-
2015 оны 6 сарын 17
“Баянгол дүүргийн 100 эрхэм” номны нээлт өнөөдөр “Интер ном”-ын их дэлгүүрт болж өнгөрлөө. Энэ жил БГД-ийн 50 жилийн ой тохиож байгаа бөгөөд энэхүү ажлын хүрээнд тус номыг бүтээжээ. Номны зохиолчоор Х.Түвшинтөгс, Д.Пүрэвсүрэн, Ц.Баттуяа, П.Буян-Эрдэнэ, Р.Өнөржаргал нар ажилласан байна. Тэд номондоо Баянгол дүүрэгтэй ажил амьдралаа холбон, бусдад үлгэр дуурайлал үзүүлэн ажиллаж, хөдөлмөрлөж ирсэн 100 эрхмийн алдар гавьяаг мөнхжүүлэн үлдээсэн юм. Номонд Гандан тэхчилэн хийдийн хамба лам Д.Чойжамц, Ардын жүжигчин Н.Сувд, Монгол улсын төрийн соёрхолт, бүжиг дэглээч С.Сүхбаатар, Хөдөлмөрийн баатар Д.Дагвадорж, Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч Д.Амбасэлмаа, Г.Золжаргал, Монгол Улсын гавьяат багш Ш.Чоймаа тэргүүтэй 100 эрхэм багтсан байна.
Энэхүү номны гол онцлог нь номонд багтсан 100 эрхмийн амьдрал, уран бүтээл, хийж бүтээсэн их үйлсийг хөрөг ярилцлага хэлбэрээр хүргэж байгаад оршиж байгаа ажээ. Түүнчлэн хойч үедээ үлгэр дуурайлал сургамж болохуйц онч мэргэн үгс, хошин яриаг тусгасан нь уншууртай бөгөөд авах зүйл ихтэй бүтээл болсон байна. Зохиолчид энэхүү номоо зуун өнгө, зуун араншин хэмээн тодорхойлжээ. Түүгээр зогсохгүй номонд орсон эрхмүүдийг Баянгол дүүргийн төдийгүй МУ-ын зуун дамжсан алдартнууд хэмээн онцоллоо.
-
2015 оны 6 сарын 17
Бүс нутгийн ”КАМКА-2015” чуулган манай улсад болно
-
2015 оны 6 сарын 17
NBA-ийн энэ улирлын аваргын төлөөх өрсөлдөөн өрнөд бүсийн Golden State Warriors болон дорнод бүсийн Clevland Cavaliers багуудын хооронд өрнөж хэдхэн хормын өмнө өндөрлөлөө.
-
2015 оны 6 сарын 17
Өнөөдөр дэлхий даяар цөлжилтөөс урьдчилан сэргийлэх өдөр тохиож байна.
-
2015 оны 6 сарын 17
Дөрвөн настай охиныг зодож хөнөөсөн хэрэгт буруутгагдаад буй Г.Маралмаа, Т.Цогт нарыг шүүх хурал ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид болж байна. Шүүгдэгч Г.Маралмаагийн бие өвдсөн тул шүүх хурал хэдэн цаг орчмын өмнө завсарлаад байгаа юм.
-
2015 оны 6 сарын 17
БНСУ-д хурдтай тархаж буй MERS коронавурисын эсрэг туршилтын эмчилгээг тус улсад эхлүүлсэн талаар “Guardian” агентлаг мэдээллээ.
-
2015 оны 6 сарын 17
Төрөөс тэтгэврийн шинэчлэлийн талаар баримтлах бодлогыг УИХ-аар хэлэлцэж байгаатай холбогдуулан МАН, АН намуудын дэвшүүлж буй бодлогыг хялбар зурагт хуудсаар харьцуулсан Аль Намын Бодлого Зөв бэ? мэдээ гарчээ. Энд нийгмийн даатгалын шимтгэлийн хувийг нэмэх зөв үү, ахмадуудын тэтгэвэрт гарах насыг нэмэх үү гэсэн 2 асуудлаар МАН, АН-ын байр суурийг харьцуулан үзүүлсэн байна.
-
2015 оны 6 сарын 17
ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин энэ жил 40 ширхэг тив алгасагч баллистик пуужинг улсынхаа батлан хамгаалахын зэвсэглэлд ашиглаж эхэлнэ хэмээн мэдээлсэн тухай “RT” агентлаг онцолжээ.
-
2015 оны 6 сарын 17
Нийтийн сонсголын хуулийг хойшлууллаа
-
2015 оны 6 сарын 17
Дөрвөн настай охиныг зодож хөнөөсөн хэрэгт буруутгагдаад буй Г.Маралмаа, Т.Цогт нарыг шүүх хурал ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид болж байна. Шүүх хурал дөнгөж сая завсарлалаа. Учир нь шүүгдэгч Г.Маралмаагийн бие өвдөж, шүүх бүрэлдэхүүн хурлыг түр завсарлуулаад байна.
-
2015 оны 6 сарын 17
МАН-ын бүлгээс долоо хоног бүрийн лхагва гаригт хийдэг ”Морин цаг” мэдээллийн цагт УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа оролцож, АН-ын сонгуулийн мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийн талаар танилцууллаа. Тэр дундаа Аж, үйлдвэрийн салбарт хийж, хэрэгжүүлсэн ажлуудыг нь онцлов. Түүний хэлж буйгаар Ардчилсан нам өнгөрсөн гурван жилд мөрийн хөтөлбөрөө хангалттай хэрэгжүүлж чадаагүй гэнэ. Тухайлбал, тус нам доорх 12 үйлдвэрлэл, технологийн паркыг байгуулна гэж амлаж байсан ч ганцыг ч бариагүй аж.
Мөн коксын, зэсийн, төмөрлөгийн, нүүрс шингэрүүлэх, газрын тос боловсруулах, барилгын материалын, арьс ширний, мах сүү, ноос ноолуурын гэх мэт 50 орчим үйлдвэрийг барина гэж 2012 оны сонгуульд амлаж байсан ч бариагүй байна. Тэгсэн мөртлөө маш их хэмжээний зээл авсэн гэж Д.Хаянхярваа гишүүн хэлэв. АН-ын авсан зээлийг доорх байдлаар тус нам үзүүлжээ.
Чөлөөт бүс байгуулахад 35.5 тэрбум төгрөгийг Чингис бонд болон бусад зээлээс зарцуулсан мөртлөө нөгөөдүүл нь олигтой үр дүнгээ өгч эхлээгүй талаар тэрбээр мөн хэллээ.
Тэрбээр мэдээлэлдээ
“АН 20121 оны сонгуульд оролцохдоо “Монгол хүн” мөрийн хөтөлбөр дэвшүүлсэн. Энэ мөрийн хөтбөр дотор Ажилтай орлоготой Монгол хүн, Үйлдвэржилтийн талаар авч хэрэгжүүлэх бодлогыг хэрэгжүүлэх зорилго хэрэгжүүлэхээр тусгасан байна. Үүнээс нь 2012-2016 онд Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэх мөрийн хөтөлбөрийг боловсруулж, баталсан. Гэтэл энэ мөрийн хэрэгжилт ямар түвшинд байна вэ гэдэг нь эргэлзээтэй байна.
Ажилтай орлогтой Монгол хүн хөтөлбөрт “Гадаад улс орнуудын төрийн өмчит компаниудын хөрөнгө оруулалтыг хязгаарласан зохицуулалт хийнэ. Уул уурхайн ордад Монголын төрийн эзэмшлийн хувийг 51 хувиас бууруулахгүй байх эрх зүйн орчныг бүрдүүлнэ” гэсэн зорилт тавьсан байна. Гэхдээ энэ мөрийн хөтөлбөрийг дэвшүүлэхдээ тооцоо судалгаанд үндэслээгүй учраас өнөөг хүртэл хэрэгжээгүй байна. Өнөөдөр 51 хувь биш 34 хувийг эзэмших эсхүл бүр төр хувь эзэмшихгүй байх гэсэн асуудал яригдаж байна.
Энэ бүхнээс сонгуулийн үед улс төрийн мөрийн хөтөлбөртөө боловсруулахдаа тооцоо судалгаагүй ханддаг нь харагдаж байна. Тиймээс улс төрийн намуудын мөрийн хөтөлбөрт анализ хийдэг байгууллагуудаар энэхүү хөтөлбөрийн хэрэгжилтийн талаар судалгаа хийлгэж, олон нийтэд танилцуулж байх нь зөв” гэв.
Үйлдвэрлэлийн бодлогын чиглэлээр уул уурхайн бүтээгдэхүүнийг боловсруулах зорилгоор аж үйлдвэрийн паркрийг Дорноговь аймгийн Сайншанд суманд байгуулна гэж заасан байна. Уг паркад жилд нэг сая тонн коксжсон нүүрс боловсруулах үйлдвэр, 850 мянган тонн бензин, 85 мянган тонн шингэн түлш болон хийн үйлдвэр болон 680 мянган тонн зэсийн баяжмал үйлдвэрлэх чадалтай үйлдвэр барина гэж заасан байна. Мөн Сайншандын бүтээн байгуулалтын дэд бүтцэд 600-800 мвт-ын хүчин чадал бүхий цахилгаан станци, төмөр замын өртөө байгуульж, авто зам барина. Сайншандын төмөр зам, автозам, нисэх онгоцы буудал бүхий тээврийн зангилаа байгуулна гэж заасан. Үүнээс нэг ч заалт хэрэгжээгүй.
Сайншандын аж үйлдвэрийн паркийг хэрэгжүүлэхээр улсын төсвөөс 17 тэрбум төгрөг зарцуулсан. Бодит амьдрал дээр энэ төсөл хэрэгжээгүй. Ямар ч үйлдвэр баригдаагүй. Уламжлалт мал аж ахуйн чиглэлээр баримтлах бодлогод аймаг бүрт шинээр олон улсын стандартаар махны үйлдвэр барина. Жилд бог малын махны экспортыг жилд 30 мянга тонноос багагүй хэмжээнд хүргэнэ гэсэн байна. Өнөөдөр нэг ч аймагт махны үйлдвэр баригдаагүй. Энэ мэтчлэн эрх баригч хүчний мөрийн хөтөлбөрийн хэрэгжилт хангалтгүй байгаа.
АН-ын мөрийн хөтөлбөрт Коксжсон нүүрсний, төмрлөгийн, нүүрс шингэрүүлэх, газрын тос боловсруулах, барилгын материалын, арьс ширний, мах, сүүний, цөцгийн тосны, аж үйлдвэрийн парк, ноолуурын, оёмол бүтээгдэхүүн, дизайны парк гэх мэт нийт 50 гаруй үйлдвэрийг 2016 он гэхэд ашиглалт оруулахаар тусгасан. Өнөөдөр парламетын бүрэн эрхийн хугацаа дуусгавар болоход нэг жилийн хугацаа үлдсэн. Гэтэл мөрийн хөтөлбөрт тусгасан үйлдвэрүүд дотроос хэд нь баригдсаныг хэлж мэдэхгүй байна. Хэрвээ дээрх үйлдвэр, парк бий болсон бол Монголын эдийн засаг өнөөдөр дээд түвшинд байх байлаа. Дархан хотод Төмөрлөгийн цогц үйлдвэрүүд баригдахаар зааж, менежментийн гэрээнд оруулсан. Харин Төмөрлөгийн иж бүрэн цогцолбор үйлдвэр байгуулаагүй. Эдийн засгийн хувьд хүндрэлтэй, татварын өр авлага ихтэй байгаа. Үүнтэй уялдуулаад үйлдвэр барихад Чингис бондын мөнгөнөөс тодорхой төсвийг зарцуулсан гэдэг. Хөтөлийн цемент шохойн үйлдвэрийг 170 тэрбум төгрөг олгохоос 151 тэрбум төгрөгийг олгосон байдаг. Арьс шир боловсруулах үйлдвэрт тодорхой хэмжээний хөрөнгө зарцуулсан байдаг. Үүнээс өөр зүйлийг Чингис бондоос олгоод барьж, хэрэгжүүлсэн зүйл харагдахгүй байна.
Энэ бүхнийг дан ганц эрх баригч АН-тай холбож ярих гэсэнгүй. Монгол Улс сүүлийн 12 жилд чөлөөт бүс байгуулах асуудлаар 35.5 тэрбум төгрөгийг зарцуулсан байдаг. Цагааннуурын чөлөөт бүсэд 3.9, Алтанбулагийн чөлөөт бүсэд 21.7, Чойрын чөлөөт бүсэд 1.8, Замын-Үүдийн чөлөөт бүсэд 8.1 тэрбум төгрөгийг тус тус зарцуулжээ. Гэтэл өнөөдөр жинхэнэ утгаараа ажиллаж байгаа чөлөөт бүс нэг ч байхгүй. Аль аймагт юу хэлвэл хэнд таалагдах вэ гэдэг зарчмаар мөрийн хөтөлбөр боловсруулагдаж, төрийн бодлого явж байна. Эцсийн дүндээ ард иргэд улс төрийн сонгуульд оролцож байгаа улс төрийн хүчин, Засгийн газраас мөрийн хөтөлбөрийг нь шаардаж чадахгүй байна. Тиймээс сонгууль ялсан улс төрийн хүчнээс мөрийн хөтөлбөрийг нь тоо баримтаар шаардаж, хэрэгжилтийг хангуулах чиглэлээр шахаж ажиллавал улс орны амьдралд хэрэгтэй гэж бодож байна.
Өнөөдөр бүрэн чадлаараа үйл ажиллагаагаа хэрэгжүүлээгүй байгаа дөрвөн чөлөөт бүсийн асуудал дээр нэмээд Халх голын чөлөөт бүс байгуулах асуудал орж ирж байна. Халх голд хөдөө аж ахуй, газар тариалангийн чиглэлээр чөлөөт бүс байгуулна гэнэ. Бид хөрөнгө санхүүгээ зөв зүйлд захиран зарцуулж чадахгүй, сонгуулийн шоунд үнэгүй урсгаж байгаа.
Үнэгүй урсгаж байгаа зардлуудын нэг нь энэ. Чойрын чөлөөт бүсийг 1997 онд анх барихаар ярьсан. Үүнээс хойш дахин яригдаагүй.
Чөлөөт бүсийн асуудлыг бүх нам мөрийн хөтөлбөртөө оруулдаг. Одоо аж үйлдвэрийн парк ярьдаг боллоо. 12 аж үйлдвэрийн паркийн асуудлыг тавьсан байна. 7.9 тэрбум төгрөгийг аж үйлдвэрийн парк байгуулахаар зарцуулжээ. Өнөөдөр аж үйлдвэрийн паркуудаас нэг нь ч хэрэгжээгүй гэлээ.
-
2015 оны 6 сарын 17
Дөрөвхөн настай охиныг зодож хөнөөсөн хэрэгт буруутгагдаад буй талийгаач охины хойд эх Г.Маралмаа, хэргийг нуун дарагдуулсан хэмээн буруутгагдсан талийгаач охины төрсөн эцэг Т.Цогт нарыг шүүх хурал өнөөдөр ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид үргэлжилж байна. Өмнөх шүүх хурал энэ сарын 3-нд болох байсан ч шүүгдэгч Г.Маралмаа алдаж унан, түргэн тусламжаар эмнэлэгт хүргэгдсэн юм. Тиймээс шүүх хурлыг 14 хоногоор хойшлуулаад байсан билээ. Тэгвэл өнөөдрийн шүүх хуралд Г.Маралмаагийн биеийн байдал гайгүй байна гэх мэдээллийг эх сурвалж өгч байна.
-
2015 оны 6 сарын 17
Шинэ клип: ”Увертура” хамтлаг ”Ээж минь”
-
2015 оны 6 сарын 17
Тэгвэл энэ жил 84 оюутан цагдаа үүрэг гүйцэтгэхээр өнөөдөр ажилдаа гарлаа.
-
2015 оны 6 сарын 17
Үл хөдлөх хөрөнгийн бизнест ноёрхогч, тэрбумтан Дональд Трамп 2016 оны АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх болсноо мэдэгдлээ.
-
2015 оны 6 сарын 17
Японд хэт халуун болж ганцхан долоо хоногийн дотор наршсаны улмаас 800 гаруй хүн эмнэлэгт хэвтсэн байна.
-
2015 оны 6 сарын 17
Номч мэргэн, гэвш Сэнгээ Ринбүчийн мэндэлсний 110 жилийн ойд зориулсан “БУДДЫН МЭДЛЭГ УХААНЫ ХӨГЖИЛД МОНГОЛ МЭРГЭДИЙН ОРУУЛСАН ХУВЬ НЭМЭР” олон улсын эрдэм шинжилгээний бага хурал маргааш болохоор болжээ. Хурал 09.00 цагт Ханбүргэдэй их дэлгүүрийн хурлын танхимд болох юм байна.
-
2015 оны 6 сарын 17
Өчигдөр ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Финляндын Ерөнхийлөгч Саули Нийнистё нар Москва хотын баруун хэсэгт орших Ново-Огарёво дахь зуны ордонд уулзсан талаар “RT” агентлаг мэдээллээ.
-
2015 оны 6 сарын 17
Хятадын “Жозе ресурс инвестмент” компани ОХУ-ын Өвөр байгалийн хязгаараас 115 мянган га газрыг 49 жилийн хугацаагаар түрээсэлсэн тухай “South china morning post” сайт мэдээлжээ.
-
2015 оны 6 сарын 17
Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн стандарт мөрдөж ажиллахыг анхааруулав