-
2015 оны 8 сарын 19
“Өсвөрийн шатарчдын дэлхийн олимпиад- 2015” энэ сарын 19-29-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдах гэж байна.
-
2015 оны 8 сарын 19
Нийслэлийн 2015 оны шилдэг тохижилт, ногоон байгууламжтай, цэмцгэр байгууллага аж ахуйн нэгж шалгаруулах болзолт уралдааны хүрээнд БЗД-ийн 10-р ажлын хэсэг “Серж Эксклюзив” компанийн “Батько Опанас” ресторанд “Смайл” наалт наалаа. “Серж эксклюзив” компани нь орчныхоо 320 мкв талбайг цэвэрлэж, чулууг нь түүж зүлэгжүүлэн, 9 шинэс мод, 6 гоёлын мод суулган, гадна шат, балконоо ваартай цэцгээр чимгээр чимэн тохижилтын ажилд 2100000 төгрөг зарцуулсан байна.
-
2015 оны 8 сарын 19
“Шинэчлэлийн засгийн газар” –ыг, Н.Алтанхуягийг унагадаггүй байж хэмээн амаа барьж байгаа улс төрчид, гишүүд олон бий. Ардын дунд ч ийм бодолтой хүн нэг биш байгаа. Учир нь “Шийдлийн засгийн газар”, Ч.Сайханбилэг өмнөхөөсөө хамаагүй дор байсны үр дагавар юм.
-
2015 оны 8 сарын 19
Өсвөрийн шатрын олимп Монгол Улсад анх удаа болох гэж байна. Өнөөдөр эхэлж энэ сарын 29-нд өндөрлөх тус тэмцээнд манай улсаас эрэгтэй, эмэгтэй тус бүр таван баг оролцохоор бэлтгэлээ базааж байгаа билээ. Үүнээс гадна 20 гаруй орны өсвөрийн баг манай улсад хүрэлцэн ирэх юм.
-
2015 оны 8 сарын 19
Улиастай-Гачууртын 11 км авто замын ажлын хүрээнд Улиастайн уулзвараас цэвэр усны хамгаалалтын пост хүртэлх 600 метр замыг өнөө өглөө 07 цагаас хаалаа.
-
2015 оны 8 сарын 19
Хайгуулын тусгай зөвшөөрөл олгох бүртгэл эхэллээ
-
2015 оны 8 сарын 19
Махны үнэ буурчээ
-
2015 оны 8 сарын 19
А.Шоовдор нарыг цагаатгах тогтоол гаргажээ
-
2015 оны 8 сарын 19
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж эрх мэдлийнхээ хүрээнд хоёр хоногийн өмнө Өршөөлийн тухай хуулийн зарим заалтад хориг тавьсан. Тэгвэл одоо уг хуулийн авлигачдыг өршөөсөн заалтуудыг цааш явуулах уу үгүй юу гэдэг нь МАН-ын шийднэ.
-
2015 оны 8 сарын 19
Төрийн компаниудыг хувьчилна
-
2015 оны 8 сарын 19
“Эрдэнэс Тавантолгой” компанийн ТУЗ-ийн дарга, ЗГХЭГ-ын дэд даргаар ажиллаж байсан Г.Дэнзэнг албан тушаалаа урвуулан ашигласан хэрэгт сэжиглэн АТГ-аас цагдан хориод байгаа билээ.
-
2015 оны 8 сарын 19
Монголчуудын сайн танил ОХУ-ын Төмөр замын дарга Владимир Якунин суудлаасаа буух тухай мэдээлжээ.
-
2015 оны 8 сарын 19
Сүүлийн үед Өршөөлийн хуультай холбоотой асуудлаар улс төр хийгээд нийгэм бужигнаантай байна гэхэд болно. Зарим иргэд өөр хоорондоо талцаж, улс төрийн хүрээнийнхэн ч хагаралдахад хүрээд байгаа юм. Өөрөөр хэлбэл, Өршөөлийн хууль олон эерэг хийгээд сөрөг үр дагаваруудыг авчирж байна. Хамгийн гол нь Өршөөлийн хуульд Ерөнхийлөгч бүрэн эрхийнхээ хүрээнд хориг тавьсан нь байдлыг улам хурцатгаад байгаа гэхэд болно. Түүний саналыг дэмжихээсээ дэмжихгүй талын гишүүд их байгааг эх сурвалж хэлж байна. Уг нь түүнийг хоригийг эрхэм түшээдүүд дэмжвэл Өршөөлийн хуульд нэмэлт өөрчлөлт орж ч мэдэх байдалтай байгаа юм.
-
2015 оны 8 сарын 19
Авлигатай тэмцэх газраас иргэд, олон нийтэд авлигын ойлголт, шалтгаан нөхцөл, хор хөнөөлийг тайлбарлан таниулах зорилготой “Шударга нийгмийн төлөө хамтдаа” сургалтын хөтөлбөрийг амжилттай үргэлжлүүлж байна. Энэ удаад “Зориг сан” төрийн бус байгууллагаас орон нутгийн залуусын хөгжлийг дэмжих зорилгоор зарласан “Орон нутгийн залуу манлайлал хөтөлбөр”-т хамрагдаж буй 22 залуу мэргэжилтнийг сургалтад хамрууллаа.
Сургалтад хамрагдсан оюутан залууст авлига, ашиг сонирхлын зөрчил, түүний шалтгаан хор хөнөөлийн талаар ойлголт, мэдлэг олгохын зэрэгцээ авлигатай тэмцэх байгууллагын чиг үүрэг, үйл ажиллагаатай танилцах боломжийг олгодог. Түүнчлэн Авлигатай тэмцэх газраас хийдэг Авлигын индекс, Төрийн байгууллагын шударга байдлын түвшний үнэлгээ, Улс төр, хууль хяналтын байгууллагын хүрээн дэх авлигын талаарх төсөөлөл, Хүүхдийн шударга байдлын үнэлгээ зэрэг судалгааны талаар мэдээлэл авах боломжтой юм.
Авлигатай тэмцэх газар сургалтыг сар бүр тогтмол зохион байгуулах бөгөөд цаашид уг хөтөлбөрийг улам сайжруулан оюутан, залууст чиглэсэн тогтмол үйл ажиллагаа болгон хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Уг сургалтад хамрагдах хүсэлтэй оюутан залуус, анги хамт олон, сургалтыг зохион байгуулах, хамтран ажиллах хүсэлтэй байгууллага, иргэд холбогдох мэдээллийг http://www.iaac.mn/content/669#.VdLZfcp8M68 холбоосноос үзэх боломжтой.
Хөтөлбөрийн дагуу анхны сургалтыг 2015 оны 6 дугаар сард “Зориг сан” төрийн бус байгууллагатай хамтран зохион байгуулж, “Ардчилал” зуны сургалтад хамрагдаж буй оюутан залуусыг оролцуулсан билээ.
-
2015 оны 8 сарын 19
Хэвлэл мэдээллийн зарим байгууллага “Наймдугаар сарын 17-ны 18:00 цагийн орчимд Төв шуудангийн өмнө угсраа автобус хуваагдан зорчигч гэмтсэн” гэсэн мэдээллийг олон нийтэд түгээжээ. Тухайн үед ослын газар ажилласан нийслэлийн Тээврийн газрын байцаагч, Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын мэргэжилтнүүдийн гаргасан дүгнэлтээр “Замын нэгдүгээр эгнээнд байрладаг үерийн усны таг бэхэлгээгүйн улмаас автобусны урд дугуйнд дайрагдан, угсраа автобусны залгаа хэсгийн шалыг цөмөлжээ. Энэ үеэр уг залгааны хэсэгт зогсч явсан зорчигч шидэгдсэн ба ил гэмтэл аваагүй ч ГССҮТ-д томографикийн зураг авахуулахад ямар нэгэн гэмтэл тогтоогдоогүй. Уг осол нь автобус болон жолоочийн хариуцлагаас шалтгаалсан осол биш” гэж тогтоожээ. Тиймээс зарим хэвлэл мэдээллийн байгууллагаас олон нийтэд түгээсэн “Угсраа автобус тасарч, хоёр хүн гэмтсэн” гэдэг нь ь албаны эх сурвалжаас тодруулаагүй худал мэдээлэл юм. Шинээр үйлчилгээнд нэвтрүүлсэн угсраа автобусны үйл ажиллагааг жигдрүүлэхээр Беларусь Улсын мэргэжилтнүүд ажиллаж байна гэж Нийслэлийн Тээврийн газраас мэдээллээ.
-
2015 оны 8 сарын 19
Нийслэлийн 2015 оны шилдэг тохижилт, ногоон байгууламжтай, цэмцгэр байгууллага аж ахуйн нэгж шалгаруулах болзолт уралдааны хүрээнд БЗД-ийн 10-р ажлын хэсэг “Серж Эксклюзив” компанийн “Батько Опанас” ресторанд “Смайл” наалт наалаа. “Серж эксклюзив” компани нь орчныхоо 320 мкв талбайг цэвэрлэж, чулууг нь түүж зүлэгжүүлэн, 9 шинэс мод, 6 гоёлын мод суулган, гадна шат, балконоо ваартай цэцгээр чимгээр чимэн тохижилтын ажилд 2100000 төгрөг зарцуулсан байна.
Мөн Нийслэлийн 48-р сургууль гадна талдаа 42 ширхэг мод тарьж, цэцгийн мандал байгуулан, ногоон байгууламжаа нэмэгдүүлэн тохижилтын уралдаанд идэвхитэй оролцож байгаа. Тус сургууль уралдааныг дүн гарахаас өмнө гадна фасадны засвараа бүрэн хийж, 62 м урт хайс, 6 ширхэг хогийн сав байршуулж, 1500м туузан гэрэл 8ш прожуктор, хажуугийн зам дээр тэмдэглэгээ хийн, хаягаа солихоор төлөвлөсөн. Засварын ажилд нийт 21 сая төгрөг зарцуулсан тул 3 дахь удаагаа смайл авчээ.
Харин “Ариг интернэшнл“ компанийн “Ариг рамен” ресторан заасан хугацаанд өгсөн үүрэг даалгаврыг сайн биелүүлж гадна талдаа вааран хэлбэртэй цэцгийн мандал хийж нийслэлийн өнгө үзэмжийг сайжруулж үйлчлүүлэгчдээ татаж чадсан тул “смайл” авлаа.
Тохижилтын уралдаан сайн оролцож байгаа аж ахуйн нэгжүүд олон байгаа боловч зарим байгууллага тухайн хороог хариуцсан ажлын хэсгийн өгсөн үүрэг даалгаврыг бичлүүлээгүй тул гахай авсан. Ингээд СХД-ийн 18,19, 29 дүгээр хороодын “смайл”,”гахай” авсан газруудыг зарлаж байна.
-
2015 оны 8 сарын 19
Хүүхдийн их наадамд оролцох баг тамирчдад төрийн далбаа гардуулж, үдэн гаргах ёслол энэ сарын 24-нд буюу ирэх даваа гарагт Спортын төв ордны өмнөх талбайд 10.00 цагаас болох юм.
Олон Улсын Хүүхдийн VI Их наадам энэ сарын 25-30-ны өдрүүдэд ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад улсад болно. Тус наадамд Монгол Улсаас 126 хүний бүрэлдэхүүнтэй баг, тамирчид спортын есөн төрөлд хүч үзнэ. Өмнө нь манай баг тамирчид Олон Улсын Хүүхдийн V Их Наадмаас нийтдээ 30 медальтай эх орондоо ирж байжээ.
-
2015 оны 8 сарын 19
Авлигатай тэмцэх газрын ажлын хэсэг нийслэлийн Сүхбаатар дүүргийн авлигын эсрэг үйл ажиллагааны үр дүнг дээшлүүлэх зорилгоор авлигын эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилттэй танилцаж байна.
Ажлын хэсэг авлигын эсрэг хууль тогтоомжоор төрийн байгууллага, албан тушаалтанд хүлээлгэсэн нийтлэг үүрэг, тэдгээрт тавигдах хориглолт, хязгаарлалт зохих түвшинд байгаа эсэхийг дүүргийн удирдлагуудаас гаргасан тушаал шийдвэрүүдтэй танилцаж үнэлэлт, дүгнэлт өгөх бөгөөд цаашид авлигаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг сайжруулахад чиглэсэн дэмжлэг туслалцаа үзүүлж, мэргэжил арга зүйн удирдлагаар хангах ажээ.
-
2015 оны 8 сарын 19
Наймдугаар сарын 19-ний Лхагва гарагт дараах байршлын хэрэглэгчдийг цахилгаан эрчим хүчээр тэжээдэг шугам тоноглолд засвар хийх тул хэрэглэгчид та бүхэн цахилгаан хэрэглээгээ түр зохицуулна уу.
-
2015 оны 8 сарын 19
Тухайн өдөр хонь, гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба гарагийг тахих, мал аж ахуйн үйл, удирдлагын суудалд суух, хийморийн дарцаг хатгахад сайн. Газар хагалах, ус булгийн эх малтах, улаа гаргах, хиншүү хярвас гаргах, уул овоо тахихад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, мал арвидна.