-
2016 оны 11 сарын 17
Дээрхийн гэгээнтэн 14-р далай лам маргааш манай улсад ирэхээр болжээ.
-
2016 оны 11 сарын 17
NBA LIVE : San Antonio Spurs vs Sacramento Kings
-
2016 оны 11 сарын 17
Засгийн газрын хуралдаанаар Гадаад улсад Элчин сайдаар ажиллах хүмүүсийн саналыг хэлэлцэн дэмжиж, Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэхээр тогтсон. Их хурлын чуулганаар гадаад улсад Элчин сайдаар ажиллахаар томилогдсон гишүүд хийх ажлаа танилцууллаа. Тухайлбал,
-
2016 оны 11 сарын 17
VTV телевизийн “Мастер тогооч” бол Монголын хамгийн том хоолны шоу нэвтрүүлэг бөгөөд “АНХНЫ” хоол хийх урлагийг нэвтрүүлэг болгон олон түмэнд хүргэсэн, АНХНЫ хамгийн том шагналын сантай, гээд анхны анхны гэсэн олон тодотгол тэднийх.
Мөн анх удаа шилдэгийн шилдэг тогоочдийг шүүгч болгон нэгтгэж, нэг ширээний ард суулгаж чадсан “Мастер тогооч” шоу эдүгээ хоёр дахь жилдээ амжилттай зохион байгуулагдаж байна. Нэвтрүүлгийн тусгай дугаар болох “ТӨРСӨН ӨДРИЙН ЭЗЭД” шоунд шүүгч, хөтлөгч Тэнгисийн төрсөн өдрийг зөвхөн шүүгчид хамтдаа нэг гал тогоонд хоол хийж, хамтдаа нэг үдшийг өнгөрүүлэхийн сацуу эдгээр шүүгч эрхэмүүд ямар ямар хоол хийснийг энэхүү дугаараар сонирхон үзэх боломжтой ажээ.
Энэ жил “Мастер тогооч” шоу чансаагаа баталж 3-р шатны шалгаруулалтаас эхлэн орон ороны элчин сайд нарыг урин оролцуулж байгаа бөгөөд тухайн орны хоолны соёлыг олон түмэнд таниулах зорилготой юм байна.
Шоуны ялагч 12.31-нд шинэ жилийн шөнө, он солигдох мөчтэй зэрэгцэн “ХОРИН САЯ” төгрөгийг шууд нэвтрүүлгээр гардан авахын зэрэгцээ олон олон амжилт, нэр хүндийн эзэн болно гэж нэвтрүүлгийн зүгээс амлаж байгаа юм байна.
-
2016 оны 11 сарын 17
2016 оны ургац хураалтын урьдчилсан дүнг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд П.Сэргэлэн Засгийн газрын хуралдаанд танилцууллаа.
Мэдээллээс үзвэл 475 мянган тонн үр тариа, үүнээс 460 мянган тонн буудай, 153 мянган тонн төмс, 93 мянган тонн хүнсний ногоо, 20 орчим мянган тонн тосны ургамал, 50 мянган тонн тэжээлийн ургамал хураан авчээ. Ингэснээр манай улс улаан буудай, төмсний хэрэглээг 100 хувь, хүнсний ногооны 50 гаруй хувийг дотоодоос хангах боломж бүрдсэн байна.
Аж ахуйн нэгж, иргэд 389 мянган га-д чанар сайтай уринш боловсруулж бэлтгэсний 108 мянган га талбайг дэвшилтэт технологиор боловсруулж, дараа оны тариалалтад зориулан 45 мянган тонн үр нөөцөлжээ.
Мэдээлэлтэй холбогдуулан хэд хэдэн арга хэмжээ авахыг холбогдох сайд, албан тушаалтанд даалгалаа. Тухайлбал Дарханы ургамал, газар тариалан, эрдэм шинжилгээний хүрээлэн болон үр тарианы үйлдвэрлэл эрхэлдэг аж ахуйн нэгжтэй хамтарч үрийн төрөлжсөн аж ахуй байгуулах, хөдөө аж ахуйн зориулалттай шинэ трактор, комбайн, машин механизм, бордоо, ургамал хамгааллын бодисыг гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн хугацааг сунгах зэргийг судалж танилцуулахыг үүрэг болголоо.
Мөн хуралдаанаар мал аж ахуйн салбарын өвөлжилтийн бэлтгэл хангасан дүнтэй танилцав.
Цаашид хөрөнгө, санхүүжилтээс шалтгаалан өвс, тэжээлийн аюулгүйн нөөцөө хангалтгүй бүрдүүлсэн аймгуудыг судлан Засгийн газарт танилцуулах, цас ихтэй бүс нутагт отроор яваа малчдад эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэх бэлэн байдлаа нэмэгдүүлэхийг холбогдох сайд нарт даалгав.
Мөн улсын тусгай хамгаалалттай цогцолбор газар, хилийн зурвас бүс нутагт өвөлжиж, хаваржих малчдын нийгмийн асуудалд анхаарах, малын гоц халдварт өвчний хяналтыг сайжруулах, өвөлжилт, хаваржилтын хүндрэл үүсэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор байнгын бэлэн байдалд ажиллахыг бүх шатны Засаг дарга, салбарын сайдад даалгав гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
-
2016 оны 11 сарын 17
УИХ чуулган үргэлжилж байна. Хурлаар Хүний эрхийн Комиссын гишүүнийг томилох тогтоолын төслийг хэлэлцээд Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг чөлөөлөх, томилох, асуудлыг хэлэлцлээ.
УИХ-ын гишүүн, Хуульзүй байнгын хорооны дарга асан Д.Одбаярыг гишүүдийн олонх нь дэмжээд 96 хувийн саналаар дэмжиж Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томиллоо. Харин Б.Очирбатыг Үндсэн хуулийн цэцийн гишүүнээс чөлөөллөө. УИХ-ын гишүүн О.Баасанхүү, Ц.Даваасүрэн, Оюун-Эрдэнэ, Лүндээжанцан нар Д.Одбаярт үг хэлэв.
УИХ-ын гишүүн О.Баасанхүү
“ Өнөөдөр төрийн байгуулалтын байнгын хороо Засгийн газрын сайдуудад хариуцлага тооцох асуудлыг шийдэж өгөөрэй. Тодорхой сайдуудад хариуцлага тооцъё гэхээр байхгүй.
Төрд сууж байгаа 65-лаа эвээ ололцоод суугаасай гэж залбираад суухаас өөр аргагүй болчихоод байна. Цэцийн хуулийг боловсронгуй болгомоор юм гэдгийг хэлмээр байна. Үндсэн хуулийн цэц намын харьяалаар яваад байдаг юм билээ.
Төрөө бүтэн байлгаж түмнээ ядуурлаас аваръя. Төр бүтэн байх тухай бодохоо больчихоод байна. Цэцийн дарга болоод хэрэггүй шүү. Цэцийн гишүүн гэдэг чинь нэр хүндтэй алба. Сайн ажиллаарай гэж хүсье”
УИХ-ын гишүүн Л. Оюун-Эрдэнэ
“Нэр дэвшигчийг дэмжиж байна. Гэхдээ манайхаас өөр улс төрд Үндсэн хуулийн цэцэд улс төрч хүн ажилладаг ийм улс орон цөөхөн. Манайх шиг хууль тогтоох байгууллага нь төр засагтайгаа холилдоод нэг байшинд байх тохиолдол цөөн. Улс төрийн том эрх мэдлийн хязгаар дунд үндсэн хуулийнхаа зарчмыг баримтлаад хуульч гэдэг нэрээрээ ажиллахыг хүсье”
УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан
“ Үндсэн хуулийн цэц, институт байгуулагдаад 25 жилийн ой болох гэж байна. Маш их шалгалт сорилтыг давсан байгууллага. Улс төр Үндсэн хуулийн цэц аль аль нь л Үндсэн хуулиа сайжруулах гэж нэг зүгт харж ажилладаг. 25 жилийн өмнө дэлхий ертөнц өөр байлаа. Дахиад их өөр болчихлоо.
Сүүлийн үед энэ үндсэн хуулийн шүүх бүгдийн толгой дээр гарлаа гэж шүүмж гараад байна. Орон бүрийн парламент шүүхтэйгээ сөргөлддөг. Үндсэн хуулийн шүүх цэц өөрсдөө бид л үндсэн хуулийг тайлбарлах эрхтэй гэж үздэг. Цэцийн гишүүдэд нэг их заах эрх байхгүй. Олон жил харсаны хувьд эрхзүйн тайлбар гэдгийг зөв ойлгомоор байна.
Парламентийн гишүүдийг эргэлзэх юмгүйгээр амыг нь тагладаг болно. Үүнд зөв тэнцвэр их чухал байгаа юм. Өнөөдөр тодорхой хариу хэлж байгаа юм алга. Амтай болгон Үндсэн хуулийг өөрчлөх тухай ярьж байна. Үр дагаварыг нь хэдэн арван жилээр харах хэрэгтэй” гэлээ. Үүний дараа Гадаад улсад суух Элчин сайд нарыг томилох тухай асуудалд гишүүд байр сууриа илэрхийлж буй юм.
-
2016 оны 11 сарын 17
Жолооны үнэмлэхийг хэвлэлтээс гармагц нь гэрийн хаягаар хүргэж өгөх үйлчилгээг энэ сарын 1-нээс эхлүүлжээ.
-
2016 оны 11 сарын 17
Өнөөдөр ”Олон улсын оюутны эрхийг хамгаалах өдөр” тохиож байна. 1946 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Чехийн эх оронч оюутнуудын дурсгалд зориулан Прага хотноо зохион байгуулсан Дэлхийн оюутны бага хурал дээр энэ өдрийг “Олон улсын оюутны эрхийг хамгаалах өдөр” болгон тэмдэглэж байхаар тогтжээ.
Энэ өдрийн хүрээнд Монгол-Германы хамтарсан Отгонбаяр сан хамтран 1000 оюутны чуулганыг Төрийн ордонд зохион байгуулж байна.
Тус арга хэмжээг Монгол Улсад сурч буй гадаад оюутан, гадаад улсад сурч буй дотоодын оюутан болон гадаад улсад суралцаж мэдлэг боловсролоо дээшлүүлхээр зорьж буй оюутнуудад чиглэн боловсролын үнэ цэнийг мэдрүүлэх, өнөөгийн боловсролын тогтолцоог таниулах, нийгэмд оюутнуудын дунд тулгамдаад байгаа асуудлыг хөндөн тэдэнд ойлгуулах зорилгоор зохион байгуулж байгаа. Мөн төр-оюутан хоёрын харилцаа холбоог сайжруулан тэдний үзэл бодол, дуу хоолойг сонсож, нийгэмд хүргэх, уулзалт хэлэлцүүлэгээс гарч буй санал санаачлагыг төр, олон улсын түвшинд хүргэх зорилгоор тус арга хэмжээг зохион байгуулж байгаа юм.
ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХӨТӨЛБӨР
Төрийн ордны их танхимд:
• 07:30 - 08:00 Төрийн ордон руу орох бүртгэл явагдана (мандат олгоно)
• 08:00 - 08:15 Нээлтийн үйл ажиллагаа
• 08:15 - 09:00 ”Улсын хөгжилд - Оюутны хувь нэмэр” ерөнхийлөгчийн илтгэл
• 09:00 - 09:45 ”Монгол - Герман хоёр улсын боловсролын тогтолцоо, хоорондын ялгаа, өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал” илтгэл
• 09:45 - 10:00 Мэндчилгээ
• 10:00 - 11:00 Илтгэл
• 11:00 - 11:30 Бага үдийн завсарлага
• 11:30 - 12:20 Салбар хэлэлцүүлэг - Оюутанд тулгамдаж буй асуудлаар
• 12:20 - 12:50 Нээлттэй хэлэлцүүлэг - Боловсролын салбарынхан
• 12:50 - 13:00 Дурсгалын зураг татуулна
-
2016 оны 11 сарын 17
Хүний эрхийн үндэсний комисс (ХЭҮК)-ын дарга Ж.Бямбадоржийн бүрэн эрхийн хугацаа дууссан байжээ.
-
2016 оны 11 сарын 17
УИХ-ын чуулган эхэллээ. Хурлаар “Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хууль батлагдсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /эцсийн хэлэлцүүлэг/, “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2017 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Монголбанк 2016.09.29-ний өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/-ийг хийх юм.
-
2016 оны 11 сарын 17
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд төвийн зургаан дүүргийн Засаг дарга нарыг өчигдөр хүлээн авч уулзлаа. Тус уулзалтад Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр, нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга М.Отгонбаяр нар оролцов.
-
2016 оны 11 сарын 17
Жил бүрийн 11 дүгээр сарын гурав дахь пүрэв гарагт өрнөдийн хэд хэдэн оронд Тамхинаастатгалзах олон улсын өдрийг (No Smoking Day) тэмдэглэдэг юм. Энэ өдрийг Америкийн хавдар судлалын нийгэмлэгээс (American Cancer Society) 1977 ондбий болгожээ.
-
2016 оны 11 сарын 17
Дээрхийн гэгээнтэн XIV Далай лам Данзанжамц манай улсад ирж магадгүй талаар цахим сүлжээ сайтуудад мэдээлэл гарсан. Энэ талаар Зам тээврийн дэд сайд Б.Цогтгэрэл өөрийн цахим хуудаснаа ”Далай лам маргааш Монголд ирнэ” гэх мэдээллийг хүргэсэн байна.
-
2016 оны 11 сарын 17
Г.Отгонцэцэг Казахстан улсын хошой аварга боллоо
-
2016 оны 11 сарын 17
УИХ-ын нэгдсэн хуралдааны арваннэгдүгээр сарын 17, 18-ны Пүрэв, Баасан гарагийн хуралдааны тов, хэлэлцэх асуудлын жагсаалтыг УИХ-ын даргын дэргэдэх Зөвлөлийн өчигдрийн хурлаар батласан байна. Үүнд:
-
2016 оны 11 сарын 17
Арваннэгдүгээр сарын эхний арав хоногийн байдлаар манай орны ихэнх дунд болон жижиг голуудад битүү мөсөн бүрхүүл тогтсон бол томоохон голуудад мөсөн зах өргөсөн зузаарч, өтгөн зайр гүйх үзэгдэл ажиглагдаж байна.
-
2016 оны 11 сарын 17
Нийслэлийн хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газраас Хүүхдийн эрхийн тухай конвенц батлагдсаны 27 жилийн ойн өдрийг угтан олон үйл ажиллагааг зохион байгуулж байна. Ойн ажлын хүрээнд:
1. “ХҮҮХДИЙН ЭРХ, ОРОЛЦОО, ҮҮРЭГ” чадваржуулах сургалт-2016 оны 11 сарын 16-17-нд
Хүүхдийн эрхийн тухай Монгол улсын хууль, Хүүхэд хамгааллын тухай Монгол улсын хуулиудын талаар мэдээ мэдээллийг олон нийтэд мэдээлэх, түгээх зорилгоор “ХҮҮХДИЙН ЭРХ, ОРОЛЦОО, ҮҮРЭГ” чадваржуулах сургалтыг 2016 оны 11 сарын 16, 17-нд Нийслэлийн иргэний танхимд 12:00 цагаас зохион байгууллаа. Уг сургалтанд Нийслэлийн 9 дүүргээс төлөөлж нийтдээ 200 хүүхэд хамрагдлаа. Уг сургалтын үйл ажиллагааг 9 дүүргийн Хүүхэд гэр бүлийн хөгжлийн төв, Японы хүүхдийг ивээх сан, Гүүднэйборс ОУБ хамтран зохион байгууллаа.
2. “Хүүхдийн эрх, хамгаалал” нээлттэй хаалганы өдөрлөг. 11-р сарын 18-нд
Хүүхдийн эрхийн тухай конвенц батлагдсан өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд “Хүүхдийн эрх, хамгаалал” нээлттэй хаалганы өдөрлөгийг 9 дүүргийн хүүхэд гэр бүлийн хөгжлийн төв, Нийслэлийн хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газар өөрийн байран дээрээ 2016 оны 11-р сарын 18-нд тус тус зохион байгуулах гэж байна.
№ Үйл ажиллагаа Хаана, хэзээ
Хамрах хүрээ
1 “Охид манлайлсан ээлтэй орчин” өдөрлөг Улаанбаатар чуулга үзэсгэлэнгийн танхимд
2016.11.18 өдрийн
10:00-13:00 цагт Нийслэлийн сургуулийн нийгмийн ажилтан
2 Нийслэлийн шилдэг хамтарсан баг шалгаруулах “Центавр” ур чадварын тэмцээн Нийслэлийн Иргэний танхимд 2016.11.18
10:00-13:00 цагт 152 хорооны хамтарсан баг
3 Гэр бүлтэй ажиллах арга зүйн сургалт НХГБХГ-ын 109 тоотод
2016.11.18 өдрийн
10-13 цагт Сонгинохайрхан дүүргийн хэсгийн ахлагч
4 Хууль, эрх зүйн зөвлөгөө НХГБХГ-ын 107 тоотод
2016.11.18 өдрийн
08:30-17:30 Иргэд, гэр бүл
5 Хүүхэд, гэр бүлийн чиглэлээр үзүүлж буй үйлчилгээ, хийгдэж буй ажлын талаар иргэдэд мэдээ, мэдээлэл өгөх НХГБХГ-ын 107,109, 111 тоотод
2016.11.18 өдрийн
08:30-17:30 Иргэд, гэр бүл
Дүүргийн хүүхэд, гэр бүлийн хөгжлийн төв, нийслэлийн хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газраас хүүхэд, гэр бүлийн чиглэлээр үзүүлж буй үйлчилгээ, хийгдэж буй ажлын талаараа иргэдэд мэдээлэл хүргэж, зөвлөгөө өгч ажилалаа. Үүнд: Хүүхдийн эрхийн тухай хууль, Хүүхдэд ээлтэй Улаанбаатар хөтөлбөрийн тухай, Гэр бүлийн боловсролын асуудал, Хүүхдийн хөгжлийн хөтөлбөр, гэр бүл саллтаас урьдчилан сэргийлэх арга зам, Хүүхэд хамгаалал, хамтарсан баг, Гэр бүл салалтын дараа эцэг эхчүүд хүүхэдтэйгээ харилцах, Хүүхэд хүмүүжлийн асуудлаар, Хүүхдийн эрсдлийн түвшин тогтоох програмын тухай, Хүүхдийн утас 108 дуудлагын хариу үйлчилгээний тухай, Эцэг эхэд хүүхэдтэй хэрхэн зөв харилцах тухай, Хүүхдийг зодож шийтгэхгүй байх, зодож шийтгэхийн хор уршиг зэрэг сэдвүүдийн хүрээнд мэдээлэл, зөвлөгөө өгч ажиллана гэж Нийслэлийн Хүүхэд, гэр бүл хөгжлийн газраас мэдээллээ.
-
2016 оны 11 сарын 17
Автомашины улсын дугаар үйлдвэрлэх тусгай зөвшөөрөлтэй 13 аж ахуй нэгжийн үйл ажиллагааг зогсоожээ. Тодруулбал, Зам тээврийн хөгжлийн яам, Авто тээврийн үндэсний төвөөс улсын дугаар үйлдвэрлэх тусгай зөвшөөрөлтэй дээрх аж ахуй нэгж стандартаа баримталдаггүй учраас үйл ажиллагаа явуулах эрхийг нь түдгэлзүүлсэн байна.
-
2016 оны 11 сарын 17
Сүүлийн зургаан сарын хугацаанд ам.долларын өсөлт огцом эрчимжсэн нь хүнс импортолж байгаа компаниуд болоод хувиараа жижиглэн худалдаа эрхлэгчдэд тулгамдсан асуудал болж хувирав.
-
2016 оны 11 сарын 17
Ардчилсан намын ҮЗХ-ны хурал өчигдөр хуралдаж Их хурлыг зохион байгуулах ажлын хэсгийн гишүүдийг батлах, Их хурлаар хэлэлцүүлэх намын дүрмийн шинэчлэлийг боловсруулах ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг баталснаар 19 цагт өндөрлөсөн.
Тэгвэл хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар өнөөдөр Төрийн ордны А танхимд 11.00 цагт мэдээлэл хийхээр болжээ.