зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.10.03
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ
4926 4927 4928 4929 4930 4931 4932
  • Зарим үйлчилгээг шуудангаар үзүүлнэ
    2016 оны 9 сарын 22
    ГХЯ, ДТГ-т хандаж буй иргэд өөрөө хүсвэл,

    Шуудангийн хаягаар хүргүүлэх үйлчилгээг сонгож, захиалгын хуудсыг бөглөснөөр үйлчилгээ авах эрх нээгдэнэ,

    Шуудангийн үйлчилгээний төлбөрийг шууданг хүлээн авсны дараа хүлээн авагч этгээд төлнө,

    Хаягийн зөрчил болон бусад нөхцөл байдлаас шалтгаалан 3 удаагийн оролдлогоор шуудан хүрээгүй буюу иргэн хүлээн авч чадаагүй бол “Монгол шуудан” ХК-д хандан лавлагаа авч, шинэчлэгдсэн хаягаар дахин захиалга өгөх боломжтой,

    Шуудан 14 хоногийн дотор хүрээгүй тохиолдолд тухайн иргэн шуудангийн харьяалах салбар дээр өөрийн биеэр очиж авна.

    Нэмэлт мэдээлэл

    Консулын газрын 2015 оны тайлан

    514 Апостиль гэрчилгээ олгож,
    Иргэдийн 387 баримт бичигт консулын баталгаа гаргаж,
    Хилийн чанадад суугаа ДТГ-уудаас ирүүлсэн монгол иргэдийн 856 итгэмжлэлийг хүлээн авч, холбогдох хүмүүст нь хүлээлгэн өгсөн байна.

    2016 оны эхний 9 сарын байдлаар

    6100 Апостиль гэрчилгээ олгож,
    Иргэдийн 8000 гаруй баримт бичигт консулын баталгаа гаргаж,
    Хилийн чанадад суугаа ДТГ-уудаас ирүүлсэн монгол иргэдийн 5000 орчим итгэмжлэлийг хүлээн авчээ.
  • Б.Тэгшбаяр олон улсын тэмцээнд түрүүллээ
    2016 оны 9 сарын 22
    Б.Тэгшбаяр олон улсын тэмцээнд түрүүллээ
  • ”Парисын хэлэлцээр”-ийг батламжилсан жуух бичгийг гардуулав
    2016 оны 9 сарын 22
    Монгол Улс “Уур амьсгалын өөрчлөлтийн тухай Парисын хэлэлцээр”-ийг батламжилсан жуух бичгийг гардуулав

  • Хадгаламж зээлийн хоршоодын тусгай зөвшөөрлийг сунгажээ
    2016 оны 9 сарын 22
    Санхүүгийн зохицуулах хорооны ээлжит хуралдаанаар Хөвсгөл аймгийн Мөрөн суманд үйл ажиллагаа явуулж байгаа “Арвин мөрөн” ХЗХ, Орхон аймгийн Баян-Өндөр суманд үйл ажиллагаа явуулж байгаа “Эмпипи” ХЗХ-дын тусгай зөвшөөрлийг тус бүр 3 жилээр сунгажээ.
  • Сэрэмжлүүлэг: Зам тээврийн осолд сургуулийн өмнөх насны 4 хүүхэд өртжээ
    2016 оны 9 сарын 22
    Энэ сарын 21-ний өдөр Замын цагдаагийн газрын ЖШУХ дээр нийт 362 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас, зам тээврийн ослын 269 дуудлага бүртгэгдсэн байна.
  • Аймгуудын цагдаагийн дарга нарыг сольжээ
    2016 оны 9 сарын 22
    Хуульзүй, дотоод хэргийн сайдын тушаалаар Хил хамгаалах ерөнхий газрын бүтцийг баталж, дэд даргаар тус газрын дарга асан хошууч генерал Ш.Лхачинжавыг томилжээ. Мөн ЦЕГ-ын даргын тушаалаар Говь-Алтай, Сэлэнгэ, Хэнтий, Өмнөговь, Төв аймгийн Цагдаагийн газрын дарга нарыг сольсон байна.
  • Тусгайгийн албан хаагчид 20 жилийн хорих ял оноолоо
    2016 оны 9 сарын 22
    Нийслэлийн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх өчигдөр н.Цэрэнчимэд нарын гурван хүнд холбогдох хэргийг хянан хэлэлцлээ.
  • Мастер үсчин Н.Алтаншагайг Хөдөлмөрийн хүндэт медиалаар шагнажээ
    2016 оны 9 сарын 22
    Үсчний мэргэжлээр 15 жил ажиллаж, Монгол улсынхаа нэрийг тив, дэлхийд гаргаж яваа мастер үсчин Норовцэмбэлийн Алтаншагай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарилгаар Хөдөлмөрийн хүндэт медалиар шагнагдсаныг өчигдөр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд гардуулан өгчээ.
  • Өнөөдөр Дэлхийн автомашингүй өдөр
    2016 оны 9 сарын 22
    ДЭЛХИЙН АВТОМАШИНГҮЙ ӨДӨРДЭЛХИЙН АВТОМАШИНГҮЙ ӨДӨРөв
  • Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Хэнтий, Дорнодыг зорилоо
    2016 оны 9 сарын 22
    Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Хэнтий, Дорнод аймагт ажиллахаар өнөөдөр Улаанбаатар хотоос хөдөллөө. Тэрээр Хэнтий аймгийн иргэдтэй уулзаж Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн талаар танилцуулж, иргэдийн сонирхсон асуултад хариулна.
  • Шатсан автобусанд явсан иргэдийн хохирлыг барагдуулж эхэлжээ
    2016 оны 9 сарын 22
    Бээжингээс Замын-Үүд чиглэлд зорчиж байсан автобус шатсаны улмаас эд зүйлсээ алдсан 37 иргэний хохирлыг барагдуулж эхэлсэн талаар Гадаад харилцааны яамнаас мэдээллээ.
  • Сонгуулийн хуулийн зарим заалтыг Үндсэн хууль зөрчсөн гэж үзжээ
    2016 оны 9 сарын 22
    Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан өчигдөр боллоо. Хуралдаанаар Сонгуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн эсэхийг хэлэлцсэн.
  • Өнөөдөр болох зарим үйл явдлууд
    2016 оны 9 сарын 22
    09:00 цагт Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газраас зохион байгуулж буй ”Кансат-2016” сонирхогчийн хиймэл дагуул бүтээж, хөөргөх олон улсын тэмцээн Налайх дүүргийн нисэхийн цэргийн ангийн дэргэд эхэлнэ. Уг тэмцээнийг үзэж сонирхохыг хүссэн иргэд, оюутан залуус, хэвлэл мэдээллийн байгууллагуудыг хүргэж өгөх автобус өглөө 08.00, 10.00 цагаас Төв шуудангийн хойноос хөдөлнө.


  • Сүхбаатар дүүрэгт цахилгаан хязгаарлана
    2016 оны 9 сарын 22
    Сүхбаатар
  • Б.Ундармаа гишүүний банк “хямарч” ажилчдынхаа хуримтлалыг өгч чадахгүйд хүрсэн үү
    2016 оны 9 сарын 22
    Монгол Улс эдийн засгийн хүнд байдалд орж, зарим байгууллага, аж ахуйн нэгжүүд хаалга барихдаа тулаад байгаа. Тэгвэл үндэсний хөрөнгө оруулалттай Монголын анхны арилжааны банк гэгдэх “Капитал” банк ч хямралын шуурганд өртөж байгаа бололтой.

    Тодруулбал, “Капитал” банк ажилчдаасаа сар бүр цалингийн хурамтлал нэрээр албан тушаалын зэргээс нь хамаарч 10 хүртэл хувийн суутгал авдаг ч түүнийгээ өдгөө буцаан олгохгүй байгаа төдийгүй ажилчиддаа цалингийн зээлийг дээд хэмжээгээр нь өгч чадахгүй хүнд байдалтай байгаа талаар эх сурвалж мэдээллээ.

    Энэхүү мэдээллийг банкны эх сурвалжаас тодруулахаар “Капитал” банкны төв салбарыг зорилоо. Чингэлтэй дүүргийн нэгдүгээр хороонд байрлах тус салбарт хөл хөдөлгөөн багатай байсан ч нэлээд дуу чимээтэй хэрүүл маргаан болж байв. Учрыг тодруулбал тус банкаар үйлчлүүлж буй иргэн Швед улсаас шилжүүлгээр ирсэн доллараа авах гэсэн ч банкны ажилчид нь “Валют байхгүй” гэх шалтгаанаар гүйлгээ хийхгүй хэмээн чирэгдэл учруулсанд үйлчлүүлэгч нь ийнхүү бухимдаж, хэрүүл маргаан үүсгэсэн аж.

    Ингээд тус иргэнээс ямар учраас мөнгөө авч чадахгүй байгааг лавлахад “Манай хүүхэд Швед улсад ажил хийдэг юм. Тэгээд тэтгэвэрт гарсан ээждээ энэ банкаар дамжуулан 800 доллар шилжүүлсэн боловч хүүгийнээ явуулсан мөнгийг авч чадахгүй болчихоод бухимдаад явж байна. Хэд хоногийн өмнө Баянзүрх дүүрэг дэх салбараас нь авах гээд очтол “Төв салбараас авахгүй бол манайд доллар байхгүй” гэсэн. Тэгэхээр нь эндээс авахаар ирсэн ч мөн л долларгүй гээд өгдөггүй. Аргаа барахдаа хадгаламж нээлгээд энд нь үлдээлээ. Хадгаламж нь бас 3 сарын хугацаатай юм байна. Уг нь нэг сараар нээлгэе гэсэн ч нээдэггүй заавал 3 сарын хугацаатай байдаг гэнээ. Тэгээд болоогүй 3 сарын дараа авахаар ирэхэд “Танай банканд доллар байна биз дээ” гээд асуухад “Мэдэхгүй байхгүй ч байж магадгүй. Хэрэв байхгүй бол өөр банк руу шилжүүлээд та тэндээс л авах байх даа” гэх юм. Үнэндээ энэ банкинд юу болоод иргэдийн шилжүүлсэн долларыг гаргаж өгч чадахгүй байгаа нь үнэхээр хачирхалтай санагдаж байна” хэмээн нэлээд бухимдаж байв.

    Мөн тус банкаар үйлчлүүлж байсан бас нэгэн иргэн мөн л ийм асуудлаар банкны ажилтантай ам зөрөлдөж байгаа нь ажиглагдав. Энэ бүгдээс “Капитал банк”-ны ажилчдын мэдээлж байсан шиг тус банк санхүүгийн хүнд байдалд орсон юм уу гэх бодол төрж байсныг энд нуух юун.
    Ямартай ч бид мэдээллийн дагуу “Капитал” банкны менежер Б.Мөнхбаяртай уулзаж, банкны үйл ажиллагаа хэвийн явагдаж байгаа эсэх, ямар учраас иргэдэд долларын гүйлгээ хийхгүй байгаа, ажилчдын цалингаас суутгуулсан мөнгийг буцаан олгохгүй байгаа учир шалтгааныг тодруулахад “Манай банк үйл ажиллагаагаа хэвийн явуулж байна. Долларын гүйлгээг яагаад хийхгүй байгааг сайн мэдэхгүй байна. Банкны ажилчдын албан тушаалын шатлалаас нь хамаарч хуримтлалын мөнгө авдаг нь үнэн. Үүнийг банкны дотоод журмаараа зохицуулдаг. Үүнээс өөр мэдээлэл өгөх боломжгүй” гэх арьсаа хамгаалсан хариултыг өгөв.

    Үнэндээ банкны салбарынхан энэ мэт аргацаасан мэдээлэл өгсөөр байгаад олон мянган хэрэглэгчдээ хохироож, модоо барьсан түүх манай улсад нэг бус удаа гарч байсан. Түүнчлэн зарим банкыг хаалгаа барихад төр ард түмний мөнгөөр бүх хариуцлагыг үүрч, харилцагч нарыг нь хохиролгүй болгож байсан удаатай. Тэгвэл “Капитал банк”-ны дээрх асуудалд “Монголбанк” болоод холбогдох байгууллага нь хяналт тавьж болзошгүй эрсдлээс сэргийлэхэд буруутахгүй болов уу.

    500 мянган байнгын харилцагчтай “Капитал банк”-ны 49.991 хувийг УИХ-ын гишүүн Б.Ундармаа эзэмшдэг. Тиймээс ч банкаар дамжуулдаг төрийн үйлчилгээг авч дөнгөдөг гэх мэдээлэл ч байдаг. Хамгийн сүүлд л гэхэд “Эрдэнэс Таван толгой” ХК-ийн 1072 ширхэг хувьцааны 30 хувь буюу 300 мянган төгрөгийг тус банк олгож байсан. Гэхдээ үүнийг олгох асуудалд мөн л банк, ажилчдын хооронд багагүй маргаан өрнөсөн байна. Тодруулбал хувьцааны мөнгө тараахад улс нэг иргэнд данс нээж өгөхөд банкуудад үйлчилгээний хөлс хэмээн нэг хүний есөн мянган төгрөг өгөхөө мэдэгдсэн. Тиймээс ч банкууд иргэдийн хувьцааны дансыг нээх сонирхолтой байсан билээ. Капитал банк тэдний адил ажилчиддаа нэг хүн дагуулж ирээд данс нээж өгвөл 4 мянган төгрөгийг нь өгнө гэж урамшуулал зарласан аж. Гэвч энэхүү урамшууллын мөнгөө өгөөгүй болохыг ч тус банкны ажилчид мэдээлж байгаа юм.

    “Ниргэсэн хойно нь хашгирав” гэгчээр дампуурч, үүдээ барьсных нь дараа цагдаа, шүүх дээр тулж эцэст нь ард түмэн хохирч үлддэг гашуун түүхийг давтахгүй байгаасай гэх үүднээс энэхүү мэдээллийг бэлтгэн хүргэж байна. Ер нь Капитал банк нь ажилчид болоод харилцагчдынхаа эрх, ашгийг хохироосон талаарх мэдээлэл нэг биш удаа чих дэлсэж байсан бол энэ удаа санхүүгийн хүндрэлээс шалтгаалан нөхцөл байдал улам хүндэрсэн бололтой.
  • АН, МАН орон нутгийн сонгуульд хэрхэн бэлдэж байна вэ
    2016 оны 9 сарын 22
    Орон нутгийн сонгуулийн санал хураалт болоход ердөө сар хүрэхгүй хугацаа үлдлээ. Аймаг, орон нутгийн засаглалын эрх мэдлийг гартаа авч чадах эсэхийг шийдвэрлэх эгзэгтэй энэ цаг үед том намууд орон нутгийн сонгуульд хэрхэн бэлдэж байгааг олон нийт анхааралтай ажиглаж байна.
  • Ихэнх нутгаар хур тунадас, нойтон цас орж хүйтрэхийг
    2016 оны 9 сарын 22
    ихэнх нутгаар хур тунадас, нойтон цас орж хүйтрэхийг
  • “Их нүүдэл” шатрын тэмцээн эхэлнэ
    2016 оны 9 сарын 22
    “Их нүүдэл”
  • Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.
    2016 оны 9 сарын 22
    Тухайн өдөр гахай, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
  • Улаанбаатарт 18 хэмийн дулаан байна
    2016 оны 9 сарын 22
    016 оны 09 дүгээр сарын 21-ний 21 цагаас 09 дүгээр сарын 22-ны 21 цаг

    хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
    БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн баруун хэсгээр, өдөртөө нутгийн хойд хэсгээр бороо орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, өдөртөө зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан, өдөртөө 12-17 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 11-16 градус, өдөртөө 24-29 градус, бусад нутгаар шөнөдөө 4-9 градус, өдөртөө 16-21 градус дулаан байна.

    ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө нутгийн баруун хэсгээр бага зэргийн бороо орно. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 0-5 градус, өдөртөө 12-17 градус, бусад нутгаар шөнөдөө 4-9 градус, өдөртөө 17-22 градус дулаан байна.

    ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө зарим газраар, өдөртөө нутгийн өмнөд хэсгээр бороо орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө Хэнтий, Дорнодын хойд хэсгээр 0-5 градус, бусад нутгаар 5-10 градус, өдөртөө бүх нутгаар 16-21 градус дулаан байна.

    ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орно. Өдөртөө бороо орохгүй. Салхи хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 5-7 градус, өдөртөө 17-19 градус дулаан байна.

    ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Шөнөдөө солигдмол үүлтэй, нутгийн зүүн хэсгээр бага зэргийн бороо орно. Өдөртөө багавтар үүлтэй, бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр, Арц Богдын өвөр хоолойгоор секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө Дундговийн нутгаар 4-9 градус, бусад нутгаар 8-13 градус, өдөртөө бүх нутгаар 19-24 градус дулаан байна.


    УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө 5-7 градус, өдөртөө 17-19 градус дулаан байна.
4926 4927 4928 4929 4930 4931 4932
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Бортээгийн ордод ямар ч компани үйл ажиллагаа явуулж эхлээгүйг баримтууд баталж байна
    1 цаг 55 мин
  • “Оргил стар” хотхоноос Зайсангийн гүүр хүртэл 550 метр явган хүний замыг шинэчиллээ
    2 цаг 54 мин
  • Иран Улсын Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив
    2 цаг 58 мин
  • Тэтгэвэр нэмэгдүүлэх, тэтгэврийн зээлийн нөхцөлийг сайжруулах санал дүгнэлт боловсруулах ажлын хэсгээс холбогдох байгууллагын удирдлагуудтай уулзаж, чиглэл өглөө
    4 цаг 13 мин
  • "Баянхошуу" цэцэрлэгт хүрээлэн ирэх сард ашиглалтад орно
    4 цаг 20 мин
  • Хагас коксон шахмал түлш тохирлын гэрчилгээтэй боллоо
    4 цаг 40 мин
  • 24 ФОТО: Сүхбаатар дүүргийн багш нарын баярын хурал боллоо
    7 цаг 3 мин
  • ХХБ Бүгд Найрамдах Турк улсын “AKTIF BANK”-тай хамтын ажиллагааны санамж бичиг үзэглэлээ
    7 цаг 32 мин
  • Олон улсын Санхүүгийн корпорац Голомт банканд 160 сая ам.долларын санхүүжилтийг олголоо
    8 цаг 19 мин
  • Улирлын томуу идэвхжлийн түвшинд байна
    8 цаг 37 мин
  • “Mommy brain” гэж юу вэ?
    8 цаг 45 мин
  • “Динза Цондоолойгийн анд найзууд” НҮТББ-ынхан талбай дээр хууль бусаар өвөлжих гэж байжээ
    8 цаг 52 мин
  • Гар утасны хэрэглээ: Утсыг толгойдоо нааж хэрэглэхээс зайлсхийгээрэй
    9 цаг 22 мин
  • Хунтайж Уильям: Би хаан болохоороо хаант засаглалд өөрчлөлт авчирна
    9 цаг 36 мин
  • Томуугийн эсрэг дархлаажуулалт хийж байна
    9 цаг 47 мин
  • Teachers day: Багшдаа баярын мэндчилгээ болгон ДАЙХ шүлгүүд
    10 цаг 12 мин
  • Манай Улсад айлчилж буй Туркийн батлан хамгаалахын сайд Яшар Гүлэр гэж хэн бэ?
    10 цаг 36 мин
  • Эрс сэрүүсэж, ихэнх нутгаар салхи шуургатай байхыг анхаарууллаа
    10 цаг 57 мин
  • Төв талбайд барьсан "Динза Цондоолойгийн анд найзууд" НҮТББ-ын байгууламжийг буулгаж байна
    11 цаг 0 мин
  • ХХБ SIBOS-2025 чуулга уулзалтад оролцож байна
    11 цаг 32 мин
  • Монгол орны үзэсгэлэнт байгалиас ОНЦЛОХ аяллын 24 цэг
  • Н.Энхбаяр: Гурван Энхбаяр зөв юм ярихад ер нь буруудахгүй
  • Ерөнхий сайд Г.Занданшатарын мэдээллээс ОНЦЛОХ таван эшлэл
  • Teachers day: Багшдаа баярын мэндчилгээ болгон ДАЙХ шүлгүүд
  • 24 БАРИМТ: Кофеноос гарах анхилуун мэт үнэр нь кофены хорхойтон болоход хүргэдэг
  • Танилц: Аравдугаар сард болох бөхийн барилдаанууд
  • Ц.Нямдорж: Хуулийн сайд байсан хүн “Нухчихсан” гэдэг үг хэрэглэсэн нь дэндүү ноцтой асуудал шүү. Хуулийн сайд байсан хүн нөхдөө хүн амины хэргээр гүтгэсэнд эгдүүцэж байна
  • Ерөнхий сайдын томилсон Хууль зүйн сайд Б.Энхбаярын ХОМ
  • Б.Энхбаяр: Намын дүрмээ цэгцэлчхээд намайг хөөх асуудлыг ярь
  • МАН: Намын даргад Д.Амарбаясгалан, Г.Занданшатар нар өрсөлдөнө
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
  • Б.Баярбаатар: УИХ-ын гишүүн Б.Энхбаярыг намаас хөөх саналыг бага хурлын гишүүд гаргасан
  • Амралтын өдөр ХААНА, ЮУ үзэх вэ?
  • С.Зоригийн хойноос эмгэнэсэн 27 жил
  • Б.Оюунбилэг: Миний үйлчлүүлэгч Ц.Чулуунзагдын гэрээс нас барсан иргэний дардас олдоогүй
  • ФОТО: МАН-ын Бага хурлын VIII хуралдаан эхэллээ
  • МАН-ын даргаар сонгогдсон Д.Амарбаясгаланд улстөрийн намууд баяр хүргэж байна
  • Ж.Чинбүрэн: ЭМД-ын сангийн төсөв хаашаа орсон нь мэдэгдэхгүй байна
  • Н.Номтойбаяр: Энэ Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүний хувьд үнэхээр чадамжгүй
  • “Монгол хаан” жүжгийн уран бүтээлчид Японд эх орноо сурталчиллаа
  • Монгол орны үзэсгэлэнт байгалиас ОНЦЛОХ аяллын 24 цэг
  • Н.Энхбаяр: Гурван Энхбаяр зөв юм ярихад ер нь буруудахгүй
  • Ц.Нямдорж: Хуулийн сайд байсан хүн “Нухчихсан” гэдэг үг хэрэглэсэн нь дэндүү ноцтой асуудал шүү. Хуулийн сайд байсан хүн нөхдөө хүн амины хэргээр гүтгэсэнд эгдүүцэж байна
  • Ерөнхий сайд Г.Занданшатарын мэдээллээс ОНЦЛОХ таван эшлэл
  • Ерөнхий сайдын томилсон Хууль зүйн сайд Б.Энхбаярын ХОМ
  • МАН: Намын даргад Д.Амарбаясгалан, Г.Занданшатар нар өрсөлдөнө
  • Б.Баярбаатар: УИХ-ын гишүүн Б.Энхбаярыг намаас хөөх саналыг бага хурлын гишүүд гаргасан
  • О.Алтангэрэл: АН-ын Улстөрийн зөвлөлийн бичиг УИХ дахь АН-ын бүлгийн байр суурийг төлөөлөхгүй
  • Амралтын өдөр ХААНА, ЮУ үзэх вэ?
  • 24 БАРИМТ: Кофеноос гарах анхилуун мэт үнэр нь кофены хорхойтон болоход хүргэдэг
  • Ж.Чинбүрэн: ЭМД-ын сангийн төсөв хаашаа орсон нь мэдэгдэхгүй байна
  • ФОТО: Аглаг бүтээлийн хийд
  • С.Зоригийн хойноос эмгэнэсэн 27 жил
  • Б.Энхбаяр: Намын дүрмээ цэгцэлчхээд намайг хөөх асуудлыг ярь
  • Төрөөс мөнгөний бодлогын талаарх 2026 онд баримтлах үндсэн чиглэлийн төслийг өргөн барилаа
  • Б.Оюунбилэг: Миний үйлчлүүлэгч Ц.Чулуунзагдын гэрээс нас барсан иргэний дардас олдоогүй
  • МАН-ын даргаар сонгогдсон Д.Амарбаясгаланд улстөрийн намууд баяр хүргэж байна
  • ФОТО: МАН-ын Бага хурлын VIII хуралдаан эхэллээ
  • ФОТО: "Өнгөөр урласан нөхөрлөл" үзэсгэлэн
  • Н.Номтойбаяр: Энэ Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүний хувьд үнэхээр чадамжгүй
24 баримт
  • Манай Улсад айлчилж буй Туркийн батлан хамгаалахын сайд Яшар Гүлэр гэж хэн бэ?
  • С.Зоригийн хойноос эмгэнэсэн 27 жил
  • Монгол орны үзэсгэлэнт байгалиас ОНЦЛОХ аяллын 24 цэг
  • 24 БАРИМТ: Кофеноос гарах анхилуун мэт үнэр нь кофены хорхойтон болоход хүргэдэг
  • Ерөнхий сайд Г.Занданшатарын мэдээллээс ОНЦЛОХ таван эшлэл
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК