зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.07.27
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ
5878 5879 5880 5881 5882 5883 5884
  • МУГЖ Э.Амартүвшин эх орондоо ганзага дүүрэн ирлээ
    2015 оны 6 сарын 23
    Дуурь бүжгийн эрдмийн театрын гоцлол дуучин, МУГЖ Э.Амартүвшин эх орондоо ганзага дүүрэн ирлээ.
  • Аргентины домогт тоглогч ФИФА-гийн Ерөнхийлөгчид нэр дэвшинэ
    2015 оны 6 сарын 23
    Олон улсын хөлбөмбөгийн холбооны толгой байгууллагаа ФИФА-гийн улиран сонгогдсон ерөнхийлөгч Зепп Блаттер авлигын хэрэгт холбогдсоны улмаас ажлаа өгсөн.
  • “Samsung”-ийн өв залгамжлагч уучлал гуйв
    2015 оны 6 сарын 23
    Өмнөд Солонгосын толгой группуудын нэг “Samsung”-ийн өв залгамжлагч өнөөдөр телевизээр дамжуулан олон нийтээс уучлал гуйлаа.
  • УИХ-ын дарга цэвэр усны үйлдвэрт ажиллав
    2015 оны 6 сарын 23
    Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболдын орон нутгийн томилолт үргэлжилж байна. Тэрээр өнөөдөр /2015.06.23/ Говь-Алтай аймгийн Тайшир суманд ажиллан, орон нутгийн өмчит “Эрүүл ус” үйлдвэртэй танилцав.

    “Эрүүл ус” орон нутгийн өмчит үйлдвэрийн газар нь Алтай хотыг эрүүл ахуйн шаардлагад нийцсэн ундны усаар хангах зорилгоор 2014 онд аймгийн ИТХ-ын 38-р дугаар тогтоолоор үүсэн байгуулагджээ.

    Цэвэр усны нөөц бүхий таамагтай газруудад хайгуул хийж нөөцийг тогтоон, хайгуулын дүнг үндэслэн уснаас дээж авч итгэмжлэгдсэн лабораториудаар шинжилгээ хийлгэн стандартыг тогтоолгож, ундны эрүүл усаар хангах цэгийг тогтоон худаг гаргах худгийг түшиглэн цэвэрлэх, савлах, ариутгах, иж бүрэн дамжлага бүхий үйлдвэр байгуулсан талаар УИХ-ын даргад танилцууллаа. Газрын гүнээс 50-80 метрээс татсан усыг 3 төрлийн шүүлтүүрээр шүүж, хэт ягаан туяагаар ариутгадаг байна.

    Тус үйлдвэрийн дарга Ж.Бодьгэрэл хэлэхдээ, манай үйлдвэр цагт 5 тн ус цэвэршүүлэн шүүж, 300 торх ус савлах хүчин чадалтай. Алтай хотын ундны ус нь магнийн агууламж байх ёстой хэмжээнээс 5 дахин их, кальцийн агууламж 3 дахин бага учраас хоол боловсруулах, эрхтэн системийн өвчлөл үүсэх үндсэн шалтгаан болдог байсан. “Эрүүл ус” үйлдвэр ашиглалтад орсноор Алтай хотын иргэдийг ундны эрүүл, цэвэр усаар хангаж байна. Манай үйлдвэр орчин үеийн тоног төхөөрөмжүүд ашиглаж, ажиллах горим, хүчин чадлын хувьд өргөн сонголттой” гэлээ.

    Нэг торх /20 л/ ус зах зээлийн үнээс харьцангуй хямд өртгөөр буюу 500 төгрөгийн үнэтэй учраас амьжиргааны түвшин хамаарахгүй бүх өрх хэрэглэх боломжтой.

    “Эрүүл ус” үйлдвэрийн газар нийт 21 ажилтантай, ус цэвэршүүлэх үйлдвэрт Тайшир сумын 7 иргэн ажиллаж байна. Савалж, битүүмжилсэн торхтой усыг түгээх цэгүүдэд зориулалтын хөргөгчтэй машинаар зөөвөрлөн хүргэдэг байна. Цэвэршүүлсэн усыг худалдаа үйлчилгээний зөвшөөрөлтэй цэгүүдээр худалдаалдаг бөгөөд цаашид захиалгаар хүргэж өгөх үйлчилгээг үзүүлэхээр төлөвлөж байгаагаа УИХ-ын даргад танилцууллаа.

    Цаашид цэвэр ус түгээх байруудыг Алтай хотын Баянхайрхан, Баяншанд, Харзат, Жаргалант багуудад тус бүр хоёрыг шинээр барьж байгуулах ба уг цэгүүд баллонтой усыг хадгалахад тохиромжтой, эрүүл ахуйн шаардлага хангасан, хэвийн температуртай байх бөгөөд баллонтой усыг хадгалах, түгээхэд тохиромжтой байдлаар баригдах юм байна.

    Алтай хотын иргэдийг ундны цэвэр усаар хангаснаар уснаас хамаарсан өвчлөлийг бууруулж, нас баралтыг багасгах ач холбогдолтой.

    УИХ-ын даргыг Тайшир сумын орон нутгийн өмчит үйлдвэрийн газарт ажиллахад УИХ-ын даргын ахлах зөвлөх С.Ламбаа, УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатар, аймгийн Засаг дарга О.Амгаланбаатар болон албаны бусад хүмүүс дагалдан ажиллав хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
  • Олимпийн аварга Э.Бадар-Ууганы үр шилжүүлэн суулгах эмнэлэг үүдээ нээлээ
    2015 оны 6 сарын 23
    Олимпийн аварга Э.Бадар-Ууган “Өөжинмед” үр шилжүүлэн суулгах эмнэлгийнхээ нээлтийг өнөөдөр Сувилахуйн сургуулийн эмнэлгийн байрандаа хийлээ.
  • Армен: 5000 гаруй жагсагч цагдаа нартай мөргөлджээ
    2015 оны 6 сарын 23
    Арменд хэрэглээний цахилгааны үнэ хэтэрхий өсөж байгааг эсэргүүцэж олон мянган хүн жагссан талаар “Guardian” агентлаг мэдээллээ.
  • Хүүхэд харах үйлчилгээний хуулийн талаар хэн, юу хэлэв
    2015 оны 6 сарын 23
    Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг үдээс хойш үргэлжүүлэн хэлэлцэхээр болов

    Улсын Их Хурлын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны өнөөдрийн /2015.06.24/ хуралдаанаар Хүүхэд харах үйлчилгээний тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлэг, Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн гишүүдийг сонгох тухай, Бэлгийн замын халдварт өвчний өнөөгийн байдал, цаашид авах арга хэмжээний тухай Эрүүл мэнд, спортын сайдын болон Халдварт өвчин судлалын үндэсний төвийн мэдээллийг сонсох /хаалттай/ гэсэн гурван асуудал хэлэлцэхээр төлөвлөөд байсан. Хуралдааны эхэнд Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн гишүүдийг сонгох тухай асуудлыг энэ удаагийн хуралдаанаар хэлэлцэхийг хойшлуулж, уг асуудлын оронд Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэх санал хураалт явуулсныг гишүүдийн олонх дэмжлээ. Учир нь Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн гишүүдийг сонгох тухай асуудлыг хэлэлцэхэд шаардлагатай бичиг баримт дутуу байгаа аж.

    Ингээд хуралдаанаар хэлэлцэх асуудлын дарааллын дагуу Хүүхэд харах үйлчилгээний тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж, ажлын хэсгээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалт явуулав. Уг хуулийн төслөөр УИХ дахь МАН-ын бүлэг 5 хоногийн завсарлага аваад байсан нь өнөөдрөөр дуусгавар болж байгаа юм.

    Улсын Их Хурлын гишүүн Д.Хаянхярваа өгсөн тайлбартаа, завсарлагын хугацаанд хуулийн төслийг бүлгийн хуралдаанаар нухацтай ярилцсан. Энэ хугацаанд төрийн тухайлан хариуцсан төв байгууллагуудаас санал авах дэгийн тухай хуулийн заалтын дагуу Стандарт хэмжил зүйн газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт албан тоот явуулсан. Өнөөдрийн байдлаар Стандарт хэмжил зүйн газраас хариу ирүүлсэн бол Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас хариу ирүүлээгүй байна гэв. Ажлын хэсгээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалт явуулах шатанд гишүүд тодорхой саналууд дээр байр сууриа илэрхийлж, асуулт асууж, тодруулга авсан юм. Гишүүдийн зүгээс хүүхэд харах үйлчилгээний чанар стандарт, санхүүжилтийн асуудлыг хөндөв.

    Улсын Их Хурлын гишүүн С.Дэмбэрэл:- Хуулийн төслийг боловсруулахдаа нийгмийн хэрэгцээ шаардлага болон Төрөөс боловсролын талаар баримтлах бодлоготой хэр уялдуулсан юм бэ.

    Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр:- Энэ хуулийн төслийг Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлж, Засгийн газраас санал авсан. Засгийн газар хуулийн төслийг дэмжиж санал өгсөн. Олон хүүхэд цэцэрлэгт хамрагдаж чадахгүй байна. Цэцэрлэгт бүх хүүхдийг хамруулах хөрөнгө мөнгө байхгүй. Ийм мөнгөтэй болох дүрх төрх ч харагдахгүй байгаа. Гэртээ үлдэж байгаа хүүхдүүдэд ямар нэгэн хэлбэрээр сургалт, үйлчилгээг зохион байгуулах шаардлага байгаа. Цэцэрлэгт хамрагдаж байгаа хүүхдүүдэд улсаас зардал гаргаж байгаа бол цэцэрлэгт хамрагдаж чадахгүй байгаа хүүхдүүдийг эцэг эх нь харах болдог учраас ажил хийх боломжгүй болдог. Мөн улсаас очдог зардал бас очихгүй. Эдээр нь тэгш бус байдлыг бий болгож байгаа. Тиймээс илүү сургалтад ойртсон, аюулгүй орчныг бүрдүүлэх стандартыг тавихаар төсөлд тусгасан. Цэцэрлэг барих мөнгө хөрөнгө нь байвал ийм хуулийн төсөл боловсруулах ямар ч шаардлага байхгүй.

    Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Ц.Оюунгэрэл:-Цэцэрлэгт хамрагдаж чадахгүй бүх хүүхдүүдийг цэцэрлэгт хамруулья гэхээр одоогийн нөхцөл байдалд мөнгө хөрөнгө хүрэхгүй байгааг салбарын сайд хэлж байна. Хүүхэд гэдэг насыг богинохон хугацаанд туулаад өнгөрнө.Тэр хооронд хэрэгцээ нь хангагдаж чадахгүй байгаа юм. Хөгжилтэй, баян орон ч хүүхэд бүрийг цэцэрлэгээр хангаж чадахгүй байгаа нь нотлогдож байгаа. Жишээ нь: Их британид хүүхдийнхээ 80 хувийг хүүхэд харах үйлчилгээгээр өсгөж байгаа бол Канад 40 хувь, Америкт хот газраа 60 орчим хувь, хөдөө газарт 30 орчим хувийг хүүхэд харах үйлчилгээгээр өсгөж байна. Иймээс бид хүүхэд харах үйлчилгээг илүү эрт бий болгох тусам хүүхдийнхээ аюулгүй байдлыг илүү эрт хамгаалж чадах юм.

    Улсын Их Хурлын гишүүн Я.Санжмятав:- Хүүхэд харах үйлчилгээний төв байгуулахад зарцуулагдах 66 тэрбум төгрөгийн ихэнх хэсэг нь хувийн хэвшлээс гарна гэдэг асуудлыг анхнаас нь тооцож байсан. Эдийн засаг хүнд байна гэж сууж байснаас хуулиа гаргаж, хэрэгжилтийн явцад эдийн засгийн гаргалгаа хийгээд явах нь зүйтэй. Эхлээд мөнгө төгрөгийг нь шийдэж байж асуудлыг шийднэ гэдгээ хойш тавьж хувийн хэвшил, гадна дотны хөрөнгө оруулалтаар шийдээд явна гэж байгааг дэмжиж байгаа.

    Улсын Их Хурлын гишүүн С.Одонтуяа:- 60 тэрбумын асуудал бол Монгол Улсад байгаа бүх хүүхдийг хүүхэд харах үйлчилгээнд хамруулсан тохиолдолд гарах тооцоо. Харин бид бүх хүүхдийг хамруулна гэж зориогүй. Яагаад гэвэл тийм боломж, эдийн засгийн чадамж байхгүй. Хоёрдугаарт, хавтгайруулахгүй, сонгон шалгаруулна, тодорхой стандартыг өндөр тавьж өгнө. Хамгийн сэтгэл зовоосон асуудал бол тавхан жилийн дараа сургууль, цэцэрлэг, дотуур байрны 1700 обьект хэрэгтэй болно. Иймд сургууль барихад энэ төсвөө өгнө гэвэл цэцэрлэг цаашид баригдахгүй болчих гээд байгаа юм. Ингэснээр цэцэрлэгт явж чадахгүй олон хүүхдийн эрх нь зөрчигдөх юм. Эхний ээлжинд эдийн засгийн чадавхдаа тулгуурлаад 5 тэрбум төгрөгөөр хуулиа хэрэгжүүлээд эхэлье гэж байгаа. Бид дэвшилтэт зүйлээс ухрах хэрэггүй. Бид нар энэ мөнгийг авах гээд байгаа юм биш. Монголын хүүхдүүд гэртээ үлдсэнээр асар их эрсдэл үүсч байгааг бид харж байна.

    Зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураах шатанд байнгын хорооны хуралдааныг түр завсарлуулж, 14.00 цагаас Хүүхэд харах үйлчилгээний тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг үргэлжүүлэн явуулахаар тогтлоо хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
  • Янукович: Украины прокурорын газар миний буруугүйг нотлох баримтуудыг устгаж байна
    2015 оны 6 сарын 23
    Украины экс Ерөнхийлөгч Виктор Янукович “ВВС” ярилцлага өгчээ. Тэрээр мөргөлөөн эхэлснээс хойш анх удаа барууны хэвлэлд өгсөн ярилцлагадаа эсэргүүцлийн жагсаал зохион байгуулагчид руу гал нээх тушаал өгөөгүй хэмээн зарласан байна.
  • ”Жем интернэшнл” ХХК-ийн жолооч хориглосон замаар явж осолджээ
    2015 оны 6 сарын 23
    Дөнгөж саяхан буюу 12.30 цагийн орчимд Сонгино хайрхан дүүрэг, Драгон төвийн ард баригдаж байгаа барилгын хажуу талын зам цөмөрч, буудай тээвэрлэн явсан ачааны машин унаж, осолджээ. Одоогоор Сонгино хайрхан дүүргийн замын цагдаа нар ослын газарт ажиллаж байна. Бид ослын шалтгааныг тодруулахаар ажиллаж байгаа тухай Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн Х.Одбаяр мэдээллээ.
  • АНУ: НАТО-д туслах нь ОХУ болон Исламын улсаас хамгаална
    2015 оны 6 сарын 23
    АНУ-ын Батлан хамгаалах яамны Нарийн Бичгийн Дарга Эш Картер Европын улс орнуудаар айлчилж байгаа тухай “BBC” агентлаг мэдээллээ. Өчигдөр Эш Картер ХБНГУ-д айлчилж Германы Батлан хамгаалахын сайдтай уулзсан байна.
  • Засгийн газрын хуралдаанаар доорх асуудлуудыг хэлэлцлээ
    2015 оны 6 сарын 23
    260 ортой нэгдсэн эмнэлэг байгуулна

    Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн дуусаагүй барилгыг эмнэлгийн зориулалтаар шинэчлэн сайжруулж, 260 ор бүхий нэгдсэн эмнэлгийг ажиллуулах төслийн концессийн гэрээг “Юниверсити хоспиталь” ХХК-тай байгуулахыг Хөрөнгө оруулалтын газарт олгож, гэрээ байгуулах ажлыг холбогдох хууль тогтоомжийн дагуу удирдан зохион байгуулахыг Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбатад даалгалаа.

    Дуусаагүй барилгыг эмнэлгийн зориулалтаар шинэчлэн сайжруулж, 260 ор бүхий нэгдсэн эмнэлгийг ажиллуулах төслийн нийт хөрөнгө оруулалт 28 тэрбум төгрөг бөгөөд концесс эзэмшигч нь 2015 оны 12 дугаар сард амбулатори, 2016 оны 4 дүгээр сард хэвтэн эмчлүүлэх хэсгийг ашиглалтад оруулах бөгөөд нийт барилгын ажлыг 2 жилд багтаан дуусгахаар гэрээний төсөлд тусгажээ. Уг төсөлд төрийн зүгээс ямар нэгэн санхүүгийн дэмжлэг шаардахгүй бөгөөд 25 жилийн дараа үнэ төлбөргүйгээр төрийн өмчид шилжүүлж өгнө.
  • Гаалийн газрын улсын байцаагч нарт сургалт хийжээ
    2015 оны 6 сарын 23
    Сэлэнгэ аймгийн прокурорын газраас тус аймаг дахь Гаалийн газрын улсын байцаагч нарын захиргааны зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хуулийн хэрэгжилтийг шалгаж, 2015 оны зургаадугаар сарын 03-ны өдөр Гаалийн газрын улсын байцаагч нарт захиргааны зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд анхаарах асуудал сэдвээр сургалт зохион байгуулжээ.

    Мөн МУ-ын хойд хил 24 цаг нээлттэй болж, хилийн болон гаалийн байгууллага байнгын үйл ажиллагаа явуулж байна. Хилээр нэвтрэх нээлттэй байдлыг дагаж , хил, гаалийн хууль тогтоомж зөрчсөн гэмт хэрэг зөрчил нэмэгдэх хандлагатай байна.

    Иймд хилээр хууль бусаар бараа, материал, эмийн бодис, галт зэвсэг нэвтрүүлэх, гаалийн татвар хураамжаас зайлсхийх гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг идэвхижүүлэх, хилийн бүсэд оршин суугчдаас гэмт хэрэг, зөрчилд татагдан орж болзошгүй байгааг таслан зогсооход гаалийн хяналт шалгалтыг сайжруулах явдал чухал байгаа талаар прокурорын газраас зөвлөмж, чиглэл өгсөн байна.
  • Наадмаар ес хоног амрах асуудлыг хэлэлцээгүй
    2015 оны 6 сарын 23
    Харин энэ жил долдугаар сарын 11, 12-ны өдөр бямба, ням гаригт таарч байна. Иймээс Хөдөлмөрийн сайд С.Чинзориг долдугаар сарын 16, 17-ны ажлын өдрүүдийг 4, 5-ны амралтын өдөрт шилжүүлэхээр санал боловсруулсан аж
  • Газар хөдлөлтөнд эрсдэлтэй барилгуудыг танилцуулна
    2015 оны 6 сарын 23
    “Ази-Номхон далайн бүсийн газар хөдлөлтийн хор уршгийг арилгах сургалт, дадлага сургуулийн” хоёр дах өдөр үргэлжилж байна.
  • Цагаан ордны ахлах тогооч асаны цогцос олджээ
    2015 оны 6 сарын 23
    Цагаан ордны экс ахлах тогооч Уолтер Шейбийн цогцос Нью Мексикээс олдсон талаар “CNN” агентлаг мэдээллээ. Албаныхны мэдээлснээр талийгаач Нью-Мексикт ууланд авирч амрахаар очоод байсан байна.
  • ОХУ Европын холбооны хоригийн сунгалтад хариу барив
    2015 оны 6 сарын 23
    ОХУ барууны орнуудаас импортолдог хүнсний хоригоо зургаан сараар сунгаснаа зарлалаа. Энэ талаар Ерөнхий сайд Дмитрий Медведев өчигдөр албан ёсоор мэдэгдсэн бөгөөд Европын холбоо Оросын эсрэг хоригийг дахин сунгасанд хариу барьж буй хэрэг хэмээн онцоллоо.
  • “Нийслэлийн өөрчлөлт миний дуранд” сэдэвт гэрэл зургийн уралдаан зарлалаа
    2015 оны 6 сарын 23
    Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Монголын гэрэл зурагчдын нэгдсэн холбоотой хамтран Монгол Улсад гэрэл зургийн алба байгуулагдсаны 80 жилийн ойг тохиолдуулан “Нийслэлийн өөрчлөлт миний дуранд” сэдэвт гэрэл зургийн уралдааныг мэргэжлийн болон гэрэл зураг сонирхогчдын дунд зохион байгуулж байна.
  • Хакерууд 1400 зорчигчийг “амжилттай газардуулжээ”
    2015 оны 6 сарын 23
    Олон улсад кибер халдлага гарах явдал ихэссэн. Тэгвэл өчигдөр хакерчид агаарын тээврийн үйлчилгээнд халдсанаар 1400 зорчигчийг “газардахад” хүргэсэн талаар “CNN” агентлаг мэдээллээ.

  • Кремль: Европын холбооны хориг хууль бус
    2015 оны 6 сарын 23
    Европын холбооны гадаад хэргийн сайдууд өчигдөр Люсембург хотод уулзаж Оросын эсрэг хоригийг сунгасан билээ. Зүүн Украинд явуулж буй бодлогын улмаас сунгасан хоригт эдийн засгаас гадна төрийн тодорхой албан хаагчдын визний хориг багтаж байгаа.
  • АТГ ба ОБЭК-ын шинэ хувилбар
    2015 оны 6 сарын 23
    Монголд авлига гэдэг хар гай нэвтрээгүй албан газар байхгүй дээ. Бурхан болсон нэгнийгээ сондгой тоотой өдөр хүртэл хадгалахаас өгсүүлээд түүнийгээ оршоох алд газар олж авах хүртэл авлига өгч байна.

5878 5879 5880 5881 5882 5883 5884
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Д.Сумъяабазар: Зодоглохдоо Өвөрхангай аймгийнх гэж цоллуулдаг байлаа, их хүмүүний мэлмий гийсэн ойн бөхийн байг даалгүй яах вэ
    1 цаг 16 мин
  • Үнэн хол биш
    2 цаг 36 мин
  • Монгол Улсын Ерөнхийлөгч “Алт-3” аяныг хэрэгжүүлэх УИХ-ын тогтоолд хэсэгчилсэн хориг тавилаа
    2 цаг 55 мин
  • Танилц: Автобусны карт цэнэглэгч киоск төхөөрөмж бүхий 100 байршил
    5 цаг 46 мин
  • Наймдугаар сарын цаг агаарын ерөнхий төлөв
    5 цаг 58 мин
  • Түймрийн голомтод ажиллаж байгаа алба хаагчдад эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлж байна
    6 цаг 12 мин
  • Нийслэлийн цэцэрлэгийн бүртгэл наймдугаар сард эхэлнэ
    6 цаг 19 мин
  • Улаанбаатарт өдөртөө 29 хэм хүрч хална
    6 цаг 22 мин
  • Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Тажикистан Улсын Рогуны усан цахилгаан станцын бүтээн байгуулалттай танилцлаа.
    Өчигдөр 12 цаг 50 мин
  • Н.Өсөхбаяр: Гуравдагч этгээдийн санаатай үйлдэлд өртсөн байх магадлалтай гэж би үзэж байгаа
    Уржигдар 17 цаг 48 мин
  • Б.Жавхлан: УИХ-ын гишүүн, сайд болгоны санал төсөвт тусгагдана гэсэн үг биш
    Уржигдар 17 цаг 31 мин
  • Сэлбэ голын үерийн хамгаалалтын түшиц хана барих ажлыг наймдугаар сарын 20-нд дуусгана
    Уржигдар 17 цаг 12 мин
  • Euromoney сэтгүүлээс голомт банкийг 2025 оны Монгол Улсын “Шилдэг ЖДБ дэмжигч банк”- аар өргөмжиллөө
    Уржигдар 16 цаг 36 мин
  • Туул голын усны түвшин нэмэгдэх хандлагатай байна
    Уржигдар 16 цаг 12 мин
  • Газарчны уулзвараас Цайз 16-ийн уулзвар хүртэлх замыг хааж, шинэчилнэ
    Уржигдар 15 цаг 28 мин
  • Ирэх өдрүүдийн цаг агаарын урьдчилсан төлөв
    Уржигдар 14 цаг 55 мин
  • Ерөнхий сайд Г.Занданшатар Канадын Элчин сайдыг хүлээн авч уулзлаа
    Уржигдар 14 цаг 45 мин
  • Хот, нийтийн аж ахуйн салбарын парк шинэчлэлтийн хүрээнд CAT олон үйлдэлтэй бага оврын 10 ачигч машиныг хүлээн авлаа
    Уржигдар 14 цаг 28 мин
  • Цаг агаарын аюултай үзэгдлээс болж цахилгаан дамжуулах агаарын шугамын тулгуурууд хугарчээ
    Уржигдар 13 цаг 45 мин
  • Тажикистан-Монголын анхны бизнес форум боллоо
    Уржигдар 13 цаг 31 мин
  • Монгол орны үзэсгэлэнт байгалиас ОНЦЛОХ аяллын 24 цэг
  • Монгол Улс, Киргиз Улсын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн айлчилж буй Тажикстан Улсын тухай 24 баримт
  • Өндөр гэгээн Занабазарын тухай сонирхолтой баримтууд
  • Монгол Улс, Тажикистан Улсын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Бүгд Найрамдах Киргиз Улсын Ерөнхийлөгч С.Жапаров нар албан ёсны хэлэлцээ хийлээ
  • Эргэлзээг тайлах биш улам ээдрүүлэв!
  • Наршихаас хэрхэн сэргийлэх вэ?
  • Х.Нямбаатар: Давсаа хүрзээр цацдаг нэг ч дүүрэг байхгүй болтол тоног төхөөрөмжийг шинэчилсэн
  • С.Шижирбат: Монада ажлаа мэдэхгүй, мэргэжлийн бус хүмүүс учраас алдаа гаргасаар ирсэн, дахиад л алдаа гаргалаа
  • Нийт нутгийн 37 хувьд гантай, гандуу байна
  • ДОПИНГ: Улсын гарьд Б.Гончигдамбын хариу "эргэлзээтэй" гарсан
  • Энэ сарын сүүлчээр их хэмжээний бай шагналтай барилдаанууд болно
  • С.Баярбилэг: "Ноорог"-т холбогдох хэрэг хаагдаагүй
  • Танилц: Өндөр гэгээний мэлмий гийсний 390 жилийн ойд зориулсан даншиг наадмын хөтөлбөр
  • Н.Өсөхбаяр: Гуравдагч этгээдийн санаатай үйлдэлд өртсөн байх магадлалтай гэж би үзэж байгаа
  • Наймдугаар сарын цаг агаарын ерөнхий төлөв
  • Монгол Улсын Ерөнхийлөгчийг Киргиз Улсын Ерөнхийлөгч албан ёсоор угтлаа
  • Өндөр гэгээний мэлмий гийсний 390 жилийн ойн барилдаанд зодоглохоор 430 бөх бүртгүүлээд байна
  • Улаанбурхан өвчний нас баралт 10 болжээ
  • Монгол орны үзэсгэлэнт байгалиас ОНЦЛОХ аяллын 24 цэг
  • Монгол Улс, Киргиз Улсын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • Эргэлзээг тайлах биш улам ээдрүүлэв!
  • Монгол Улс, Тажикистан Улсын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • Х.Нямбаатар: Давсаа хүрзээр цацдаг нэг ч дүүрэг байхгүй болтол тоног төхөөрөмжийг шинэчилсэн
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн айлчилж буй Тажикстан Улсын тухай 24 баримт
  • Өндөр гэгээн Занабазарын тухай сонирхолтой баримтууд
  • Н.Өсөхбаяр: Гуравдагч этгээдийн санаатай үйлдэлд өртсөн байх магадлалтай гэж би үзэж байгаа
  • Б.Жавхлан: УИХ-ын гишүүн, сайд болгоны санал төсөвт тусгагдана гэсэн үг биш
  • Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Бүгд Найрамдах Киргиз Улсын Ерөнхийлөгч С.Жапаров нар албан ёсны хэлэлцээ хийлээ
  • Нийт нутгийн 37 хувьд гантай, гандуу байна
  • Монгол Улсын Ерөнхийлөгчийг Киргиз Улсын Ерөнхийлөгч албан ёсоор угтлаа
  • Улаанбурхан өвчний нас баралт 10 болжээ
  • Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна
  • Гол нэрийн зарим барааны үнэ өсжээ
  • Дунд гол орчмын хог хаягдлыг 24, 25-ны өдрүүдэд цэвэрлэнэ
  • ДОПИНГ: Улсын гарьд Б.Гончигдамбын хариу "эргэлзээтэй" гарсан
  • С.Шижирбат: Монада ажлаа мэдэхгүй, мэргэжлийн бус хүмүүс учраас алдаа гаргасаар ирсэн, дахиад л алдаа гаргалаа
  • С.Баярбилэг: "Ноорог"-т холбогдох хэрэг хаагдаагүй
  • Улаанбаатар Их дуулгад өрсөлдөх Монголын 56 жүдоч
24 баримт
  • Монгол Улс, Тажикистан Улсын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • Өндөр гэгээн Занабазарын тухай сонирхолтой баримтууд
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн айлчилж буй Тажикстан Улсын тухай 24 баримт
  • Монгол Улс, Киргиз Улсын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • Монгол орны үзэсгэлэнт байгалиас ОНЦЛОХ аяллын 24 цэг
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК