-
2016 оны 6 сарын 21
Украин Улсын Дьяково боомтын хилийн шалганы албанаас Монгол улсын 2 иргэн “дипломат шуудан” гэх наалт бүхий 8 хайрцагтай нийт 29 145 хайрцаг тамхи хилээр нэвтрүүлэхээр завдаж байгаад баригдсан тухай мэдээлэл гарлаа.
Мэдээллийн мөрөөр нягтлан үзэхэд Будапешт дахь Элчин сайдын яаманд нарийн бичгийн дарга, зөвлөхөөр ажиллаж байсан Д.Дөхөмбаяр уг хэрэгт холбогдсон тухай мэдээлэл хүлээн аваад байна.
Д.Дөхөмбаяр нь Худалдааны яамны харъяа “Техникимпорт”, “Монголимпекс” нэгдэлд ажиллаж байгаад 2004 – 2007 онд Будапешт дахь Элчин сайдын яаманд анх томилогдон ажиллаж байсан байна.
Ингээд 2011-2015 онд тус улсад дахин томилогдон ажиллаж байгаад 2015 оны 8 дугаар сараас өндөр насны тэтгэвэрт өөрийн хүсэлтээр гарчээ.
Одоогоор хүлээн аваад байгаа мэдээллээр түүнтэй хамт явсан иргэн нь Гадаад хэргийн яам болон аль нэг Дипломат төлөөлөгчийн газарт ажилладаггүй хүн байна.
Эдгээр иргэдийн хилээр нэвтрүүлэхийг завдсан ачаанд наасан “дипломат шуудан” гэх наалт нь Монгол Улсын Гадаад хэргийн яам, хилийн чанад дахь аль ч Дипломат төлөөлөгчийн газарт хэрэглэгддэггүй, хуурамч болохыг тогтоогоод байна.
-
2016 оны 6 сарын 21
Нийслэлийн Ардчилсан намаас Нийслэлийн ИТХ-ын сонгуулийн 36-р тойрог Хан-Уул дүүрэгт МАН-аас нэр дэвшигч Б.Цэрэнг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч, Нийслэлийн Ардчилсан намын дарга Э.Бат-Үүлийг гүтгэсэн хэмээн цагдаагийн байгууллагад гомдол гаргасан тухай өмнө нь мэдээлэл түгсэн.
Тэгвэл цагдаагийнхан Б.Цэрэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 111.2 дахь хэсэгт заасны дагуу эрүүгийн хэрэг үүсгэсэн аж. Тэрээр “Хотын дарга Э.Бат-Үүлийн хүү Б.Чулуудай оффшор дансаараа 800 ам.долларын гүйлгээ оруулж, гаргасан, оффшор компани нь уул уурхайн 12 лиценз эзэмшдэг” гэх мэтээр худал ташаа мэдээлэл түгээж, бусдыг гүтгэсэн хэрэгт холбогдоод буй.
Нийслэлийн АН-ын хуулийн зөвлөх Р.Батцогтоос авсан мэдээллээр бол цагдаагийнхан түүнээс мэдүүлэг, тайлбар авах гэсэн боловч хаана байгаа нь тодорхойгүй, оршин суугаа хаягтаа байхгүй, утас нь ч холбогдохгүй байгаа гэнэ. Тиймээс түүнийг зориудаар хүн гүтгэсэн хэрэг үйлдчихээд оргон зайлсан гэж үзэх нэгэн ч байна.
-
2016 оны 6 сарын 21
Сонгуулийн ерөнхий хороо яг одоо хуралдаж байна. Тэд энэ сарын 29-нд болох УИХ-ын сонгуулийн санал хураалттай холбоотойгоор бэлтгэл ажил хэрхэн хангагдаж байгаа талаар хуралдаж байгаа аж.
-
2016 оны 6 сарын 21
Нийслэлийн Засаг даргын 2016 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн А/483 дугаар захирамжийн дагуу зорилтот бүлгийн 350 хүүхдүүдэд зусланд амрах эрхийн бичгийг гардуулан өглөө.
-
2016 оны 6 сарын 21
Эрчим хүчний салбарт өвөлжилтийн бэлтгэл ажлыг 98 тэрбум төгрөгөөр хийнэ
-
2016 оны 6 сарын 21
Батаа цэргийн албаа ч хаана, цалингаа ч авна
-
2016 оны 6 сарын 21
91.700 ЭЭЖ ЦАЛИНТАЙ БОЛНО
-
2016 оны 6 сарын 21
Үерийн аюулаас урьдчилан сэргийлэхийг Улсын онцгой комиссоос анхаарууллаа
-
2016 оны 6 сарын 21
Улсын Бүртгэл, Статистикийн ерөнхий газраас энэ сарын 17-нд иргэдэд үзүүлэх үйлчилгээнд өөрчлөлт оруулж, гадаад паспортыг төрийн үйлчилгээний нэгдсэн төвүүдээс захиалж авах боломжтой хэмээсэн.
-
2016 оны 6 сарын 21
Эрх баригчид өөрсдийнхөө ”Царцааны нүүдэл”-ийг МАН-д наах гэж оролдож байна
-
2016 оны 6 сарын 21
Намуунаа “Ажилтай төгсөгч” болно
-
2016 оны 6 сарын 21
УИХ-ын дарга, Ардчилсан намын дарга З.Энхболд Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны иргэдэд “Сайн хашаа” хөтөлбөрийн талаар мэдээлэл өглөө
-
2016 оны 6 сарын 21
Түгээмэл тархацтай ашигт малтмал олборлож буй аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн ачаа тээвэрлэлтийн үйл ажиллагаанд нийслэлийн Тээврийн газар, Улаанбаатар хотын Цагдаагийн газрын замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах бүрэлдэхүүн хамтран 5 дугаар сарын 27-ны өдрөөс эхлэн 24 цагийн турш хяналт шалгалт хийж байна.
-
2016 оны 6 сарын 21
Тэрбишийн Энхсаны юу нь хүмүүст таалагдаж байгаа вэ? Монгол улсын их хурлын 29-р тойрогт Ардчилсан намаас нэр дэвшигч Т.Энхсайханы сонгуулийн штабынхан Төв аймагт нэгэн сонирхолтой судалгаа явуулжээ. Энэ судалгааны үр дүн тун сонирхолтой гарсан бөгөөд Т.Энхсайхан дэвшигчийн эршүүд, буддаггүй царайлаг төрх, өндөр боловсролоос гадна түүний уриа үг олон хүмүүсийн саашаалыг хүртээд байгаа юм байна аа. Ингээд олон зүйл нуршилгүй хүмүүсийн саашаалыг хүртээд байгаа дэвшигчийн судалгаатай танилцъя.
-
2016 оны 6 сарын 21
Япон Улсын Засгийн газрын Соёлын буцалтгүй тусламжаар Монголын Үндэсний музейд хүлээлгэн өгч буй 38, 3 сая иен буюу 720 сая төгрөгийн үнэ бүхий үзмэрийн хадгалалтын тоног төхөөрөмжийг хүлээлгэн өгөх ёслолын арга хэмжээ болж өндөрлөлөө.
-
2016 оны 6 сарын 21
Үргэлжилсэн борооны улмаас Сэлбэ гол үеэрлэжээ
-
2016 оны 6 сарын 21
ГУДМАНД ГАРСАН ИРГЭД ЯЛАХАД ОЙРХОН БАЙНА
-
2016 оны 6 сарын 21
“Энэ сайхан нутгийнхаа энэ сайхан хүмүүсийн аж, амьдралыг сайн сайхан болгохын төлөө зүтгэнэ” гэдгээ дахин дахин сануулж, худал амлаж биш хийсэн ажлаараа харуулахаа батлан, мөнгөн ембүү шиг бодлого зорилгоо алд цэнхэр хадган дээрээ тавиад нутгийн зон олон та нар луугаа руугаа зорьж ирлээ. Та сайхан тосоод аваарай. Би Таньд л итгэж байна шүү. Хэдүүлээ сайхан болноо. Баярлалаа.
-
2016 оны 6 сарын 21
ХОРЛОО ТЭТГЭВРЭЭ БҮРЭН АВДАГ БОЛНО
-
2016 оны 6 сарын 21
Ардчилсан нам эцэг, эхчүүдийг хариуцлагагүй болголоо