-
2015 оны 9 сарын 07
Ховд аймгийн Цэцэг сумын Мянган улзатын байгалийн цогцолбор газарт Цагаан эрэг гэх газар ордог байна. Цагаан эрэг гэх энэ газарт ЗХУ-ын үед вольфром олборлож байгаад орхисон байдаг.
Улмаар уг газарт нинжа нар орж вольфрам олборлож байсан бөгөөд тэдэнд газар сэндийчих “эрх”-ийг сумын засаг дарга Д.Цогбадрах өгсөн байдаг. Улмаар энэ нь асуудал үүсээд цагдаа шүүхэд шалгагдаад ирэхийн цагт уг газрыг хэсэг хугацаанд тайван орхисон байгаа юм.
Харин 2 сарын өмнөөс Цагаан эрэгт “Ашид Алтай Майнинг” ХХК нөхөн сэргээлт хийх зөвшөөрөл олгож, улмаар гэрээ хийсэн байна. Ингээд 2015-07-р сараас эхлэн 13 га газрт нөхөн сэргээлт нэрийн өнөөдрийг хүртэл вольфрам олборлож байна. Үүнийг нутгийн иргэд таслан зогсоохоор эсэргүүцэхэд цагдаа нараар хамгаалуулж Ангиртын голооc ус татан үйл ажиллагаагаа явуулж 50 кг-аар нь вольфрам шуудайлсаар байгаа юм.
Нөхөн сэргээлтийн зөвшөөрөл
Вольфрам олборлож, нутгийн цагдаа нараар хамгаалуулж байгаа байдал
Нутгийн иргэдийн яриагаар “Ашид Алтай Майнинг” ХХК-ны ард БНХАУ-ы гурван иргэн байдаг бөгөөд тэд өнөөдрийн байдлаар 60-70 тонн вольфрам олборлоод байгаа юм. Өнөөдөр зах зээлд чулуутай вольфрам нэг кг нь 12 000, цэвэр нь 24 000-28 000 төгрөгийн ханштай. Энэ нь “Ашид Алтай Майнинг” ХХК нэг тэрбум гаруй төгрөгийн вольфрам олборлоод байгаа гэсэн үг.
Харин иргэн манай улсад ийнхүү дураараа дургих боломжийг Ховд аймгийн Цэцэг сумын Засаг дарга Дамбын Цогбадрах, аймгийн ИТХ-ын дарга Баярсайхан нар бүрдүүлж өгсөн байдаг. Тодруулбал Ховд аймгийн ИТХ-ын дарга Баярсайхан байгалийн цогцолборт газрыг нөхөн сэргээхэд шаардлагатай хөрөнгийг олборлолт хийгээд олсон мөнгөөрөө хий гэсэн журмыг баталсан байгаа юм. Үүнийг нь Ховд аймгийн Цэцэг сумын Засаг дарга Дамбын Цогбадрах дэмжиж толгой мэдэн зөвшөөрөл өгсөн ч үүнийг нь 2015 оны 05-р сард ИТХ нь эсэргүүцэн цуцлаад байсан. Харин 2015 оны 07-р сард “Ашид Алтай Майнинг” ХХК-д зөвшөөрлийг олгосон байгаа юм.
Тэдний энэ үйлдэл нь Монгол улсын хуулийг зөрчиж байгаа юм. Тодруулбал Эрүүгийн хуулийн 214 дүгээр зүйл. Хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох:
214.1.Хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох үйл ажиллагаа явуулж үлэмж хэмжээний хохирол учруулсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хорин нэгээс тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэгээс гурван сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ.
214.2.Энэ хуулийн 214.1-д заасан гэмт хэргийн улмаас их буюу онц их хэмжээний хохирол учирсан, эсхүл уг үйл ажиллагааг тусгай хамгаалалттай газар нутагт явуулсан бол эд хөрөнгийг нь хураах буюу хураахгүйгээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс хоёр зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах, эсхүл таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
214.3.Тусгай зөвшөөрлийн дагуу ашигт малтмалын хайгуул, ашиглалт, олборлолтын үйл ажиллагаа явуулсан талбайд нөхөн сэргээлтийн ажил хийгээгүй, эсхүл химийн хорт болон аюултай бодис хэрэглэх журам зөрчсөний улмаас хүний эрүүл мэнд, мал, амьтан, байгаль орчинд их хэмжээний хохирол бусад хүнд хор уршиг учруулсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг дөрвөн зуун тавиас таван зуу дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл таваас дээш арван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заасан байдаг.
Хууль зөрчин зөрчин байгаль орчинг сүйтгэхэд хувь нэмэр оруулж байгаа Ховд аймгийн Цэцэг сумын Засаг дарга Д.Цогбадрахын талаар болон Цагаан эрэгт хууль гууль болж байгааг бид дараагийнхаа цувралаар хүргэх болно.
-
2015 оны 9 сарын 07
Шүүгчийн сонгон шалгаруулалтын шалгалт өнөөдөр ШЕЗ-ийн байранд эхэллээ. Эрүүгийн болон захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчид нэр дэвшигчдийн шалгалт ”Улс төр, эрх зүйн харилцан хамаарал” сэдвээр эссэ бичих шалгалтаар эхэлж байна.
Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын 2015 оны 100 дугаар тушаалаар зарласан анхан шатны 24 шүүхийн 40 шүүгчийн сонгон шалгаруултад 269 хуульч нэр дэвшигчээр бүртгэгдсэн.
-
2015 оны 9 сарын 07
Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн ахлах зөвлөхөөр ажиллаж байсан Л.Гансүх “Нүүрс” хөтөлбөрийн хүрээнд хувьдаа мөнгө завшсан хэрэгт буруутган, цагдан хоригдоод байгаа билээ. Түүнд холбогдох шүүх хурал удаа дараа хойшилж, энэ сарын 10-ны өдөр хорих ангид болох тов гарсан. Л.Гансүхийн өмгөөлөгч сүүлийн шүүх хурлын өмнөхөн Шүүхийн ерөнхий зөвлөлд хандан, хэвлэл мэдээллийн хэрэгслээр шууд дамжуулах хүсэлт гарган, зөвшөөрөл аваад байсан. Гэвч гэрч, шүүгдэгч Л.Гансүх “гарч ирээгүй”-н улмаас хурлыг ийнхүү хойшлуулсан билээ.
Тэгвэл Л.Гансүх өлсгөлөн зарлахаар болжээ. Тодруулбал, маргааш 11.00 цагаас Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд өмгөөлөгч нь өлсгөлөнгийн талаар мэдээлэл хийх аж.
Тэрбээр мөн өнгөрсөн оны аравдугаар сард арав хоног хуурай өлсгөлөн зарлаж байсан билээ.
-
2015 оны 9 сарын 07
SMART UB гар утасны аппликэйшнээс нийтийн тээврийн шинэчилсэн чиглэлүүдийг харах боломжтой боллоо. Шинэчлэгдсэн чиглэлүүдийг илүү ойлгомжтой болгохын тулд Нийслэлийн Мэдээллийн технологийн газраас Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын албан ёсны цахим хуудас болох www.ulaanbaatar.mn-нд шинэчилсэн чиглэл тус бүрийг Gооgle-ийн газрын зурагт тэмдэглэн харуулсан бөгөөд энэ тэмдэглэл бүрэн эхээрээ SMART UB аппликэйшнд багтжээ. Энэхүү аппликэйшн нь хаанаас ямар автобусанд сууж зорьсон газраа очиж болохыг санал болгох бөгөөд ”Андройд” үйлдлийн системийн утастай иргэд харах бүрэн боломжтой.
Тун удахгүй iOS үйлдлийн системтэй иргэд ч ашиглах боломж нээгдэх юм байна. “Ухаалаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд мэдээллийн технологийн дэвшилтэт шийдлийг ашиглан, төрийн үйлчилгээний талаарх мэдээг иргэдэд цаг алдалгүй шуурхай хүргэх зорилгоор SMART UB гар утасны аппликэйшнийг Нийслэлийн Мэдээллийн технологийн газраас 2013 оноос нэвтрүүлж эхэлсэн бөгөөд тус аппликейшнээс, нийслэл хотын мэдээ мэдээлэл, нийслэлийн Засаг даргын захирамжууд, олон нийтэд нээлттэй зарласан тендерийн мэдээлэл, авто замын ачааллын мэдээлэл болон засвартай, засахаар төлөвлөгдсөн замуудын мэдээллийг харах боломжтой. Түүнчлэн иргэд өргөдөл, санал хүсэлтээ зураг дарж баримтжуулан илгээж, шийдвэрлүүлэх, төрийн байгууллагуудын хаяг байршил, яаралтай туcламжийн утас руу шууд залгах боломжтой гэж Нийслэлийн Мэдээллийн Технологийн газраас мэдээллээ.
-
2015 оны 9 сарын 07
Австри улс дүрвэгсдийг хүлээн авах Европын орнуудын шийдвэрт үлгэр дууриал боллоо хэмээн ”BBC” агентлаг бичжээ.
-
2015 оны 9 сарын 07
“Нийслэлийн өргөө” амаржих газарт 1984-1994 онд төрсөн эх, хүүхдийн төрөлтийн түүх гардуулж байна.
-
2015 оны 9 сарын 07
Өнгөрсөн пүрэв гаригт Гэмтэл согог судлалын үндэсний төвийн зургадугаар давхарын цонхоор нэгэн настай эмэгтэй үсэрч амиа алджээ. Тэрбээр амиа хорлох оролдлого хийгээд гэмтсэнээр эмнэлэгт хүргэгдэн ирсэн байна. Талийгаач 54 настай эмэгтэй Ш эмнэлэгт гарынхаа судсыг ханасан байдалтай ирсэн гэх бөгөөд оёдол тавиад явуулах гэтэл шөрмөс нь тасарсан байсан тул мэс засалд оруулахаар гар сарвууны тасагт хэвтүүлжээ. Гэвч тэрээр амиа хорлох оролдлого дахин хийж, цонхоор үсэрсэнээр нас баржээ. Хэргийг Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж байна.
-
2015 оны 9 сарын 07
Өнгөрсөн баасан гаригийн орой “Мөнхийн реп” хамтлагийнхан тоглолтоо хийсэн. Тоглолт дууссаны дараа тус хамтлагийн гишүүн Лхагвааг хар тамхи хэрэглэсэн, мансуурсан хэмээн цагдаагийн саатуулсан хэмээн тоглолт үзсэн хүмүүс мэдээлсэн юм. Харин энэ талаар ЦЕГ-ын албаны эх сурвалжаас тодруулахад “Тийм зүйл болоогүй” гэх тайлбарыг өглөө.
-
2015 оны 9 сарын 07
“Хууль тогтоомж сурталчлах нэгдсэн арга хэмжээ”-ний хүрээнд Хууль зүйн яамны харьяа агентлаг, байгууллагууд эрхлэх асуудлын хүрээний хууль тогтоомжийг иргэд олон нийтэд мэдээллэн, сурталчлах чиглэлээр үндсэн чиг үүргийнхээ дагуу иргэдэд үйлчилгээ үзүүлэх, эрх зүйн зөвлөгөө, мэдээлэл өгөх, санал хүсэлтийг хүлээн аван шийдвэрлэх юм.
Оролцох агентлаг, байгууллагууд:
Цагдаагийн ерөнхий газар
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар
Хил хамгаалах ерөнхий газар
Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газар
Улсын бүртгэлийн ерөнхий газар
Архивын ерөнхий газар
Тахарын ерөнхий газар
Хууль сахиулахын их сургууль
Хууль зүйн үндэсний хүрээлэн
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн
Хууль зүйн туслалцааны төв
“Хууль тогтоомж сурталчлах нэгдсэн арга хэмжээ” /11.00 - 16.30 минутын хооронд/ доорх газруудад зохион байгуулагдана.
Үүнд:
2015.09.07- Баянзүрх дүүрэг Жуковын хөшөөний урд талбай
2015.09.08- Баянгол дүүрэг Өргөө кино театрын урд талбай
2015.09.09- Сонгинохайрхан дүүрэг Соёмбо кино театрын урд талбай
2015.09.10- Сүхбаатар дүүрэг Чингисийн талбай
2015.09.11- Чингэлтэй дүүрэг Тусгаар тогтнолын талбай
2015.09.14- Хан-Уул дүүрэг Соёлын төвийн байрны урд талбай
-
2015 оны 9 сарын 07
ЦЕГ-ын удирдлагууд Өмнөд Судан Улсад НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагааны 4-р ээлжийн цэргийн багийн бүрэлдэхүүнд оролцон үүрэг гүйцэтгэсэн цагдаагийн алба хаагч нарт шагнал гардуулсан юм.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар ”ЭНХИЙН ТӨЛӨӨ” медаль, ЦЕГ-ын тушаалаар ”Хүндэт жуух бичиг”-ээр шагналаа. Энэ үеэр Хан-Уул дүүрэг дахь цагдаагийн 2-р хэлтсийн мөрдөн байцаагч, цагдаагийн ахмад Ц.Баасанжаргал цагдаагийн байгууллагын алба хаагчдын талаарх товч мэдээллийг танилцууллаа.
-
2015 оны 9 сарын 07
Бариач хэмээн залилан хийсэн этгээдийг баривчилжээ
Түгээх
Share on facebook
Share on twitter
2015-09-07 14:54:58 - Нийслэл
tsagdaaБаянгол дүүргийн цагдаагийн хэлтсийнхэн тус дүүргийн нутаг дэвсгэрт өөрийгөө бариач хэмээн танилцуулж, бусдаас мөнгө залилсан 56 настай Г.Нэргүй гэгч этгээдийг баривчлан саатуулжээ. Эх сурвалжийн мэдээллэснээр, түүнийг иргэдийн мэдээлллийн дагуу эрэн сурвалжилж байж олсон аж.
Сэжигтэн этгээд “Хүнд мөнгөний өртэй болчихоод, хүмүүст бариач гэж худлаа хэлэн мөнгө авсан нь үнэн” гэж мэдүүлжээ. Тиймээс түүнд залилуулсан иргэд байвал Баянгол дүүргийн цагдаагийн II дугаар хэлтэст ирж мэдүүлэг өгөхийг дээрх газраас мэдээллэж байна.
-
2015 оны 9 сарын 07
2012 оноос эхлэн JBP компанийн бүтээгдэхүүн болох Хүний эхэсийн бэлдмэл буюу лайннек тариаг монгол хүний биед хэрхэн нөлөөлөх талаар судалгаа явуулж, 2013 онд Монгол улсын эмийн бүртгэлд бүртгүүлж, 2014 онд JBP албан ёсны төлөөлөгч болж тус ондоо анх удаа Laennec бэлдмэлийг импортлон оруулж иржээ.
Энэ хугацаанд Монгол Улсын томоохон улсын болон хувийн эмнэлгүүдтэй судалгаа шинжилгээний ажлыг эхлүүлээд байна. Мөн Улаанбаатар Эрдэнэт хотын арьс гоо кпиникийн эмнэлэг болон өндөр зэрэглэлийн салонуудтай хамтран ажиллаж эхлээд байгаа аж.
Тухайлба, Монгол улсын хэмжээнд эм ханган нийлүүлэх чиглэлээр тэргүүлэгч компани болох “Монос”, “Ази фарм”, “Цомбо”, “Гамба”, ЭХНБ-тай хамтран ажиллаж монгол хүний эрүүл мэнд гоо сайханд онцгой хувь нэмэр оруулж байна.
JBP компаний хүний эхэсээр бэлдсэн олон сайхан бүтээгдхүүний дотроос 1954 оноос өнөөг хүртэл хэрэглэж байгаа хамгийн гайхамшигтай бүтээгдхүүн болох Лайннек тариаг 2014 онд монголд оруулж ирснээс хойш энэ тариа монгол хүний биемахбодид хэрхэн нөлөөлж, ямар үр дүн үзүүлж байгаа талаар олон жишээ баримтыг дурьдаж болох юм.
ЖИШЭЭ нь: Тархины цус харвалтын улмаас үүсдэг, саа саажилт өвчтэй хүний нөхөн сэргээх эмчилгээнд саажсанаас хойш 21 хоногийн дараа энэхүү лайннек тариаг 2мл-ээр 25 өдөр булчинд тарьж хэрэглсэний дараагаар саажсан хэсэг нь нөхөн сэргээж, саажсан эрхтний үйл ажиллагаа нь сэргэж эрүүл хүн шиг эрч хүчтэй ажиллаж амьдарч байна.
Мөн арьс цайх өвчин болох витилого, цэвэршилтийн хам шинжийн эмгэгүүд, Элэгний хурц, архаг үрэвсэл, хатуурлын үед илрэх хам шинжүүд, архаг ядаргаа, осол гэмтэл болон мэс заслын дараах үед нөхөн сэргээх эмчилгээний зорилгоор хэрэглэж, маш үр дүнтэй байгааг энэ тариаг хэрэглэж үзсэн хүмүүс хэлж байгаа юм.
Тэгвэл энэхүү бүтээгдэхүүнийг хэрэглэж, тархины цус харвалтаа эдгэрүүлсэн иргэнээс зарим зүйлийг тодруулахад “2014 оны 11 дүгээр сард би харвалт өгсөн. Улмаар БЗД-ийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн ч ахиц өгч чадаагүй. Тиймээс эдгэрнэ гэдэгтэй итгэлгүй болчихсон байсан. Гэвч манай эхнэр энэ бүтээгдэхүүнийг хэрэглэж, эмчлүүлэхийг зөвлөж, хэрэглэж эхэлсэн. Тухайн үед миний баруун та мэдээгүй үнэрлэж, амтлах гээд бүх зүйл мэдрэхгүй болчихсон байсан. Ингээд уг тариаг туршиж үзэхэд тун удалгүй амт мэдэрдэг болсон. Тиймээс хоёр дахь тариагаа хийлгэсэн. Үүнээс хойш энэ тариа үнэхээр эд эс нөхөн төлжүүлдэг сайн гэдгийг мэдэрсэн” гэв.
Уг тариа нь цэвэршилтийн хам шинжийг дардаг. Архаг ядаргаа, нойргүйдэлд үр дүнтэй, судас булчинд тарьж болдогоос гадна ууж, түрхэж хэрэглэдгээрээ давуу юм.
-
2015 оны 9 сарын 07
Нийслэлийн Мэдээллийн технологийн газар, Мэдээлэл, холбооны технологийн сургуультай “Ухаалаг Улаанбаатар” хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлэх зорилгоор хамтран ажиллах санамж бичиг байгууллаа. Санамж бичгийг байгуулснаар:
Нийслэлийн хэмжээнд мэдээллийн технологийн чиглэлээр төсөл хөтөлбөрүүдийг хамтран боловсруулах, турших, хэрэгжүүлэх.
Улаанбаатар хотын тулгамдсан асуудлуудыг мэдээллийн технологийн шийдлээр хэрхэн шийдэх талаар эрдэм шинжилгээний ажлуудыг зохион байгуулахад хамтран ажиллах.
Оюутнуудын үйлдвэрлэлийн дадлагыг мэдээллийн технологийн газрын инженер, мэргэжилтэнтэй хамтран бодит орчинд дадлага хийлгэх.
Оюутнуудын хийж байгаа төсөл дипломын ажлыг Ухаалаг Улаанбаатар хөтөлбөрт тусгагдсан ажлуудад чиглүүлж багш оюутнуудыг татан оролцуулах.
Бүтээлч шинэ санал санаачлагыг дэмжих, уралдаан тэмцээн зохион байгуулахад хамтран ажиллах.
Салбарын инженер, мэргэжилтнүүдийн мэргэжлийн чадварыг дээшлүүлэх, шинэ дэвшилтэд технологид суралцуулах чиглэлээр хамтран ажиллах.
Талууд хамтран мэдээллийн технологийн чиглэлээр сургалт, семинар мэргэжлийн болон мэргэшүүлэх сургалт семинаруудыг хамтран зохион байгуулах.
Мэдээллийн технологийн сургуулийн багш, оюутнуудын бүтээсэн шинэ технологи, контент, бүтээгдэхүүнийг турших, Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудад хэрэгжүүлэх /зохиогчийн эрхийн зөвшөөрөлтэйгөөр/
Нийслэлийн албан хаагчдын чадавхийг сайжруулах чиглэлээр хотын захиргаа болон харъяа байгууллагын албан хаагчид ШУТИС –ийн номын санг ашиглах
Нийслэлийн засаг даргын тамгын газрын номын сан, Шинжлэх ухаан технологийн их сургуулийн номын сангуудын мэдээллийн санг нэгтгэх зэргээр хамран ажиллах юм гэж Нийслэлийн Мэдээллийн технологийн газраас мэдээллээ.
-
2015 оны 9 сарын 07
http://www.itoim.mn/index.php/site/news/1890
-
2015 оны 9 сарын 07
Беларусийн Сонгуулийн ерөнхий хороонд тус улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээр 5 хүн бичиг баримтаа бүрдүүлэн өгсөн байна.
-
2015 оны 9 сарын 07
ааа
-
2015 оны 9 сарын 07
Нийслэлийн ууган сургуулиудын нэг гуравдугаар сургуулийн шинэ барилга ашиглалтад орж, өнөөдөр тус сургуулийн хичээлийн шинэ жилийн нээлт болов.
-
2015 оны 9 сарын 07
оооооооо
-
2015 оны 9 сарын 07
Нийслэл Монголын Хадгаламж, зээлийн хоршоодын үндэсний холбоотой хамтран ажиллах санамж бичиг байгууллаа
-
2015 оны 9 сарын 07
УИХ-ын гишүүдийг Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авахыг хүсэв