-
2016 оны 11 сарын 23
Өвөлжилт хүндэрч, зуд, үер болон болзошгүй гэнэтийн аюул, байгаль цаг уурын бэрхшээл тохиолдож болзошгүй энэ өдрүүдэд ашиглалт болон гүйлтийн нормын хугацаа дууссан, эвдрээд зогссон, нэн яаралтай машин хэрэгтэй зарим сумын түргэн тусламжийн автомашины асуудлыг шийдлээ.
-
2016 оны 11 сарын 23
Д.Хишигбаяр: Ц.Насанбатыг Н.Алтанхуягийн дүү гэсэн шалтгаанаар зохиомол хэрэг үүсгэн үндэслэлгүйгээр хорьж байна
-
2016 оны 11 сарын 23
Энэ сарын 18-ны УИХ-ын чуулганаар Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж, арваннэгдүгээр сарын 26-ны өдрийг Бүгд найрамдах улс тунхагласны баярын өдөр болгон тэмдэглэн бүх нийтээрээ амрахаар шийдвэрлэсэн.
Гэвч энэ жилийн арваннэгдүгээр сарын 26 амралтын өдөр буюу бямба гариг таарч байгаа юм. Тиймээс амралтын өдрийг ажлын өдөрт шилжүүлж ирэх баасан гаригт амрахаар болсон.
Үүнтэй холбогдуулан, энэ сарын 25-нд буюу ирэх баасан гарагт дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй юм байна.
-
2016 оны 11 сарын 23
Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Женифер Зимдал Гаалтыг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд УИХ-ын дарга М.Энхболд хатагтай Женифер Гаалттай уулзаж байгаадаа баяртай байгаагаа илэрхийлээд “Зургаадугаар сард болсон УИХ-ын сонгуулиар манай нам ард түмнийхээ итгэлийг хүлээж парламентад олонхи болж, шинэ Засгийн газраа бүрдүүлээд байна. Улс орны эдийн засаг, санхүүгийн байдал хүндэрсэн энэ үед Монголын ард түмэн МАН-д итгэсээр байгаагаа саяхан 10 дугаар сард болсон орон нутгийн сонгуулиар ч нотоллоо” хэмээн онцлов.
-
2016 оны 11 сарын 23
11 дүгээр сарын 26-ны өдөр буюу Улс тунхагласны баярыг бүх нийтийн амралтын өдөр болгохоор хуульчилсан билээ.
-
2016 оны 11 сарын 23
Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Сиалункон Сэнг Утхоныг хүлээн авч уулзлаа.
-
2016 оны 11 сарын 23
“Өнөөдөр бидэнд арилжааны банкнаас хараат байдлаар батлан даалт хийх эрх зүйн орчин үйлчилж байна” гээд нийт зээлийн 60 хувьд гаргаж буй батлан даалтаас бусад хэсэгт л арилжааны банк эрсдэлээ тооцох ёстой гэлээ.
-
2016 оны 11 сарын 23
Энэ сарын 26-нд Улс тунхагласны баярыг бүх нийтийн амралтын өдөр болгохоор хуульчилсан билээ.
-
2016 оны 11 сарын 23
УИХ-ын гишүүн, МУГЖ С.Жавхлан “Хамаг Монголчуудын халуун сэтгэл” хандивын тоглолт хийнэ.
-
2016 оны 11 сарын 23
Нийслэлийн Гэр хорооллын дэд бүтцийн газар, Азийн Хөгжлийн банкны “Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр”-тэй хамтран өнөөдөр “Гэр хорооллыг шинэчлэн зохион байгуулах, дахин төлөвлөхөд төрийн болон олон улсын байгууллага, хувийн хэвшлийн оролцоо” сэдэвт хэлэлцүүлэг зохион байгууллаа.
-
2016 оны 11 сарын 23
ОХУ-ын Сочи хотноо энэ оны 12 дугаар сарын 02-12-нд болох Дэлхийн сурагчдын шатрын аварга шалгаруулах тэмцээнд Монгол Улсаа төлөөлж оролцох өсвөрийн шатарчдыг Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд хүлээн авч уулзлаа. Энэ удаагийн тэмцээнд дэлхийн 35 орны 520 гаруй сурагч оролцох юм байна.
-
2016 оны 11 сарын 23
Өмнөговь аймгийн Ханхонгор суманд энэ сарын 2-нд хонины цэцэг өвчний шинж тэмдэг илэрсэн байна.
-
2016 оны 11 сарын 23
Баян-Өлгий аймгийн Булган суманд өвөлжилт хүндэрчээ
-
2016 оны 11 сарын 23
Тусгаар тогтнол, эв нэгдлийн намын дүрэмд орсон нэмэлт, өөрчлөлт болон намын шинэ даргыг бүртгүүлэх тухай өргөдлийг Улсын дээд шүүх хянан хэлэлцээд уг хүсэлтийг хүлээн авахаас татгалзжээ.
-
2016 оны 11 сарын 23
Авлигатай тэмцэх газрын ажлын хэсэг Сүхбаатар аймагт хоёр дахь өдрөө ажиллалаа.
-
2016 оны 11 сарын 23
“Улаанбаатар” нэгтгэл байнга Нарны гүүр, нүхэн гарц, ард Аюуш, Чингүнжавын гудамжинд 0.5 тонн бодис цацаж байгаа аж. Төвийн зургаан дүүргийн хэмжээнд давс, бодис, элс хайрганы нөөц хангалттай байгаа тухай албаны хүн мэдээлж байна.
-
2016 оны 11 сарын 23
Ардчилсан намын Их хурлыг зохион байгуулах ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат өнөөдөр мэдээлэл хийлээ.
-
2016 оны 11 сарын 23
Монгол Улсад орчин үеийн Шинжлэх ухааны байгууллага үүсч хөгжсөний 95, ШУА үүсэн байгуулагдсаны 55 жилийн ой, “Шинжлэх ухааны ажилтны өдөр”-ийг тохиолдуулан өнөөдөр Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, академич, төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Б.Ширэндэвийн хөшөөнд цэцэг өргөлөө.
-
2016 оны 11 сарын 23
Г.Пунцагбалжир агсны хүү “Мон-Эрдэнэ” группын өв залгамжлагч П.Энхмөнх хүчингийн хэрэгт нэр холбогдоод байгаа.
-
2016 оны 11 сарын 23
БНХАУ-ын Шиамень хотноо болж буй “3х3” сагсан бөмбөгийн ДАШТ-ий хэсгийн тоглолтууд өчигдөр өндөрлөлөө.
Тус тэмцээнд оролцож буй Монгол Улсын баг ”B” хэсэгт БНХАУ, Тайланд, Унгар, Малайзтай өрсөлдөж, хэсгээсээ хоёроор гарлаа. Манай баг эхний өдөр Хятад болон Малайзын багийг хожсон. Харин тэмцээний хоёр дахь өдөр Тайландын шигшээ багийг 21:15-аар хожсон бол хэсгийн сүүлчийн тоглолтоо Унгарын багтай хийж, 15:10-аар хожигджээ.
Ийнхүү манай шигшээ гурван ялалт, нэг ялагдалтайгаар хасагдах шатанд шалгараад байна. Өнөөдөр манай баг хагас шигшээд шалгарахын төлөө Австралийн багтай тоглоно. Хэрвээ хожиж чадвал хагас шигшээд Лебон болон Тайландын нэгдүгээр багийн аль хожсонтой нь тоглох ажээ.