-
2015 оны 11 сарын 10
Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуульд, газар барьцаалах гэрээ байгуулахдаа талууд харилцан тохиролцсон бол үүргийн гүйцэтгэлийг барьцааны зүйлээс үл маргах журмаар хангаж болохоор зохицуулсан нь иргэний газар өмчлөх эрх болон шүүхэд хандах, шударга шүүхээр шүүлгэх эрхийг хязгаарлаж, улмаар Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэхийг тогтоолгохоор нэр бүхий иргэд Үндсэн хуулийн цэцэд хандаж мэдээлэл ирүүлсэн билээ.
Уг маргааныг хянан хэлэлцэх Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан 2015 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр болно гэж Үндсэн хуулийн цэцийн хэвлэл, мэдээллийн төлөөлөгч мэдээлэв.
-
2015 оны 11 сарын 10
Таксины жолоочийг дээрэмдэж, ална хэмээн сүрдүүлсэн хэрэг гарчээ.
-
2015 оны 11 сарын 10
Олимпийн хөдөлгөөнийг төрийн оролцооноос хамгаалах зорилгоор ОУОХ-ны Гүйцэтгэх зөвлөл Кувейтийн үндэсний олимпийн хорооны гишүүнчлэлийг түдгэлзүүлсэн байна. Ийм шийдвэр гаргаснаа ОУОХ-ны албан ёсны сайтад аравдугаар сарын 27-нд мэдээлжээ. Кувейт нь Олимпийн хөдөлгөөний бүрэн эрхт байдлаа хамгаалахад хэд хэдэн асуудалтай тулгараад байгаа бөгөөд үүний нэг нь тус улсын спортын хуульд оруулсан өөрчлөлт юм.
ОУОХ нь асуудлыг шийдвэрлэхээр Азийн олимпийн зөвлөл, Үндэсний олимпийн хороодын холбоо, Олон улсын спорт холбоодуудтай нягт хамтран ажиллаж боломжтой бүхнийг хийсэн байна. Тодруулбал, 2015 оны аравдугаар сарын 12-нд ОУОХ-нь Кувейтийн олимпийн хороо, Кувейтийн Засгийн газар болон Азийн олимпийн зөвлөл, Үндэсний олимпийн хороодын холбоо, Зуны олимпийн олон улсын холбоодын холбооны төлөөлөгчдийг байлцуулсан уулзалт хийж, аравдугаар сарын 27-ны дотор тодорхой арга хэмжээ авч, асуудлыг шийдвэрлэх байсан боловч дээрх хугацаанд Кувейтийн төр засгаас ямар нэгэн арга хэмжээ аваагүй байна.
Иймд ОУОХ-ны Гүйцэтгэх зөвлөлд танилцуулж, Олимпийн Хартийн 27.9 болон 59.1.4 /а/ үндэслэн доорх шийдвэрийг гаргажээ. Ингэснээр ОУОХ-ны Олимпийн Хартийн дагуу Кувейтийн олимпийн хороо нь Олимпийн хөдөлгөөнтэй холбоотой ямар нэгэн үйл ажиллагаанд оролцох, явуулах эрхгүй болж байгаа аж. Үүнд мөн Кувейтийн олимпийн хорооны гишүүн холбоодын зохион байгуулж буй ямар нэгэн арга хэмжээ орж байгааг ч дурджээ.
-
2015 оны 11 сарын 10
Өнгөрсөн долоо хоногт Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдсан хоригдлуудыг сулласан.
-
2015 оны 11 сарын 10
Шошгон дээрээ стандарт масло нэртэй транс тосны орцтой бүтээгдэхүүн зарж байна. Хэрэглэгчдийн хувьд тэр болгон бүтээгдэхүүн болгоны орц найрлагийг харалгүйгээр шошгонд итгэж худалдан авалт хийж байгаа нь иймэрхүү хуурамч шошготой бүтээгдэхүүнийг борлуулахад түлхэц болж байна….Нөгөө талаас иргэдийнхээ эрүүл мэнд болон эрх ашиг зөрчигдөж байхад Шударга өрсөлдөөн хэрэглэгчдийн төлөөх газар болон ЭМСЯ, Мэргэжлийн Хяналтын ерөнхий газар анхааралаа хандуулахгүй байгаа нь харамсалтай….
www.emneleg.mn
-
2015 оны 11 сарын 10
Зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулиудыг баталлаа
-
2015 оны 11 сарын 10
БОНХАЖ-ын дэд сайд ажлаа хүлээлгэн өглөө
-
2015 оны 11 сарын 10
Нийтлэлч Баабар хуурамч бичиг баримтаар тэтгэврээ тогтоолгосныг Нийгмийн даатгалын газрынхан илрүүлсэн тухай Хүн амын хөгжил, Нийгэм хамгааллын сайд С.Эрдэнэ өчигдөр мэдээлсэн. Энэ тухай Нийгмийн даатгалын газрынхан ч албан ёсны твиттер хуудсаараа дамжуулан ”Бат-Эрдэнийн Батбаяр буюу олноо Баабар гэж алдаршсан нийтлэлч хуурамч бичиг баримт бүрдүүлж тэтгэврээ тогтоолгожээ. Баабар гуай минь дээ” хэмээн жиргэсэн б
-
2015 оны 11 сарын 10
ЭМС-ын сайд Г.Шийлэгдамбыг АТГ-аас саатуулаад байгаа. Саатуулах болсон үндэслэл нь авлига авсан учраас хэмээн эх сурвалж мэдээлж байгаа юм. Тэгвэл түүнтэй хамт 4-5 хүнийг шалган, тайлбар мэдүүлэг авч байгаа талаар МАХН-аас мэдээлсэн.
Гэтэл өчигдөр ЭМС-ын яамны төрийн нарийн бичгийн дарга Г.Ганчимэгийг АТГ-аас баривчилсан талаарх мэдээлэл бидэнд ирлээ. Албаны эх сурвалжаас тодруулахад “Шалгаж байгаа нь үнэн. Цагдан хориогүй” гэх тайлбарыг өгсөн юм.
Г.Ганчимэгийн хувьд ЗГХЭГ-ын дарга С.Баярцогтын дотны найз Г.Ганзоригийн төрсөн эгч нь юм. Өнгөрсөн удаад Г.Шийлэгдамба хууль бус тушаал гаргаж Г.Ганчимэгийг нарийн бичгийн даргаар томилсон гэх хэл ам ч гарч байсан билээ.
Өөрөөр хэлбэл, Г. Ганчимэгийг хууль, журам зөрчиж томилогдсон болохыг ЭМС-ын сайд Г. Шийлэгдамбад АТГ-аас ирүүлсэн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хянасан тухай албан тоотод тусгасан байдаг байна.
Тэгвэл сонгон шалгаруулалтгүйгээр, хууль зөрчин томилсон Г.Ганчимэг гэгчийг АТГ-аас ийн шалгаад эхэлжээ.
Юутай ч ЭМС-ын сайд Г.Шийлэгдамбыг сэжигтнээр татаж, 14 хоног цагдан хорихоор болоод байна. Хэрэв энэ хугацаанд яллагдагчаар татвал түүнийг цагдан хорих хугацааг дахин хоёр сараар сунгах эрх нь нээлттэй юм байна. Шаардлагатай тохиолдолд 30 хоногоор сунгана.
Одоогийн байдлаар АТГ-аас сайд Г.Шийлэгдамбад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268-д зааснаар хээл хахууль авах гэсэн зүйл ангиар хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн байна.
Тус зүйл ангид “Албан тушаалтан хээл хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албан үүргийн хувьд гүйцэтгэх үүргээ хэрэгжүүлэхгүй байх, эсхүл гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийхээр урьдчилан амлах буюу амлахгүйгээр өөрөө, эсхүл бусдаар дамжуулан хээл хахууль авсан бол тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг гурван жил хүртэл хугацаагаар хасч хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс хоёр зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заажээ.
Тэгэхээр хэрэв ЭМС-ын сайд Г.Шийлэгдамбын гэм буруутай нь тогтоогдвол 5 жил хүртэлх хорих ялаар шийтгүүлж болзошгүй байна.
-
2015 оны 11 сарын 10
“Чингис хаан-Монголын нууц товчоо судлал” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний бага хурал Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхимд өнөөдөр болж байна. Уг бага хурлыг Их эзэн Чингис хааны мэндэлсэн Монгол бахархлын өдөрт зориулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газраас “Чингис хаан” дээд сургуультай хамтран зохион байгуулж байгаа юм.
Хуралд Монгол Улс, БНХАУ, ОХУ, БНСУ, Бүгд Найрамдах Турк Улс, АНУ, Бүгд Найрамдах Польш Улсын монгол судлаач нэрт эрдэмтэд оролцож, илтгэл хэлэлцүүлж байна.
Их Монгол Улсын үеийн Төрийн дуулал болох “Эртний сайхан” дуугаар ая эгшгийн мялаалга өргөн уг арга хэмжээг эхлүүллээ. Үүний дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн мэндчилгээг Ерөнхийлөгчийн Тамгын газрын Захиргааны албаны дарга Ч.Мөнхбат хуран цугларсан эрдэмтэн, судлаачдад уншиж сонсголоо.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж мэндчилгээндээ “Эрхэм хүндэт эрдэмтэн, судлаачид аа,
Хатагтай, ноёд оо,
Та бүхний энэ өдрийн түмэн амгаланг айлтган мэндчилье. Удахгүй Монгол Улсыг үндэслэн байгуулагч, манай үндэсний баатар Их эзэн Чингис хааны мэндэлсэн Монгол бахархлын өдөр болно. Түүхэн их хүмүүний сүүдэр тохиосон өдрийг ёслон тэмдэглэх арга хэмжээний хүрээнд олон улсын эрдэмтэн мэргэд Та бүхэн нэгэн дор хуран чуулж, Чингис хаан болоод Монголын нууц товчоо судлалын чухал асуудлуудыг тал бүрээс нь нягтлан хэлэлцэж, оюуны цэцээ сорьж байгаа нь өндөр ач холбогдолтой үйл хэрэг мөн.
Бидний хувьд Чингис хааны мэндэлсэн өдөр бол их хаанаараа бахархах, эцэг дээдсийнхээ гавьяа зүтгэлийг алдаршуулах өдөр юм. Тэрбээр манай гараг дээр урьд өмнө байгаагүй, хойшид ч гарахааргүй тийм том улс гүрнийг байгуулж, дэлхийн шинэ дэг журмыг тогтоож чадсан билээ.
2224 жилийн өмнө байгуулагдсан Монголын тулгар төр - Хүннү гүрнээс XIII зуунд мандсан Их Монгол Улс хүртэл, Их Монголын эзэнт гүрнээс ардчилсан Монгол Улс болтол хэдэн мянган жилийн хугацаанд бид хэдийд ч үл гээгдэх төрт ёсны зарчим, хэнд ч үл гологдох баялаг түүх, хэзээ ч үл хуучрах бичиг соёлын гайхамшигт өвийг бүтээж, төв Азийн элгэнд Монгол гэж тамгалсан юм. Үүний учир Монголыг улс, үндэстнийх нь хувьд судлан танин мэдэх гэсэн шинжлэх ухааны хэрэгцээ, сонирхол улам бүр өсөж байна.
Өдгөө Монгол судлал бол хэл, бичиг, түүх, соёл, улс төр, эдийн засаг, шашин, гүн ухаан, цэргийн урлаг, эртний судлал, сурган хүмүүжүүлэх зэрэг мэдлэгийн олон салбарыг хамарч буй шинжлэх ухааны цогц судлагдахуун мөний хувьд цаашид нарийвчлан судалж, шинжлэн илрүүлэхэд чиглэгдсэн ажил их байгаа нь мэдээж.
Олон асуудлыг хэлэлцэн тодруулж, гаргалгаа шийдлээ зөв тодорхойлж, оюун бодлоо цэгцлэн, ухаан санаагаа уралдуулах үйлсэд өнөөдөр Та бүхний зорин ирсэн “Чингис хаан – Монголын нууц товчоо судлал” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал ач тусаа өгөх нь дамжиггүй хэмээн Монгол Улсын Ерөнхийлөгч үзэж байна.
Монгол судлалын томоохон талбар бол “Монголын нууц товчоо” гэдэгтэй маргах хүн ховор биз ээ. “Монголын нууц товчоо” бол түүхэн, их хөлгөн судар. Энэхүү гайхамшигт бүтээлийн утга агуулга, учир холбогдлын нууцыг нээж олох гэж бүх үеийн эрдэмтэд махран ажиллаж ирсэн билээ. Үг бүрийн зөв уншлага, зөв утгыг тогтоох, зөв тайлбарлах гэж олон орны судлаачид олон шөнийг нойргүй өнгөрөөсөн байдаг. Үг, өгүүлбэр бүрийг нь нягтлан шинжиж, дүгнэлт таамаглалаа үеийн үед дэвшүүлж иржээ.
“Монголын нууц товчоо”-г судалж мэдэх тусам мэдээгүй, судлаагүй олон зүйл байгааг ойлгож, улам гүнзгийрүүлэн судлах ёстой асуудлууд урган гарч ирдэг байна. Ийм л нууцлаг бүтээл юм. Энэ бол эрдэм судлалын асар том далай. Энэхүү далайд зөвхөн мэргэшсэн судлаачид, билигт мэргэд, шаргуу хөдөлмөрлөгчид олз олно. Та бүхний эрдэм номын их үйлсэд өндөр амжилт хүсье” гэжээ.
Үдээс өмнөх хуралдаанд “Чингис хаан” дээд сургуулийн Эрдмийн зөвлөлийн гишүүн, шинжлэх ухааны доктор, профессор Х.Шагдар “Чингис хаан судлалын эрт, эдүгээ, ирээдүй”, тус сургуулийн зөвлөх багш, профессор Б.Балжинням “Дэлхий дахин дахь монголчуудын түүх, соёлын өв”, МУИС-ийн Түүхэн нэр судлалын төвийн захирал, доктор, профессор Э.Равдан “Монголын их гүрний эртний болон дундад эртний газрын зураг, дэлхийд тархсан газрын нэр томъёо”, БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөлөнбуйрын Түүх, соёлын хүрээлэнгийн ажилтан Мандала “Хүйтний эртний дайны талбарын тухай шинэ сүвэгчлэл” зэрэг сэдвээр сонирхолтой илтгэл тавьж сонсгов.
Бага хурал үргэлжилж байна.
-
2015 оны 11 сарын 10
”Ромео Жульетта” жүжгийн дуу
-
2015 оны 11 сарын 10
Ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс нэмэгдсэн өртгийн албан татварын урамшууллын систем хэрэгжиж эхэлнэ.
-
2015 оны 11 сарын 10
“Сэтгэшгүй” эмнэлгийн захирал С.Хүрэлбаатар НЭМГ-ыг шүүхэд өгөхөөр болжээ
-
2015 оны 11 сарын 10
Баянхонгор аймгийн Прокурорын газраас Өршөөл үзүүлэх тухай хуулийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд тус аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны Цагдан хорих байрны аж ахуйн үйлчилгээнд ял эдэлж буй баривчлах, хорих болон хорихоос өөр төрлийн ялаар шийтгэгдсэн ялтнуудыг үндсэн болон нэмэгдэл ялаас өршөөн хэлтрүүлэх шүүх хуралдаанд прокурорын дүгнэлт гаргаж оролцжээ.
Шүүхээс прокурорын дүгнэлтийн дагуу баривчлах, хорих ялаар шийтгэгдсэн ялтнуудыг Монгол Улсын Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулан хорих ангиас суллаж, хорихоос өөр төрлийн ялтай ялтнуудыг үлдсэн хугацааны ялыг өршөөн хэлтрүүлж шийдвэрлэсэн байна.
-
2015 оны 11 сарын 10
Багш, сурагчид цахим сурах бичиг ашиглана
-
2015 оны 11 сарын 10
Тагнуулын ерөнхий газрын мөрдөн байцаах хэлтсээс ХХЕГ-ын Хилийн тагнуулын газрын дарга асан хурандаа Н.Адьяа, Ч.Дашдорж нарт эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн байна.
Энэ тухай прокурорын байгууллага ”Хилийн тагнуулын албаны эрх бүхий хоёр хүнийг шалгаж байгаа нь үнэн. Улсын нууцтай холбоотой болохоор мэдээлэл өгөх боломжгүй” гэсэн тайлбар өгчээ. Хэрэгт холбогдсон хурандаа нарыг ШШГЕГ-ын харьяа 461 дүгээр ангид саатуулжээ.
-
2015 оны 11 сарын 10
Улаанбаатар хотын 2020 он хүртлэх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнд барилгын материалын нэгдсэн төвийг Налайх дүүрэгт байгуулах, техникийн зах, сэлбэгийн худалдааг нэгтгэж Улаанбаатар хотын баруун хэсэгт, хуучин 22-ын товчоо орчим төвлөрүүлэхээр тусгасан байдаг. Энэхүү төлөвлөгөөний дагуу Автохудалдааны цогцолборын хэсэгчилсэн төлөвлөлтийг НИТХ-ын Тэргүүлэгчдээс батлан, өнгөрсөн оны 10 дугаар сарын нэгнээс эхлэн Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж байгаа авто машины худалдаа эрхлэгчдийг Авто худалдааны цогцолборт төвлөрүүлэхийг нийслэлийн Засаг даргад үүрэг болгосон юм.
“Авто худалдааны цогцолбор” нь сэлбэг, хэрэгслийн 285 павилон, 11 324 суудлын болон жийп автомашины худалдаа, 1 191 автобус, хүнд даацын автомашины худалдаа эрхлэх талбайтай байх юм. Түүнчлэн авто эскпо явагдах цогцолборын 1 барилга, үйлчилгээ оффисын 14 барилга, 42 км авто зам, 8,7 га талбайд явган хүний зам, 1 438 авто машины үйлчлүүлэгчдийн зогсоол, 36,7 га талбайд цэцэрлэгт хүрээлэн, ногоон байгууламж, 4.4 га талбайд авто машины туршилтын талбай байхаар төлөвлөсөн.
Өнгөрсөн сард тус цогцолбор нь албан ёсоор нээлтээ хийсэн бөгөөд цогцолборт 5 542 авто машины зогсоолын талбайг хийж, талбайг бүрэн гэрэлтүүлэх хүчин чадалтай лед гэрэлтүүлэг, хянах камер байрлуулсан. Мөн нийтийн хоолны газар 26, бие засах газар 5, хүнсний дэлгүүр 2, эмийн сан 1, онлайн машин захиалгын төв 1, авто угаалгын газар 5, авто машины болон дугуй засварын газар 10, нотариат, даатгалын компаниуд, Нийслэлийн татварын газрын салбар, арилжааны 4 банкны салбар, авто машины улсын дугаарын үйлдвэр 3, Авто тээврийн үндэсний төвийн тээврийн хэрэгслийн бүртгэлийн иж бүрэн үйлчилгээ зэргийг төвлөрүүлээд байна. Түүнчлэн хуучин 22-ын товчооноос авто худалдааны цогцолбор хүрэх 1,7 км автозамыг шинээр барьж, Нэгдүгээр хорооллоос Автохудалдааны цогцолбор хүрэх дунд багтаамжийн 3 автобусыг нийтийн тээврийн үйлчилгээнд явуулахаар төлөвлөжээ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ
-
2015 оны 11 сарын 10
Засгийн газрын ээлжит хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ
-
2015 оны 11 сарын 10
Төрийн оролцооноос болж Кувейтын Олимпийн хорооны эрхийг түдгэлзүүлжээ
-
2015 оны 11 сарын 10
Түүний хувьд ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өнгөрсөн баасан гаригт Ерөнхий сайдад хүргүүлсэн юм