-
2016 оны 6 сарын 30
Монголын үндэсний ууган сонгодог бүтээл “Учиртай гурван толгой” дуурийг Үндэсний их баяр наадамд зориулан гадаа задгай талбайд тоглох бөгөөд гол дүрүүдийн сонгон шалгаруулалт өнөөдөр эхэлсэн.
-
2016 оны 6 сарын 30
АСЕМ-ын дээд түвшний уулзалт, түүний дагалдах арга хэмжээнүүдийг сурвалжлах олон улсын сэтгүүлчидтэй ажиллах сайн дурын 120 гаруй ажилтанд мэдээлэл, зааварчилгаа өгөх сургалт өнөөдөр ГХЯ-ны “Зөвшилцөл” танхимд боллоо.
-
2016 оны 6 сарын 30
ӨВӨР МОНГОЛЫН УРАН БҮТЭЭЛЧИДТЭЙ ХАМТАРНА
-
2016 оны 6 сарын 30
Долдугаар сарын 02 гэхэд ихэнх их, дээд сургуулиудын бүртгэлийн хугацаа дуусна. Энэ жилээс эхлэн Боловсролын тухай хуульд өөрчлөлт оруулж БСШУ-ы сайд баталдаг байсан хяналтыг тоог тухайн сургуулийн Удирдах зөвлөлийнхнөөр шийдүүлдэг болсон билээ.
-
2016 оны 6 сарын 30
Тулгар төрийн 2225, Их Монгол Улсын 810, Ардын хувьсгалын 95 жилийн тэгш ойн баяр энэ жил тохиож байгаа.
-
2016 оны 6 сарын 30
Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт 17 настай И гэх эрэгтэй машин дотор мансуурч байгаад баригджээ.
-
2016 оны 6 сарын 30
Монголын тамирчдын баярыг ирэх сарын 1-нд тэмдэглэнэ
-
2016 оны 6 сарын 30
Нийслэлийн ИТХ-ын 45 суудалд МАН-ын 34-ийг нь авч чадлаа. Салбар салбарын тэргүүний шижигнэсэн залуусын нэрийг дэвшүүлсэн. Нийслэлүүд маань энэ залуучуудыг дэмжиж өнөөдөр тэднээс маань 34 суудал авлаа. Бас найман эмэгтэй ялагч байгаа тэдэндээ ажлын амжилт хүсье ээ.
2016 оны НИТХ-ын сонгуульд МАН хүнээ дээдэлсэн үзэл, азжаргалтай мөрийн хөтөлбөрийг дэвшүүлж, өнгөрсөн сонгуулийн сурталчилгааны хугацаанд нийслэлчүүдэдээ танилцуулсандаа таатай байлаа. 2016 оны сонгууль сургамжтай сонгууль боллоо.
Сонгогчид дөрвөн жилийн өмнө амалсан амлалтаа эрх баригчдаас нэхдэг юм байна. Тэдгээрийнхээ биелэлтийг бас хүлээдэг юм байна. Тийм учраас ирэх дөрвөн жилийн хугацаанд дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлж, нийслэлчүүдэдээ тайлагнах болно” гэлээ.
Мөн түүнчлэн хотын дарга Э.Бат-Үүлийн удирдсан ажлуудаас ямар ямар ажлыг нь цаашид үргэлжлүүлэн хийх вэ гэсэн сэтгүүлчийн асуултад “Төрийн залгамж бодлого байдаг. Тийм учраас бид өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд эрх барьж байсан эрх баригчдын бодлогыг үргэлжлүүлж ажиллана” гэсэн юм.
-
2016 оны 6 сарын 30
Дарга нарын ажлыг 100 оноогоор үнэлнэ
-
2016 оны 6 сарын 30
Банкууд ам.доллар, юань худалдан авах санал ирүүлсэн бөгөөд Монголбанк 36.0 сая ам.доллар, 47.5 сая юанийг тус тус нийлүүлэв.
-
2016 оны 6 сарын 30
Өрхийн эрүүл мэндийн загвар төв удахгүй ашиглалтад орох нь
-
2016 оны 6 сарын 30
Өнгөрсөн жилийн Дэлхийн цомын тэмцээнд ОУХМ М.Анхцэцэг анх удаа оролцохдоо огцом өргөлтөөр 112 кг өргөж, IV байрт шалгарч байсан билээ. Харин тус тэмцээнээс хүрэл медаль хүртсэн Грекийн тамирчин А.Ефтикиа саяхан авсан сэргээшийн шинжилгээнд бүдэрч, медалиа хураалгав.
Ийнхүү “Рио-2016” олимпийн эрх аваад буй М.Анхцэцэг Дэлхийн цомоос медаль хүртсэн анхны Монгол тамирчин болж, бас нэгэн түүхэн амжилтын эзэн боллоо.
Тэрбээр 2014 оны ДАШТ-д X, өнгөрсөн жилийнхэд VIII байрт шалгарч, Монголын тамирчдын түүхэн дэх хамгийн өндөр амжилт үзүүлсэн юм.
-
2016 оны 6 сарын 30
УИХ-ын сонгуулийн өдөр буюу өчигдөр бүх нийтээр архи, согтууруулах ундаа худалдахгүй, үйлчлэхгүй байх шийдвэр гаргасан.
-
2016 оны 6 сарын 30
Олон улсын жүдо бөхийн холбоо (IJF)-ны календарт багтдаг “Чингис хаан” гран при тэмцээн маргааш эхэлж долдугаар сарын 3 хүртэл “Буянт-Ухаа” спорт цогцолборт болно.
-
2016 оны 6 сарын 30
“Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд Дэлхийн болон Монголын сонгодог урлагийн сор болсон бүтээлүүдийг дээжлэн хүргэдэг “Бэст оф Классикс” сонгодог урлагийн үдшийн цэнгүүнийг Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театрын уран бүтээлчид 07 сарын 02- ны өдөр буюу бямба гарагт 21:00 цагаас Чингисийн талбайд тоглох гэж байна.
-
2016 оны 6 сарын 30
Гурван зүйлд санаа зовж байна. Нэгдүгээрт, гэр хорооллын дахин төлөвлөлт, ”Сайн хашаа” хөтөлбөр зогсох эрсдэлд орох вий гэдэгт санаа зовж байна. Хашааны газар дээр тохилог орон сууц барих замаар утаа хөрсний бохирдлоос авахуулаад эдийн засгийн хямралыг гэтлэн давахаас өөр боломж байхгүй. Тиймээс эрх баригчид ”Сайн хашаа” хөтөлбөрийг зогсоохгүй үргэлжлүүлэх хэрэгтэй. Хоёрдугаарт, бид төрийн үйлчилгээний супер маркетыг эхлүүлсэн. Дарга нарын ширээн доорх эрх мэдлийг төрийн үйлчилгээний супер маркетын лангуун дээр тавьж ард иргэддээ үйлчилдэг болгосон байна. Өнөөдрийн байдлаар уг супермаркетаар 400 мянган хүн үйлчилгээ авчээ. Шинэ засаг дарга үүнийг мөн зогсоож болохгүй.
-
2016 оны 6 сарын 30
Инфографик: Эмэгтэй гишүүдийн хэн нь хэн бэ?
-
2016 оны 6 сарын 30
СЕХ-ны бүрэлдэхүүн УИХ-ын сонгуулийн санал хураалтын дүнг баталгаажуулах хяналтын хуралдаанаа хийв.
-
2016 оны 6 сарын 30
Манай орны ихэнх нутгаар уржигдараас усархаг бороо орсон. Үүний улмаас Ховд гол үерийн аюултай түвшин буюу 65 см-ээр даван үерлэжээ.
-
2016 оны 6 сарын 30
Сонгуулийн үр дүнд бүрэлдсэн парламент үнэхээр сонин, содон гишүүдтэй ажиллах нь тодорхой боллоо. Энэ удаагийн парламентад үндэсний бөхийн гурван аварга, хоёр болор цомын эзэн, хоёр дуучин сонгогдлоо. Мөн эгч, дүүсийн нэг нь эрх барьж нөгөөх нь сөрөг хүчин болж ажиллах нь. Дүгнээд хэлбэл, энэ удаагийн парламент найранд гурван дуутай, наадамд гурван даваатай л байх нь. Мөн энэ удаагийн УИХ-д нийт 39 гишүүн шинээр сонгогджээ. Ингээд энэ удаагийн парламентын сонин, содон гишүүдийг онцолъё.