-
2016 оны 6 сарын 22
Хотын өмнөх Засаг дарга, газрын дарга нарын хууль бусаар газар олгосныг нотолсон, тэдний өөрсдийнх нь гарын үсэг бүхий шуугиан дагуулсан, хөдөлшгүй баримт, материалуудыг өнөөдөр төв талбайд дэлгэлээ. “Газраа алдвал бүхнээ алдана” нэртэй үзэсгэлэнг “Зүтгэл, сэтгэл, итгэл-Эх орон” ТББ олон жилийн турш цуглуулсан баримт, материалдаа үндэслэн гаргаж байгаа юм.
Газрын наймаа, гарын үсгээр хууль бус олголт хийсэн дарга нарын нэрийг өөрсдийнх нь зурагтай дэлгэсэн бөгөөд үүнд өмнө нь хотын даргаар ажиллаж байсан М.Энхболд, Г.Мөнхбаяр, Ц.Батбаяр, Т.Билэгт нар багтаж байна. Түүнээс гадна дээрх нэр бүхий дөрвөн даргын үед газар олгох асуудлыг нь тасралтгүй хариуцаж байсан Ц.Сандуйгийн нэр, гарын үсэгтэй бүхий хууль бусаар газар олгосон олон гэрчилгээ байгаа нь уг үзэсгэлэнгийн гол “үзвэр” болжээ.
Тэгвэл дээр нэр дурдсан дарга нарын гарын үсгээр олгосон нийт газрын үнэ хэд байв. Дэлхийн банкнаас үүнд судалгаа хийсэн бөгөөд нийт 26.9 их наяд төгрөгтэй тэнцэх хэмжээний нийтийн эзэмшлийн газрыг тэд ганцхан гарын үсгээр олгосон байгаа юм. Гэсэн атлаа энэ их мөнгөнөөс нийслэлийн төсөвт нэг төгрөг ч ороогүй нь олон зүйлд хардахад хүргэж байна.
26.9 их наяд төгрөгөөр 26 мянган цэцэрлэг барих боломжтой, мөн Улаанбаатар хотын 52 жилийн төсөвтэй тэнцэх хэмжээний хөрөнгө юм. Түүнээс гадна 8.5 “Чингис бонд”-той тэнцэнэ.
Үзэсгэлэн зохион байгуулж буй “Зүтгэл, сэтгэл, итгэл-Эх орон” ТББ-ын тэргүүн С.Отгонцэцэгтэй цөөн хором ярилцлаа.
-Та өөрийгөө танилцуулна уу?
-Намайг С.Отгонцэцэг гэдэг. Миний амьдарч байсан Баянгол дүүргийн 16 дугаар хорооны газрыг Газрын албаны дунд шатны ажилтан гурав хуваагаад авчихсан байсан. Нийтдээ 400 ам.метр газраа олж авахын тулд би 12 жил хөөцөлдсөн. 2012 онд л газраа баталгаажуулж авлаа. Энэ бол урт хугацаа. Олон жил газартай холбоотой асуудлаас болж өөрөө хохирч байсан. Надтай адилхан хууль бусаар газраа алдсан иргэд ч олон байдгийг мэдсэн. Тиймээс иргэд, аж ахуйн нэгжүүдэд газрын харилцаан дээр эрх зүйн туслалцаа үзүүлэх зорилгоор “Зүтгэл, сэтгэл, итгэл-Эх орон” Төрийн бус байгууллагаа нээсэн.
-Өнгөрсөн хугацаанд зөвхөн газрын харилцаагаар дагнан ажилласан юм уу?
-2008 он хүртэл “Эрс шинэчлэл” хөдөлгөөнтэй хамтарч ажилласан. Иргэдээс газрын харилцааны талаар ямар гомдол, санал байгааг асуудаг. Тэгээд өнгөрсөн хугацаанд цуглуулсан материалаар энэ үзэсгэлэнг гаргаж байна. Үе үеийн хотын дарга, 2012 оноос өмнө ажиллаж байсан дүүргийн Газрын албаны дарга, газар зохион байгуулагч нар бүгд намайг таньдаг болсон.Эдгээр баримтуудыг цуглуулах гэж олон газрын үүдийг татсан даа.
-Ямар зорилгоор энэ баримтуудыг дэлгэж байгаа вэ?
-Нэгдүгээрт, иргэн хүний хувьд хотынхоо төлөө идэвх зүтгэлтэй байх хэрэгтэй. Нөгөө талаас зөвхөн би газар эзэмших эрхээ баталгаажуулаад авчихсан юм чинь бусад нь хамаагүй гэж үзэж чадаагүй. Ер нь газрын харилцааг шударга явуулахад иргэдийн хяналт чухал. Тиймээс эдгээр баримтыг дэлгэн харуулах нь зүйтэй юм байна. Иргэд, аж ахуйн нэгж төрийн албан хаагчид ч мэдээсэй гэдэг үүднээс үзэсгэлэн гаргаж байна.
-Сонгуулийн сурталчилгааны үетэй таарч байгаа нь жаахан хардлага төрүүлээд байна л даа.
-Энэ үе бол иргэн бүр цаашлаад улстөрчид нийгмээрээ анхаарсан үе. Бусад үед төрийн албан хаагчдад хүсэлт тавихаар хариу өгдөггүй шүү дээ. Зөвшөөрлийг нэлээд зовж байж авлаа. Тэгээд ч сонгуулийн үетэй давхцах нь зөв юм уу ч гэж бодсон. Улаанбаатар хотын газрын харилцаан дээр шударга хүмүүс ажиллах ёстой. Надад байгаа баримтаас харахад худалдаа үйлчилгээний чиглэлээр 89 мянган м.кв газрыг хууль бусаар олгосон байдаг. Тэгээд сургууль, цэцэрлэг, нийтийн эзэмшил, ногоон байгууламж дээр олгосон газрыг дэлгэж тавих нь цаг үеэ олсон асуудал гэж бодож байна.
-Танай төрийн бус байгууллага хаанаас санхүүждэг вэ?
-Бид бичил бизнес, худалдаа эрхэлдэг. Хүн л юм чинь бид өөрсдийнхөө амьдралыг авч явах орлогын эх үүсвэртэй. Тэгээд ч энэ үзэсгэлэнг гаргахад их хэмжээний мөнгө зарцуулаагүй. Хамгийн хямд хулдаас дээр баримтаа хэвлэж, гаднах төмөр хүрээг түрээслэж байгаа.
-Та дэлгэсэн баримтуудаасаа жишээ болгон нэг газрыг тайлбарлаж өгөхгүй юу?
-Эх нялхсын хашаан дотор газар олгосон байсныг 2012 онд хүсэлт гаргаж газрын эрхийг цуцлуулж байсан. Энэ мэт эмнэлэг, сургуулийн газраас эрх мэдэлтнүүд яаж луйвардаж авсан баримт олон бий. Гэтэл жирийн иргэн би газрынхаа төлөө 12 жил тэмцсэн. Энэ хугацаанд эдийн засаг болоод эрүүл мэндээрээ маш их хохирсон. Тийм ч учраас энэ үзэсгэлэнг гаргахаар зориглосон юм.
“Зүтгэл, сэтгэл, итгэл-Эх орон” ТББ-ын дэлгэсэн материалуудаас заримыг нь онцолъё.
Чингисийн талбайн урд хэсгийг ямар хэмжээний мөнгөөр олгосныг тааварлашгүй. Гэхдээ Төрийн ордны зүүн талд байрлах хуучин хэвлэлийн үйлдвэрийн байр 24 тэрбум төгрөгөөр хувьчлагдсан гэсэн дүнтэй харьцуулбал тодорхой тоо гарч ирэх биз ээ.
Бяцхан хүүхдүүдийн оюуны болоод урлагийн их өргөө болсон Хүүхдийн ордоны өмнөх ногоон талбайг олгосон байв. Үүнийг ил болгож, асуудал гаргаагүй бол “Маамуу нааш ир” дууны хөшөө байхгүй, магадгүй Хүүхдийн ордны дэргэд шөнийн цэнгээний газар баригдсан байхыг ч үгүйсгэхгүй юм.
Х.БОЛД
-
2016 оны 6 сарын 22
Уржигдар шөнө орсон борооны улмаас Сүхбаатар дүүргийн 13 дугаар хорооны айлуудын 80 хувь нь усанд автжээ. Бүхэл бүтэн нэг хорооны айл өрх тэр чигээрээ усанд автсан шалтгаан нь ердөө 20 хоногийн өмнө барьсан “цоо шинэ” үерийн ус зайлуулах хоолой, далан нь эвдэрсэнтэй холбоотой. 11 сая төгрөгөөр барьсан үерийн ус зайлуулах хоолой нь ганц борооны ая даахгүй байна нурчихна гэж уг ажлыг гүйцэтгэсэн компани, хүлээгээд авчихсан мэргэжлийн хяналтын байгууллагынханы хэн нь ч төсөөлөөгүй биз. Үр дүнд нь Сүхбаатар дүүргийн 13 дугаар хорооны иргэд хонох газаргүй болж эд хөрөнгө, сэтгэл санаагаараа хохироод байна.
-
2016 оны 6 сарын 22
ЗУРГААР ӨГҮҮЛЭХҮЙ
-
2016 оны 6 сарын 22
АСЕМ-ын дээд түвшний уулзалтын дагалдах хурлуудын нэг Ази-Европын Хүнсний аюулгүй байдлын зөвлөлдөх уулзалт 6 дугаар 20- 21-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо болж өндөрлөлөө.
Уг чуулганд АСЕМ-ын гишүүн 17 орны хүнс хөдөө аж ахуйн асуудал хариуцсан төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөл, Монгол дахь Элчин сайдын яамд, консулын газрууд, Европын холбоо болон бусад хүнс хөдөө аж ахуйн чиглэлээр төсөл хөтөлбөр хэрэгжүүлж байгаа 11 олон улсын байгууллагын төлөөлөгч оролцлоо.
-
2016 оны 6 сарын 22
Явган зорчигч руу санаатайгаар ус цацсан жолоочийг Замын цагдаагийн газарт мэдэгдэж, хариуцлага тооцуулах боломжтой юм.
Ингэхдээ тухайн автомашины улсын дугаарыг Замын цагдаагийн газрын 93021124 болон 124 дугаарт залгаж мэдэгдэх аж. Гомдлын дагуу Замын цагдаагийн газраас шалгалт хийж санаатайгаар ус цацсан жолоочид хариуцлага тооцож, торгох арга хэмжээ авах юм байна.
-
2016 оны 6 сарын 22
УИХ-ЫН ДАРГА, АРДЧИЛСАН НАМЫН ДАРГА З.ЭНХБОЛД ЭМЧ НАРЫН ТӨЛӨӨЛӨЛ БОЛОН ИРГЭД СОНГОГЧИДТОЙ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ
-
2016 оны 6 сарын 22
Нийслэлийн Аялал жуулчлалын газар, “МИАТ” ХК хамтран Хонгконгийн “ITE-2016” олон улсын аялал жуучлалын үзэсгэлэн яармагт оролцлоо. 6-р сарын 16-19-ний хооронд үргэлжилсэн тус үзэсгэлэнд аялал жуулчлалын салбарын 300 гаруй байгууллага, улс, хот оролцов. “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд хөрш орнууд, шууд нислэг бүхий хотууд руу чиглэсэн гадаад сурталчилгааг идэвхжүүлэх зорилготойгоор “ITE” үзэсгэлэнд Улаанбаатар хот 2 дахь жилдээ оролцож байгаа юм. Хонгконгийн пасспорт бүхий иргэд дэлхийн 140 гаруй оронд визгүй зорчдог бөгөөд манай улсад 14 хоногийн хугацаанд визгүй зорчих боломжтой байдаг. 7 сая гаруй хүн амтай ч гадаад аялалд жилд 20 гаруй тэрбум ам.долларыг зарцуулдаг судалгаа байна. Мөн сүүлийн жилүүдэд ажил, албан хэргийн журмаар манай хотыг зорих Ази зорчигчдын урсгал нэмэгдэж байгаа нь энэхүү үзэсгэлэнгийн ач холбогдлыг улам нэмэгдүүлж байна. “МИАТ” ХК зуны улиралд долоо хоногт 5 удаа Улаанбаатар-Хонгконг чиглэлд нислэг үйлддэг гэж Нийслэлийн Аялал жуучлалын газраас мэдээллээ.
-
2016 оны 6 сарын 22
Үерт автсан айлуудын аюулгүй байдлыг ханган ажиллажээ
-
2016 оны 6 сарын 22
Зуны туйл буюу хамгийн урт өдөр, хамгийн богино шөнө өнөөдөр тохиож байна. Нарны аймгийн гол эрхэс нар өнөөдөр экватораас хамгийн их холдож хойд бүсийн улс орнуудад хамгийн урт өдөр тохиодог гэнэ.
-
2016 оны 6 сарын 22
Үхэр - (4/20-5/20)
Харилцаа холбоо маш чөлөөтэй байна. Гэрийн ажилдаа бусдыг татан оруулах гэсний хэрэггүй. Онцгой шалгалт өгсөн оюутнуудын хувьд оноо чинь таны бодсон шиг биш ч байж мэднэ. Өнөөдөр үдээс хойш бага зэрэг хянуур бай. Гэр бүлийн гишүүдтэйгээ ярилцах үед зөрчил, хэрүүл маргаан үүсч болзошгүйг анхаар. Үдэш оройн цагаар гадуур гарахаа түр азна. Болгоомжтой байгаарай.
Дэлгэрэнгүй
Лхагва, 2016 оны 06 сарын 22
Ихэр - (5/21-6/21)
Чухал бизнес уулзалт хийх гэж байгаа бол зөвшилцөлд хүрэхэд хангалттай барим сэлт бэлдсэн эсэхээ шалга. Компьютерынхоо программуудыг хамгаалж, вирустэхээс сэргийл. Цэвэр агаар амьсгал. Ах эгч тань мөнгө зээлэхийг хүснэ. Туслахыг маш их хүсч байсан ч танд боломж гарахгүй байж магадгүй. Тиймээс сайн ярилцаж, өөр хэн нэгнээс тусламж авч болох арга зам зааж өг.
Дэлгэрэнгүй
Лхагва, 2016 оны 06 сарын 22
Мэлхий - (6/22-7/22)
Олон хүмүүсийн өмнө үг хэлэх нь яг одоо танд амархан байх болно. Амралтын өдрөөр ямар нэгэн олон нийтийн ажиллагаанд оролцох ёстой эсэхээ нягтлаарай. Үг хэлэхдээ сонсогчид таны талд байгааг та мэдрэх болно. Хүмүүст сайхан сэтгэгдэл төрүүлэхээр хувцасла. Хэрэв олон нийтийн тусгай арга хэмжээнд орох гэж байгаа бол үсээ засуулж, аятайхан хувцаслаарай. Энэ нь хүмүүс таныг хувцасны загвар, хэв маягийг ойлгодог гэдгийг мэдрэх болно.
Дэлгэрэнгүй
Лхагва, 2016 оны 06 сарын 22
Арслан - (7/23-8/22)
Өнөөдрийн эрч хүч танд сайхан зүйлсийг авч ирэх болно. Гадагш гарч, олон сайхан зүйл харж, сэтгэл хөдлөх бололтой. Ажлын байр болон найз нөхдийнхөө шахалтад орж, бусдын хэлснийг дагаж болохгүй. Өөртөө хэт их ачаалал үүрэхээс зайлхий. Оройдоо гадагш гарч, олон хүнтэй уулзаж, танилын хүрээгээ тэл. Тэднийг ярьж байх үед нь анхааралтай сонсож, олон зүйл сурч мэдэхийг зөвлөе.
Дэлгэрэнгүй
Лхагва, 2016 оны 06 сарын 22
Охин - (8/23-9/22)
Та ажилдаа хэт цаг зарцуулж байгаа бол бага зэрэг амрахыг сануулж байна. Та олон нийтийн арга хэмжээнд сайн дурын ажил хийдэг бол түр чөлөө авч, сайтар амарч, эрч хүчээ нөхөж авахыг хичээ. Таны нууц хадгалах чадвар их сул байгаа хэдий ч танд итгэдэг хүмүүсийн итгэлийг алдах хэрэггүйг зөвлөе. Хэн ч танаас хийхийг шаардаагүй шүү дээ. Зарим нэг зүйл нууц хэвээрээ үлдэх нь дээр байдаг гэдгийг сана.
Дэлгэрэнгүй
Лхагва, 2016 оны 06 сарын 22
Жинлүүр - (9/23-10/22)
Хэдий танд өнөөдөр гэнэтийн зүйлүүд их тохиолдох ч энэ өдрийг амжилтаар дүүргэх хэрэгтэй. Хамт олон найз нөхөдтэйгөө тааламжтай харьцаатай байх болно. Хэрвээ та ямар нэгэн шалтгаанаас болж сэтгэл санаа таагүй байвал сайн найз руугаа залгаарай. Таныг ахиад инээнэ гэдэгт тэд итгэлтэй байгаа.
Дэлгэрэнгүй
Лхагва, 2016 оны 06 сарын 22
Хилэнц - (10/23-11/21)
Хэдийгээр ажлын нөхцөл галзуу юм шиг байх ч амьдрал цэгцэрч эхэлнэ. Ажил мэргэжил, бизнестэй холбоотой асуудлууд бүтэмжтэй, танд нэр хүнд, хүссэн байр суурийг авч ирэх болно. Оддын нөлөөгөөр ихэнх Хилэнц тэсвэр тэвчээр, шаргуу зангаараа замдаа тааралдсан саад бартааг даван туулах юм. Олны өмнө байдаг Хилэнцүүд нийгмийн том арга хэмжээнд оролцохдоо асуудлаас сэрэмжил.
Дэлгэрэнгүй
Лхагва, 2016 оны 06 сарын 22
Нум - (11/22-12/21)
Амьдралын эрч хүч дээд түвшинд байх бөгөөд энэ нь таныг албан ажил болон хувийн амьдралд амжилт гаргах нөхцлийг бүрдүүлж өгөх болно. ёс зүйг баримталдаг байдал, үг хэл, бодол санаа, үйлдэлээ хянаж чаддаг чадвар тань удирдлага эсвэл эсрэг хүйстнийхэнд зохих ёсоор үнэлэгдэх бололтой. Энэ өдөр албан тушаал ахих эсвэл илүү ашигтай ажлын санал хүлээн авах магадлал өндөр байна.
Дэлгэрэнгүй
Лхагва, 2016 оны 06 сарын 22
Матар - (12/22-1/19)
Өнөөдөр матрууд санхүүгийн болон хамтарсан бизнесийн асуудал дээр хатуу чанга байна. Мөнгө хийх шинэ санаануудыг олж авахад тохиромжтой цаг үе. Мөнгөнийхөө аюулгүй, найдвартай байдлыг шалга. Гэр орныхоо болон машиныхаа даатгалд ойрын хугацаанд санаа тавь. Банкинд нөөц мөнгөтэй бол сонирхсон салбартаа эрсдэлгүй хөрөнгө оруулалт хийж болно. Судалгаа шинжилгээ хийлгэвэл танд хэрхэн худалдаа хийхийг зааж өгнө.
Дэлгэрэнгүй
Лхагва, 2016 оны 06 сарын 22
Бумба - (1/20-2/18)
Хувийн амьдрал, дотоод ертөнцдөө өөрчлөлт хийж гайхалтай үр дүнд хүрнэ. Яаруу зангаас болж асуудлуудаа шийдэх гайхалтай бүтээлч санаа төрөх байх. Хамтрагчаас ирэх мэдээ таны атаархуу занг хөдөлгөх болно. Оюун ухааныг дүүргэсэн сөрөг бодлоос салахыг хичээ. Нар Хилэнцийн орд руу нүүж байгаагаас таны эрүүл мэнд, ажилд од гарагс сайнаар нөлөөлнө. Улмаар та үр дүн, үр ашигтаа төвлөрч чадна.
Дэлгэрэнгүй
Лхагва, 2016 оны 06 сарын 22
Загас - (2/19-3/20)
Өнөөдөр ажил хэргээ эн тэргүүнд тавибал дэггүй зүггүй байдал тань бодлын жагсаалтнаас хасагдах болно. Хэрвээ ямар нэгэн хийх ёстой зүйл байгаа бол үүндээ ахиц гаргах хэрэгтэй. Таны эрч хүч, урам зориг тань өндөр байна. Та ажлын эсвэл гэрийн тань ажил хэрэг замаас тань холдож байгааг мэдэрч байгаа тул сайхан амарч, дуртай хоббигоороо хөөцөлдөж цагийг сайхан өнгөрүүлэх хэрэгтэй.
-
2016 оны 6 сарын 22
Хуулийн хүрээнд улс төрийн нам, эвслүүд сонгуулийн сурталчилгаа хийж байгаа. Хэдийгээр сурталчилгаа үргэлжилж байгаа ч нам, нэр дэвшигчийн талаар санал асуулга явуулах, нийтлэх, тараахыг хуульд заасанчлан маргаашаас эхлэн хориглож байгаа.
-
2016 оны 6 сарын 22
09:00 цагт: МУИС-ийн Хууль зүйн сургуулиас хамтран зохион байгуулж буй ”ОРОС – МОНГОЛ – ХЯТАД: 21 ДҮГЭЭР ЗУУН ДАХЬ ХАРИЛЦАА, ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ АСУУДАЛ” Олон улсын эрдэм шинжилгээний форумын Монгол дахь салбар хуралдаан МУИС-ийн ХЗС-ийн 331 тоотод болно.
10:00 цагт: ЭРДЭНЭС МОНГОЛ, ЖЕНЕРАЛ ЭЛЕКТРИК (GE) компаниуд уул уурхай, эрчим хүч, дэд бүтцийн томоохон төслүүдэд хамтран ажиллах чиглэлээр Харилцан ойлголцлын санамж бичгийг байгуулна. Хаана: Моннис цамхаг (Номын сангийн урд байрлах) 14-р давхарт
10:00 цагт: Нийслэлийн боловсролын газрын “нээлттэй өдөрлөг” болно. Иргэдэд боловсролын салбарын үйл ажиллагааг сурталчлан таниулах, мэдээ мэдээллээр хангах зорилготойгоор Нийслэлийн боловсролын газраас “НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ”-ийг зохион байгуулна. Өдөрлөг Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн “Дүнжингарав” салбарт болно.
11:00 цагт: Хэвлэлийн Хүрээлэнд: Монголын хэвлэл мэдээллийн өнөөгийн байдлын талаар Хэвлэлийн Хүрээлэнгийн Судалгааны албанаас танилцуулна.
11:00 цагт: Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд Сонгуулийн үеэр хэвлэлийн эрх чөлөө зөрчигдөж байгаа талаар хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөл мэдээлэл хийнэ.
12:00 цагт: Хэвлэлийн Хүрээлэнд: Улс төрийн намууд ардчилалыг гуйвуулж байгаад иргэд шүүмжлэлтэй хандаж мэдээлэл хийнэ.
-
2016 оны 6 сарын 22
Зүүн нүд татвал эцэг, эх садны хэрэг бүтэх, баруун нүд татвал эд олдох, зүүн чих хангинавал аймшиг болох, баруун чих хангинавал хэрүүл тэмдэл болох, хэрээ дуугарвал зочид ирэх, тагнай загатнавал сэтгэл зовох, бүх бие татвал хэрэг олон болох, хөл татвал үзэсгэлэн болно. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өнгө зүс доройтно.
-
2016 оны 6 сарын 22
УЛААНБААТАР ХОТ: Үүлэрхэг. Бороо орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 5-7 градус, өдөртөө 13-15 градус дулаан байна.
-
2016 оны 6 сарын 21
Сонгуулийн ерөнхий хороо өнөөдөр сонгуулийн бэлтгэл ажлын явц болон сонгуулийн сурталчилгаа хуулийн хүрээнд хэрхэн явагдаж байгаа асуудлаар хуралдлаа.
-
2016 оны 6 сарын 21
”БАЙЛГУУЛЛАГЫН ЦЭЦЭРЛЭГ”-ИЙГ ДЭМЖИЖ БАЙНА
-
2016 оны 6 сарын 21
Дулмаа эмээ ордонтой болно
-
2016 оны 6 сарын 21
ЕРӨНХИЙ САЙД ОХУ-ЫН ТАТАРСТАНЫ ЕРӨНХИЙЛӨГЧИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
-
2016 оны 6 сарын 21
УИХ-ын дарга, Ардчилсан намын дарга, УИХ-ын сонгуулийн 70 дугаар тойрогт нэр дэвшигч З.Энхболд, УИХ-ын гишүүн С.Одонтуяа, НИТХ-ын 5 дугаар тойрогт Ардчилсан намаас нэр дэвшигч Ц.Гомбосүрэн нар өнөөдөр /2016.06.21/ Баянгол дүүргийн сургуулийн багш нарын төлөөлөлтэй уулзалт хийв.
С.Одонтуяа: УИХ боловсролын чиглэлээр чухал хуулиудыг баталж чадсан
Уулзалтын эхэнд УИХ-ын гишүүн С.Одонтуяа хэлэхдээ, энэ удаагийн УИХ-аар төрөөс боловсролын талаар баримтлах бодлого болон Боловсролын тухай хуулиудыг баталсан нь боловсролын салбарт хийсэн чухал ажлуудын нэг байв. Ирэх дөрвөн жилийн хувьд Ардчилсан намын мөрийн хөтөлбөрт хүүхэд залуучуудын боловсрол, төлөвшилийн чиглэлээр бид олон ажлуудыг хийхээр тусгасан байгаа гэлээ.
Амаргүй 4 жилд амжуулсан ажлуудаа танилцуулав
УИХ-ын дарга Баянгол дүүргийн багш нартай хийх уулзалтын эхэнд өнгөрсөн 4 жилд хийсэн ажил болон Ардчилсан намын мөрийн хөтөлбөрөө танилцуулав. Ардчилсан нам өнгөрсөн 4 жилийн хугацаанд Монгол Улсын уул уурхай гэх ганц тулгууртай эдийн засгийг олон тулгууртай болгох ажлуудыг эхлүүлж, суурийг нь тавилаа. 2012-2016 онд бид юу хийж чадав? Бид энэ хугацаанд мөнгөний бодлогын шинэчлэл хийж, 8 болон 5 хувийн хүүтэй ипотекийн зээлийг иргэдэд олгож, малчдад 10 хувийн малчны зээл, гэрийн хороололд амьдарч буй иргэдэд “Сайн хашаа” хөтөлбөрийн 5 хувийн зээлийг олгох хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Мөн 1680 үйлдвэрийн төслийг дэмжиж, үйлдвэржилтийг эрчимжүүлсэн. Мөн 82 мянган өрх орон сууцанд орсон байна. Мөн өнгөрсөн 3 жилийн хугацаанд нийтдээ 2720 км зам тавьсан. Энэ ондоо 1284 км замыг нэмж тавьснаар энэ 4 жилийн хугацаанд 4000 гаруй км замыг ашиглалтад оруулж байна. Гэтэл 1921-2012 он хүртэлх 91 жилд нийт 2964 км зам тавьж байжээ. Үүнээс гадна Ардчилсан намын хийсэн, бүтээсэн бүхэн тоо, статистикаар харагдаж байгааг танилцуулав. Мөн 573 мянган хүн ажилласан жилээ нэмэгдүүлж, нийслэлийн эрчим хүчний хүчин чадлыг 521 мВт-ээр нэмэгдүүлснээр 163,000 айл өрхийг цахилгаан дулаанаар шинээр хангах боломж бүрдсэн байна.
З.Энхболд: Улаанбаатар хотод 24 уулзварыг шинэчилснээр иргэд шатахуунаас жил бүр 25.3 тэрбум төгрөг хэмнэж байна
Мөн өнгөрсөн хугацаанд Улаанбаатар хотод 24 уулзварыг шинэчлэн барьсан, ингэснээр иргэд зөвхөн шатахуунаас жил бүр 25.3 тэрбум төгрөг хэмнэж байгаа юм. Мөн УИХ-ын дарга хэлэхдээ, хэдийгээр энэ хугацаанд дэлхийн зах зээл дээр түүхий эдийн үнэ унасан жилүүд байсан ч 127 цэцэрлэг, 79 сургууль, 33 спорт заал ашиглалтад оруулсныг дурдав. Мөн тус хугацаанд орон нутагт эрх мэдлийг олгосны зэрэгцээ 2012 онтой харьцуулахад орон нутгийн төсөв 2.5 дахин нэмэгдсэний зэрэгцээ ахмад настнуудыг дэмжин тэтгэврийг 2013, 2015, 2016 онд нэрлэсэн үнээр нэмж чаджээ.
“Сайн оюутан” хөтөлбөр эцэг эхчүүдийн нуруун дээрх ачааллыг хөнгөвчилнө
УИХ-ын дарга, Ардчилсан намын дарга З.Энхболд үргэлжлүүлэн “Сайн оюутан” хөтөлбөрийг онцлон танилцуулав. Тэрээр хэлэхдээ, өнөөдөр зарим эцэг эхчүүд, эмээ өвөө нар цалин болон тэтгэврээрээ хүүхдийнхээ сургалтын төлбөрийг төлдөг. Тэд өндөр хүүтэй зээл авч буй энэ асуудлыг өөрчилж оюутнуудад зориулан сургалтын төлбөрийн зээл олгох “Сайн оюутан” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн. Энэ хөтөлбөрт оюутнууд хамрагдсанаар сургалтын төлбөрийн зээлийг 10 жил хүртэлх хугацаатай авах боломжтой болно. Мөн эцэг эхчүүд, эмээ өвөө нар нь сургалтын төлбөрт зориулан авсан цалин, тэтгэврийн зээлийн үлдэгдлийг шинэ нөхцөлтэйгээр оюутны зээлд шилжүүлж болно гэв.
Монгол хүүхдийн олон улсад өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх STEAM
хөтөлбөрийг хэрэгжүүлнэ
Дэлхийн өндөр хөгжилтэй улс орнуудад ЕБС-ийн сурагчид STEAM-ийн дагуу ямар ч тохиолдолд математик, шинжлэх ухаан, инженер технологи, урлагийн чиглэлийн боловсролыг бүгд эзэмшиж байна. Энэ нь тэднийг дэлхийн зах зээл дээр өрсөлдөх чадварыг нэмэгдүүлж байна. Гэтэл манай ЕБС-ын сурагчид дээрх чиглэлд анхаарахгүй бол олон улсад өрсөлдөх чадваргүй болно. Иймээс бид Боловсролын салбарын шинэчлэлийн хувьд, “Зөв Монгол хүүхэд”, “Цөм” хөтөлбөр “Авьяас”, “Ном”, “Багшийн хөгжил” хөтөлбөрүүдийг үргэлжлүүлэхийн зэрэгцээ STEAM–Science, Technology, Engineering, Arts and Mathematics лабораторийг нэвтрүүлнэ. Мөн Япон Улсад 1000 инженер бэлтгэх ажлыг хийнэ. Дэлхийн шилдэг 100 сургуульд суралцуулах ажил үргэлжилнэ. Хэрвээ ийм хөтөлбөрт тэнцсэн бол мөнгийг нь улсаас төлж байгаа. Монгол залуусынхаа сэтгэлгээг хөгжүүлсэн, барууны орнуудын хүүхдүүдийн сурч мэдэж байгаа мэдлэг боловсролыг олгох асуудал дээр улсаас хөрөнгө мөнгө харамгүй зарцуулна гэв. Ер нь Ардчилсан намын мөрийн хөтөлбөрийн эцсийн зорилго нь хөгжлийн зүтгэх хүч болсон баялаг бүтээгчдээ дэмжиж, Монгол хүний үнэ цэнийг нэмэгдүүлэх явдал юм. Хөдөлмөрийн хүндэт медаль болон Алтангадас нь Монгол хүний үнэ цэн биш. Монгол хүний орлого чухал гэлээ. Уулзалтын төгсгөлд багш нар боловсролын чиглэлээр асуулт асууж, хариулт авлаа хэмээн Ардчилсан намын сонгуулийн штабаас мэдээлэв.
-
2016 оны 6 сарын 21
Иргэн Хорлоо түрээсийн орон сууцыг сонгожээ