-
2016 оны 4 сарын 10
Статистик судалгаанаас үзвэл өнөөдөр дэлхийн гурван хүн тутмын нэгнийх нь хараа муу байдаг аж. Энд компьютерийн үүрэг нэлээд байгаа Иймд нүдийг хамгаалах, хараа муудахаас сэргийлдэг, хараа тогтоодог комплекс дасгалуудыг байнга хийж сурах нь хамгийн ухаалаг шийдэл болно. Дасгалуудыг өдөрт хоёроос цөөнгүй удаа хийнэ. Хослуулж хийвэл бүр ч сайн. Нэг комплексийг хийхэд ердөө 5 минут л хангалттай. Тавхан минут дасгал хийх цаг завгүй хүн гэж залхуу хүнийг л хэлэх байх. Өдөр цайныхаа цагаар, орой ажил тараад хийгээд байхад л хангалттай
Нэгдүгээр комплекс. Хараа сайжруулах цогц дасгалууд
/Нэг дасгалыг 6-аас доошгүй удаа давтана./
Нүдийг баруун зүүн тийш хөдөлгөнө.
Нүдийг дээш доош нь хөдөлгөнө.
Нүдээ нар зөв болон нар буруу эргэлдүүлнэ.
Нүдээ хурдан, эрчимтэй анивчина.
Зүүн доод булан руугаа хараад шууд дээшээ эгцлэн харна. Дараа нь нөгөө талдаа давтана.
Нүдээ хооронд нь ойртуулна.
Ойр ойрхон анивчих.
Оффисынхоо цонхонд дөхөж очоод эхлээд цонхон дээрх жижиг зураас эсвэлойр байгаа зүйлийг ширтээд дараа нь харцаа алсад байгаа байр, уул г.м. зүйлс рүү шилжүүлнэ.
Хоёрдугаар комплекс. Холын хараа муудахаас сэргийлэх цогц дасгал
Сандлын түшлэгийг налан хойшлохдоо амьсгаа аваад дараа нь урагш тонгойхдоо амьсгаагаа гаргана.
Сандлынхаа түшлэгийг налаад нүдээ чанга аниад дараа нь нээнэ.
Гараа ташаандаа аваад толгойгоо баруун тийш эргүүлээд баруун тохойгоо харна. Дараа нь зүүн талдаа давтана.
Дээш хараад нүдээ нар зөв болон буруу эргэлдүүлнэ.
Гараа урагш сунгаад хурууныхаа үзүүрийг ширтэнэ. Гараа дээш өргөхдөө амьсгаа аваад толгойгоо өргөлгүйгээр хурууны хөдөлгөөнийг дагуулан харна. Гараа буулгахдаа амьсгаагаа гаргана.
Энэ цогц дасгалыг компьютерийн ард 40-50 минут ажилласны дараа тогтмол хийж байх нь сайн. Дасгалыг хийх хугацаа 3-5 минут.
-
2016 оны 4 сарын 10
Дорноговь аймагт сүүлийн үед аялал жуулчлал эрчимтэй хөгжиж, түүнээс олох орлого нь нэмэгдсэн гэнэ. Тухайлбал, 2013 онд 40 мянган жуулчин тус аймагт зочилсон бол өнгөрсөн онд 110 мянгад хүрчээ. Үүнийг Хамрын хийд орчмын бүтээн байгуулалттай холбоотой хэмээн аймгийн удирдлагууд нь үзэж байна.
-
2016 оны 4 сарын 10
Мэргэжлийн уран бүгээлч, байгууллагуудыг нэгтгэсэн “Надгай гэрлээч” хуримын цогц үзэсгэлэн өнөөдөр “Шангри-Ла Улаанбаатар” зочид буудалд зохион байгуулах гэж байна.
-
2016 оны 4 сарын 10
зүрхний ховдол цоорхойтой хүүхдүүдийн үзлэгийг үнэ төлбөргүй
-
2016 оны 4 сарын 10
“Гамлет”-ыг дахин тоглоно
-
2016 оны 4 сарын 10
ОМАН УЛСЬШ НИЗВА ХОТ
Арабьш хойгийн зүүн тадд байрлах Оман Улс дэлхийн хамгийн нарлаг улсьш нэг. Оман нь хэмжээлшгүй эрхт султант улс боловч чамгүй эрх мэдэлтэй хууль тогтоох засаглалыг хэрэгжүүлэгч парламентгай. Оман нь Арабын хойгийн бусад улсын адил баян орон. Низва хот нь далайн түвшнээс 2000 метрийн өвдөрт өндор уулсаар хүрээлэгдэн оршдог. Тус хотыг жилд хэдэн мянган уулчин зорьж очдог. Энд эцэс төгсгөлгүй нартай өдрүүд үргэлжилдэг бөгөөд хааяа нэг бороо орох үеэр оюутнууц нь хүртэл хичээлээ орхин гарч баярлаж хөөрдөг байна.
-
2016 оны 4 сарын 10
Дэлхийн цирк Монголд тоглолт үзэгчдийн хүсэлтээр тоглолтын хугацаагаа сунгажээ
-
2016 оны 4 сарын 10
ганц бие охиныхон шинэ хайр дурлалтай учирах болно
-
2016 оны 4 сарын 10
Дэлхийн эргэн тойронд ажиллаж, амьдрахад хамгийн тааламжтай 10 улс орон
-
2016 оны 4 сарын 10
Энэ хэрэг одоогоос гурван жилийн өмнө болсон бөгөөд А.Эрдэнэбат нь Д.Дагвадорж аварга болон түүний ах Д.Сумъяабазар, Үндэсний хөрөнгө оруулалтын банкны ТУЗ-ийн дарга Б.Баярсайхан нартай хамтарч ажиллаж, гаднаас хөрөнгө оруулалт нэрээр Хуан Ёу Лун гэгч хятад эрээс 10 сая ам.долларын зээл авсан ч бүх мөнгийг их аварга Д.Дагвадорж болон түүний ах УИХ-ийн гишүүн Д.Сумъяабазар нар хувьдаа авцгаасан гэсэн юм.
-
2016 оны 4 сарын 10
зурхай
-
2016 оны 4 сарын 10
цаг агаар
-
2016 оны 4 сарын 09
Герман Улсад оношилгоо, эмчилгээ хийлгэх шаардлагатай, ой зургаан сартай О.Сувд охинд туслах “Зүрхний бяцхан Сувд” нэртэй хандивын тоглолт ирэх сарын 25-ны 19.00 цагт ”UB палас”-ын их танхимд болох гэж байна. Охины эмчилгээний зардалд нийт 25 сая төгрөг шаардлагатай. Түүний ээж М.Наранмандах охиныхоо эмчилгээний зардлыг олох зорилгоор шүрээр машинд тавих утасны дугаар урлаж хоёр сар гаруйн хугацаанд нийт 2 орчим сая төгрөг олсон байна. Мөн нинжин сэтгэлтэй олны дэмжлэгээр 4 сая орчим төгрөг цуглаж нийт зургаан сая төгрөгтэй болжээ.
-
2016 оны 4 сарын 09
Украйны хувьсгалын өмнөх ба дараах байдлыг гэрэл зурагчин Gizmodo’s Jesus Diaz фотошоп хэрэглэн харуулахыг зорьжээ ...
-
2016 оны 4 сарын 09
“Сумын төвийн шинэчлэл” төслийн санхүүжилтийг ажилтай нь тулгана
-
2016 оны 4 сарын 09
woman-asleep-on-computer-640x368Хаврын цагт хүний бие мах бодь суларч ядардаг. Энэ нь өвөл иддэг хүнд хоолноосоо хөнгөн хоол руу шилждэг бөгөөд ногоо цагааны хадгалалт уртассан байдаг учир өгөх ёстой амин дэмээ өгч чаддаггүйтэй холбоотой. Мөн өвлийн цагт өдөр богино байдаг. Үүндээс дассан бие организм уртассан дулаан улирал ирэхэд бие нозоорч, нойр хүрч, аливаа зүйлд идэвхгүй болж ядардаг. Энэ бас элэгний гал багасдагтай ч холбоотой гэж тайлбарладаг. Ийм учраас хүмүүс хаврын улиралд аль болох амралтаа сайн зохицуулж, хоол хүнсээ тохируулж, шингэн их ууж, витамин амин дэмээр баялаг хоол хүнс хэрэглэх юм бол ядарч нозоорохгүйгээр хаврыг угтана гэж мэргэжлийн эмч зөвлөж байна.
Шингэц сайтай хөнгөн хоол идэх
Ямар ч улиралд тохируулан хооллодог, амьдралын зөв хэвшилтэй хүн хаврын ядаргаанд ордоггүй. Учир нь өвлийн турш идсэн мах, өөх тос ихтэй хоол элгийг ихэд тамирдуулдаг. Ингэснээр бие махбодь тамирдаж бүхий л бие ядаргаанд ордог. Элэг нь усны сахарыг хэвийн хэмжээнд байлгах, гликогенийг нөөцлөх, уураг задлах, цус бүрэлдэхэд шаардагдах төмөр болон бусад бичил элементүүдийг нөөцлөх, эс шинээр бүрэлдүүлэх болон хорт бодисыг биеэс зайлуулах зэрэг олон үүргийг гүйцэтгэдэг. Хүрээлэн байгаа орчноос бидний биед орох хорт бодис, хоол хvнс, ундны усаар дамжсан хүнд металл, химийн бодис, мєн нийлдэг эм зэрэг нь элгэнд задарч хоргvйждэг. Элэгнээс ялгарсан цөс нь цөсний хүүдийд хуримтлагдан нарийн гэдэс рүү юүлэгдэж байдаг. Цөс нь хоол хvнсэн дэх өөх тосыг задлах, уусамтгай болгох зориулалттай. Элэгний үйл ажиллагааг дэмжиж, энерги нэмэхэд хаврын цагт дараах хоол хүнсийг хэрэглэвэл сайн. Үүнд буудай, арвай, овьёос, хөх тариа, мөн шар вандуй, линз зэрэг хүнсний ургамлууд ордог. Ногоо ургаж эхэлмэгц салатны байцаа, жижиг броккли байцаа, лууван, ногоон вандуй байнга хэрэглээрэй. Амин дэм нь алдагдахаас болгоомжилж аль болох жигнэж, болвол түүхийгээр нь идэх ашигтай байдаг.
Шинэхэн ургаж буй эмийн ургамлуудын хоргүйжvvлэх үйлчилгээ нь гайхалтай байдаг.
Үүнд: Нялх халгай болон багваахай цэцгийн навч, яргуй, хусны шинэхэн навч зэргийг хэрэглэж болно. Хусны навчийг зєвхєн жижигхэн, цайвар ногоон єнгєтэй байхад нь тvvж нарийхан хэрчин салатанд нэмж болно.
Нялх соёоны нууц
Нарны илчинд хөлдүү гэсэж ханш нээгддэгийн адил хүний биеийн бvх суваг нээгддэг. Хүйтэн євлийн дараах ядаргаанд нялх соёо их үүрэгтэй. Тєрєл бүрийн үрийг үрслvvлж соёолуулхад түүний тэжээллэг чанар олон дахин нэмэгдэж, витамин, эрдэс бодис, чухал энзимvvд зэрэг юугаар ч орлуулшгүй биологийн єндєр идэвхит бодис, байгалийн амин дэмийн цуглуулга болдог. Үр соёоны энэ гайхамшигт чанарын залуужуулах зорилгоор хэрэглэж ирсэн юм. 2 долоо хоног хэрэглэхэд бие организм бvхэлдээ шинэчлэгддэг. Эхний долоо хоногт бүхий л бие хуримтлагдсан хорт бодисоос ангижирч, дараагийн долоо хоногт биеийн эсэргүүцэл дархлаа мэдэгдэхүйц сайжран, ядаргаа тайлагдаж, ажиллах, амьдрах хүсэл бадардаг. Буудайн нялх соёо нь А, В, С, Д, Е зэрэг олон тооны витамин, кали, кальци болон бусад эрдэс бодис, чухал амин дэмүүдийг их хэмжээгээр агуулдаг. Эдгээрийн дотроос эд эсийг хєгшрєхєєс хамгаалж, биеийн эсэргүүцэл сайжруулдаг лизин, єсєлт түргэсгэдэг изолеуцин, бие махбодь сэргээх леуцин, тайвшруулах, хоол боловсруулалт дэмжих триптофан, нойр булчирхайн үйл ажиллагааг дэмжих фенилаланин, мэдрэлийн болон булчингийн үйл ажиллагааг зохицуулагч валин, бєєр олон элэгний эд эсийг нєхєн тєлжүүлдэг метонин зэрэг амин хүчлийг дурдаж болно.
Буудайн соёонд байдаг бензохинон нь дархлаа сайжруулах, хорт хавраас сэргийлдэг нь нэгэнт батлагджээ. Витамины агууламжийнхаа ачаар буудайн соёо нь биеийн эд эсийг гадны таагvй нєлєєнєєс хамгаалж эрт хєгшрєхєєс сэргийлдэг. Зарим нь мэдрэлийн эсийн vйл ажиллагаанд таатай нєлєєлж, зарим биеийн салст бvрхvvл болон арьсны єнгєн давхаргыг хамгаалдаг.
Бусад биологийн идэвхит бодис нь биеийн эсэргvvцлийг сайжруулж, гадны нян, вирус болон хавдрын эс vржин олшрохоос хамгаална. Соёоны энэ гайхамшигт чанарыг єргєн ашиглдааг болсон. Овъёосны соёог удаан хэрэглэвэл буурал vс эргээд харладаг гэж зарим хvмvvс баталдаг. Ямар ч байсан бие организм бvхэлдээ сэргэх нь гарцаагvй.
24tsag.mn
-
2016 оны 4 сарын 09
ХСҮТ-ийн өргөтгөлийг зургадугаар сард барьж дуусна
-
2016 оны 4 сарын 09
Өнгөрч буй долоо хоногт болсон үйл явдлуудаас хамгийн сонирхолтой, анхаарал татсан гэрэл зургуудыг ”Ройтерс” агентлаг танилцуулжээ. Уламжлал ёсоор 10 гэрэл зургийг онцлон хүргэе.
-
2016 оны 4 сарын 09
Зам,тээврийн яамныхан дугуй унах нь
-
2016 оны 4 сарын 09
Амралтынхаа өдрөөр хаана, юу үзэх вэ гэж хайж сууна уу. Холбогдох мэдээллийг хүргэе.
Дөрөвдүгээр сарын 2, 3-нд
Дуурь бүжгийн эрдмийн театрт:
“Дөрвөн өнгө” балет 17.00 цагт
Драмын эрдмийн театрт:
“Тунгалаг тамир” музикл тоглолт 15.00 цагт
Үйлдвэрчний эвлэлийн соёлын төв ордонд:
Шинэ үе продакшны “Сенсаацтай хосууд” тоглолт 19.00 цагт
“Аса- циркт:
“Олон улсын цирк Монголд” тоглолт 11.00, 15.00, 19.00 цагт тус, тус тоглогдоно.