зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.07.06
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ
5187 5188 5189 5190 5191 5192 5193
  • Италийн нандин брэнд YamamaY Монголд
    2016 оны 4 сарын 07
    YAMAMAY
  • Ялтай эсэхийг тодорхойлж эхэллээ
    2016 оны 4 сарын 07
    Хууль зүйн сайдын 2016 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн А/100 дугаар тушаалаар “Шүүхээр ял шийтгэгдсэн хүмүүсийн тоо бүртгэлийг хөтлөх, лавлагаа олгох заавар”-т “Монгол Улсын иргэдээс Монгол Улсад суугаа гадаад улсын Элчин сайдын яам, Дипломат төлөөлөгчийн болон Консулын газарт хандан тухайн гадаад улс оронд зорчих виз хүссэн тохиолдолд тухайн иргэний виз хүссэнийг нотлох баримт /иргэний үнэмлэх эсхүл түүнтэй адилтгах баримт, урилга, виз мэдүүлж буй бичиг, баримт/-ыг үндэслэн иргэний ял шийтгэлтэй эсэх лавлагааг “Тодорхойлолт”-оор олгохоор нэмэлт оруулав.
  • Бугын эвэр хууль бусаар түүвэл 5 хүртэлх жилийн ялаар шийтгүүлнэ
    2016 оны 4 сарын 07
    Бугын эврийг хууль бусаар түүх, тээвэрлэх, худалдах, худалдан авахгүй байхыг БОНХАЖЯ-ны холбогдох албаныхан анхааруулав.
  • Усан фитнесс таны галбирыг төгс болгоно
    2016 оны 4 сарын 07
    Усан фитнесс таны галбирыг төгс болгоно
  • Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөмж гаргалаа
    2016 оны 4 сарын 07
    Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөмж гаргалаа
  • Хог хаягдлыг автоматаар ачиж эхэллээ
    2016 оны 4 сарын 07
    Хог хаягдлыг автомат ачих төхөөрөмжөөр тоноглогдсон машинаар ачиж эхэллээ
  • Ерөнхий сайд ”Хөрөнгө оруулалтын стратегийн шинэчлэл” уулзалтад оролцлоо
    2016 оны 4 сарын 07
    ЕРӨНХИЙ САЙД Ч.САЙХАНБИЛЭГ ХОНГКОНГТ ЗОХИОН БАЙГУУЛСАН “ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН СТРАТЕГИЙН ШИНЭЧЛЭЛ” УУЛЗАЛТАД ОРОЛЦЛОО
  • Засгийн газраас мэдэгдэл гаргалаа
    2016 оны 4 сарын 07
    МЭДЭГДЭЛ
    47 минутын өмнө
    Print Zasag and PDF
    ShareThis Facebook Tweet LinkedIn Email

    Хэвлэл мэдээллийн зарим хэрэгслээр “Саусгоби Сэндс” ХХК-ийн барагдуулах татварын өртэй холбогдуулан “С.Баярцогт шүүхийн шийдвэрийг өөрчлөх эрхтэй юү” нэртэй материал нийтлэгдэж, “С.Баярцогт нь Монгол Улсын хууль тогтоомжийг ноцтойгоор зөрчсөн нь тогтоогдсон гадны компаниас шүүхээр шийдвэрлэн тогтоосон хөрөнгийг нэн даруй нэхэн авч, барагдуулахын оронд төлбөрийг хойшлуулах, аажимдаа мартагнуулах, займчуулах төлөв рүү шилжүүлэн оруулахыг санаархаж байж мэдэх шинж байдал ажиглагдаж эхэллээ” гэж бичжээ.

    “Саусгоби Сэндс” ХХК-иас татварын өр барагдуулах тухай саналаа 2015 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 15/544 тоот албан бичгээр ирүүлсэнтэй Ерөнхий сайд Ч.Сайханбилэг танилцаад уг асуудлыг Сангийн сайдад шилжүүлэх чиглэл өгсөн. Энэ дагуу Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт, Сангийн сайд Б.Болорт өр барагдуулах хуваарийг гарган, саналаа Засгийн газарт танилцуулах тухай 2015 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн ХЭГ/2200 тоот албан бичгээр хүргүүлжээ. Дээрх албан бичигт хэвлэл мэдээллийн зарим хэрэгслээр дурдагдсан ”Саусгоби сэндс” хэмээх гадны хөрөнгө оруулалттай компанийн Монгол Улсад төлөх ёстой хэмээн шүүхээр шийдвэрлэсэн 35,2 тэрбум төгрөгийн төлөх хугацааг хойшлуулах, мөнгөөр бус эд зүйлс, хувьцаагаар орлуулах тухай байхгүй байна.

    Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн хуралдаанаар “Саусгоби Сэндс” ХХК-иас шүүхийн шийдвэрийн дагуу улсын төсөвт төлөх татварын өрийн талаар авах арга хэмжээний тухай Сангийн сайд Б.Болор Засгийн газрын гишүүдэд танилцуулсан. Үүнтэй холбогдуулан “Саусгоби Сэндс” ХХК-иас улсын төсөвт төлөх төлбөрөөс бэлнээр төлөхөөр санал болгож байгаа дүнг зөвшөөрч, үлдсэн хэсгийн төлбөрийн барагдуулах хуваарийг судлан үзэж, боломжит хувилбарын талаарх санал, шаардлагатай гэрээ, хэлцлийн төсөл боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсгийг холбогдох байгууллагын төлөөллийг оролцуулан байгуулж ажиллуулахыг Сангийн сайд Б.Болорт даалгасан шийдвэр гаргасан болно.

    Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах алба
    - See more at: http://zasag.mn/news/view/12892#sthash.MwrEw4Qn.dpuf
  • ”Дэлхийн цирк” энэ сарын 10-ныг хүртэл тоглогдоно
    2016 оны 4 сарын 07
    ”Дэлхийн цирк” энэ сарын 10-ныг хүртэл тоглогдоно
  • Женко Баттулгын 17 чингэлэг спиртийг ус болгосон түүх буюу охин компанийн хувьцаа эзэмшигчид
    2016 оны 4 сарын 07
    Женко Баттулгын 17 чингэлэг спиртийг ус болгосон түүх буюу охин компанийн хувьцаа эзэмшигчид
  • Сонгуулийг 16.4 тэрбумаар явуулахыг дэмжлээ
    2016 оны 4 сарын 07
    Чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдааны эхэнд УИХ-ын болон аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийг зардлын хэмжээг тогтоох тухай тогтоолын төслийг хэлэлцэж байгаа юм.

    Өргөн барьсан тогтоолын төсөлд сонгуулийн зардлыг 16.4 тэрбум төгрөг байхаар зааж өгчээ. Үүний 2.5 тэрбумыг автоматжуулсан системд, 3.2 тэрбумыг саналын хуудас хэвлүүлэх зэрэгт зарцуулах аж.

    Хэлэлцүүлгийн үеэр гишүүд сонгуулийн зардлын талаар өөр өөрсдийн байр суурийг илэрхийлж байгаа юм. Тухайлбал, Су.Батболд гишүүн сонгуульд 16 тэрбум төгрөг төсөвлөж байгаа нь хэтэрхий их зардал гаргаж байна гэсэн байх суурьтай байсан .

    Харин Сонгуулийн ерөнхий хорооны дарга Ч.Содномцэрэн энэ зардал олон улстай харьцуулахад тийм ч их биш зардал гэсэн тайлбарыг хийсэн. Өнгөрөгч 2012 оны УИХ-ын сонгууль дууссаны дараа улсын төсөвт 3.4 тэрбум төгрөг буцаан шилжүүлсэн. Түүнчлэн Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа зардлаас хэмнэсэн 4.7 тэрбум төгрөгийг улсын төсөвт буцаан шилжүүлсэн гэлээ. Үүнээс гадна олон улсад сонгуулийн зардалд нэг хүнд дунджаар 9-15 евро зарцуулдаг аж. Харин манай улсын хувьд 16 тэрбум төгрөг гэдэг нь нийт сонгогчдын тоонд харьцуулахад нэг иргэнд 7270 төгрөг буюу 3 еврогийн зардал ноогдож байгаа юм. Энэ бол олон улсын дунджаас бага үзүүлэлт гэдгийг Сонгуулийн ерөнхий хорооноос хэллээ.

    Харин Д.Дэмбэрэл гишүүн сонгуулийн зардлыг анх тавьсан 16 тэрбум төгрөгөөс хасч, илүү нарийн тооцох ёстой гэсэн байр суурьтай байсан юм. Учир нь их хурлын болон аймаг орон нутгийн сонгуулийг цуг хийж байгаа нь төсөв хэмнэх нэг арга хэмээн ярьж байсан гэдгийг сануулсан. Үүнд Сонгуулийн ерөнхий хорооноос одоо баталсан байгаа 16 тэрбум төгрөг анх төлөвлөж байснаас нэг тэрбум орчим төгрөгөөр багассан гэсэн тайлбар хийсэн юм.

    Хэлэлцүүлэг үргэлжилж байна.
  • Н.Энхбаярын хамгаалагчийг АТГ-аас баривчилжээ
    2016 оны 4 сарын 07
    МАХН-ын дарга Н.Энхбаяр өнгөрсөн сарын сүүлчээр эмчилгээгээ үргэлжлүүлэх нэрээр БНСУ-ыг зорьсон. Түүнийг намынх нь нөхдүүд онгоцны буудал дээрээс гаргаж өгсөн ч хэзээ эх орондоо ирэх нь тодорхойгүй байгаа юм.

    Тэгвэл өнгөрсөн баасан гаригт буюу энэ сарын 1-нд МАХН-ын дарга Н.Энхбаярын хамгаалагчаар ажиллаж байсан М.Мөнхөө гэгч залууг АТГ-аас баривчилжээ. Түүнийг өдгөө Төв аймгийн цагдан хорих төвд хорьж байгаа бөгөөд “Гэрчийн мэдүүлэг авна” хэмээн гэрээс нь авч яваад эргүүлэн ирүүлээгүй аж.

    Энэ талаар АТГ-аас тодруулахад, хэрэг мөрдөн байцаалтын шатанд явж байгаа учраас мэдээлэл өгөх боломжгүй гэв.

    Харин намын нөхдүүдийн мэдээлж буйгаар ”Түүнийг Н.Энхбаяр даргын асуудалтай холбогдуулан байцаа байгаа бололтой. Намын нөхөд уулзах хүсэлт тавьсан ч АТГ-ынхан уулзуулахгүй байгаа гэв.

    Албан бус эх сурвалжийн мэдээлж буйгаар М.Мөнхөө гэгч нь Н.Энхбаярыг сүүлийн долоо найман жил дагасан итгэлт хүмүүсийнх нь нэг ажээ.
  • ”Трансбус” ХХК-ны автобус осол гаргалаа
    2016 оны 4 сарын 07
    ”Трансбус” ХХК-ны автобус осол гаргалаа
  • ОХУ-ын Гадаад хэргийн сайд айлчилна
    2016 оны 4 сарын 07
    ОХУ-ын Гадаад хэргийн сайд энэ сарын 14-нд Монгол улсад айлчилна
  • Фэйсбүүкээр шууд дамжуулалт хийдэг боллоо
    2016 оны 4 сарын 07
    Фэйсбүүкээр шууд дамжуулалт хийдэг боллоо
  • АН-ын бүлэг өргөтгөсөн байдлаар Их тэнгэрт хуралдана
    2016 оны 4 сарын 07
    улсаа хувааж идэх увайгүй бодлого явуулж ард иргэдийг талцуулж, намаа хагалган бутаргаж байгаа хэмээн буруутгав
  • Ерөнхийлөгчийн зарилгыг Цэцээр хянуулахаа мэдэгдлээ
    2016 оны 4 сарын 07
    Ерөнхийлөгчийн зарилгыг Цэцээр хянуулна
  • УИХ-ын чуулганы хуралдаанаар 23 асуудлыг хэлэлцэнэ
    2016 оны 4 сарын 07
    УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлууд /2016.04.07.Пүрэв гараг/

    МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ХАВРЫН ЭЭЛЖИТ ЧУУЛГАНЫ 2016 ОНЫ 04 ДҮГЭЭР САРЫН 07-НЫ ӨДӨР /ПҮРЭВ ГАРАГ/-ИЙН ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААНААР ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ

    09.00 цагаас:

    1.“Монгол Улсын Их Хурлын болон аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны ээлжит сонгуулийг товлон зарлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл:

    -Хууль санаачлагчийн илтгэлийг Сонгуулийн ерөнхий хорооны дарга Ч.СОДНОМЦЭРЭН танилцуулна;

    -Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ц.ДАШДОРЖ танилцуулна.

    2.“Монгол Улсын Их Хурлын болон аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны ээлжит сонгуулийн зардлын хэмжээг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл:

    -Хууль санаачлагчийн илтгэлийг Сонгуулийн ерөнхий хорооны дарга Ч.СОДНОМЦЭРЭН танилцуулна;

    -Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн М.БАТЧИМЭГ танилцуулна.

    3.“Нийтийн сонсголыг зохион байгуулах журам батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл болон Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн А.Бакей нарын 3 гишүүн 2016.02.03-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/:

    -Хууль санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн Н.ЭНХБОЛД танилцуулна;

    -Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн С.ДЭМБЭРЭЛ танилцуулна.

    4.“Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Улсын Их Хурлын гишүүн Л.Эрдэнэчимэг нарын 9 гишүүн 2016.03.29-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/:

    -Хууль санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн Л.ЭРДЭНЭЧИМЭГ танилцуулна;

    -Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ц.ОЮУНГЭРЭЛ танилцуулна.

    5.Органик хүнсний тухай хуулийн төсөл /Засгийн газар 2015.06.10-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/:

    -Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн С.ОЮУН танилцуулна.

    6.Эрүүгийн хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төсөл /Засгийн газар 2015.02.05-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/:

    -Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ц.ОЮУНГЭРЭЛ танилцуулна.

    7.“Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх, эрсдлийг бууруулах талаар авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Улсын Их Хурлын гишүүн Ц.Оюунбаатар нарын 10 гишүүн 2016.01.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/:

    -Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ц.БАЯРСАЙХАН танилцуулна.

    8.Боловсролын тухай, Дээд боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2015.12.17-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/:

    -Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн А.БАКЕЙ танилцуулна.

    9.Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай /Монгол Улсын Ерөнхийлөгч 2016.03.14-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/:

    -Хууль санаачлагчийн илтгэлийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хүний эрх, хуулийн бодлогын зөвлөх Ч.ӨНӨРБАЯР танилцуулна;

    -Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Су.БАТБОЛД танилцуулна.

    10.Сонгогдсон болон томилогдсон төрийн өндөр албан тушаалтанд хариуцлага хүлээлгэх тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /Монгол Улсын Ерөнхийлөгч 2015.01.14-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/:

    -Хууль санаачлагчийн илтгэлийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хүний эрх, хуулийн бодлогын зөвлөх Ч.ӨНӨРБАЯРтанилцуулна;

    -Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн А.БАКЕЙ танилцуулна.

    11.Үндэсний аюулгүй байдлын тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүд /Монгол Улсын Ерөнхийлөгч 2016.02.12-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/:

    -Хууль санаачлагчийн илтгэлийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хүний эрх, хуулийн бодлогын зөвлөх Ч.ӨНӨРБАЯР танилцуулна;

    -Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Н.ЭНХБОЛД танилцуулна.

    12.Батлан хамгаалах тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүд /Монгол Улсын Ерөнхийлөгч 2016.02.12-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/:

    -Хууль санаачлагчийн илтгэлийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хүний эрх, хуулийн бодлогын зөвлөх Ч.ӨНӨРБАЯР танилцуулна;

    -Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ж.ЭНХБАЯР танилцуулна.

    13.Зэвсэгт хүчний тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүд /Монгол Улсын Ерөнхийлөгч 2016.02.12-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/:

    -Хууль санаачлагчийн илтгэлийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хүний эрх, хуулийн бодлогын зөвлөх Ч.ӨНӨРБАЯР танилцуулна;

    -Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ж.ЭНХБАЯР танилцуулна.

    14.Цэргийн албаны тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /Монгол Улсын Ерөнхийлөгч 2016.02.12-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/:

    -Хууль санаачлагчийн илтгэлийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хүний эрх, хуулийн бодлогын зөвлөх Ч.ӨНӨРБАЯР танилцуулна;

    -Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ж.ЭНХБАЯР танилцуулна.

    15.Цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /Монгол Улсын Ерөнхийлөгч 2016.02.12-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/:

    -Хууль санаачлагчийн илтгэлийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хүний эрх, хуулийн бодлогын зөвлөх Ч.ӨНӨРБАЯР танилцуулна;

    -Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ж.ЭНХБАЯР танилцуулна.

    16.Төрийн болон албаны нууцын тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /Монгол Улсын Ерөнхийлөгч 2016.02.12-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/:

    -Хууль санаачлагчийн илтгэлийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хүний эрх, хуулийн бодлогын зөвлөх Ч.ӨНӨРБАЯР танилцуулна;

    -Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн С.ОЮУН танилцуулна.

    17.“Монгол Улсын эрдэнэсийн сангийн үндсэн сангийн орлого, үндсэн болон гүйлгээ сангийн зарлагын 2016 оны төсвийн тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /хаалттай/:

    -Хууль санаачлагчийн илтгэлийг Монголбанкны дэд ерөнхийлөгч Э.БАТШУГАР танилцуулна;

    -Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.ГАНХУЯГ танилцуулна.

    18.Мэдээллийн аюулгүй байдлын тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /Монгол Улсын Ерөнхийлөгч 2016.02.12-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/:

    -Хууль санаачлагчийн илтгэлийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хүний эрх, хуулийн бодлогын зөвлөх Ч.ӨНӨРБАЯР танилцуулна;

    -Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн М.БАТЧИМЭГ танилцуулна.

    19.Дипломат албаны тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2016.02.12-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/:

    -Хууль санаачлагчийн илтгэлийг Гадаад хэргийн сайд Л.ПҮРЭВСҮРЭН танилцуулна;

    -Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.БАТ-ЭРДЭНЭ танилцуулна.

    20.Монгол Улсын иргэний харьяаллын тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүд /Монгол Улсын Ерөнхийлөгч 2016.02.12-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/:

    -Хууль санаачлагчийн илтгэлийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.ЦАГААН танилцуулна;

    -Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Л.БОЛД танилцуулна.

    21.Геодези, зураг зүйн тухай хуульд нэмэлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2016.01.22-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/:

    -Хууль санаачлагчийн илтгэлийг Барилга, хот байгуулалтын сайд З.БАЯНСЭЛЭНГЭ танилцуулна;

    -Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Я.СОДБААТАР танилцуулна.

    22.Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2015.09.14-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/:

    -Хууль санаачлагчийн илтгэлийг Сангийн сайд Б.БОЛОР танилцуулна;

    -Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Л.ЭРДЭНЭЧИМЭГ танилцуулна.

    23.Үндсэн хуулийн цэцийн 2016 оны 04 дүгээр дүгнэлт:

    -Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.СУГАР танилцуулна;

    -Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлынгишүүн Ж.БАТЗАНДАН танилцуулна.
  • Дөрвөн бүсийн хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг баталлаа
    2016 оны 4 сарын 07
    Улаанбаатар хотын ерөнхий төлөвлөгөөний дагуу 4 бүсийн хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг баталлаа
  • ”Бүлэглэл” хэмээх малгайны эзнийг хайх ажиллагаа
    2016 оны 4 сарын 07
    Энгийнээр тайлбарлавал Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гурван гишүүний зөрчилд экс гишүүн Н.Алтанхуяг нэмэгдсэнээр тооны харьцаа 2:2 болж тэнцлээ. АН-д өдөлж эхэлсэн “Бүлэглэл” хэмээх том малгайны эзнийг хайх ажиллагаа цаашид хэрхэн өрнөх нь цаг хугацааны л асуудал болов.
5187 5188 5189 5190 5191 5192 5193
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
    29 мин
  • Наадмын нээлтийн тоглолтыг 7 дугаар сарын 11-ний 21:00 цагт дахин тоглоно
    42 мин
  • ТАНИЛЦ: Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
    48 мин
  • Улсын цолон ойрхон бөх #6: Цэргийн заан Б.Батсуурь
    4 цаг 50 мин
  • 115 мянган тул загасны, 60 мянган зэвэг, хадран загасны жараахайг нутагшуулжээ
    Өчигдөр 13 цаг 57 мин
  • Мотокроссын улсын аварга шалгаруулах цуврал Дархан-Уул аймагт болно
    Өчигдөр 10 цаг 13 мин
  • Амралтын өдрийн жор: Зөөлөн, шүүслэг шорлог
    Өчигдөр 09 цаг 57 мин
  • Наадам айсуй: Түрүү жил айргийн тавд хурдалсан таван ШҮДЛЭН
    Өчигдөр 09 цаг 46 мин
  • ТАНИЛЦ: Зам хаах байршлууд
    Өчигдөр 09 цаг 38 мин
  • Улсын цолон ойрхон бөх #5: Аймгийн хурц арслан О.Наранбаатар
    Өчигдөр 09 цаг 21 мин
  • Улаанбаатарт 27 градус дулаан байна
    Өчигдөр 09 цаг 19 мин
  • Монгол тогооч нар дэлхийн аваргын хагас шигшээд оролцох эрхээ авлаа
    Уржигдар 18 цаг 13 мин
  • Наадмын нээлтийн тоглолтыг хоёр удаа тоглоно
    Уржигдар 17 цаг 40 мин
  • Голомт банкны кредит картаар Subscription үйлчилгээний эрхээ сунгаад буцаан олголт аваарай
    Уржигдар 17 цаг 28 мин
  • Тогтмол хэрэглээ бүрийг урамшуулах Big Loyalty хөтөлбөр үргэлжилж байна
    Уржигдар 17 цаг 26 мин
  • Төсвийн хүрээний мэдэгдэл, төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв
    Уржигдар 17 цаг 20 мин
  • "Монгол дархан: өв, урлахуй" тусгай үзэсгэлэнд 60 уран бүтээлч 130 гаруй бүтээлээ дэлгэлээ
    Уржигдар 16 цаг 24 мин
  • Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна
    Уржигдар 16 цаг 12 мин
  • Ч.Ундрам: Олимпийн төрөлд байдаг спортуудаа төрөөс дэмжих нь зүйтэй
    Уржигдар 15 цаг 36 мин
  • Голомт банк 2024 оны Тогтвортой хөгжлийн тайлангаа нийтэллээ
    Уржигдар 15 цаг 14 мин
  • Инээмсэглэл шиг ээ "гоёхон барилддаг" хүчтэн Д.Амарсайханы тухай 24 баримт
  • Монгол орны үзэсгэлэнт байгалиас ОНЦЛОХ аяллын 24 цэг
  • 17 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • Хамгийн залуу эмэгтэй МУГТ болж буй Н.Нандинхүсэл гэж хэн бэ?
  • С.Цэнгүүн: Наадмын өдрүүдээр Б.Чойжилсүрэн сайд “мега хулгай” хийх гэж байна
  • Долоодугаар сарын эхэн өдрүүдийн цаг агаарын төлөв
  • ГАЗРЫН НАЙМАА: МУ-ын 2 га газрыг БНСУ-ын иргэд хууль бусаар 3 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР заржээ
  • П.Мөнхтулга: Морин уралдаанд малчдын морь уралдах боломжгүй болсон
  • Улсын цолонд ойрхон бөх #1: Аймгийн хурц арслан Д.Алтанцоож
  • Засгийн газрын эмэгтэй сайд нарын ХОМ
  • Төрийн гурван өндөрлөгийн ХОМ
  • Х.Тэмүүжин: Хууль зүйн байнгын хороо яг л шүдгүй арслан шиг байна
  • Б.Энхбаяр: АН хуралд суудаггүй хүмүүсээ татаж ав
  • Ч.Ундрам: Өнөөдөр МУГТ болсон тамирчдад сар бүр 1 сая төгрөгийн урамшууллыг насан туршид нь олгоно
  • Г.Занданшатар: Хүн төвтэй хандлага төрийн албаны үндсэн зарчим болох ёстой
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
  • ШУУД: УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ
  • Г.Дамдинням: Увс аймаг дахь асуудал “Алт” аяны хүрээнд яригдахгүй
  • Монгол тогооч нар дэлхийн аваргын хагас шигшээд оролцох эрхээ авлаа
  • ШУУД: УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ
  • Б.Энхбаяр: АН хуралд суудаггүй хүмүүсээ татаж ав
  • Инээмсэглэл шиг ээ "гоёхон барилддаг" хүчтэн Д.Амарсайханы тухай 24 баримт
  • С.Цэнгүүн: Наадмын өдрүүдээр Б.Чойжилсүрэн сайд “мега хулгай” хийх гэж байна
  • Хамгийн залуу эмэгтэй МУГТ болж буй Н.Нандинхүсэл гэж хэн бэ?
  • П.Мөнхтулга: Морин уралдаанд малчдын морь уралдах боломжгүй болсон
  • ГАЗРЫН НАЙМАА: МУ-ын 2 га газрыг БНСУ-ын иргэд хууль бусаар 3 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР заржээ
  • Монгол орны үзэсгэлэнт байгалиас ОНЦЛОХ аяллын 24 цэг
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • 17 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Г.Занданшатар: Хүн төвтэй хандлага төрийн албаны үндсэн зарчим болох ёстой
  • Б.Батцэцэг: Манай дипломатууд цөөн хүчээр асар их ажлыг амжуулдаг
  • Улсын цолонд ойрхон бөх #1: Аймгийн хурц арслан Д.Алтанцоож
  • Засгийн газрын эмэгтэй сайд нарын ХОМ
  • Төрийн гурван өндөрлөгийн ХОМ
  • Улсын цолон ойрхон бөх #3: Аймгийн хурц арслан Н.Амгаланбаатар
  • Ч.Ундрам: Өнөөдөр МУГТ болсон тамирчдад сар бүр 1 сая төгрөгийн урамшууллыг насан туршид нь олгоно
  • Х.Тэмүүжин: Хууль зүйн байнгын хороо яг л шүдгүй арслан шиг байна
  • Г.Дамдинням: Увс аймаг дахь асуудал “Алт” аяны хүрээнд яригдахгүй
  • Б.Түвшин: Эдийн засгийн байдлаа алсдаа харж, төлөвлөж чадахгүй байна
24 баримт
  • Хамгийн залуу эмэгтэй МУГТ болж буй Н.Нандинхүсэл гэж хэн бэ?
  • 17 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • Монгол орны үзэсгэлэнт байгалиас ОНЦЛОХ аяллын 24 цэг
  • Инээмсэглэл шиг ээ "гоёхон барилддаг" хүчтэн Д.Амарсайханы тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК