-
2015 оны 8 сарын 21
Баруун бүсийн таван аймгийн төлөөлөгчид чуулав
-
2015 оны 8 сарын 21
МУЗН-ийн Эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг өргөн барив
-
2015 оны 8 сарын 21
Эрүүгийн цагдаагийн газрын хуурамч мөнгөн тэмдэгтийн санд бүртгэгдсэн хуурамч мөнгөн тэмдэгтийн 25 хувийг эзэлж байсан өнгөт хэвлэгч төхөөрөмж ашиглан үйлдэгдсэн 47 серийн 662 ширхэгийг “У” гэгч нь хуурамчаар үйлдэн гүйлгээнд оруулсныг тогтоон эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна.
-
2015 оны 8 сарын 21
Хоёр Солонгосын буудалцаанаас үүдэж, БНСУ-д онц байдал зарлажээ.
-
2015 оны 8 сарын 21
”Мөнхийн реп” хамтлаг ”Crocus Event Hall”-д ирэх сарын 4-нд ”Hit songs” шоу тоглолтоо хийхээр болсон билээ. Тоглолтоо хийх товоо зарлаж фэнүүдээ баярлуулсан тус хамтлагийнхан дүүгээ галаас аварсан А.Цэрэнтогтох хүүд гэнэтийн бэлэг барьжээ.
-
2015 оны 8 сарын 21
Хүн боомоор өвчилсөн байж болзошгүй тохиолдол дахин бүртгэгджээ.
-
2015 оны 8 сарын 21
Үзэгчдийн дунд хамгийн их хүлээлт үүсгэж буй “Рэкетир 2” киноны Монгол дахь албан ёсны нээлт энэ сарын 20-нд ”Гэгээнтэн” интэйртаймэнт төвд болсон. Тэгвэл өнөөдрийн нээлт ”Өргөө-1” кино театрт 19.00 цагаас болох гэж байна.
-
2015 оны 8 сарын 21
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн хэрэгжилт болон авто тээврийн хэрэгслийн албан татварын хураамжийн төлөлт, хариуцлагын талаар Авто тээврийн үндэсний төв /АТҮТ/ болон Замын цагдаагийн газар хамтран мэдээлэл хийлээ.
-
2015 оны 8 сарын 21
“Ерөнхий сайдыг 6-н сайдын нэрийг өргөн барихыг хүлээж байна. Өргөн баригдмагц сайд томилох, өршөөлийн хуульд тавьсан хориг хэлэлцэнэ” гэдгээ өөрийн цахим хуудсаараа дамжуулан мэдэгдсэн бол, Үүнтэй зэрэгцэн “Шударга ёс” эвсэл ч хэн хэнийг сайдад нэр дэвшүүлж байгаа тухайгаа нийтэд зарласан.
-
2015 оны 8 сарын 21
Төв банкны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг өргөн барилаа
-
2015 оны 8 сарын 21
Мэргэжлийн боловсрол, сургалтын салбарын багш, удирдах ажилтны IX бага хурал энэ сарын 25-26-нд Сэлэнгэ аймгийн Сүхбаатар хотод болох гэж байгаа билээ.
-
2015 оны 8 сарын 21
Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболд өнөөдөр Лондон хотын санхүүгийн төвийн төлөөлөгч Сэр Пол Жаджийг хүлээн авч уулзав.
-
2015 оны 8 сарын 21
Зуун сэтгүүлч, зуу гаруй мянган иргэдийг хамрах “I love Mongolia түншлэл 2015” багийнхан ирэх сарын 02-нд аялалдаа гарна. 21 аймгийг тойрох энэхүү аяллаа тэд Эзэн Чингисийн өлгий нутаг Хан Хэнтийгээс эхлүүлэх бөгөөд сарын дотор эх орноо нар зөв тойрохоор төлөвлөсөн байгаа.
-
2015 оны 8 сарын 21
2016 оны зуны Олимпийн наадам Бразил улсын Рио Де Жанейрод зохион байгуулагдах билээ. Олимпийн наадмын усан спортын төрлийн тэмцээн уралдаан болох Гуанабарагийн булангийн бохирдол эртнээс анхаарлын төвд байгаа юм.
-
2015 оны 8 сарын 21
Улаанбаатар хотын гудамж, замын хөдөлгөөний ачаалал, түгжирлээс урьдчилан сэргийлэхтэй холбогдуулан нийтийн тээврийн үйлчилгээний чиглэлийн давхцлыг бууруулж, иргэдийн зорчилтод зарцуулах хугацааг хэмнэх зорилгоор нийтийн тээврийн үйлчилгээний сүлжээний шинэчилсэн төлөвлөлтийг хэрэгжүүлж байна. Шинэчилсэн төлөвлөлтөөр өөрчлөгдсөн автобусны чиглэлүүдийг дэлгэрэнгүй танилцуулъя.
-
2015 оны 8 сарын 21
Номхон далайн арлын орнуудын удирдагчид Энэтхэгийн нийслэл Шинэ Дэли хотод чуулж байна. Арлын 14 орны төр засгийн тэргүүнүүд чуулга уулзалтанд оролцож байгаа юм.
-
2015 оны 8 сарын 21
Маргаашнаас 30-ныг хүртэл тэгш, сондгойгоор явуулна
-
2015 оны 8 сарын 21
2015 оны 8 дугаар сарын 20-ны өдөр Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын МШУЗХ дээр нийт 350 дуудлага мэдээ мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын 248 дуудлага бүртгэгдсэн байна. Үүнээс ХАБАЖЭГХэрэг 5 бүртгэгдэж 6 хүн хүнд хөнгөн гэмтсэн. Зам тээврийн осолд сургуулийн насны 1 хүүхэд бэртжээ. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 82 жолоочийг журамлан гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлж ажилласан байна.
-
2015 оны 8 сарын 21
”Улаан театр”, ”Хас форм” кино студын хамтын уран бүтээл ”Дүр эсгэгчид” уран сайхны киноны нээлт өнөөдөр ”Өргөө-1” гаднах задгай талбай дээр болно.
Тус киноны гол дүр та бидний сайн таних Цэбо буюу жүжигчин Ц.Цэрэнболд, Д.Алтансүх, И.Хангай, Н.Оюунсайхан нар тогложээ. Найруулагчаар Ш.Равдандорж, Н.Батсайхан нар ажилласан адал явдалт цоо шинэхэн кино өнөөдрөөс үзэгчдийн хүртээл болох юм.
-
2015 оны 8 сарын 21
Сүхбаатар дүүргийн дөрөвдүгээр хороонд оршин суугч 70 настай эмэгтэйг угаалгын өрөөнд нь хөнөөсөн гэмт этгээдийг саатуулсан талаар манай сайт мэдээлсэн. Цагдаагийн алба хаагчид шуурхай ажилласны эцэст гэмт этгээдийг өчигдөр баривчлан байцаалтын ажиллагааг эхлүүлээд байна. Гэмт хэрэгтэн эхний мэдүүлгээрээ 70 настай хөгшнийг хөнөөснөө хүлээжээ. Ингээд хэргийн талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн ажилтан Ё.Лхагвасүрэнгээс тодрууллаа.
-Сүхбаатар дүүрэгт гарсан хүн амины хэргийн талаар мэдээлэл өгөхгүй юу?
-Энэ сарын 17-ны өдөр Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст тус дүүргийн дөрөвдүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах ... байранд хүн амины хэрэг гарлаа гэх дуудлага мэдээлэл ирсэн. Дуудлагын дагуу цагдаагийн алба хаагчид шалгаж, дуудлага өгсөн байранд нэвтрэн орж, хэргийн газар шалгалтын ажиллагааг хийсэн. Шалгалтын ажиллагаа хийгдэхэд гадны нөлөөтэй амь насаа алдсан 65-70 орчим настай эмэгтэйн цогцсыг олж тогтоон, хэрэг бүртгэлт мөрдөн байцаалтын ажиллагааг явуулж байна.
-Гэмт хэрэгтнийг хаанаас саатуулсан бэ. Гэмт хэрэгтний талаар мэдээлэл байна уу?
-Хэрэгт Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс, УМБГ-аас томилогдсон ажлын хэсэг 92 цагийн дотор сэжигтнийг саатуулсан. Сэжигтнээр 1991 онд БНХГУ-д төрсөн, МУ-ын иргэн 24 настай Б гэгч татагдаад байна.
-Эхний байцаалтаар хэргээ хүлээсэн гэх мэдээлэл байна?
-Талийгаачийн гэрээс алдагдсан эд зүйл, гэмт хэргийг үйлдэхдээ ашигласан хэрэгслийг эд мөрийн баримтаар хураан авч, мөрдөн байцаалтын ажиллагаа хийгдэж байна. Цогцост хийсэн шинжилгээгээр хохирогчийн амь нас нь бүтэлтийн улмаас амь насаа алдсан гэх дүгнэлт гарсан. Хэргийн газраас олдсон эд мөрийн баримтыг үндэслэн Б гэгчийг хэргийг үйлдсэн байж болзошгүй хэмээн энэ сарын 19-ний өдөр дайчлан баривчилсан.
-Хохирогчтой ямар нэгэн байдлаар холбоотой байсан уу?
-Үүнийг тогтоохоор цагдаагийн байгууллага ажиллаж байна. Урьдчилсан байдлаар шунахайн сэдлээр хүний амь насыг хохироосон гэсэн байдал тогтоогдоод байна.
-Гэрээс нь алдагдсан эд зүйлийн тухайд?
-Бриллиантан шигтгээтэй бөгж болон бусад эд зүйлс алдагдсаныг цагдаагийн байгууллага олж тогтоосон байгаа.
Эх сурвалжийн мэдээлснээр эмэгтэй гэртээ ганцаараа амьдарч байсан. Хүүхдүүдэд нь гадаадад амьдардаг байсан аж. Тухайн өдөр “Гэртээ ганцаараа амьдардаг 70 настай эмэгтэй ор сураггүй алга болчихлоо. Гэртээ нохой нь хуцаад байна” гэсэн дуудлага өгсөний дагуу алба хаагчид шалгаж, цогцсыг нь олсон байдаг.