэстээ ил болж байх шиг.
    Уг нь “Энигма” компанийнхан Богдхан уулын тусгай хамгаалалттай газарт 41 га газрыг эзэмших эрхийг анх авахдаа Монголын үндэсний их сургууль, Универсал политехникийн коллеж барих нэрийдлээр МҮИС-д заримыг нь эзэмшүүлжээ. Хачирхалтай нь, эзэмшлийн газраа хоёр гурав хувааж коллеж барих нэрийдлээр газрын төлбөр төлөхөөс зайлсхийж ирснийг холбогдох албаныхан шалгалтаар тогтоогоод байгаа юм. Өөрөөр хэлбэл, сургууль барих нэрийн дор халхавч хийж, газрын төлбөрөөс зугтаагаад зогсохгүй жуулчны бааз, гэр, ресторан, зугаа цэнгээний газрууд хууль зөрчин ажиллуулж байсныг тогтоожээ. Газрын төлбөрийн тухай хуульд бүх шатны боловсролын байгууллагыг газрын төлбөрөөс чөлөөлнө гэж заасан байдаг байдаг. Харин улсын тусгай хамгаалалттай газарт үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл бүхий этгээд нэг жилд га газарт 13.2 сая төгрөгийн төлбөр төлөх ёстой аж. Үүгээр тооцвол “Энигма” компийнхан тэрбум гаруй төгрөгийг тушаах ёстой гэсэн үг. Гэтэл сургууль барих зураг төсөл батлуулаагүй атлаа гаднын хөрөнгө оруулалтаар барина шав тавьсан болоод өнөөдрийг хүрчээ.
    Улсын тусгай хэрэгцээний газар буюу Дархан цаазат газрыг улс өөрөө зохицуулалт хийж, чөлөөлөх бүрэн эрхтэй байдаг. Тусгай зөвшөөрлөө буруугаар ашигласан, хууль зөрчсөн “Энигма” компанийн газар эзэмших эрхийг түдгэлзүүлэх бүрэн эрхтэй гэсэн үг. Тийм атал сургуулиа ч бариагүй байж оюутнуудыг турхиран бамбай хийж, өөрсдийн эрх ашгийг гүйцэлдүүлж суугаа “Энигма”-гийн ард хэн гэгч эрхмийн ашиг сонирхол нуугдаж байна вэ. Салбарын яамны шийдвэрээс үүдэж холбогдох газруудаас тус компанийн эзэмшиж буй 41 га газарт үйл ажиллагаа явуулж байгаа амралтын газарт хийсэн шалгалтаас ч харахад тусгай зөвшөөрлийг нь цуцлах хэд хэдэн үндэслэл байгаа юм.
    Жишээ нь, “Энигма” компани усны хангамжаа шийдэх зорилгоор таван худаг гаргажээ. Өдгөө хоёр худгаас ус ашиглаж байгаад буюу Монголын үндэсний их сургууль, Универсал политехникийн коллежийн газар ашиглалтын байдалд БОАЖ-ын сайдын тушаалаар байгуулагдсан ажлын хэсгээс энэ сарын 12-нд шалгалт хийжээ. Шалгалтаар “Энигма” компани нь Хан-Уул дүүргийн XI хорооны “Ар Зайсан” нэртэй газарт гүний нэг худгийн зөвшөөрлийг 2014 онд авсан нь нийслэлийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын мэдээллийн санд бүртгэлтэй байгааг тогтоожээ. Харин үлдсэн дөрвөн худаг нь ямар нэгэн байдлаар зөвшөөрөл авалгүйгээр үйл ажиллагаа явуулж байгаа аж.
    Мөн Туул голын сав газрын захиргаанаас тус байгууллагад 2015 онд хоёр удаа ус ашиглалтын талаар хяналт, шалгалт хийхэд ус ашиглалтын дүгнэлтгүй, зөвшөөрөлгүй ус ашиглаж байгааг тогтоож байжээ. Ингэхдээ тус компанийнхан бохир усны цооног байгуулах цэгийг хүртэл зөвшөөрөлгүй байгуулан үйл ажиллагаа явуулж байсан байна. Усны тухай хуулиар хоногт 0-50 шоо метр ус ашиглагч албан байгууллага, аж ахуйн нэгжид аймаг, нийслэлийн Байгаль орчин, аялал жуулчлалын газраас ус ашиглах дүгнэлт гарган өгч, эрхийн бичиг олгох ёстой байдаг аж. Гэвч “Энигма” компани 2014-2017 оныг хүртэл ямар нэгэн зөвшөөрөл авалгүйгээр ус ашиглажээ. Хачирхалтай нь, энэ хугацаанд усны төлбөрт нэг ч төгрөг төлөөгүй тухай мэдээллийг Туул сав газрын захиргаа, нийслэлийн Байгаль орчин, аялал жуулчлалын газарт ирүүлжээ. Эндээс “Энигма” компанийнхан тусгай хамгаалалттай газар нутагт хэрхэн дураараа дургиж байгааг харж болно. Гэхдээ “Энигма” компанийн хууль бус хуудуутай үйлдэл үүгээр хязгаарлагдахгүй.
    Тусгай зөвшөөрөл бүхий газарт үйл ажиллагаа явуулдаг “Чингис өргөө” амралтын газрын барилга байгууламжид Хан-Уул дүүргийн Онцгой байдлын албанаас холбогдох шалгалтыг энэ сарын 12-нд мөн хийжээ. Шалгалтаар уг амралтын газрын барилга байгууламж холбогдох хууль тогтоомжид заасан шаардлага, гал түймэр түймрийг бага хохиролтойгоор унтраах бололцоог бүрэн хангаагүйг тогтоосон байна. Мөн гал түймрийн аюултай хүчин зүйлд өртөж болзошгүй өрөө, тасалгаанаас хүмүүсийг зохион байгуулалттай бие даан гадагш гаргах нөөц хаалга нь цоожтой, завсарт нь хөөсөөр дүүргэлт хийж онгойлох боломжгүй болгосныг тогтоожээ. Үүнээс гадна амралтын газрын хэмжээнд гал унтраагуур 10 ширхгийг байрлуулсан ч бүгд цэнэггүй болж ашиглах боломжгүй болсон байна. Зочид буудал, караоке, рестораны заал танхим, өрөө тасалгаанд галын дохиоллын систем утаа, дулаан, дөлний мэдээлэгч суурилуулаагүй байгаа нь холбогдох хууль тогтоомжийг ноцтой зөрчсөн байна. Эдгээр зөрчлөөс үүдэж тус амралтын газар болзошгүй гамшиг осол, гал түймэр, техникийн холбогдолтой осол гарсан үед иргэдийн амь нас, эд материалыг аврах, нүүлгэн шилжүүлэх үйл ажиллагаа явуулах, аврах болон гал унтраах шуурхай албаны автомашин байрлуулах, орж гарах хөдөлгөөн хийхэд саад учирч цаг хугацаа алдах, их хэмжээний учрах эрсдэл үүссэнийг галын байцаагчийн дүгнэлтээр тогтоосон байна.
    Харин нийслэлийн Аялал жуулчлалын газраас Богдхан уулын Зайсангийн аманд байрлах “Талын монгол групп” компанийн амралтын газар Аялал жуулчлалын тухай хуулийн 10.1.1-д “тухайн үйлчилгээний стандарт, зэрэглэлд тавигдах шаардлагын дагуу үйл ажиллагаа явуулах”, нийслэлийн ИТХ-ын 2011 оны 120 дугаар тогтоолоор баталсан “Улаанбаатар хотын нутагт дэвсгэрт аялал жуулчлалын байр сууцны үйл ажиллагаа эрх журам”-ыг тус тус зөрчин хууль бус үйл ажиллагаа явуулж байгааг зохих хууль, тогтоомжийн дагуу арга хэмжээ авах тухай албан бичгийг салбарын сайдад нь хандан явуулжээ. Гэвч өнөөдрийг хүртэл “Энигма” компанийнхан оюутнуудаар бамбай хийж, дүлий дүмбэ оргин сууна.
    Гэхдээ улсын тусгай хамгаалалттай газар гэдэг хэн дуртай нь дураараа дургидаг газар биш. Тэр дундаа нийслэлийн хоймор болсон Богдхан уулын бэлд 41 га газар хашаалчихаад төрийн шийдвэрийг эсэргүүцэж суух эрх хэнд ч байхгүй. Харин ч тусгай зөвшөөрлийн эрхээ зориулалтын бусаар ашиглаж, хууль зөрчсөн үйлдэл гаргасныг нь тогтоосон бол түдгэлзүүлээд буцаан авах эрх нь төрд бий гэдгийг санах хэрэгтэй.
4653 4654 4655 4656 4657 4658 4659
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Их Британи, Умард Ирландын нэгдсэн хаант улсаас Монгол Улсад суугаа элчин сайд Фиона Блайтыг хүлээн авч уулзлаа
    7 цаг 3 мин
  • У.Хүрэлсүх: Монгол адуучид бол адууны цогц өв соёлыг өвлөн тээгчид юм
    8 цаг 14 мин
  • Эверестийн оргилд 274 уулчин нэгэн зэрэг гарч дээд амжилт тогтоожээ
    9 цаг 33 мин
  • Цусны хүндэт доноруудын нийгмийн баталгааг хангасан "Цусны донорын тухай" хууль батлагдлаа
    10 цаг 32 мин
  • АНУ Польш руу нэмэлт 5000 цэрэг илгээнэ гэж Трамп мэдэгдэв
    10 цаг 51 мин
  • Конгод Эболагаар нас барсан хөлбөмбөгчний ар гэрийнхэн цогцсыг нь өгөөгүйн улмаас эмчилгээний төвийг галдан шатаажээ
    12 цаг 16 мин
  • Их Британийн радио станц Хаан Чарльзыг нас барсан гэж андуурч мэдээлснийхээ төлөө уучлалт гуйжээ
    13 цаг 3 мин
  • Бритто карттай бол БНСУ-н эмнэлгүүдэд 10-49% хөнгөлөлттэй
    13 цаг 5 мин
  • Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнд нэр дэвших тухай хүсэлт хүлээн авч эхэллээ
    13 цаг 8 мин
  • Иранчууд цэргийн үйлдвэрлэлээ хүлээлтээс хурдан сэргээж эхэлснийг АНУ-ын тагнуулууд илчилжээ
    13 цаг 25 мин
  • Poetry: Зуныг угтах ЗУРГААН шүлэг
    14 цаг 8 мин
  • УИХ-ын өнөөдрийн чуулганаар хэлэлцэх асуудлууд
    14 цаг 10 мин
  • Гардан тулааны ДАШТ-ээс иж бүрэн медаль хүртлээ
    14 цаг 16 мин
  • УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
    14 цаг 24 мин
  • Монголд анх удаа Мотокроссын “Mongol Grandprix MX League 2026” лиг болно
    Уржигдар 17 цаг 21 мин
  • Нийтийн зориулалттай орон сууцны дээвэр засварын ажил дууслаа
    Уржигдар 17 цаг 03 мин
  • Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ
    Уржигдар 16 цаг 56 мин
  • 4,5 тэрбум төгрөгийн татвараас зайлсхийсэн зөрчлийг хяналт шалгалтаар илрүүлж, 584,0 сая төгрөгийн нөхөн ногдуулах акт тогтоолгов
    Уржигдар 16 цаг 47 мин
  • Явган хүний гарц дээр гарсан зам тээврийн ослын улмаас 103 хүн эрүүл мэндээрээ хохирчээ
    Уржигдар 15 цаг 41 мин
  • “Уур амьсгалын өөрчлөлтийн тухай” анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
    Уржигдар 15 цаг 24 мин
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • Есөн жилийн дараа Монгол бөхийн өргөөнд түрүүлж байгаа "Ганган Со"-гийн тухай 24 баримт
  • СТАТИСТИК: Улсын начин цолтон бараг л багтаагүй улирлын чансааг тэргүүлж буй ШИЛДЭГ 24 бөх
  • Poetry: Зуныг угтах ЗУРГААН шүлэг
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
  • NBA-ийн "Үнэ цэнтэй тоглогч"-оор хоёр жил дараалан сонгогдсон Шай Гилгеус-Александер гэж хэн бэ?
  • 1924 онд Богд хааны голын ногоон ордныг түшиглэн анхны музейг нээснээр орчин цагийн Монголын музейн түүх эхэлсэн түүхтэй
  • Мартин Лютер Кингийн хэлсэн дэлхийг өөрчилсөн ЭШЛЭЛҮҮД
  • БАРИМТ: Дэлхий даяар жил бүр таван тэрбум жинсэн өмд үйлдвэрлэгддэг
  • 24 БАРИМТ: Зэвсгийн үйлдвэрийн ажилчдын байгуулсан баг Премьер лигт 22 жилийн дараа дахин түрүүлэв
  • ОХУ-аас Киев хот руу агаарын халдлага үйлдсэний улмаас 24 хүн амиа алдаж, олон хүн гэмтжээ
  • 1904 оны тавдугаар сарын 21-нд Европын долоон улс хамтран Олон улсын хөл бөмбөгийн холбоо (ФИФА)-г байгуулжээ
  • Төрсөн өдөр нь тохиож буй М.Содбаяр буюу Techno4k-ийн тухай сонирхолтой 20 баримт
  • Нутгийн дийлэнх хэсгээр дуу цахилгаантай аадар бороо, уулаараа нойтон цас орно
  • Владимир Путин ирэх долоо хоногт БНХАУ-д айлчлахаар төлөвлөж байна
  • Танилц: Нөөцийн мах худалдаалах байршлууд
  • Хоёрын хоёр гахайтай Санхүүгийн газрын даргаа Б.ДЭЛГЭРСАЙХАН сайд засаж авч чадах уу?
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
  • ХХБ-аас Монгол Улсын гавьяат эдийн засагч төрлөө
  • 2050 он гэхэд дэлхий нийт шоколад идэх боломжгүй болно
  • Владимир Путин ирэх долоо хоногт БНХАУ-д айлчлахаар төлөвлөж байна
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • Нутгийн дийлэнх хэсгээр дуу цахилгаантай аадар бороо, уулаараа нойтон цас орно
  • ОХУ-аас Киев хот руу агаарын халдлага үйлдсэний улмаас 24 хүн амиа алдаж, олон хүн гэмтжээ
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
  • Есөн жилийн дараа Монгол бөхийн өргөөнд түрүүлж байгаа "Ганган Со"-гийн тухай 24 баримт
  • Алдарт Мэрилин Монрогийн АНУ-ын 35 дахь Ерөнхийлөгч асан Ж.Кеннедид зориулж дуулсан түүхэн өдөр тохиож байна
  • ӨБХ: Орон сууцны захиалгын гэрээгээр хохирсон иргэд, хуулийн этгээдийн тайлбар, мэдээллийг сонсож, ажлын хэсэг байгууллаа
  • СТАТИСТИК: Улсын начин цолтон бараг л багтаагүй улирлын чансааг тэргүүлж буй ШИЛДЭГ 24 бөх
  • Тайландын алдартай загвар өмсөгч, жүжигчин Дом Печтамронгчай 22 насандаа лам болохоор шийджээ
  • Сошиалд маргаан дэгдээгээд байгаа инстаграмын шинэ "Instants" функцын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • БАРИМТ: Дэлхий даяар жил бүр таван тэрбум жинсэн өмд үйлдвэрлэгддэг
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх санхүүгийн салбарын төлөөлөлтэй уулзлаа
  • Хотын дарга Х.Нямбаатар өнөөдөр ажлаа хүлээлгэн өгнө
  • МУГТ М.Нандинцэцэг АНУ-ын Олимпын боксын хамгийн нэр хүндтэй тэмцээн "GOLDEN GLOVES"-д аваргалжээ
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
  • Улаанбаатар-2026: Таеквондогийн Азийн АШТ эхэллээ
  • 24 БАРИМТ: Зэвсгийн үйлдвэрийн ажилчдын байгуулсан баг Премьер лигт 22 жилийн дараа дахин түрүүлэв
  • Төмсний тариалалтад дуслын усалгааны системийг үе шаттай нэвтрүүлнэ
  • Poetry: Зуныг угтах ЗУРГААН шүлэг
24 баримт
  • 1904 оны тавдугаар сарын 21-нд Европын долоон улс хамтран Олон улсын хөл бөмбөгийн холбоо (ФИФА)-г байгуулжээ
  • БАРИМТ: Дэлхий даяар жил бүр таван тэрбум жинсэн өмд үйлдвэрлэгддэг
  • 24 БАРИМТ: Зэвсгийн үйлдвэрийн ажилчдын байгуулсан баг Премьер лигт 22 жилийн дараа дахин түрүүлэв
  • Төрсөн өдөр нь тохиож буй М.Содбаяр буюу Techno4k-ийн тухай сонирхолтой 20 баримт
  • Мартин Лютер Кингийн хэлсэн дэлхийг өөрчилсөн ЭШЛЭЛҮҮД
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК